Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

2022.01.31                                                      2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0030

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  М.Довчинсүрэн,

Улсын яллагч                                                Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                      А.Онарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох 2139000000356 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Онь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ах Амаржаргалыг муу хэллээ” гэх шалтгаанаар Б.О-ггараараа цохиж баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимын салстад цус харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Б.О-ы өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрийнхээ гадаа малын хашаа хороо янзлаад байж байхад О хамтдаа яваад Батхуяг ахыг гэрт нь хүргэж өгөөд ирье гэхээр нь машинд нь суугаад хамт явсан. Тэгээд Батхуяг ахыг гэрт нь хүргэж өгтөл О машинаас 1.5 литрийн савтай *******мэл гаргаад ирсэн. Тэгээд Батхуяг ахынд бид 2 тэрийгээ хувааж уучихаад гарч ирээд ойр хавьд архитай айл байгаа зсэхийг надаас асуухаар нь байхгүй гэж хэлтэл төв ороод ирье гээд сумын төв орсон. Амархүү ахын дэлгүүрээс 2 шил архи аваад гараад ирсэн. Тэгээд сумын төвийн зүүн талын гүүр гараад архи задлаад 3, 3 аягыг уугаад цаашаа явсан, тэгээд Хавцал гэх газар зогсоод дахиад 3, 3 аяга архи уусан, тэгээд Ханхар даваан дээр дахин 3, 3 аягыг уусан тэгээд би нэлээд согтсон одоо санаж байгаагаар манай хүргэн Амаржаргал хэрэг төвөг тариад яваад байх юм хэлээд үг авахгүй зөрөөд та нар төрсөн ах дүү нар байна үг хэлж яривал таарна даа гэж хэлтэл намайг цохиод авах шиг болсон. Би цохиулсандаа юм уу, архи уусандаа юмуу тасарчихсан, нэг мэдэхэд “Цагаан даваа” гэх газар даараад, цус нөжтэйгөө холилдоод сэргэсэн. Намайг зодоод тэнд орхиод явсан байсан... Онь ах Амаржаргалыг нь муу хэлснээс болоод уурлаад намайг  цохиод авахыг хальт санаад байгаа, бид 2 архи ууж байгаад би тасарсан бөгөөд бид хоёр хоёулаа л байсан, өөр хүн байгаагүй, би шөнө гадаа даараад сэрсэн ойр хавьд О.ын унаж явсан машины мөрнөөс өөр хүний болон машины мөр байгаагүй. Тэгээд маргааш нь О.ыг дуудаад яагаад зодсон талаар асуухад дүү нь согтоод яагаад ийм үйлдэл гаргасанаа мэдэхгүй байна. Ёстой уучлаарай л гээд байсан... Миний нүүр, хоёр нүд хавдаж хөхөрсөн, духны баруун урд хэсэгт хавдсан, зүүн дээд араа унасан зэрэг гэмтэл учирсан одоо толгой өвдөж байгаа, зүүн тохой өвдөж байгаа... эм эмчилгээний зардалыг гаргуулж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал /

            Хохирогч Б.О-ыдахин өгсөн: “...О.ын ах нь миний төрсөн дүүтэй гэр бүл болсон юм. Иймд бид хоёр хамаатан садны холбоотой... уг гэмтлүүдийг О нь учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй... би тухайн үед О.ын ах Амаржаргалынх нь талаар О-д хэдэн үг хэлсэн юм тэгэхэд л Онь намайг зодож цохиж биед маань гэмтэл шарх учруулсан... би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөндөө 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/

 

2.  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрийн №626 дугаартай: “...Б.О-ы биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад  цус харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд  нь  мохоо зүйлийн  олон  удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь  эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар  алдалтанд нөлөөлөхгүй....”  гэх дүгнэлт /хх-ийн  34-35 тал/

 

