Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

 

2022.01.31                                          2022/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0032

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                                Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      Ж.Анарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ж.А-д холбогдох 2139000000326 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Маргад зочид буудлын 213 тоот өрөөнд цуг амарч байх хугацаандаа иргэн Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны виза картыг нууц далд аргаар хулгайлан авч тус багт байрлах төв Хаан банкны 898 дугаартай АТМ-ээс 1.500.000 төгрөг авч Б.Г-т 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Шинэ дулааны 20-7 тоотод оршин суух З.Быг “гэрийнхээ хаалгыг тайлж өгсөнгүй” гэж уурлаж, гэрийнх нь хаалганы цоожийг эвдэж ороод “Чамайг ална, эсвэл би өөрийгөө ална” гэж хэрүүл маргаан үүсгэсэн, мөн тус хашаанд орших З.Б-ын төрсөн эх Ж.Болормаагийн гэрээс хутга авч ирж “Та нарыг ална” гэх зэргээр агсам тавьж оршин суугчийн буюу З.Б-ын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1.  Хохирогч Б.Г-ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн 28-40 унм улсын дугаартай ачааны машинтай найз Батхолбоогийн хамт Дорнод аймгаас Улаанбаатар хот явах замд хүрэн бор дээлтэй дотуураа малгайтай цэнхэр өнгийн цамцны малгайг гаргаад өмссөн, хороомон гуталтай 20-22 насны үл таних залуу зам дээр гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Хэнтий аймаг ороод бууя гэсэн. Зам дагуу болохоор нь би суулгаад явсан. Хэнтий аймагт ирээд Батхолбоо бид хоёр олон хоног нойргүй явсан болохоор буудалд орж унтана гэж бодоод нөгөө үл таних залуугаар буудал заалгаад Маргад гэх *******тэй буудалд ирээд хоёр давхарт 2 ортой өрөө аваад би нөгөө үл таних залууг ганц шил архи хамт уугаад унтаад яв ахын дүү гэж хэлээд би нөгөө залуутай хамт буудлын нэг давхраас 0.75 граммын шилтэй архи аваад буудлын өрөөнд орж бид авсан архиа уугаад унтчихсан байсан. Тэгээд өглөө босоход нөгөө залуу байхгүй, Батхолбоо орон дээр унтаж байсан. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед манай эх******* Эрдэнэтуяа Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд манай эх******* миний гар утсыг аваад дансны мэдээлэл шалгаж үзээд чиний данснаас 1.500.000 төгрөг гарсан байна. Энэ мөнгөөр юу хийсэн юм, чамд 160.000 төгрөг үлдсэн байна гэж асуусан. Миний дансанд 10 дугаар сарын 29-ний өдөр 1.660.000 төгрөг байсан... Тэгээд би өөрийн ХААН банкны виза картыг үзэхэд миний виза карт зүүн өмдний халаасанд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/

 

2. Гэрч Ө.Батхолбоогийн өгсөн:  “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Г бид хоёр Дорнод аймгаас Хэнтий аймаг орох замд бор дээл өмссөн дотуураа малгайтай цэнхэр өнгийн цамцтай 20 орчим насны үл таних залуу гараа өргөөд зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй болж байсан болохоор зогсоод хаашаа явах талаар нь асуухад Хэнтий аймаг ороод бууна гэхээр нь аваад явсан. Хэнтий аймагт ирээд харанхуй болсон байна ахын дүү хамт хоноод яв гээд Маргад буудалд хоёр ортой өрөө аваад буудлаас 0.75 грамын 1 шилтэй арх авч уугаад согтоод унтчихсан байсан. Маргааш өдөр нь сэрэхэд нөгөө залуу байхгүй байсан. Манай найзын эх******* Эрдэнэтуяа Улаанбаатар хотоос бид хоёрыг тосож авсан. Эрдэнэтуяа манай найзын гар утсыг шалгаад 1.500.000 төгрөг гарсан байна. Та хоёр юунд хэрэглэсэн гээд над руу уурласан. Бид хоёр ямар ч мөнгө хэрэглээгүй болохоор шууд цагдаагийн газар ирж мэдэгдсэн. Миний бодлоор манай найзын Хаан банкны виза картыг авч яваад мөнгө авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

 

