Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2022/0031/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                                Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                      Х.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 2139003650021 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх******* Т.Ц-тэй“аягаар шидлээ” гэх шалтгаанаас уурлаж түүний нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх хэлбэрээр зодож Т.Ц-ийн биед баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...Би Х.Б-тэй 2018 онд танилцаж үерхэж эхэлсэн. Бид 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүүхэдтэй болоод гэр бүлээ батлуулсан. Би төрөөд 1 сар болоод Хэнтий аймагт ирээд нөхөр хүүхдийн хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Т163-13 тоотод амьдарч байна. Нөхөр бид 2 одоогоор хүүхдээ асраад гэртээ ажилгүй байгаа. Манай нөхрийн ээжийнх нь дүү болох Алтайхүү бид хоёроос хэд хоног гэр сахиад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би нөхөр хүүхдийн хамт 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-13 тоотод байх Алтайхүү ахын гэрийг сахихаар очсон. Очоод 2 хоносны дараа манай нөхрийн гар утсанд чат ирэхээр нь хартал “Сарангэрэл ТБ” гэх хаягаас орой 7 цагт уулзъя, дуулъя гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би нөхөртөө нойр булчирхай чинь өвдөөд эмчилгээ хийлгэж байж гарч яах гээд байгаа юм бэ, гаргахгүй ээ гэж хэлэхэд гар утаснаасаа “Сарангэрэл ТБ” гэх хаягаас ирсэн чатыг устгачихаад юу яриад байгаа юм, тийм чат ирээгүй гэж мэлзсэн. Би өөрөө уншсан болохоор уур хүрээд маргалдаж муудалцсан. Тухайн үед миний уур маш их хүрээд ширээн дээр байсан аяга аваад газарт чулуудаж хагалсан. Тэр үед Б уурлаж босож ирээд чи айлын аяга хагаллаа гэж хэлээд үсдэж аваад баруун гараараа миний зүүн талын хацар хэсэгт 1-2 удаа, зүүн гараараа миний баруун талын нүд хэсэгт 2 удаа цохиж, газарт унагаад миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн. Би айсандаа гар утсаараа тусламж дуудах гэхэд гар утсыг маань авч шидээд дахиж үсдэж гэрийн үүд хэсэг рүү чирээд одоо зайл гэж хөөсөн. Тэгээд би гар утсаа аваад өөрийнхөө ээж рүү фейсбүүк хаягаар видео колл хийж царайгаа харуулж зодуулсан талаараа хэлсэн. Бас цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд манай ээж Б-гийн ээжид хэлж Б-гийн ээж аав 2 удалгүй ирсэн. Ардаас нь цагдаа ирээд Бг аваад явсан... Миний баруун талын нүд, хөмсөг, хацар хөхөрч хавдсан. Мөн уруул хавдаж хөхөрсөн. Нүдний дотор хэсэгт цус хурсан. Толгойн ар хэсэгт хавдсан. Мөн үсний хуйх хөндүүр болсон... Би Х.Б-гийн биед гар хүрч зодож цохиогүй... Намайг 2020 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт амьдарч байх хугацаанд 2 удаа зодож байсан. Тухайн үед нь цагдаад мэдэгдээд зөрчлийн тухайн хуулиар арга хэмжээ авахуулж байсан. Миний санаж байгаагаар эхнийх нь 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Дараагийнх нь 14 хоног баривчилгаанд орж байсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

2. Хохирогч Т.Ц-ийн дахин өгсөн: “...Миний гар утсыг Б авч шидсэн асуудал байхгүй, би урьд нь өгсөн мэдүүлэгтэй буруу мэдүүлсэн байна. Миний нүүр лүү 2 удаа өшиглөхөөр нь би айсандаа өөрөө утсаа ор луу шидсэн, тэгээд дараах нь утсаа аваад ээжтэйгээ видео  колл хийж ярьсан. Миний утас эвдэрсэн асуудал байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 20 тал/

