Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0028/Э |
Дугаар | 2022/ШЦТ/23 |
Огноо | 2022-01-28 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
2022 01 28 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0028/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.
Хохирогч С.Мөнхжаргал,
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц-д холбогдох 2139000000354 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Цнь Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ханбүргэд” дэлгүүрийн гадна талаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед С.М-ын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч С.М-д 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч С.М-ын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр... аймагт ирээд Бэрх явах унаа хайгаад Хэрлэн сум 1 дүгээр баг Ханбүргэд дэлгүүрийн хажууд сууж байхад миний үеийн хөгшин ирээд хаашаа явах юм гэж асуусан. Би Бэрх явах гээд унаа хайж байна гэхэд ах нь Бэрхийн машин олж өгнө гээд миний хажууд суусан. Бид 2 нэлээд ярьж суусан тэгэхэд надад өөрийгөө Ц гэж байсан. 17 цагийн үед би 99 дэлгүүр рүү орох гээд сууж байсан газраа Ц гэж хүний хажууд цүнхээ үлдээгээд явсан. Дэлгүүрээс ирэхэд Ц гэж хүн цүнхтэй маань алга болчихсон байсан. Би хаашаа явсан юм бол гээд Ханбүргэд дэлгүүрийн үүд рүү очиход тэнд байсан. Ц гэж хүн өөдөөс ирээд надад миний цүнхийг өгчихөөд би хүнтэй уулзана гээд явсан. Би цүнхээ нээгээд үзэхэд миний 910.000 төгрөг алга байсан. Би тэгээд цагдаа руу шууд ирсэн юм... Миний цүнх хар өнгийн дээрээ бариултай хэмжээгээр дунд зэргийн цүнх байдаг. Дотор нь миний солих хөвөнтэй өмд, оймсон дотроо хийгээд ороож хамгийн доор хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/
2. Л.Цгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэг үл таних хүнтэй Хэрлэн сум 1 дүгээр баг Ханбүргэд дэлгүүрийн урд таарсан. Тэр хүн Хэнтий аймаг Батноров сум Бэрх тосгон луу явна гэхээр нь би унаа асуугаад өгнө гээд хамт юм. Тэр хүн нэг шил архи гаргаж надад өгөөд бид 2 Ханбүргэд дэлгүүрийн хойд талд тэр архиа уучхаад тэр хүн дахиад архи авна гээд 99 дэлгүүр лүү явсан. Тэр хүн цүнхээ үлдээгээд явахаар нь би дотор нь юу байна гээд нээгээд үзтэл мөнгө байхаар нь би аваад өвөртөө хийсэн. Удалгүй нөгөө хүн нэг шил архи авч ирээд цуг уусан. Намайг мөнгийг нь авсан гэж тэр хүн мэдээгүй. Тэгээд бид хоёр салаад би такси бариад Ванчинхүү гэх айлд очсон... Би өөртөө хэрэглэх гэж тэр мөнгийг хулгайлсан. Миний буруу би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Тэр хүнийг хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/
Л.Цгийн гэрчээр дахин өгсөн: “...Би мөнгө авахын өмнө 2 ширхэг 0.75 литрийн архи Мөнхжаргалтай хамт уусан байсан болохоор согтуу байсан. Мөнгө хулгайлаад яг тоолж үзээгүй их олон дан 20.000 төгрөгийн дэвсгэрт л байсан. Барагцаагаар нэг сая төгрөг арай хүрэхгүй мөнгө байх шиг байсан...би согтуу байсан болохоор хаясан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-н 32 хуу/
3. Л.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө нь болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Л.Ц нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг “Ханбүргэд” дэлгүүрийн гадна талаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ний 17 цагийн үед С.М-ын910.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.М-ынөгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр... аймагт ирээд Бэрх явах унаа хайгаад Хэрлэн сум 1 дүгээр баг Ханбүргэд дэлгүүрийн хажууд сууж байхад миний үеийн хөгшин ирээд хаашаа явах юм гэж асуусан. Би Бэрх явах гээд унаа хайж байна гэхэд ах нь Бэрхийн машин олж өгнө гээд миний хажууд суусан. Бид 2 нэлээд ярьж суусан тэгэхэд надад өөрийгөө Ц гэж байсан. 17 цагийн үед би 99 дэлгүүр рүү орох гээд сууж байсан газраа Ц гэж хүний хажууд цүнхээ үлдээгээд явсан. Дэлгүүрээс ирэхэд Ц гэж хүн цүнхтэй маань алга болчихсон байсан. Би хаашаа явсан юм бол гээд Ханбүргэд дэлгүүрийн үүд рүү очиход тэнд байсан. Ц гэж хүн өөдөөс ирээд надад миний цүнхийг өгчихөөд би хүнтэй уулзана гээд явсан. Би цүнхээ нээгээд үзэхэд миний 910.000 төгрөг алга байсан. Би тэгээд цагдаа руу шууд ирсэн юм... Миний цүнх хар өнгийн дээрээ бариултай хэмжээгээр дунд зэргийн цүнх байдаг. Дотор нь миний солих хөвөнтэй өмд, оймсон дотроо хийгээд ороож хамгийн доор хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/
Шүүгдэгч Л.Цгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Л.Цг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Мөнхжаргалд 910.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “...336.500 төгрөгийг буцааж авсан..” гэсэн байх тул шүүгдэгчээс үлдэх 543.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Л.Цд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж 4 удаа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Цг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цгоос 543.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мөнхжаргалд олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