Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

2022.01.13      2022/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0010/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.У,

Улсын яллагч                                               Ж.Б,

Гэрч                                                             Х

Насанд хүрээгүй гэрч                                 Н.Э

Насанд хүрээгүй гэрчийн хууль

ёсны төлөөлөгч                                              Д.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Б, Б.Т

Шүүгдэгч                                                        Г.Н, Н.Н  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Н.Н  нарт холбогдох  2139000000320 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н,  Г.Н нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд машин механизм буюу цэнхэр өнгийн “Бэрс” маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны хөдөө хэсэгт бэлчиж байсан иргэн Х.О-ын хонин сүргээс нэг тооны ямааг хулгайлж Х.Ононбаярт 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын үед Бэрх тосгоноос баруун зүг 8 км зайд байх гэрээсээ Бэрх тосгоны төвд хүүхдийнхээ вакциныг хийлгэх гэж эх*******ийн хамт явахдаа өөрийн төрсөн ах Хэрлэнбаярт хонио харж байгаарай гээд явсан. Хэрлэнбаяр надтай зөрж хонь харахаар очоод ойрхон адуугаа бөөгнүүлсэн байсан. Тэр үед манай хонь ойрхон байсан юм байна лээ. Ах Хэрлэнбаяр дурангаар харуулдаж байгаад манай хонийг мотоцикльтой хоёр хүн хөөж байгаад ямаа, хонийг нь мэдэхгүй 1 мал барьж аваад мотоцикольтой явсан байсан. Тэр үед манай ах Хэрлэнбаяр над руу гар утсаар залгаж танай хонийг урагш хөөж байгаад мотоцикльтой хоёр хүн нэг юм барьж аваад хойшилж байна, би амдаад очъё чи Бэрхийн цагдаагийн тасаг мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд Хэрлэнбаяр ах дээр очсон. Манай ах намайг цагдаагийн гадаа байхад Нямцэрэнгийн гадаа ирээрэй 1 ямаа барьж авчираад тугалынхаа хашаанд хийчихээд гэрээсээ гарч ирэхгүй байна гэж хэлсэн.  Би цагдаа нарын хамт Нямцэрэн гэх айлд очиход манай саарал зүсмийн мухар эм ямаа хашаатай байсан. Бүдүүрч байгаа ямаа, манай ямааг Н хүү Н мөн малчин нь гэх Н нар мотоцикль ашиглан хулгайлсан байсан. Тухайн үед манай ах Хэрлэнбаяр ямаа аваад гэр рүүгээ явахад нь дурандаж байгаад өөдөөс нь амдаж гэрт нь очиж хашаатай ямааныхаа хажууд машинтайгаа зогсож байсан. Тэр ямаа авсан хоёр манай ямааг хашаанаасаа гаргаж ямаагаа аваад яв гэж хэлсэн байсан. Харин манай ах намайг иртэл гаргахгүй гээд ямаагаа сахиад байж байхад нь очсон. Гомдолтой байна. Уул нь манай саахалт айлын хүмүүс  ингэж хулгай хийж байгаад гомдож байна.....” гэх мэдүүлэг, /хх-н 8-р тал/

Хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Миний мухар ухаа ямаа намайг Бэрх тосгоны төв рүү  хүүхдэдээ бакцин хийлгэхээр явах үед хониндоо байсан.  Хэрлэнбаяр ах намайг явахад шууд очсон, адуугаа бөөгнүүлэнгээ хонийг маань харж байсан... Мухар улаан ямаа эргүүтээгүй мөн хонин сүргээсээ хоцорч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

 

2. Гэрч Х.Хэрлэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө манай төрсөн дүү      Ононбаяр       хүүхдэдээ вакцин хийлгэхээр Бэрх тосгоны төв явахаар болж байна хонь түр хараад өгөөч гэхээр нь би Бэрхийн баруун зүгт зам ангийн манаачийнхаар очоод байж байхад манай дүү гар утсаар залгаж хонь баруунтай ил харагдаж байгаа гэхээр нь харахад манай дүүгийн хонь зам ангиас ил харагдаж байсан. Тэгээд намайг адуугаа бөөгнүүлээрэй гэхээр нь хонь ил байгаа болохоор адуундаа хойш 2-3 км машинтайгаа давхиж адуун дээрээ очоод дүүгийнхээ хонийг дурангаар харахад манай дүү О-ын хонь руу мотоцикольтой хоёр хүн очиж явсан. Тэгээд хонийг нь урагш ширүүн хөөж байгаад нэг мал барьж аваад мотоцикльтой хойд зүгт явж байгаа харагдахаар нь гайхаад ямар хүмүүс хонь, ямаа авдаг байна гээд амдаад машинтай очтол Нямцэрэн гэх айл руу нөгөө мотоцикльтой хоёр хүн очоод хонины хашаан дээр очиж барьж авсан ямаагаа хашаандаа буулгаад гэртээ орчихсон. Би хашаан дээр нь очиж ямааныхаа зургийг авсан. Тэр мотоцикльтой 2 хүн Н-ийн хүү Н, малчин нь гэх бор залуу байсан. Гэрийнх нь гадаа машинтайгаа очоод гараад ир өдрөөр хулгай хийдэг болжээ гэж хэлсэн. Гарч ирэхгүй хэсэг байж байгаад малчин нь гэх долир нүдтэй  залуу гарч ирээд хулгай хийгээгүй ш дээ хөгшөөн гэж хэлсэн. Бид хоёр бутлуурын хойноос нэг ямаа байхаар нь авчихсан гэхээр нь худлаа яриад байгаарай би өөрөө замын ангийн бутлуурын хойд талаас ирлээ гэсэн чинь тэр хоёр дуугарахгүй болчихсон. Бүдүүрч байгаа эм ямаа хоёр талын үзүүр тайранхай, мөн буруу  талын чих цуулбар имтэй. Н-ын мөн малчин гэх залуу хоёр цэнхэр өнгийн мотоцикльтой явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-р тал/

