| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0803/И |
| Дугаар | 130/ШШ2017/00309 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00309
Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би, Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш төлек овогт М Е нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт М Э , Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт С М , Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт М Т , Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Х Д нарт холбогдох Гэм хорын хохирол 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас гэм хорын хохирол 5000000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М Е миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Ам бүл 6. Миний бие Тоёота Креста маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг юм. Уг автомашин ахын гэрийн хашаан дотор байж байгаад алга болсныг дараагийн өдөр өглөө буюу 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олж М. Машин хулгайд алдагдсан байж болох талаар мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн. Удахгүй машины сураг гарч уг тээврийн хэрэгслийг манай сумын оршин суугч Мий Э гэдэг хүн хулгайлж авч яваад өөрийн гэрийн хашааг мөргөж осол гаргасан байсан. Тухайн үед ул ослын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн боловч тэд хайхарч авч үзээгүй юм. Ингэснээр миний бие Цагдаагийн газрын Б сум хариуцсан цагдаа Т.Т хандаж гомдол гаргасан. Тэгсэн боловч цагдаа Т.Т нь ямар ч ажиллагаа хийгээгүй юм. Тэгж байж байтал тухайн осол гаргагч этгээдийн эцэг болох С.М, ах болох С. Б, Г.Б нар надад ирж: "Та гомдлоо татаад авчих. Бид хохирлыг чинь бүрэн төлж барагдуулж өгье" гэж хэлсэн. Би тэд нарт: "үүний учрыг цагдаа шийдвэрлэнэ, харин эхний ээлжид хохирлыг төлүүлнэ" гэж хэлсэн. Тэгж байж байтал осол гаргагч М.Э "машиныг чинь бүрэн янзалж өгнө" гэсэн утгатай гарын баримт үйлдэж надад авчирж өгсөн. Дараа нь уг асуудал нэг хэсэг чимээгүй болсон. Би гомдлын хариуг авахаар хэсгийн төлөөлөгч Т.Т ярихад: "би өөр газарт шилжсэн, таны асуудлыг сумын шинэ хэсгийн төлөөлөгч цагдаа Х.Д хариуцна" гэж хэлсэн. Тэгээд дахиад гомдол бичээд сумын шинэ хэсгийн төлөөлөгч болох Х.Д өгсөн. Гомдлын хариуг авахаар 2-3 удаа очиж байсан. Тэгж очих болгондоо цагдаа надад: "М.Э олдохгүй байна, олохоор нь хохирлыг чинь барагдуулж өгнө" гэж хэлдэг байсан. Хэсгийн төлөөлөгч болох Х.Дд гомдол гаргаснаас хойш 2 гаруй сарын дараа осол гаргагч С.Э надад ирж "хохирлыг бүрэн төлж өгнө" гэсэн утгатай гарын баримтыг нотариатаар гэрчлүүлээд өгсөн. Дараагийн өдөр хэсгийн төлөөлөгч Х.Дд очиж уулзаж С.Э миний хохирлыг бүрэн төлж өгөхөөр боллоо гэж мөнөөх гарын баримтыг үзүүлсэн. Тэгэхдээ хэсгийн төлөөлөгч Х.Д надад: "За тэгвэл таны асуудал дууссан байна" гэж хэлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш осол гаргагч С.Э одоо болтол хохиролд нэг ч төгрөг өгөөгүй хохироож байна. Сүүлдээ найдвар тасарч мөнөөх тээврийн хэрэгслийг авахаар очиж үзтэл ашиглах боломжгүй болтол нь задалчихсан хогийн сэг болгосон байсан. Энэхүү байдлыг хэсгийн төлөөлөгч Х.Дд хэлж очтол: "би таныг танихгүй, та надад гомдол гаргаж байгаагүй" гэж хэлсэн. Би түүний үйлдлийг шалгуулахаар аймгийн Прокурорын газарт хандаж гомдол гаргасан боловч одоо болтол хариу өгөөгүй болно. Дараа нь сураг сонсоход осол гаргагч М.Э нь аймгийн Прокурорын газрын дарга Т.Батсүхийн хамаатан хүн байж. Ер нь хэрэг явахгүй байгаа шалтгаан нь ийм учиртай байжээ гэж бодлоо. Иймд хариуцагч нараас гэм хорын хохирол болох 5000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Т.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Т би Б сумын иргэн М.Егээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Т би 2014 онд Б суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад 2014 оны 07 дугаар сарын 07-ны орой хэсгийн цагдаа ахлах ахлагч Есөноргил утсаар залгаж тус сумын иргэн М.Е гэгч утсаар залгалаа "Миний ***** улсын дугаартай Тоёото Креста маркийн тээврийн хэрэгслийг М овогтой Э гэдэг залуу согтуу унаж яваад өөрийнхөө гэрийн хашааг мөргүүлсэн байна гэхээр нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдье гэж хэллээ" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өрөөнд сууж байхад иргэн М.