3. Гэрч Ц.Эрдэнэтуяагийн өгсөн: “...2021 оны  10 дугаар сарын 29-ний  өдөр манай нөхөр Хэнтий аймагт ирсэн. Би нөхөртэйгээ уулзах гээд Хэнтий аймагт ирэхэд манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би утсыг нь аваад дансны мэдээллийг нь харахад 1.500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байхаар нь би нөхрөөсөө юун мөнгө данснаас нь гарсан талаар асуухад мэдэхгүй би мөнгө аваагүй гэж хэлсэн. Би нөхрөөсөө Хаан банкны виза картын нууц кодыг хэнд хэлсэн талаар асуухад хамт архи ууж байсан үл таних залууд дэлгүүрээс архи авахуулах гээд виза картынхаа кодыг хэлсэн гэж хэлсэн. Миний бодлоор тэр залуу авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

               

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны  өдрийн 2021/ШД-471 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд виза картын ах зээлийн үнэлгээг 10.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 26-28 тал/

 

5. Ж.А-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би хөдөө мал дээрээ байж байгаад эмээг ирэхээр аймгийн төврүү явган ирсэн юм. Би зам дагуу явж байхдаа аймгийн төврүү дөхөхөөр замын унаанд суухаар гараа өргөж зам дагуу явж байхад ачааны том машинтай 2 ах зогсож намайг суулгасан. Замд явж байхдаа тэр 2 ахтай танилцсан. Аймгийн төв орж унтаж амрахаар болсон юм. Тэр 2 ах аймгийн төвд таних айлгүй гээд Маргад гэх буудлын 212 тоот өрөөнд орсон. Ингээд өрөөндөө орсон хойноо жолоо барьж явж байсан Г гэдэг ахын хамтаар гарч дэлгүүр орж 0.75 литрийн савапгаатай архинаас 1 шил, 2.5 литрийн савапгаатай 1 ширхэг пиво аваад буцаж буудалдаа ороод 3 уулаа хувааж ууцгаасан. Г ахтай хамт явж байсан ах унтаад өгсөн. Харин Г ах бид 2 архи, пивоо дуустал нь уусан. Тэгсэн удалгүй Г ах тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би тэр 2 унтахаар нь явахдаа Г ахын өмднийх нь халаасыг ухаж сул байсан Хаан банкны виза картыг нь аваад буудлаас гарч Эвт худалдааны төвийн Хаан банкны АТМ орж уншуулж 150.000 төгрөг авах гэж байгаад 1.500.000 төгрөг уншуулчихсан байсан. Ингээд би мөнгийг нь авчихаад буцаж буудал руу очиход сэрээгүй унтаж байсан. Тэгэхээр нь би Г ахын халаасанд виза картыг нь буцаагаад хийсэн... Би уг 1.500.000 төгрөгийг ууж идэж яваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39 тал/

 

            6. Хохирогч З.Б-ынөгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн төрсөн ах Төмөрбаатар, салсан нөхөр Мөнх-Оргил нарын хамт өөрийнхөө гэртээ унтах гээд хэвтэж байтал манай гэрийн хаалгыг А  гэх залуу тогшоод байхаар нь тайлж өгөхгүй байтал А  нь манай гэрийн хаалгын түгжээг нь эвдээд гэрт ороод ирсэн юм. Ингээд А  нь гэрт орж ирэхдээ нэлээн согтуу харагдаж байсан бөгөөд манай салсан нөхөр Мөнх-Оргил бид хоёрыг цуг нэг орон дээр хэвтлээ гэж уурлаад намайг гэрийн зүүн талын ор нь дээр хувцастайгаа хэвтэж байтал миний хүрэн өнгийн дугуй цахтай ноосон цамцны маань захнаас татаад намайг орноос унагасан бөгөөд би тухайн үед чи болиоч гээд орилтол хажуу гэрээс манай эгч Энхжаргал ороод ирсэн юм. Энхжаргал эгч А-д хандан “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы түгжээг нь эвдэж орж ирээд дураараа аашлаад байгаа юм бэ гэхэд А  “Би танай дүү Быг ална аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь манай эгч Энхжаргал цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд А ийг аваад явсан юм. 2021 оны 12 дугаар сарын 03-ны 03 цагийн үед ...А  нь манай гэрт орж ирээд гэрийн хойморт ирж зогсоод “Надтай заавал хамт амьдарна, би чамд хайртай” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан бөгөөд тухайн үед манай ээж Болормаа, эгч Энхжаргал нар нь манай гэрт ороод ирсэн юм. Ингээд би А д хандан “Би чамд хайргүй, одоо манай гэрээс яв” гэж хэлтэл А нь тэгвэл би чамайг ална гэж хэлээд гэрийн гал тогооны шүүгээ рүү очоод хаалгыг нь онгойлгоод хутга авах гэхээр нь би Алтангэрлийг түлхээд унгаасан бөгөөд А  нь манай гэрээс гараад явсан. Ингээд манай гэрийн зүүн талд байрлах ээж Болормаагийн гэр рүү нь ороод хар өнгийн бариултай хутга аваад буцаад гэрт ороод ирсэн. А  нь “чамайг ална” гэж хэлээд баруун гартаа хутга бариад над руу дайрхаар нь миний төрсөн ах Төмөрбаатар баруун гараараа уг хутганы ирэн дээрээс нь шууд бариад авсан бөгөөд А  нь хутга өөр рүүгээ таттал Төмөрбаатар ахын баруун гарын дунд болон ядам хуруу хоёрыг зүсчихсэн юм. Ингээд манай эгч Энхжаргал дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед А  нь сандарсан байдалтай хутга баруун гарандаа атгаастай гэрийн хойморт суугаад байсан. манай гэр рүү хүчээр орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 69-70 тал /