Гэрч Х.Хэрлэнбаярын дахин өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны  хөдөө хэсэгт дүү О-ын малыг хараад байж байх үедээ зам ангийн бутлуурын хажуу талын довцог дээр сууж байхдаа О-ын хонин сүрэг рүү дурандахад О-ын хонийг цэнхэр өнгийн мотоцикльтой 2 залуу урагш тууж элдээд 1 ямаа аваад явахаар нь Нямцэрэн ахын гэр рүү явж байхаар нь би бас Нямцэрэн ахын гэрт очсон чинь Н, Н 2 нь манай ямааг аваачаад хашаандаа хийчихсэн байж байсан. ...би өөрөө зам ангийн бутлуур дээр байсан. Н, Н нар  нь бутлуураас баруун урд зүгт 2 км орчим зайд байсан О-ын хониноос ямаа аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 26-р тал/

Гэрч Х.Хэрлэнбаярын шүүх хуралдааны явцад өгсөн: “...Тэр өдөр манай дүү Ононбаяр 1 ойтой хүүхэддээ вакцин хийлгээд ирье гэсэн. Тэгээд намайг манай малыг харж бай гэсэн, тэгэхэд 9 цаг өнгөрч байсан. Зүүн ухаа дээр дүүтэйгээ утсаар ярьчихаад  бутлуурын тэнд айлд байж байсан. Манай хонь баруун талд байгаа юм чинь та шууд адуу руугаа явчих Нямсүрэн ахын хонь манай хонины баруун хойд талд  байна, тэдний хонин дээр дугуйтай хүн байна гэсэн.  Тэгээд би тэндээс хойшоо адуу руугаа явсан. Дүү ч Бэрх рүү явсан. Бутлуурын хойно адуун дээрээ очоод адуугаа урагш туугаад явж байхад Нямсүрэн ахын хонин дээрээс дугуйтай хүн ирсэн. Тэгээд би энэ яаж байгаа юм бол гэж бодоод дурангаар хараад байж байхад дүүгийн хонийг урагш тоос гартал элдэж байгаад дугуйн дээрээсээ буулгүй нэг юм голдоо хийж аваад хойшоо явсан. Тэгээд би гэрийнх нь харалдаа зүүн талд байсан учраас өмнөөс нь амдаад гэрийнх нь хойд талд очиход энэ хоёр урдаас ирээд ямааг хониныхоо хашаанд хийгээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд би хонины хашаанд нь очоод харахад манай имтэй ямаа байсан. Тэгээд гэрт нь ирээд “хөөе гараад ир, өдрийн цагаар хулгай  хийдэг болох нь уу” гэхэд гарч ирсэн хүн байхгүй байсан. Дүү рүү яриад цагдаа аваад ир гэж хэлсэн. Дүү 3 цагдаа аваад ирсэн. Тэгээд Н гарч ирээд “хөгшөөн уучлаарай ёстой муухай юм боллоо, санаандгүй байж байгаад ямаа авчихлаа, ямаагаа аваад явчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй чамайг өгдөг газар нь өгнө. Түрүү жил хүртэл 96 хонь, ямаагаа хулгайлуулсан, аав чинь таньдаг  байсан болохоор л болиулсан одоо бол чадахгүй, цагдаагаар шийдүүлнэ гээд цагдаа авч ирсэн... Энэ хоёр манай хонь гэдгийг мэдэж байгаа... Энэ хэд бүгдээрээ амаа нийлүүлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг.

 

3. Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бэрх тосгоны хөдөө хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн орчимд үхрээ зам ангийн бутлуур дээрээс бөөгнүүлээд явж байсан чинь  зам ангийн бутлуурын ойролцоо нэг мухар саарал ямаа байхаар нь би Нямцэрэн ахын гэрт очоод Н, Н 2 ахад хэлсэн чинь Н ах, Н ах нар очиж үзнээ гээд цайгаа чанаж ууж дуусаад гараад явсан. Тэгээд удалгүй ирэхдээ нөгөөх ямаагаа авч ирээд тугалын хашаанд хийсэн  чинь Хэрлэнбаяр ах ардаас нь ирээд хонин дундаас ямаа авч ирлээ гээд уурлаж байсан... Зүүн урдаас ирж байсан... Хэрлэнбаяр ахад Н ах би им зүсийг нь мэдэхгүй, танай ямаа байсан юм уу гээд Хэрлэнбаяр ахад өгөх гэсэн чинь Хэрлэнбаяр ах О ирж байгаа, О-ыг ирэхээр учраа олно гээд байсан. Тэгсэн чинь О ах цагдаа  дагуулаад ирсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-р тал/,