Е орж ирээд урд өдөр нь болсон явдлыг хэлсэн ба би шалгаж өгье та албан ёсоор гомдлоо гаргаад ир гэхэд тухайн хүн би албан ёсоор шалгуулахгүй тэд ядуу тэгээд ч нэг нутгийн хүмүүс зөвхөн бидний хохирлыг барагдуулж өгвөл боллоо гэхээр нь тухайн үед би Мий хүү Эрдэнийг дуудаж болсон явдлыг хэлээд М.Етэй уулзаад уучлалт гуйгаад хохирлыг нь барагдуулж өг гэж хэлэхэд за гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэдэн хоног өнгөрсний дараа М.Етэй уулзаж хохирлыг чинь төлж өгсөн үү гэхэд үгүй өгөөгүй гэсэн болохоор би дахиад М.Эийг Б сумын сургууль дотор явж байхад дуудаж уулзаад гараас нь " Би М.Егийн хохирлыг тэдэн сарын тэдэнд барагдуулж өгнө" гэсэн баримт бичүүлж өгсөн М.Е за баярлалаа гэж хэлээд явсан тэрнээс хойш М.Етэй уулзаагүй өөрөө 2014 оны 08 дугаар сард Цэнгэл сум руу тушаал гараад солигдоод явсан сүүлд хэн очоод яасныг мэдэхгүй. Миний зүгээс М.Ен нэхэмжлэлд ямар ч холбоогүй ба М.Ен нэхэмжилсэн 5000000 төгрөгийг хариуцагч М.Э төлж өгөх ёстой гэж бодож тайлбар гаргаж байна гэжээ. Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х Д Б сумын иргэн Мн Егээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг өгөв. Үүнд: 1. Иргэн М.Ен Тоёота криста маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг М.Э гэгч 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хулгайлан авч яваад гэрийн хашаа мөргөж, осол гаргасан гэх өдөр би Буянт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед Б сумыг хариуцаж байгаагүй, чухам юу болсныг мэдэхгүй. 2. 2015 оны 04 дүгээр сарын дундуур иргэн М.Е гудамжинд тааралдаж иргэн М.Э гэгч миний машиныг жолоодож яваад хашаа мөргөсөн, би танд өргөдөл гаргамаар байна гэж хэлсэн, би Та албаны өрөөнд хүрээд ир, би таны гомдлыг шалгаж өгье гэж хэлсэн. Гэвч М.Е гомдол гаргаж, шалгуулахаар ирээгүй. Сарын дараа Б сумын ЗДТГазарт М.Е тааралдахаар би гомдлын талаар асуухад М.Е нь Би М.Этэй тохирч, бичиг авсан, одоо өргөдөл гомдол гаргахгүй гэж хэлээд явсан. 3. Саяхан буюу 2016 оны 12 дугаар сарын сүүлээр М.Е над рүү утастаж та миний Этэй гаргасан гомдлыг яасан вэ? гэж асуусан, би та хэзээ гомдол гаргасан, юу ярьж байна гэж хэлэхэд М.Е утсыг тасалсан. 4. М.Е надад өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, хэрвээ гомдол гаргаж, би шалгаагүй байсан бол аймгийн Цагдаагийн газарт ирж мэдэгдэх ёстой биз дээ. 5-хан км, М.Е байнга Өлгийн төвд ирж, явж байдаг байсан. Намайг М.Е өргөдлийг шалгаагүй гэж худлаа ярьж, гүтгэж байна. 5. Миний бие Мий Ээг танихгүй харж байгаагүй. М.Ен машиныг мөргөсөн үед би Б сумд байгаагүй, мөн М.Ен Тоёота креста маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг хараагүй, үзээгүй, би ямар ч холбогдолгүй болно гэжээ. Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.М нь Б сумын 3-р багт ам бүл гурвуулаа амьдардаг. Сүүлийн он жилүүдэд ганцаараа амьдарч байна. 2014 оны 7-р сард миний хүү болох С.Э нь Б сумын багийн иргэн М.Е, М.М нарын хувийн амьдралд тусалж, худаг амбаар бариулж, хөлс мөнгө өгөөгүй, харин архи өгч согтууруулах ундаа байнга өгсөн байдаг. Согтуурсан байхад нь тэд өөрсдөө машинаа унуулж, жолоодуулж байсан байдаг. Миний хүүг жолоочийн үнэмлэхгүйг тэд бүгд мэднэ. Ямар учраас ажлын хөлсний оронд архи өгч дараа нь машинаа бариулсан байдгийг бид мэдэхгүй. Зориуд санаатайгаар энэ хэргийг хийлгэсэн гэж бодож байгаа. миний хүү хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй. Хүүгийн маань цайлган сэтгэлийг ашиглаж урд өмнө засвар үйлчилгээнд байнга орж байсан машиныг бариулсан байдаг. Иймд миний хүү С.Э уг машиныг барьж явахдаа хашаа мөргөсөн байдаг. Уг машиныг хулгайлсан гэж бичжээ. Тухайн үед хулгайлагдсан бол тэр дор нь аймгийн цагдаа, Б сумын цагдаа нар комисс гаргаж эрж, эрэн сурвалжилж, нийтэд зарлан олж, тухайн үеийн хохирлыг газар дээр нь тогтоолгож арга хэмжээ авсан байх ёстой. мөн хашаа мөргөсний дараа тэд цагдаа дуудаж, ослын эрх зүйн акт яагаад тогтоолгоогүй юм вэ? Аливаа осол аваарт зайлшгүй баримтлах хохирлыг тогтоосон техникийн акт /эрх зүй/ байх бөгөөд дүгнэлт гаргасан байх ёстой. 2. Аймгийн Прокурорын газрын дарга Б.Батсүх бидний төрөл садан биш тэр хүн Урианхай хүн л байх. 3. Миний хүү С.Э одоо24 настай. Ямарваа нэгэн хэргийг хүлээх бүрэн чадвартай учир энэ хүний өмнөөс хөгшин миний бие хэрэг хүлээх ёсгүй. Хуулийн дагуу энэ хүн өөрөө хэрэг хийсэн бол хүлээх ёстой. 