3. Х.Б-гийн гэрчээр өгсөн: “...11 дүгээр сарын 24-ний өдөр манай багын найз Шинэбаярын төрсөн өдөр болсон юм. Тухайн өдөр би найз Сарангэрэлтэй 19 цагт уулзаад цуг Шинэбаярын төрсөн өдөрт очихоор ярилцсан байсан юм. Манай эх******* миний Сарангэрэлтэй чатласан чатыг уншаад гаргахгүй гэж уурлаад загнасан. Түүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд байж байтал манай эх******* ширээн дээрээс хоолны том аяга аваад намайг чиглүүлээд шидэхээр нь би бултаад оногдоогүй. Над руу аяга чулуудсанд миний уур хүрээд үсдэж аваад зүүн гараараа эх******* Цийн хацар хэсэгт 1 удаа алгадаад больсон. Түүний дараа би хувцсаа өмсөөд гарах гэтэл Ц гал тогооны ширээн байсан хутгыг авч хоолойдоо тулгаад чи гарах юм бол би өөрийнхөө хоолойг зүснэ гэж хэлэхээр нь би аргадаж тайвшруулж байгаад хутгыг нь салгаж авсан. Тэгтэл дахин аяга бариад авахаар нь би уурлаж зүүн гараараа Цийн баруун гарын бугалга хэсэгт 1 удаа, нүд хэсэгт 2 удаа алгадсан. Мөн үсдэж унагаад нүүр хэсэг рүү нь өшиглөхөд гараараа хаасан, тэгээд нүүрэнд хөлөө хүргээгүй. Тэр үед гар утсаа авах гэхээр нь би гар утсыг нь булааж аваад газарт шидсэн. Нэг мэдсэн чинь гар утсаа аваад өөрийнхөө ээжид зодуулсан талаараа хэлсэн. Удалгүй манай ээж Хонгорзул, аав Батдорж нар ирсэн. Түүний араас цагдаа Мөнх-Эрдэнэ ирсэн. Тэгээд намайг авч явж мэдүүлэг авсан... Цийн баруун талын нүд, хацар хөхөрч хавдсан байсан... Надад хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би эх******* Цтэй учраа олж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 тул/

4. Гэрч Ш.Хонгорзулын өгсөн: “...Тэр өдөр би Б Ц тэр хэдтэй Алтайхүүгийн гэрт байж байгаад тэднийхээс гарсан. Б, Ц хоёр үлдсэн юм. Тэгээд харих гээд явж байхад Цийн ээж над руу яриад нөгөө хоёр чинь хоорондоо зодолдоод байна гэнэ чи очоод хараадах аа гэж хэлсэн. Тэгээд би Алтайхүүгийнд ирэхэд манай хүү Б эх******* Цтэйгээ маргалдаж зодолдсон шинжтэй байсан, дараах нь цагдаа нар ирээд аваад явсан... зүрх жоохон муутай болохоор хааяа огцом уурлах гээд байдаг юм тэрнээс бол өөр ямар нэгэн илүү дутуу зан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 25 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №638 дугаартай:

1.2. Т.Ц-ийнбиед баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  2. Хэрэг болохоос өмнө үүссэн байх боломжтой гэмтэл тогтоогдсонгүй
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 28-39 тал/

6. Х.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...11 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Шинэбаярын төрсөн болж байгаа хоёулаа хамт очъё гээд манай найз Сарангэрэл над руу фэйсбүүкээр чат бичсэн юм, тэгсэн Сарангэрэлтэй чаталсан чатыг манай эх******* уншчихаад гаргахгүй гээд уурласан, түүнээс болж эх******* бид хоёр хоорондоо маргалдаж хэрүүл эхэлсэн, тэгэхэд манай эх******* ширээн дээр байсан хоолны том аяга аваад над руу шидсэн, тэр үед нь би бултаад тухайн аяганд оногдоогүй. тэгээд аяга чулуудсанд нь уур хүрээд эх*******ийг үсдэж аваад шанаа хэсэгт нь алгадчихсан, тэгээд хувцсаа өмсөөд гарах гэж байхад Ц гал тогооны ширээн дээр байсан хутгыг авч хоолойндоо тулгаснаа чи явах юм бол өөрийнхөө хоолойг зүслээ гээд намайг айлгасан, тэгэхээр нь би Цийг тайвшруулаад хутгыг нь авсан, тэгтэл мөн дахиж аяга шүүрч авах гэхээр нь би уурлаад Цийн баруун гарын бугалга хэсэгт нь 1 удаа, баруун нүд хэсэгт нь 2 удаа алагдсан, мөн үсдэж унагаад нүүр хэсэг рүү нь өшиглөхөд гараараа хаагаад цохиулаагүй, тэр үед утсаа аваад ярих гэхээр нь би утсыг нь авах гэсэн манай хүн өөрөө утсаа шидчихсэн, тэгсэн дараах нь утсаа аваад өөрийнхөө ээжид зодуулсан талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  Х.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-13 тоотод эх******* Т.Ц-тэймаргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх хэлбэрээр зодож баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                    

Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхрийн гар утсанд чат ирэхээр нь хартал “Сарангэрэл ТБ” гэх хаягаас орой 7 цагт уулзъя, дуулъя гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би нөхөртөө нойр булчирхай чинь өвдөөд эмчилгээ хийлгэж байж гарч яах гээд байгаа юм бэ, гаргахгүй ээ гэж хэлэхэд гар утаснаасаа “Сарангэрэл ТБ” гэх хаягаас ирсэн чатыг устгачихаад юу яриад байгаа юм, тийм чат ирээгүй гэж мэлзсэн. Би өөрөө уншсан болохоор уур хүрээд маргалдаж муудалцсан. Тухайн үед миний уур маш их хүрээд ширээн дээр байсан аяга аваад газарт чулуудаж хагалсан. Тэр үед Б уурлаж босож ирээд чи айлын аяга хагаллаа гэж хэлээд үсдэж аваад баруун гараараа миний зүүн талын хацар хэсэгт 1-2 удаа, зүүн гараараа миний баруун талын нүд хэсэгт 2 удаа цохиж, газарт унагаад миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн. Би айсандаа гар утсаараа тусламж дуудах гэхэд гар утсыг маань авч шидээд дахиж үсдэж гэрийн үүд хэсэг рүү чирээд одоо зайл гэж хөөсөн. Тэгээд би гар утсаа аваад өөрийнхөө ээж рүү фейсбүүк хаягаар видео колл хийж царайгаа харуулж зодуулсан талаараа хэлсэн. Бас цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд манай ээж Б-гийн ээжид хэлж Б-гийн ээж аав 2 удалгүй ирсэн. Ардаас нь цагдаа ирээд Бг аваад явсан... Миний баруун талын нүд, хөмсөг, хацар хөхөрч хавдсан. Мөн уруул хавдаж хөхөрсөн. Нүдний дотор хэсэгт цус хурсан. Толгойн ар хэсэгт хавдсан. Мөн үсний хуйх хөндүүр болсон... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

Гэрч Ш.Хонгорзулын өгсөн: “...Тэр өдөр би Б Ц тэр хэдтэй Алтайхүүгийн гэрт байж байгаад тэднийхээс гарсан. Б, Ц хоёр үлдсэн юм. Тэгээд харих гээд явж байхад Цийн ээж над руу яриад нөгөө хоёр чинь хоорондоо зодолдоод байна гэнэ чи очоод хараадах аа гэж хэлсэн. Тэгээд би Алтайхүүгийнд ирэхэд манай хүү Б эх******* Цтэйгээ маргалдаж зодолдсон шинжтэй байсан, дараах нь цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №638 дугаартай:

Т.Ц-ийн биед баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хэрэг болохоос өмнө үүссэн байх боломжтой гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 28-39 тал/

Х.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...11 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Шинэбаярын төрсөн болж байгаа хоёулаа хамт очъё гээд манай найз Сарангэрэл над руу фэйсбүүкээр чат бичсэн юм, тэгсэн Сарангэрэлтэй чаталсан чатыг манай эх******* уншчихаад гаргахгүй гээд уурласан, түүнээс болж эх******* бид хоёр хоорондоо маргалдаж хэрүүл эхэлсэн, тэгэхэд манай эх******* ширээн дээр байсан хоолны том аяга аваад над руу шидсэн, тэр үед нь би бултаад тухайн аяганд оногдоогүй. тэгээд аяга чулуудсанд нь уур хүрээд эх*******ийг үсдэж аваад шанаа хэсэгт нь алгадчихсан, тэгээд хувцсаа өмсөөд гарах гэж байхад Ц гал тогооны ширээн дээр байсан хутгыг авч хоолойндоо тулгаснаа чи явах юм бол өөрийнхөө хоолойг зүслээ гээд намайг айлгасан, тэгэхээр нь би Цийг тайвшруулаад хутгыг нь авсан, тэгтэл мөн дахиж аяга шүүрч авах гэхээр нь би уурлаад Цийн баруун гарын бугалга хэсэгт нь 1 удаа, баруун нүд хэсэгт нь 2 удаа алагдсан, мөн үсдэж унагаад нүүр хэсэг рүү нь өшиглөхөд гараараа хаагаад цохиулаагүй, тэр үед утсаа аваад ярих гэхээр нь би утсыг нь авах гэсэн манай хүн өөрөө утсаа шидчихсэн, тэгсэн дараах нь утсаа аваад өөрийнхөө ээжид зодуулсан талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Х.Бг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Х.Бд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. Бг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг  300  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