 

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ДШ-402 дугаартай: “...4 настай эм ямааны зах зээлийн үнэлгээ 100.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-н 32-34-р тал/

 

5. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ДШ-459 дугаартай: “...тооцооллын үр дүнд Бэрс маркын мотциклийн зах зээлийн үнэлгээг 240.000 төгрөг байх ...” гэх дүгнэлт /хх-н 37-39-р тал/  

 

6. Яллагдагч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчим өөрийн хонин дээр манай малчин Наранхүүгийн хамтаар байсан. Биднээс урд талд хонь байхаар нь очиж харахаар бид хоёр мотоцикльтойгоо очсон. Тэр О-ын хонь байхаар нь урагш мотоциклиороо тууж хөдөлгөөд буцаж явах гэтэл хонины ард талд нэг мухар саарал ямаа үлдсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр ямааг мотоцикльдоо дүүрээд гэр рүүгээ аваад явсан. Очоод тэр ямааг гэрийнхээ тугалын хашаанд хийсэн. Тэр үед Хэрлэнбаяр манай гадаа машинтай ирээд манай ямааг яагаад аваад ирэв ээ гэхээр нь андуураад авчихлаа гэж худлаа хэлсэн... Би гэм буруугаа хүлээж байна. Миний буруу байсан...”  гэх мэдүүлэг  /хх-ийн 26-р тал/,

 

7. Яллагдагч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н бид хоёр10 цагийн орчим урд талаас хэсэг хонь гарч ирэхээр нь мотоцикльтой явж тухайн хэсэг хонин дээр очиж имийг нь хараад манайхны хонь биш гэдгийг нь мэдээд хойш яваад нэг эргүү ямаа байхаар нь аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

 

8. Яллагдагчаар Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нямжаргал бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт буюу уртын гол гэх газарт гэртэй байж байх үед өглөө Н.Эрхэмбаяр орж ирээд зам ангийн бутлуурын хойд хэсэгт нэг ямаа байна, танай ямаа биш биз дээ гэж байсан. Тэгэхээр нь Н бид хоёр цэнхэр өнгийн Бэрс маркын улсын номер дугааргүй мотоцикль дээр сундалдаад гэрээсээ баруун урд зүгт 3 орчим километр зайд бэлчиж байсан өөрсдийнхөө хонь ямаа руу очоод байж байхад ертөнцийн зүгээр 5 километр орчим зайд цөөхөн тооны хонь гарч ирэхээр нь Н бид хоёр очиж Нямсүрэн ахын хонь ямаа байж магадгүй гэж бодоод очсон чинь им нь өөр хонь ямаа байхаар нь ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү тууж орхиод Н бид хоёр ертөнцийн зүгээр зүүн зүгт 5-6 километр зайд байрлах зам ангийн бутлуурын хойд талд очсон чинь мухар саарал ямаа байж бахаар нь Н бид хоёр мотоцикльдоо ачаад эзэн нь ирээд авах байх гээд гэр рүүгээ аваачаад тугалын хашаандаа хийсэн чинь Хэрлэнбаяр гэх залуу ирээд яагаад өдрийн цагаар манай ямааг аваад явчихваа гэхээр нь би эзэнгүй эргүү ямаа явж байхаар нь аваад ирсэн юм. Танай ямаа байсан юм уу гээд ямааг нь гаргасан чинь Хэрлэнбаяр гэрийн баруун урд хэсэгт зогсоод байсан. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн... Бид хоёрын жолоодож явсан Цэнхэр өнгийн улсын дугааргүй бэрс маркын мотоцикль нь Н.Н-ын эзэмшлийн мотоцикль байгаа юм. Уг мотоцикль нь улсад бүртгэлгүй, угсарч босгосон малдаа унах зориулалттай мотоцикль байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/

 

9. Яллагдагчаар Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н ах  бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт буюу уртын гол гэх газарт гэртээ байж байх үед өглөө Н.Э орж ирээд зам ангийн бутлуурын хойд хэсэгт нэг ямаа байна танай ямаа биш биз дээ гэж байсан. Тэгэхээр нь Н ах бид хоёр цэнхэр өнгийн Бэрс маркын улсын номер дугааргүй мотоцикль дээр сундалдаад гэрээсээ баруун урд зүгт 3 орчим километр зайд бэлчиж байсан өөрсдийнхөө хонь ямаа руу очоод байж байхад ертөнцийн зүгээр урд зүгт буюу 5 километр орчим зайд цөөхөн тооны хонь гарч ирэхээр нь Н ах бид хоёр очиж Нямсүрэн ахын хонь ямаа байж магадгүй гэж бодоод очсон чинь им нь өөр хонь ямаа байхаар нь ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү тууж орхиод Наранхүү ах бид хоёр ертөнцийн зүгээр зүүн зүгт 5-6 километр зайд байрлах зам ангийн бутлуурын хойд талд очсон чинь мухар саарал ямаа байж байхаар нь Наранхүү ах бид хоёр мотоцикльдоо ачаад эзэн нь ирээд авах байх гээд гэр рүүгээ аваачаад тугалын хашаандаа хийсэн чинь Хэрлэнбаяр гэх залуу ирээд яагаад өдрийн цагаар манай ямааг аваад явчихваа гэхээр нь би эзэнгүй эргүү ямаа явж байхаар нь аваад ирсэн юм. Танай ямаа байсан юм уу гээд ямааг нь гаргасан чинь Хэрлэнбаяр ах битгий худлаа яриад бай хонь ямаан дээрээс дүүрч явчихсан биз дээ, би цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд Хэрлэнбаяр ах цагдаа ирэхийг хүлээгээд байж байсан. Тэгээд 30 орчим минутын дараа цагдаа ирсэн. Бид хоёрын сундалдаж явсан Цэнхэр өнгийн улсын дугааргүй бэрс маркын мотоцикль нь миний эзэмшлийн угсарч босгосон мал дээрээ жолоодож явдаг мотоцикль байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана.” гэх заалтыг зөрчсөн, “насанд хүрээгүй гэрчид эрх үүрэг тайлбарласан баталгаа” гэх /хх-27 хуудас/ баримтад хууль ёсны төлөөлөгч З.Ганхуягт эрх, үүргийг тайлбарлан өгсөн талаар дурдагдсан боловч уг этгээд нь хууль ёсны төлөөлөгч мөн эсэх талаар тодруулаагүй, мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна.” гэж заасан байхад насанд хүрээгүй гэрч Н.Э-ын эрх ашиг зөрчигдөх ямар бодит үндэслэл байгааг тодруулж тогтоогоогүй атлаа шууд өмгөөлөгчийг оролцуулсан зэрэг хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нарын гэмт хэрэг үйлдсэн талаар шууд зааж мэдүүлсэн этгээдүүдээс /одоогийн шүүгдэгч нараас/ өөрийнх нь эсрэг, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж тайлбарлан, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар сануулж мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, … эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн байх тул уг мэдүүлгүүдийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэв.

Харин хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малын машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч Н.Н,  Г.Н нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд машин механизм буюу цэнхэр өнгийн “Бэрс” маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны хөдөө хэсэгт бэлчиж байсан иргэн Х.О-ын хонин сүргээс нэг тооны ямааг хулгайлж Х.Ононбаярт 100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

            Хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын үед Бэрх тосгоноос баруун зүг 8 км зайд байх гэрээсээ Бэрх тосгоны төвд хүүхдийнхээ вакциныг хийлгэх гэж эх*******ийн хамт явахдаа өөрийн төрсөн ах Хэрлэнбаярт хонио харж байгаарай гээд явсан. Хэрлэнбаяр надтай зөрж хонь харахаар очоод ойрхон адуугаа бөөгнүүлсэн байсан. Тэр үед манай хонь ойрхон байсан юм байна лээ. Ах Хэрлэнбаяр дурангаар харуулдаж байгаад манай хонийг мотоцикльтой хоёр хүн хөөж байгаад ямаа, хонийг нь мэдэхгүй 1 мал барьж аваад мотоцикольтой явсан байсан. Тэр үед манай ах Хэрлэнбаяр над руу гар утсаар залгаж танай хонийг урагш хөөж байгаад мотоцикльтой хоёр хүн нэг юм барьж аваад хойшилж байна, би амдаад очъё чи Бэрхийн цагдаагийн тасаг мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд Хэрлэнбаяр ах дээр очсон. Манай ах намайг цагдаагийн гадаа байхад Нямцэрэнгийн гадаа ирээрэй 1 ямаа барьж авчираад тугалынхаа хашаанд хийчихээд гэрээсээ гарч ирэхгүй байна гэж хэлсэн.  Би цагдаа нарын хамт Нямцэрэн гэх айлд очиход манай саарал зүсмийн мухар эм ямаа хашаатай байсан. Бүдүүрч байгаа ямаа, манай ямааг Нямцэрэнгийн хүү Н мөн малчин нь гэх Н нар мотоцикль ашиглан хулгайлсан байсан. Тухайн үед манай ах Хэрлэнбаяр ямаа аваад гэр рүүгээ явахад нь дурандаж байгаад өөдөөс нь амдаж гэрт нь очиж хашаатай ямааныхаа хажууд машинтайгаа зогсож байсан. Тэр ямаа авсан хоёр манай ямааг хашаанаасаа гаргаж ямаагаа аваад яв гэж хэлсэн байсан. Харин манай ах намайг иртэл гаргахгүй гээд ямаагаа сахиад байж байхад нь очсон. Гомдолтой байна. Уул нь манай саахалт айлын хүмүүс  ингэж хулгай хийж байгаад гомдож байна.....” гэх мэдүүлэг, /хх-н 8-р тал/

Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Миний мухар ухаа ямаа намайг Бэрх тосгоны төв рүү  хүүхдэдээ бакцин хийлгэхээр явах үед хониндоо байсан.  Хэрлэнбаяр ах намайг явахад шууд очсон, адуугаа бөөгнүүлэнгээ хонийг маань харж байсан... Мухар улаан ямаа эргүүтээгүй мөн хонин сүргээсээ хоцорч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч Х.Хэрлэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө манай төрсөн дүү      О         хүүхдэдээ вакцин хийлгэхээр Бэрх тосгоны төв явахаар болж байна хонь түр хараад өгөөч гэхээр нь би Бэрхийн баруун зүгт зам ангийн манаачийнхаар очоод байж байхад манай дүү гар утсаар залгаж хонь баруунтай ил харагдаж байгаа гэхээр нь харахад манай дүүгийн хонь зам ангиас ил харагдаж байсан. Тэгээд намайг адуугаа бөөгнүүлээрэй гэхээр нь хонь ил байгаа болохоор адуундаа хойш 2-3 км машинтайгаа давхиж адуун дээрээ очоод дүүгийнхээ хонийг дурангаар харахад манай дүү О-ын хонь руу мотоцикольтой хоёр хүн очиж явсан. Тэгээд хонийг нь урагш ширүүн хөөж байгаад нэг мал барьж аваад мотоцикльтой хойд зүгт явж байгаа харагдахаар нь гайхаад ямар хүмүүс хонь, ямаа авдаг байна гээд амдаад машинтай очтол Нямцэрэн гэх айл руу нөгөө мотоцикльтой хоёр хүн очоод хонины хашаан дээр очиж барьж авсан ямаагаа хашаандаа буулгаад гэртээ орчихсон. Би хашаан дээр нь очиж ямааныхаа зургийг авсан. Тэр мотоцикльтой 2 хүн Нямцэрэнгийн хүү Н, малчин нь гэх бор залуу байсан. Гэрийнх нь гадаа машинтайгаа очоод гараад ир өдрөөр хулгай хийдэг болжээ гэж хэлсэн. Гарч ирэхгүй хэсэг байж байгаад малчин нь гэх долир нүдтэй  залуу гарч ирээд хулгай хийгээгүй ш дээ хөгшөөн гэж хэлсэн. Бид хоёр бутлуурын хойноос нэг ямаа байхаар нь авчихсан гэхээр нь худлаа яриад байгаарай би өөрөө замын ангийн бутлуурын хойд талаас ирлээ гэсэн чинь тэр хоёр дуугарахгүй болчихсон. Бүдүүрч байгаа эм ямаа хоёр талын үзүүр тайранхай, мөн буруу  талын чих цуулбар имтэй. Н мөн малчин гэх залуу хоёр цэнхэр өнгийн мотоцикльтой явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-р тал/

Гэрч Х.Хэрлэнбаярын дахин өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны  хөдөө хэсэгт дүү О-ын малыг хараад байж байх үедээ зам ангийн бутлуурын хажуу талын довцог дээр сууж байхдаа О-ын хонин сүрэг рүү дурандахад О-ын хонийг цэнхэр өнгийн мотоцикльтой 2 залуу урагш тууж элдээд 1 ямаа аваад явахаар нь Нямцэрэн ахын гэр рүү явж байхаар нь би бас Нямцэрэн ахын гэрт очсон чинь Н, Н 2 нь манай ямааг аваачаад хашаандаа хийчихсэн байж байсан. ...би өөрөө зам ангийн бутлуур дээр байсан. Н, Н нар  нь бутлуураас баруун урд зүгт 2 км орчим зайд байсан О-ын хониноос ямаа аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 26-р тал/

Гэрч Х.Хэрлэнбаярын шүүх хуралдааны явцад өгсөн: “...Тэр өдөр манай дүү Ононбаяр 1 ойтой хүүхэддээ вакцин хийлгээд ирье гэсэн. Тэгээд намайг манай малыг харж бай гэсэн, тэгэхэд 9 цаг өнгөрч байсан. Зүүн ухаа дээр дүүтэйгээ утсаар ярьчихаад  бутлуурын тэнд айлд байж байсан. Манай хонь баруун талд байгаа юм чинь та шууд адуу руугаа явчих Нямсүрэн ахын хонь манай хонины баруун хойд талд  байна, тэдний хонин дээр дугуйтай хүн байна гэсэн.  Тэгээд би тэндээс хойшоо адуу руугаа явсан. Дүү ч Бэрх рүү явсан. Бутлуурын хойно адуун дээрээ очоод адуугаа урагш туугаад явж байхад Нямсүрэн ахын хонин дээрээс дугуйтай хүн ирсэн. Тэгээд би энэ яаж байгаа юм бол гэж бодоод дурангаар хараад байж байхад дүүгийн хонийг урагш тоос гартал элдэж байгаад дугуйн дээрээсээ буулгүй нэг юм голдоо хийж аваад хойшоо явсан. Тэгээд би гэрийнх нь харалдаа зүүн талд байсан учраас өмнөөс нь амдаад гэрийнх нь хойд талд очиход энэ хоёр урдаас ирээд ямааг хониныхоо хашаанд хийгээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд би хонины хашаанд нь очоод харахад манай имтэй ямаа байсан. Тэгээд гэрт нь ирээд “хөөе гараад ир, өдрийн цагаар хулгай  хийдэг болох нь уу” гэхэд гарч ирсэн хүн байхгүй байсан. Дүү рүү яриад цагдаа аваад ир гэж хэлсэн. Дүү 3 цагдаа аваад ирсэн. Тэгээд Н гарч ирээд “хөгшөөн уучлаарай ёстой муухай юм боллоо, санаандгүй байж байгаад ямаа авчихлаа, ямаагаа аваад явчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй чамайг өгдөг газар нь өгнө. Түрүү жил хүртэл 96 хонь, ямаагаа хулгайлуулсан, аав чинь таньдаг  байсан болохоор л болиулсан одоо бол чадахгүй, цагдаагаар шийдүүлнэ гээд цагдаа авч ирсэн... Энэ хоёр манай хонь гэдгийг мэдэж байгаа... Энэ хэд бүгдээрээ амаа нийлүүлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг.

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ДШ-402 дугаартай: “...4 настай эм ямааны зах зээлийн үнэлгээ 100.000 төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-н 32-34-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Н,  Н.Н нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

           

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Н.Н,  Г.Н нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд машин механизм буюу цэнхэр өнгийн “Бэрс” маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны хөдөө хэсэгт бэлчиж байсан иргэн Х.О-ын хонин сүргээс нэг тооны ямааг хулгайлж Х.О-т 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.О-ын өгсөн мэдүүлэг, гэрч Г.Н-ийн өгсөн мэдүүлэг, гэрч Х.Хэрлэнбаярын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт Х.Хэрлэнбаярын өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна. Энэ хэргийн тухайд бол тухайн нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй харж байсан Хэрлэнбаяр гэх гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож байна гэж үзэж байгаа. Насанд хүрээгүй гэрч гарч ирээд гэмт хэргийн талаар эрс зөрүүтэй худал мэдүүлэг өгүүлээд байгаа нь шүүгдэгч нарын хувийн байдлыг харуулж байна гэж үзэж байна. Энэ хүүхэд өнөөдөр ээжийнхээ зааж өгсөн үгийг буруу зөв хэлээд байна. Хэрлэнбаярын хөдөлсөн газар, ямаа хулгайлагдсан газар нь хоорондоо нэг шугаманд байсан учраас амдаад гэр рүү нь дөхөж очиход ямааг хашаандаа хийчихээд шууд гэр рүүгээ орсон гэж мэдүүлдэг. Н тухайн ямааг ямар ч имгүй ямаа байсан гэдэг боловч хэрэгт авагдсан гэрэл зураг дээр тухайн ямаа имтэй байдаг. Мөн өөрсдөөс нь авсан мал гэдгийг Хэрлэнбаяр хэлдэг, үүнийг үгүйсгээгүй. Тухайн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байгаа тул шүүгдэгч Г.Н, Н.Н нарыг бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд  хохирогч О-т тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа хулгайлсан ямаагаа буцаагаад өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй  байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг: Г.Н, Н.Н нарын холбогдсон энэ хэрэг нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Гэмт хэргийн шинжид объектив, субъектив шинж тодорхой байдаг. Субъектив шинж нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон асуудлын талаар насанд хүрээгүй гэрч Эрхэмбаяр “бутлуурын хойно ямаа байна гэхэд Г.Н, Н.Н ах хоёр очоод үзээд ирье гээд тэгээд авч ирсэн. Тэгээд эзэнгүй айлын ямаа байна эзэн нь ирээд авах байх” гэж ярьдаг. Үүнээс үзэхэд бусдын эд  хөрөнгийг хулгайлж ашиг олно гэсэн санаа зорилго харагдахгүй байна гэж үзэж байна. Гэрч Хэрлэнбаяр мэдүүлэхдээ Н, Н нарыг тухайн ямааг хулгайлж байгааг харсан талаар ярьдаг. Н-х ертөнцийн зүгээрээ хойд талд, О-ын гэр ертөнцийн зүгээр баруун урд талд байдаг. Гэрч Хэрлэнбаяр мэдүүлэг өгөхдөө “Би зам ангийн бутлуурын тэнд байдаг жижүүрийнхээр орчихоод О-ыг хонийг минь харж байгаарай гэсэн болохоор би зам ангийн бутлуурын хажуу талын довон дээр сууж байгаад энэ хоёр хүнийг хулгай хийж байхыг нь харсан гэдэг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ “намайг адуугаа хашаарай гэж хэлэхээр нь зам ангийн бутлуураас хойд зүгт явсан гэдэг. Үүнийг зураглалаас харах юм бол Нямсүрэн гэдэг айлаас зүүн хойд талд 2 км орчим газарт байгаа харагддаг. Зам ангийн бутлуур дээрээс 1 км гэсэн байгаа боловч гэрч 2-3 км явсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр би зам ангийн бутлуурын тэндээс дурандсан, нэг болохоор 2-3 км зайтай байсан гэж хоёр өөр зүйлийг ярьж байна. Мөн цагдаагийн байгууллагад “би очиж байхдаа мэдээлэл өгсөн, нэг болохоор очсон хойно мэдээлэл өгсөн” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа. Хэрлэнбаярын хувьд зам ангийн бутлуураас хойд зүгт 2-3 км газарт байхдаа дурандсан асуудал байдаг ба Э-ыг зам ангийн хойно ямаа байсан талаар хэлэхэд битгий худлаа хэлээд бай би эндээс ирсэн гэх мэтээр зөрүүтэй байдлаар ярьдаг. Яллагдагч Г.Н, Н.Н нарын хувьд эргүүтсэн ямаа байсан болохоор аваад ирсэн юмаа гэх мэдүүлгийг өгөөд байхад яагаад мал амьтан дээр шинжилгээ хийж тогтоож болдоггүй юм бэ гэх асуудал яригддаг. Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Энэ хүсэлт дээрээ “О, Хэрлэнбаяр гэдэг хүмүүс Н-ын ар гэртэй ямар нэгэн асуудал байна уу” гэдэг энэ асуудлыг тодруулж өгөөч гэж хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хурал дээр хэлэлцэгдэж байгаа асуудал дээр хоорондын өмнө таарамжгүй харилцаатай байсан гэдэг утгаараа энэ хүмүүсийг гүтгээд буруутгаад байгаа юм болов уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго сэдэлт байгаагүй байна. Тухайн ямааг ямар байдлаар авсан талаар хоёр гэрч өөр байдлаар мэдүүлдэг. Тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Гэмт хэргийн шинж чанарыг бүрэн агуулаагүй, хэлбэрийн төдий байгаа учраас энэ гэмт хэрэг нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Шүүгдэгч Н.Н-ын эрх ашгийг хамгаалж өнөөдрийн шүүх хуралд оролцож байна. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн болсон асуудал болон тухайн хулгайлсан гэх ямаа нь эргүү өвчин туссан гэдэг ба тухайн ямааг ямар зорилгоор тээврийн хэрэгслээр тээвэрлэж, өөрийн малын хашаанд авч ирсэн юм бэ гэдэг асуудал дээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Тухайн ямааг чоно амьтанд идүүлчих байх, эзэн нь ирээд авах байх гэж бодоод авсан гэж мэдүүлдэг. Болортунгалаг өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн санаа бодол, гэмт хэрэг үйлдсэн хор уршиг зэргийг харгалзан хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н, Н.Н нарыг бүлэглэн машин механизм ашигласан бусдын малыг хулгайлсан үйлдэл нь хэргийн нөхцөл байдлыг харсан гэрч Х.Хэрлэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ...адуун дээрээ очоод дүүгийнхээ хонийг дурангаар харахад манай дүү О-ын хонь руу мотоцикольтой хоёр хүн очиж явсан. Тэгээд хонийг нь урагш ширүүн хөөж байгаад нэг мал барьж аваад мотоцикльтой хойд зүгт явж байгаа харагдахаар нь гайхаад ямар хүмүүс хонь, ямаа авдаг байна гээд амдаад машинтай очтол Нямцэрэн гэх айл руу нөгөө мотоцикльтой хоёр хүн очоод хонины хашаан дээр очиж барьж авсан ямаагаа хашаандаа буулгаад гэртээ орчихсон. Би хашаан дээр нь очиж ямааныхаа зургийг авсан. Тэр мотоцикльтой 2 хүн Н-ийн хүү Н, малчин нь гэх бор залуу байсан. Гэрийнх нь гадаа машинтайгаа очоод гараад ир өдрөөр хулгай хийдэг болжээ гэж хэлсэн. Гарч ирэхгүй хэсэг байж байгаад малчин нь гэх долир нүдтэй  залуу гарч ирээд хулгай хийгээгүй ш дээ хөгшөөн гэж хэлсэн. Бид хоёр бутлуурын хойноос нэг ямаа байхаар нь авчихсан гэхээр нь худлаа яриад байгаарай би өөрөө замын ангийн бутлуурын хойд талаас ирлээ гэсэн чинь тэр хоёр дуугарахгүй болчихсон.” гэх мэдүүлэг /хх-н 16-р тал/,