 

            7. Гэрч З.Төмөрбаатарын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны 00 цагийн орчимд дүү Бын гэрт нь унтах гээд Б болон түүний салсан нөхөр Мөнх-Оргил нарын хамт хэвтэж байтал гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь бид нар тайлж өгөхгүй байтал манай дүү Б-ын гэрийн хаалганы түгжээг эвдээд гэрт орж ирээд манай дүү Бтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед А  нь нэлээн согтчихсон харагдаж байсан. Манай дүү Энхжаргал орж ирээд “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы дотор талын түгжээ эвдэж гэрт нь орж ирчихээд дураараа аашлаад байгаа юм” гэхэд А  нь Энхжаргалд хандан “би танай дүү Быг ална аль эсвэл би өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь Энхжаргал цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд А ийг аваад явсан. Ингээд бид нар буцаад унтаж байтал 03 цагийн орчимд гаднаас Аорж ирээд бас Б-тай хэрүүл хийж хэл амаар доромжлоод байсан. Гаднаас манай дүү Энхжаргал болон ээж Болормаа нар гэрт ороод ирсэн. Тухайн үед Б нь А-д хандан “Би чамд хайргүй, чи манай гэрээс яв” гэж хэлэхэд А “тэгвэл би чамайг ална, аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд гэрийн зүүн урд байрлах гал тогооны шүүгээнээс хутга авах гэтэл Б нь Аийг түлхээд унгатал А  нь гэрээс гарч яваад удалгүй гэрт орж ирэхдээ хар өнгийн бариултай жижиг хутга баруун гартаа бариад ороод ирсэн. Ингээд шууд манай дүү Быг ална гэж хэлээд дайраад байхаар нь би “уг хутганы ирэн дээрээс нь баруун гараараа бариад автал А хутгаа миний гараас татаад автал миний баруун гарын дунд болон ядам хуруу зүсэгдсэн юм. Ингээд Энхжаргал нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд Аийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 73-74 тал/

 

            8. Гэрч З.Энхжаргалын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд би гэртээ 2 хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байтал манай дүү Б-ын гэрээс хүн хашгираад байхаар нь би ганцаараа гэр рүү нь яваад ортол Б-тай урьд өмнө нь уулздаг байсан танихгүй А  гэх залуу Б-ын гэрийнх нь хаалганы түгжээг нь эвдээд ороод ирчихсэн манай дүүг хэл амаар доромжлоод зогсож байсан юм. Түхайн үед Б-ын гэрт салсан нөхөр Мөнх-Оргил, ах Төмөрбаатар нар нь байж байсан, би А д хандан “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы түгжээг нь эвдэж орж ирээд дураараа аашлаад байгаа юм бэ” гэхэд А  нь “Би танай дүү Быг ална аль эсвэл би өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2 цагдаа ирээд А ийг аваад явсан бөгөөд би гэртээ ороод унтаж байтал 03 цагийн орчимд Бын гэрээс дахин хүн хашгираад байхаар нь ...ээж бид хоёр Бын гэр рүү яваад ортол А  ирчихсэн Быг хэл амаар доромжпоод зогсож байсан. Б нь А-д хандан “Би чамд хайргүй, чи манай гэрээс яв” гэж хэлэхэд тэгвэл би одоо чамайг ална гэж хэлээд гэрийн зүүн урд буланд байрлах гал тогооны шүүгээний хаалгыг онгойлгоод хутга авах гэтэл манай дүү Б нь А ийг түлхээд унгаатал А нь гэрээс гараад явсан юм. Ингээд удалгүй буцаад гэрт орж ирэхдээ манай ээжийн гэрээс “хар өнгийн бариултай хутга бариад” ороод ирсэн. Ингээд А  нь шууд “Би одоо чамайг аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд шууд Б руу дайрсан юм. Тухайн үед манай ах Төмөрбаатар нь А ийн баруун гартаа барьчихсан байсан хутганы ирэн дээрээс нь баруун гараараа бариад авсан. А  хутгаа татаад автал Төмөрбаатар ахын баруун гарын дунд болон ядам хуруу зүсэгдсэн байсан. Ингээд цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа орж ирээд А ийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 77 тал/

 

            9.  Гэрч Ж.Болормаагийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн орчимд охин Бын гэрт хүн орилж хашгираад байхаар нь яваад ортол хүү Төмөрбаатар, охин Б, охины салсан нөхөр Мөнх-Оргил болон А  нар гэрт байж байсан. А  нэлээн согтчихсон охин Быг хэл амаар доримжлоод байсан. Б нь А д хандан “Би чамд хайргүй, манай гэрээс яв” гэж хэлэхэд А  нь уурлаад гэрийн зүүн урд талд байрлах хоолны шүүгээ рүү очоод хутга авах гэтэл манай охин Б нь түлхээд унагаатал А нь шууд манай гэр рүү гүйж ороод хар өнгийн бариултай хутга баруун гартаа бариад ороод ирсэн, ингээд А  нь Б руу “би одоо чамайг ална” гээд дайрах үед нь Төмөрбаатар баруун гараараа уг хутганы ирэн дээрээс бариад авсан. А  хутгаа буцаагаад татаад автал Төмөрбаатарын баруун гарын дунд болон ядам хурууг зүсчихсэн юм. Ингээд охин Энхжаргал цагдаа дуудаад удалгүй цагдаа хүрж ирээд А ийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 81 тал/

 

10. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн 2021/ШД-503 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хаалганы дотор цоожны ах зээлийн үнэлгээг 2000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 95-97 тал/

 

11. Ж.А-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Бын гэрт нь яваад ороход Бын урьд нь салсан нөхөр Мөнх-Оргил гэх ах хоёр найзтайгаа архи уугаад сууж байсан болохоор нь би гэрээс буцаж гараад Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт байрлах Баянмөнхийн 4-16 тоот гэртээ ирээд унтаж амраад маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Бын гэрт нь очсон юм. Тухайн үед би Бын салсан нөхөр Мөнх-Оргилыг гэрт нь цуг байгаа гэдгийг мэдэж байсан болохоор миний хардах сэдэл төрөөд хаалгыг нь тогштол хаалга тавьж өгөхгүй байхаар нь би Бын гэрийн хаалгыг нь татаад орчихсон юм. Гэрийн зүүн талын оронд дээр Б, Мөнх-Оргил харин баруун талын ор нь дээр Төмөрбаатар нар нь хувцастайгаа хэвтэж байсан. Б нь над руу орилж хашгираад дайраад байхаар нь гаднаас ээж Болормаа, эгч Энхжаргал нар нь орж ирээд намайг гэрээс хөөгөөд гаргахаар нь Болормаагийн гэр лүү нь ороод хутга аваад гарч ирээд би Бын гэр рүү эргэж ороод Бд хандан “Чи надад хайргүй болчихсон юм уу, тэгвэл би өөрийгөө алчихья, эсвэл би чамайг ална” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 106-107 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Орон байранд хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон шунахайн сэдэлтээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Маргад зочид буудлын 213 тоот өрөөнд цуг байсан иргэн Б.А-ийг согтуу байхад нь виза картыг нь нууцаар авч түүний данснаас 1.500.000 төгрөгийг хулгайлсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 20-7 тоотод оршин суух З.Б-ынгэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хэрүүл маргаан үүсгэсэн, хутга мэс барин амгалан тайван байдлыг нь алдагдуулж түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Г-ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн 28-40 унм улсын дугаартай ачааны машинтай найз Батхолбоогийн хамт Дорнод аймгаас Улаанбаатар хот явах замд хүрэн бор дээлтэй дотуураа малгайтай цэнхэр өнгийн цамцны малгайг гаргаад өмссөн, хороомон гуталтай 20-22 насны үл таних залуу зам дээр гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Хэнтий аймаг ороод бууя гэсэн. Зам дагуу болохоор нь би суулгаад явсан. Хэнтий аймагт ирээд Батхолбоо бид хоёр олон хоног нойргүй явсан болохоор буудалд орж унтана гэж бодоод нөгөө үл таних залуугаар буудал заалгаад Маргад гэх *******тэй буудалд ирээд хоёр давхарт 2 ортой өрөө аваад би нөгөө үл таних залууг ганц шил архи хамт уугаад унтаад яв ахын дүү гэж хэлээд би нөгөө залуутай хамт буудлын нэг давхраас 0.75 граммын шилтэй архи аваад буудлын өрөөнд орж бид авсан архиа уугаад унтчихсан байсан. Тэгээд өглөө босоход нөгөө залуу байхгүй, Батхолбоо орон дээр унтаж байсан. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед манай эх******* Эрдэнэтуяа Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд манай эх******* миний гар утсыг аваад дансны мэдээлэл шалгаж үзээд чиний данснаас 1.500.000 төгрөг гарсан байна. Энэ мөнгөөр юу хийсэн юм, чамд 160.000 төгрөг үлдсэн байна гэж асуусан. Миний дансанд 10 дугаар сарын 29-ний өдөр 1.660.000 төгрөг байсан... Тэгээд би өөрийн ХААН банкны виза картыг үзэхэд миний виза карт зүүн өмдний халаасанд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/

Гэрч Ө.Батхолбоогийн өгсөн:  “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Г бид хоёр Дорнод аймгаас Хэнтий аймаг орох замд бор дээл өмссөн дотуураа малгайтай цэнхэр өнгийн цамцтай 20 орчим насны үл таних залуу гараа өргөөд зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй болж байсан болохоор зогсоод хаашаа явах талаар нь асуухад Хэнтий аймаг ороод бууна гэхээр нь аваад явсан. Хэнтий аймагт ирээд харанхуй болсон байна ахын дүү хамт хоноод яв гээд Маргад буудалд хоёр ортой өрөө аваад буудлаас 0.75 грамын 1 шилтэй арх авч уугаад согтоод унтчихсан байсан. Маргааш өдөр нь сэрэхэд нөгөө залуу байхгүй байсан. Манай найзын эх******* Эрдэнэтуяа Улаанбаатар хотоос бид хоёрыг тосож авсан. Эрдэнэтуяа манай найзын гар утсыг шалгаад 1.500.000 төгрөг гарсан байна. Та хоёр юунд хэрэглэсэн гээд над руу уурласан. Бид хоёр ямар ч мөнгө хэрэглээгүй болохоор шууд цагдаагийн газар ирж мэдэгдсэн. Миний бодлоор манай найзын Хаан банкны виза картыг авч яваад мөнгө авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

Гэрч Ц.Эрдэнэтуяагийн өгсөн: “...2021 оны  10 дугаар сарын 29-ний  өдөр манай нөхөр Хэнтий аймагт ирсэн. Би нөхөртэйгээ уулзах гээд Хэнтий аймагт ирэхэд манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би утсыг нь аваад дансны мэдээллийг нь харахад 1.500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байхаар нь би нөхрөөсөө юун мөнгө данснаас нь гарсан талаар асуухад мэдэхгүй би мөнгө аваагүй гэж хэлсэн. Би нөхрөөсөө Хаан банкны виза картын нууц кодыг хэнд хэлсэн талаар асуухад хамт архи ууж байсан үл таних залууд дэлгүүрээс архи авахуулах гээд виза картынхаа кодыг хэлсэн гэж хэлсэн. Миний бодлоор тэр залуу авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны  өдрийн 2021/ШД-471 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд виза картын ах зээлийн үнэлгээг 10.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 26-28 тал/

Ж.А-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би хөдөө мал дээрээ байж байгаад эмээг ирэхээр аймгийн төврүү явган ирсэн юм. Би зам дагуу явж байхдаа аймгийн төврүү дөхөхөөр замын унаанд суухаар гараа өргөж зам дагуу явж байхад ачааны том машинтай 2 ах зогсож намайг суулгасан. Замд явж байхдаа тэр 2 ахтай танилцсан. Аймгийн төв орж унтаж амрахаар болсон юм. Тэр 2 ах аймгийн төвд таних айлгүй гээд Маргад гэх буудлын 212 тоот өрөөнд орсон. Ингээд өрөөндөө орсон хойноо жолоо барьж явж байсан Г гэдэг ахын хамтаар гарч дэлгүүр орж 0.75 литрийн савапгаатай архинаас 1 шил, 2.5 литрийн савапгаатай 1 ширхэг пиво аваад буцаж буудалдаа ороод 3 уулаа хувааж ууцгаасан. Г ахтай хамт явж байсан ах унтаад өгсөн. Харин Г ах бид 2 архи, пивоо дуустал нь уусан. Тэгсэн удалгүй Г ах тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би тэр 2 унтахаар нь явахдаа Г ахын өмднийх нь халаасыг ухаж сул байсан Хаан банкны виза картыг нь аваад буудлаас гарч Эвт худалдааны төвийн Хаан банкны АТМ орж уншуулж 150.000 төгрөг авах гэж байгаад 1.500.000 төгрөг уншуулчихсан байсан. Ингээд би мөнгийг нь авчихаад буцаж буудал руу очиход сэрээгүй унтаж байсан. Тэгэхээр нь би Г ахын халаасанд виза картыг нь буцаагаад хийсэн... Би уг 1.500.000 төгрөгийг ууж идэж яваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39 тал/

Хохирогч З.Б-ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн төрсөн ах Төмөрбаатар, салсан нөхөр Мөнх-Оргил нарын хамт өөрийнхөө гэртээ унтах гээд хэвтэж байтал манай гэрийн хаалгыг А  гэх залуу тогшоод байхаар нь тайлж өгөхгүй байтал А  нь манай гэрийн хаалгын түгжээг нь эвдээд гэрт ороод ирсэн юм. Ингээд А  нь гэрт орж ирэхдээ нэлээн согтуу харагдаж байсан бөгөөд манай салсан нөхөр Мөнх-Оргил бид хоёрыг цуг нэг орон дээр хэвтлээ гэж уурлаад намайг гэрийн зүүн талын ор нь дээр хувцастайгаа хэвтэж байтал миний хүрэн өнгийн дугуй цахтай ноосон цамцны маань захнаас татаад намайг орноос унагасан бөгөөд би тухайн үед чи болиоч гээд орилтол хажуу гэрээс манай эгч Энхжаргал ороод ирсэн юм. Энхжаргал эгч А-д хандан “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы түгжээг нь эвдэж орж ирээд дураараа аашлаад байгаа юм бэ гэхэд А  “Би танай дүү Быг ална аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь манай эгч Энхжаргал цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд А ийг аваад явсан юм. 2021 оны 12 дугаар сарын 03-ны 03 цагийн үед ...А  нь манай гэрт орж ирээд гэрийн хойморт ирж зогсоод “Надтай заавал хамт амьдарна, би чамд хайртай” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан бөгөөд тухайн үед манай ээж Болормаа, эгч Энхжаргал нар нь манай гэрт ороод ирсэн юм. Ингээд би А д хандан “Би чамд хайргүй, одоо манай гэрээс яв” гэж хэлтэл А нь тэгвэл би чамайг ална гэж хэлээд гэрийн гал тогооны шүүгээ рүү очоод хаалгыг нь онгойлгоод хутга авах гэхээр нь би Алтангэрлийг түлхээд унгаасан бөгөөд А  нь манай гэрээс гараад явсан. Ингээд манай гэрийн зүүн талд байрлах ээж Болормаагийн гэр рүү нь ороод хар өнгийн бариултай хутга аваад буцаад гэрт ороод ирсэн. А  нь “чамайг ална” гэж хэлээд баруун гартаа хутга бариад над руу дайрхаар нь миний төрсөн ах Төмөрбаатар баруун гараараа уг хутганы ирэн дээрээс нь шууд бариад авсан бөгөөд А  нь хутга өөр рүүгээ таттал Төмөрбаатар ахын баруун гарын дунд болон ядам хуруу хоёрыг зүсчихсэн юм. Ингээд манай эгч Энхжаргал дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед А  нь сандарсан байдалтай хутга баруун гарандаа атгаастай гэрийн хойморт суугаад байсан. манай гэр рүү хүчээр орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 69-70 тал /

            Гэрч З.Төмөрбаатарын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны 00 цагийн орчимд дүү Бын гэрт нь унтах гээд Б болон түүний салсан нөхөр Мөнх-Оргил нарын хамт хэвтэж байтал гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь бид нар тайлж өгөхгүй байтал манай дүү Бын гэрийн хаалганы түгжээг эвдээд гэрт орж ирээд манай дүү Бтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед А  нь нэлээн согтчихсон харагдаж байсан. Манай дүү Энхжаргал орж ирээд “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы дотор талын түгжээ эвдэж гэрт нь орж ирчихээд дураараа аашлаад байгаа юм” гэхэд А  нь Энхжаргалд хандан “би танай дүү Быг ална аль эсвэл би өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь Энхжаргал цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд А ийг аваад явсан. Ингээд бид нар буцаад унтаж байтал 03 цагийн орчимд гаднаас А орж ирээд бас Бтай хэрүүл хийж хэл амаар доромжлоод байсан. Гаднаас манай дүү Энхжаргал болон ээж Болормаа нар гэрт ороод ирсэн. Тухайн үед Б нь А-д хандан “Би чамд хайргүй, чи манай гэрээс яв” гэж хэлэхэд А “тэгвэл би чамайг ална, аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд гэрийн зүүн урд байрлах гал тогооны шүүгээнээс хутга авах гэтэл Б нь Аийг түлхээд унгатал А  нь гэрээс гарч яваад удалгүй гэрт орж ирэхдээ хар өнгийн бариултай жижиг хутга баруун гартаа бариад ороод ирсэн. Ингээд шууд манай дүү Быг ална гэж хэлээд дайраад байхаар нь би “уг хутганы ирэн дээрээс нь баруун гараараа бариад автал А хутгаа миний гараас татаад автал миний баруун гарын дунд болон ядам хуруу зүсэгдсэн юм. Ингээд Энхжаргал нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд Аийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 73-74 тал/

            Гэрч З.Энхжаргалын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд би гэртээ 2 хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байтал манай дүү Бын гэрээс хүн хашгираад байхаар нь би ганцаараа гэр рүү нь яваад ортол Бтай урьд өмнө нь уулздаг байсан танихгүй А  гэх залуу Бын гэрийнх нь хаалганы түгжээг нь эвдээд ороод ирчихсэн манай дүүг хэл амаар доромжлоод зогсож байсан юм. Түхайн үед Бын гэрт салсан нөхөр Мөнх-Оргил, ах Төмөрбаатар нар нь байж байсан, би А д хандан “чи одоо арай дэндүү давраад байгаа юм биш үү, яагаад хаалганы түгжээг нь эвдэж орж ирээд дураараа аашлаад байгаа юм бэ” гэхэд А  нь “Би танай дүү Быг ална аль эсвэл би өөрийгөө ална” гэж хэлээд орилоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2 цагдаа ирээд А ийг аваад явсан бөгөөд би гэртээ ороод унтаж байтал 03 цагийн орчимд Бын гэрээс дахин хүн хашгираад байхаар нь ...ээж бид хоёр Бын гэр рүү яваад ортол А  ирчихсэн Быг хэл амаар доромжпоод зогсож байсан. Б нь А-д хандан “Би чамд хайргүй, чи манай гэрээс яв” гэж хэлэхэд тэгвэл би одоо чамайг ална гэж хэлээд гэрийн зүүн урд буланд байрлах гал тогооны шүүгээний хаалгыг онгойлгоод хутга авах гэтэл манай дүү Б нь А ийг түлхээд унгаатал А нь гэрээс гараад явсан юм. Ингээд удалгүй буцаад гэрт орж ирэхдээ манай ээжийн гэрээс “хар өнгийн бариултай хутга бариад” ороод ирсэн. Ингээд А  нь шууд “Би одоо чамайг аль эсвэл өөрийгөө ална” гэж хэлээд шууд Б руу дайрсан юм. Тухайн үед манай ах Төмөрбаатар нь А ийн баруун гартаа барьчихсан байсан хутганы ирэн дээрээс нь баруун гараараа бариад авсан. А  хутгаа татаад автал Төмөрбаатар ахын баруун гарын дунд болон ядам хуруу зүсэгдсэн байсан. Ингээд цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа орж ирээд А ийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 77 тал/

            Гэрч Ж.Болормаагийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн орчимд охин Бын гэрт хүн орилж хашгираад байхаар нь яваад ортол хүү Төмөрбаатар, охин Б, охины салсан нөхөр Мөнх-Оргил болон А  нар гэрт байж байсан. А  нэлээн согтчихсон охин Быг хэл амаар доримжлоод байсан. Б нь А д хандан “Би чамд хайргүй, манай гэрээс яв” гэж хэлэхэд А  нь уурлаад гэрийн зүүн урд талд байрлах хоолны шүүгээ рүү очоод хутга авах гэтэл манай охин Б нь түлхээд унагаатал А нь шууд манай гэр рүү гүйж ороод хар өнгийн бариултай хутга баруун гартаа бариад ороод ирсэн, ингээд А  нь Б руу “би одоо чамайг ална” гээд дайрах үед нь Төмөрбаатар баруун гараараа уг хутганы ирэн дээрээс бариад авсан. А  хутгаа буцаагаад татаад автал Төмөрбаатарын баруун гарын дунд болон ядам хурууг зүсчихсэн юм. Ингээд охин Энхжаргал цагдаа дуудаад удалгүй цагдаа хүрж ирээд А ийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 81 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн 2021/ШД-503 дугаартай ... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хаалганы дотор цоожны ах зээлийн үнэлгээг 2000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 95-97 тал/

Ж.А-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Бын гэрт нь яваад ороход Бын урьд нь салсан нөхөр Мөнх-Оргил гэх ах хоёр найзтайгаа архи уугаад сууж байсан болохоор нь би гэрээс буцаж гараад Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багт байрлах Баянмөнхийн 4-16 тоот гэртээ ирээд унтаж амраад маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Бын гэрт нь очсон юм. Тухайн үед би Бын салсан нөхөр Мөнх-Оргилыг гэрт нь цуг байгаа гэдгийг мэдэж байсан болохоор миний хардах сэдэл төрөөд хаалгыг нь тогштол хаалга тавьж өгөхгүй байхаар нь би Бын гэрийн хаалгыг нь татаад орчихсон юм. Гэрийн зүүн талын оронд дээр Б, Мөнх-Оргил харин баруун талын ор нь дээр Төмөрбаатар нар нь хувцастайгаа хэвтэж байсан. Б нь над руу орилж хашгираад дайраад байхаар нь гаднаас ээж Болормаа, эгч Энхжаргал нар нь орж ирээд намайг гэрээс хөөгөөд гаргахаар нь Болормаагийн гэр лүү нь ороод хутга аваад гарч ирээд би Бын гэр рүү эргэж ороод Бд хандан “Чи надад хайргүй болчихсон юм уу, тэгвэл би өөрийгөө алчихья, эсвэл би чамайг ална” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 106-107 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн бусдын орон байранд хүч хэрэглэн хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Ж.А ийг уг зүйл хэсгүүдээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-т1.500.000 төгрөгийн хохирол, хохирогч З.Бд 2000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Г-ийн5171162696 тоот дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтыг /хх-н 45 тал/ хэрэгт хавсаргасан, хохирогч З.Бд шүүх хуралдааны төв мэдэгдэхэд  “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ж.А д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамбалжамцийн А ийг бусдын эд хөрөнгийг  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан, бусдын орон байранд хүч хэрэглэн хууль бусаар нэвтэрч, хүний халдажгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дугаараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ийг 6 / зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5475  /таван мянга дөрвөн зуун далан таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.475.000 /таван сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 5.475.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг  1 хоногоор тооцож нийт  365 хоног буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ань зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