3. А.О.ын яллагдагчаар өгсөн: “...би хяналтын прокурор Т.Баярмаагийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2139000000356 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Цагаан даваа гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нутгийн ах болох О-ыг зодож биед нь гэмтэл шарх учруулсан, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, ахиж ийм асуудал гаргахгүй... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ерөнхийдөө архиндаа согтоод тасарчихсан байна лээ, иймд би тухайн үед болсон зарим үйл явдлаа бол санахгүй байгаа юм... би тухайн үед архиа хэтрүүлэн хэрэглэсний улмаас л Оахын биед нь гэмтэл шарх учрууллаа, тэрнээс биш би О ахтай яг юунаас болж маргалдаж муудалцан биед нь гэмтэл шарх учруулснаа бол санахгүй байгаа юм... би бодохдоо Оахын биед гараараа л гэмтэл шарх учруулсан байх гэж бодоод байгаа... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч А.Онь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт архи согтуу Б.О-гзодож баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимын салстад цус харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогч Б.О-ыөгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрийнхээ гадаа малын хашаа хороо янзлаад байж байхад О хамтдаа яваад Батхуяг ахыг гэрт нь хүргэж өгөөд ирье гэхээр нь машинд нь суугаад хамт явсан. Тэгээд Батхуяг ахыг гэрт нь хүргэж өгтөл Омашинаас 1.5 литрийн савтай *******мэл гаргаад ирсэн. Тэгээд Батхуяг ахынд бид 2 тэрийгээ хувааж уучихаад гарч ирээд ойр хавьд архитай айл байгаа зсэхийг надаас асуухаар нь байхгүй гэж хэлтэл төв ороод ирье гээд сумын төв орсон. Амархүү ахын дэлгүүрээс 2 шил архи аваад гараад ирсэн. Тэгээд сумын төвийн зүүн талын гүүр гараад архи задлаад 3, 3 аягыг уугаад цаашаа явсан, тэгээд Хавцал гэх газар зогсоод дахиад 3, 3 аяга архи уусан, тэгээд Ханхар даваан дээр дахин 3, 3 аягыг уусан тэгээд би нэлээд согтсон одоо санаж байгаагаар манай хүргэн Амаржаргал хэрэг төвөг тариад яваад байх юм хэлээд үг авахгүй зөрөөд та нар төрсөн ах дүү нар байна үг хэлж яривал таарна даа гэж хэлтэл намайг цохиод авах шиг болсон. Би цохиулсандаа юм уу, архи уусандаа юмуу тасарчихсан, нэг мэдэхэд “Цагаан даваа” гэх газар даараад, цус нөжтэйгөө холилдоод сэргэсэн. Намайг зодоод тэнд орхиод явсан байсан... Онь ах Амаржаргалыг нь муу хэлснээс болоод уурлаад намайг  цохиод авахыг хальт санаад байгаа, бид 2 архи ууж байгаад би тасарсан бөгөөд бид хоёр хоёулаа л байсан, өөр хүн байгаагүй, би шөнө гадаа даараад сэрсэн ойр хавьд О.ын унаж явсан машины мөрнөөс өөр хүний болон машины мөр байгаагүй. Тэгээд маргааш нь О.ыг дуудаад яагаад зодсон талаар асуухад дүү нь согтоод яагаад ийм үйлдэл гаргасанаа мэдэхгүй байна. Ёстой уучлаарай л гээд байсан... Миний нүүр, хоёр нүд хавдаж хөхөрсөн, духны баруун урд хэсэгт хавдсан, зүүн дээд араа унасан зэрэг гэмтэл учирсан одоо толгой өвдөж байгаа, зүүн тохой өвдөж байгаа... эм эмчилгээний зардалыг гаргуулж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 тал /

            Хохирогч Б.О-ыдахин өгсөн: “...О.ын ах нь миний төрсөн дүүтэй гэр бүл болсон юм. Иймд бид хоёр хамаатан садны холбоотой... уг гэмтлүүдийг Онь учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй... би тухайн үед О.ын ах Амаржаргалынх нь талаар О-д хэдэн үг хэлсэн юм тэгэхэд л Онь намайг зодож цохиж биед маань гэмтэл шарх учруулсан... би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөндөө 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/

 

2.  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрийн №626 дугаартай: “...Б.О-ыбиед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад  цус харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд  нь  мохоо зүйлийн  олон  удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь  эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар  алдалтанд нөлөөлөхгүй....”  гэх дүгнэлт /хх-ийн  34-35 тал/

 

3. А.О.ын яллагдагчаар өгсөн: “...би хяналтын прокурор Т.Баярмаагийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2139000000356 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг Цагаан даваа гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нутгийн ах болох О-ыг зодож биед нь гэмтэл шарх учруулсан, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, ахиж ийм асуудал гаргахгүй... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ерөнхийдөө архиндаа согтоод тасарчихсан байна лээ, иймд би тухайн үед болсон зарим үйл явдлаа бол санахгүй байгаа юм... би тухайн үед архиа хэтрүүлэн хэрэглэсний улмаас л Оахын биед нь гэмтэл шарх учрууллаа, тэрнээс биш би Оахтай яг юунаас болж маргалдаж муудалцан биед нь гэмтэл шарх учруулснаа бол санахгүй байгаа юм... би бодохдоо Оахын биед гараараа л гэмтэл шарх учруулсан байх гэж бодоод байгаа... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч А.О.ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ыэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...3.000.000 сая төгрөг нэхэмжлэнэ...”  гэсэн бөгөөд хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч өөрт учирсан хохирол зардлуудаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч А.О-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.О.ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.ыг  720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.О-д  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