Гэрч Х.Хэрлэнбаярын шүүх хуралдааны явцад өгсөн: “...Тэр өдөр манай дүү Ононбаяр 1 ойтой хүүхэддээ вакцин хийлгээд ирье гэсэн. Тэгээд намайг манай малыг харж бай гэсэн, тэгэхэд 9 цаг өнгөрч байсан. Зүүн ухаа дээр дүүтэйгээ утсаар ярьчихаад  бутлуурын тэнд айлд байж байсан. Манай хонь баруун талд байгаа юм чинь та шууд адуу руугаа явчих Нямсүрэн ахын хонь манай хонины баруун хойд талд  байна, тэдний хонин дээр дугуйтай хүн байна гэсэн.  Тэгээд би тэндээс хойшоо адуу руугаа явсан. Дүү ч Бэрх рүү явсан. Бутлуурын хойно адуун дээрээ очоод адуугаа урагш туугаад явж байхад Нямсүрэн ахын хонин дээрээс дугуйтай хүн ирсэн. Тэгээд би энэ яаж байгаа юм бол гэж бодоод дурангаар хараад байж байхад дүүгийн хонийг урагш тоос гартал элдэж байгаад дугуйн дээрээсээ буулгүй нэг юм голдоо хийж аваад хойшоо явсан. Тэгээд би гэрийнх нь харалдаа зүүн талд байсан учраас өмнөөс нь амдаад гэрийнх нь хойд талд очиход энэ хоёр урдаас ирээд ямааг хониныхоо хашаанд хийгээд гэр рүүгээ орчихсон. Тэгээд би хонины хашаанд нь очоод харахад манай имтэй ямаа байсан. Тэгээд гэрт нь ирээд “хөөе гараад ир, өдрийн цагаар хулгай  хийдэг болох нь уу” гэхэд гарч ирсэн хүн байхгүй байсан. Дүү рүү яриад цагдаа аваад ир гэж хэлсэн. Дүү 3 цагдаа аваад ирсэн. Тэгээд Н гарч ирээд “хөгшөөн уучлаарай ёстой муухай юм боллоо, санаандгүй байж байгаад ямаа авчихлаа, ямаагаа аваад явчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй чамайг өгдөг газар нь өгнө. Түрүү жил хүртэл 96 хонь, ямаагаа хулгайлуулсан, аав чинь таньдаг  байсан болохоор л болиулсан одоо бол чадахгүй, цагдаагаар шийдүүлнэ гээд цагдаа авч ирсэн... Энэ хоёр манай хонь гэдгийг мэдэж байгаа... Энэ хэд бүгдээрээ амаа нийлүүлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг.

Хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын үед ...ах Хэрлэнбаярт хонио харж байгаарай гээд явсан. Хэрлэнбаяр надтай зөрж хонь харахаар очоод ойрхон адуугаа бөөгнүүлсэн байсан. Тэр үед манай хонь ойрхон байсан юм байна лээ. Ах Хэрлэнбаяр дурангаар харуулдаж байгаад манай хонийг мотоцикльтой хоёр хүн хөөж байгаад ямаа, хонийг нь мэдэхгүй 1 мал барьж аваад мотоцикольтой явсан байсан. Тэр үед манай ах Хэрлэнбаяр над руу гар утсаар залгаж танай хонийг урагш хөөж байгаад мотоцикльтой хоёр хүн нэг юм барьж аваад хойшилж байна, би амдаад очъё чи Бэрхийн цагдаагийн тасагт мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд Хэрлэнбаяр ах дээр очсон. Манай ах намайг цагдаагийн гадаа байхад Нямцэрэнгийн гадаа ирээрэй 1 ямаа барьж авчираад тугалынхаа хашаанд хийчихээд гэрээсээ гарч ирэхгүй байна гэж хэлсэн.  Би цагдаа нарын хамт Нямцэрэн гэх айлд очиход манай саарал зүсмийн мухар эм ямаа хашаатай байсан... Миний мухар ухаа ямаа намайг явах үед хониндоо байсан.  Хэрлэнбаяр ах намайг явахад шууд очсон, адуугаа бөөгнүүлэнгээ хонийг маань харж байсан... Мухар улаан ямаа эргүүтээгүй мөн хонин сүргээсээ хоцорч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 13-р тал/ зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч нар нь эргүүтсэн ямааг хээрээс авч ирсэн, эзэнд нь буцааж өгөх байсан гэж мэдүүлсэн, өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, хэлбэрийн төдий шинжтэй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Н.Э-ыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан боловч түүний хууль ёсны төлөөлөгч /шүүгдэгч нарын хамаарал бүхий этгээд/ насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт удаа дараа нөлөөлсөн нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон тул насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй байна гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагаас “...яллагдагч Г.Н, Н.Н нарын хувьд эргүүтсэн ямаа байсан болохоор аваад ирсэн юмаа гэх мэдүүлгийг өгөөд байхад яагаад мал амьтан дээр шинжилгээ хийж тогтоож болдоггүй юм бэ гэх асуудал яригддаг. Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Энэ хүсэлт дээрээ “О, Хэрлэнбаяр гэдэг хүмүүс Н-ын ар гэртэй ямар нэгэн асуудал байна уу” гэдэг энэ асуудлыг тодруулж өгөөч гэж хүсэлт гаргасан...” гэж тайлбарлажээ. Шүүх 2021 оны 12 дугаар сарын 29-ний 2022/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш буюу  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хянаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2022/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар “хүсэлт нь яллагдагчийн гэм буруугийн асуудалтай холбоотой” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэжээ. Харин шүүгдэгч нарын хулгайлсан ямаа нь эргүү өвчтэй байгаагүй нь хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Мухар улаан ямаа эргүүтээгүй, мөн хонин сүргээсээ хоцорч байгаагүй...” гэх /хх-ийн 13-р тал/  мэдүүлгээр тогтоогдсон тул энэ талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас Х.О-т 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульчлан тусгажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээсэн зүйл харагдахгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг улсын орлого болгуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг: Шүүхээс гэм буруутай гэж тогтоосон боловч хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Наранхүүгийн хувийн байдлын хувьд бага насны хүүхэд, эх******* хоёртойгоо айлын мал харж байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох тухайн ямааг эзэнд нь буцааж өгсөн байдаг. Хохирол төлбөргүй байгаа. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон гэр бүлийн хувийн байдлыг нь харгалзан үзэж  өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Миний үйлчлүүлэгчийн хувьд ам бүл 8, аав ээж дүүгийн хамт амьдардаг. Үйлдсэн гэмт хэргийн хувьд гэвэл хохирол төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Н, Н.Н  нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэж санал гаргасан боловч шүүгдэгч нар нь шүүх хуралдаан дээр “...эргүү ямаа байсан. Тэгээд хүний ямаа болохоор нь хашаандаа хийчихье эзэн нь ирээд авах байх гэж бодсон...” гэж мэдүүлсэн байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 240.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-ээс 120.000 төгрөгийг, Н-с 120.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н, Н нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Н.Н нарт  оногдуулсан  2 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 240.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-ээс 120.000 төгрөгийг, Н-аас 120.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н, Н.Н нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