4. Хүү Э жилийн өмнө ажил олж хийнэ гэд хот явсан. Эхлээд холбоотой байсан. Сүүлдээ ямар ч холбоогүй болсон, бид хүүгээ ах дүү танил талаасаа асууж сураглаж байгаа. машин төлөх битгий хэл хүүгийнхээ алтан амийг эрэн сурвалжлахад сураг гаргаж чадахгүй байгаа. Ийм учраас Б сумын 3-р багийн иргэн М.Е нь шүүхэд хандсан нэхэмжлэлийг хүлээн авч, 5000000 төгрөгийг төлөх боломжгүй. Хууль хяналтын байгууллага аливаа зүйл дээр нотлох баримт, хэргийн материалтай байж зөв шийдсэн байдаг аа гэжээ. Нэхэмжлэгч М.Е, хариуцагч М.Эрдэн нар харилцан тохиролцож шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М.Э би нэхэмжлэгч М.Ен нэхэмжилж байгаа 5000000 сая төгрөгөөс 3500000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч М.Етэй харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгууллаа. Би уг нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээ болох 3500000 төгрөгөөс 500000 төгрөгийг 7 хоногийн дотор бэлнээр, үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг өөрийн боломжоороо 5 сарын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч М.Е миний бие хариуцагч М.Этэй харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, М.Эгээс нийт 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг төлүүлж авахаар болж эвлэрлээ. Би хариуцагч М.Эгийн надад төлж өгөхөөр болсон 3500000 төгрөгөөс 500000 төгрөгийг 7 хоногийн дотор бэлнээр, үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг өөрийн боломжоороо 5 сарын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулна гэсэн эвлэрэх саналыг хүлээн авч, хариуцагчтай эвлэрлээ. Иймд нэхэмжлэгч М.Е, хариуцагч М.Э бид хоёрын эвлэрснээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Э миний бие 3500000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35475 төгрөгийг нэхэмжлэгч М.Ед төлж өгнө гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э, С.М, Т.Т, Х.Д нарт холбогдох Гэм хорын хохирол 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е, хариуцагч М.Э нар нь хоорондоо харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э, С.М, Т.Т, Х.Д нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е, хариуцагч М.Э нар эвлэрч, нэхэмжлэгч М.Е нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, М.Эгээс 3500000 төгрөг төлүүлж авахаар болж, хариуцагч М.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ болох 3500000 төгрөгөөс 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 7 хоногийн дотор бэлнээр, үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг өөрийн боломжоороо 5 сарын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Е анх шүүхэд хариуцагч М.Э, С.М, Т.Т, Х.Д нараас Гэм хорын хохирол 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Уг нь энэ хэргийн гол эзэн нь буюу надад гэм хор учруулсан хүн нь М.Э бөгөөд би шүүхийн өмнө М.Этэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, М.Эгээс нийт 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг төлүүлж авахаар болсон тул би хариуцагч С.М, Т.Т, Х.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж бичгээр тайлбар гарган хариуцагч С.М, Т.Т, Х.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Ен улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91950 төгрөгөөс 56475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ********** тоот данснаас 35475 төгрөг, мөн хариуцагч М.Эгээс 35475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э, С.М, Т.Т, Х.Д нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е, хариуцагч М.Э нар эвлэрч, нэхэмжлэгч М.Е нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, М.Эгээс 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг төлүүлж авахаар болж, хариуцагч Мий Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ болох 3500000 төгрөгөөс 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 7 хоногийн дотор бэлнээр, үлдсэн 3000000 /гурван сая/ төгрөгийг өөрийн боломжоороо 5 сарын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч С.М, Т.Т, Х.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ен улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91950 төгрөгөөс 56475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураам ******** тоот данснаас 35475 төгрөг, мөн хариуцагч М.Эгээс 35475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН