Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

й

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0015/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г даргалж, шүүгч М.Э, шүүгч Н.Ар нарын бүрэлдэхүүнтэйгээр  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.У,

Улсын яллагч                                               Д.Ч,

Иргэдийн төлөөлөгч                                      Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Төгсбаяр, Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                        Х.Б, М.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, М.Г нарт холбогдох 2139000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Х.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Хэрлэн 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 4-5 цагийн үед согтуурсан үедээ М.Гтай бүлэглэж С.Н эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч М.Г нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Хэрлэн 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 4-5 цагийн үед согтуурсан үедээ Х.Б-тай бүлэглэж С.Н эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт  хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 14-15-р тал/

 

2.Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны ...19 цагийн үед манай гэрийн гадаа Очирваань машинтайгаа ирэхээр нь би гэрээс хувцасаа солиод гарсан. Ингээд манай гэрийн гаднаас хөдлөөд Эрдэнэчимэг, Оюунтогоо нарыг гэрээс нь аваад бид нар 19 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг байрладаг “Андууд” гэдэг караоке руу ороод 2 давхар руу гараад 6 дугаарын өрөө рүү орсон. Ингээд бид нар тухайн үед 2 цаг захиалаад 1 ширхэг 2 литрийн нийслэл гэдэг нэртэй пиво аваад ууж эхэлсэн бөгөөд удаагүй байтал караокены өрөөнд Очирваанийн найз гээд Ариунмөнх гэдэг нэртэй залуу орж ирээд бид нартай хамт суугаад дуулсан. Ингээд бид нар ууж байсан пивон дээрээ нэмж хоёр пиво захиалаад ууцгаасан. Ингээд караокены цаг дуусахаар нь бид нар уг өрөөнөөс гараад нийтийн караокеных нь зааланд нь орох гэтэл найз Эрдэнэчимэг “Манай нөхөр намайг дуудаад байна” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Ингээд Оюунтогоо, Очирваань, Ариунмөнх бид нар нийтийн караокены зааланд сууж эхэлсэн бөгөөд тухайн үед хүний нэг нэг шил 500 граммын Kaltanberg гэдэг нэртэй пиво ууцгааж байтал 23 цаг 30 минутын үед Оюунтогоогийн найз залуу нь караокены гадаа машинтай ирчихлээ гээд Оюунтогоо караокеноос гараад явсан. Ингээд Очирваань, Ариунмөнх бид гурав үлдээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цаг 50 минут гээд хаахаар нь тус караокеноос бид гурав гараад Очирваань нь найз Амрааг дуудаад бид нар Амраагийн мөнгөлөг өнгийн приус 30 маркийн машинтай нь пиво худалдаж авах санаатай муурын байшин руу явсан. Ингээд муурын байшингаас пиво олдохгүй байхаар нь буцаж эргээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ханбүргэд дэлгүүрийн гадна талын Хаан банкны АТМ-рүү Ариунмөнх орж мөнгө аваад гарч ирээд бид нар “Цэцэн хан” дэлгүүр орж 1 ширхэг 2 литрийн соёолж гэдэг нэртэй пиво аваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг байрладаг Маргад гэдэг нэртэй буудал руу явсан бөгөөд тухайн үед 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цаг болж байсан. Ингээд Маргад буудлын хоёр давхарт байрладаг 203 тоот өрөөнд ороод Амараа, Очирваань, Ариунмөнх бид нар Цэцэн хан дэлгүүрээс авсан 1 ширхэг 2 литрийн соёолж гэдэг нэртэй пивоо хувааж ууж пиво талдаа орж байх үед Амараа Очирваанийг тасарчихаар нь хүргэж өгнө гээд тэр хоёр буудлаас гараад явсан. Ингээд буудал дотор Ариунмөнх бид хоёр үлдээд үлдсэн пивоноос нэг нэг татчихаад сууж байгаад би “яаж танихгүй залуутай хамт хонохов дээ” гэж бодоод буудлаас 03 цаг 40 минутын үед гараад гэр рүүгээ явах санаатай зам дагуу такси барих гээд гараа өргөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн зүүн талын хашааны зүүн талаар алхаж байтал гэнэт араас хүн гарч ирээд намайг сугадаж аваад 4 дүгээр сургуулийн зүүн талын хашаа руу оруулаад намайг газар өвсөн дээр хэвтүүлж байгаад миний хувцсыг хоёр эрэгтэй хүн тайлаад 30 орчим насны эрэгтэй нь намайг дээрээс дарж байгаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй миний хөл болгон гуяыг илээд байсан. Ингээд намайг хүчиндэж байсан залуу нь “Би тавихгүй байна” гэж хэлээд надтай маш удаан бэлгийн харьцаанд орсон. Ингээд би хүчиндүүлж байхдаа “Би жирэмсэн 4 сартай” гэж хэлэхэд тэр 30 орчим насны эрэгтэй тоохгүй бэлгийн харьцаанд ороод байсан. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй нь надад хандан “Чи жирэмсэн юм чинь чи надад өөр жаргал эдлүүл гэж хэлээд бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн”. Би тухайн үед айсандаа тэр хоёрын хэлсэн бүх зүйлийг нь хийсэн. Ингээд 30 орчим насны эрэгтэй нь надтай бэлгийн харьцаанд орж дуусаад босоод жоохон байж байгаад дахиад над руу ирээд намайг доошоо харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон бөгөөд 50 орчим насны эрэгтэй нь 30 орчим насны эрэгтэйдээ хандан “Чи ямар удаан тавьдаг юм бэ” гэж хэлээд инээгээд байсан. Ингээд би хүчиндүүлж байхдаа аврал эрэн хашхирах гэхээр хүн сонсохгүй байх, бас намайг бүүр алаад хаячих байх гэж бодоод хэлсэн бүгдийг нь хийсэн. Гээгээ ороход 50 орчим настай өвгөн 30 орчим настай залуудаа хандан одоо гэгээ орлоо боль боль гэж хэлээд болиулсан юм. Ингээд тэр хоёр эрэгтэй миний хувцсыг өмсгөөд 30 орчим насны залуу нь намайг аваад урагшаа Ханбүргэд дэлгүүрийн хойд талын дөрвөн замын уулзвар дээр авч ирээд “Чи надад таалагдаж байна, дахиж чамтай яаж уулзах уу гээд надад 89986265 гэсэн дугаар өгөөд энэ миний утас шүү гэхээр нь би айсандаа маргааш орой саадандаа уулзъя” гэж хэлээд би ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж өөрийн найз залуу Ангарын гэрийн гадаа шатан дээр сууж тайвширч уйлж байгаад гэртээ орж Ангарт юу болсон талаар хэлээд манай найз залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... 30 орчим насны эрэгтэй нь хүрэн өнгийн хагас ханцуйтай цамцтай, бараан өнгийн өмдтэй байсан бөгөөд ямар гуталтай байсныг нь сайн санахгүй байна. Харин 50 орчим насны эрэгтэй нь хүрэн өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй байсан... Би сэтгэл санаа бие эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний үүрээр гэгээ ороод намайг хүчиндэхээ болиход миний цэнхэр өнгийн дотуур хувцас болон нэг ширхэг хүрэн өнгийн оймс үлдсэн, бас намайг урагшаа 30 орчим насны залуу Ханбүргэд дэлгүүр рүү хүргэж өгч байхад араас 50 орчим насны эрэгтэй нь “Б-аа Б-аа” гээд 30 орчим насны залууг дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/

 

3. С.Н-ийн иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 4 дүгээр сургуулийн зүүн талаар урагшаа явж байхад тэр хоёр хүн миний араас хүрч ирснээ шууд сугадаж аваад 4 дүгээр сургуулийн хашаа руу авч орсон, тэгээд намайг модон дээр хүчээр хэвтүүлээд тэр хоёр миний хувцсыг бүгдийг нь тайлаад насаар арай дүү залуу нь шууд намайг хүчиндэж бэлгийн харьцаанд орсон, нөгөө настайвтар хүн нь миний хөл, гуя, хөхийг илж байснаа миний ам руу бэлэг эрхтнээ хийж гаж бусаар дур хүслээ хангасан... тэр хоёр надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохдоо дур тавьсан үгүйг нь сайн мэдэхгүй, сайн санахгүй байна... тухайн хэрэг болох үед 4 сартай жирэмсэн эмнэлгийн хяналтад орсон байсан... Хэрэг болсны дараа 100.000 төгрөгний эмчилгээ хийлгүүлсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ, харин шүүхийн шатанд сэтгэл санааны мөнгө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/

 

4. Гэрч Б.Оюунтогоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд гэртээ байхад Н над руу фейсбүүкээр чат бичээд караокедох уу гэж асуухаар нь би С.Н-тэй19 цаг гэж тараад уулзахаар болсон. Тэгээд 19 цаг өнгөрч байхад  Н, Очирваань, Эрдэнэчимэг нар машинтай ирээд намайг гэрээс авсан. Тэгээд бид дөрөв “Андууд” караоке руу очиж VIP  өрөөнд ороод 2.5 литрийн том пиво 1 ширхгийг аваад дуулаад сууж байтал. Очирвааний найз гээд Ариунмөнх гэдэг нэртэй эрэгтэй орж ирээд бид нартай хамт суусан. Тухайн үед Н, Эрдэнэчимэг, Очирваань болон түүний найз бид тав тавуулаа байсан болохоор нэмж 2.5 литрийн том пиво дахин захиалж уугаад дуулаад байж байсан чинь Эрдэнэчимэг нөхөр маань дуудаад байна гээд гэр рүүгээ явсан. Тэгээд цаг дуусахаар нь пивоо ууж дуусаад “Андууд” караокены 1 давхарт байрлах нийтийн караокены зааланд нь Н, Очирваань болон түүний найз бид 4 тус тусдаа 1 шил пиво худалдаж аваад  дуулаад сууж байсан чинь манай найз залуу 22 цаг өнгөрч байх үед караокены гадаа ирээд намайг дуудахаар нь би Н , Очирваань болон түүний найз гурвыг  “Андууд” караокед үлдээгээд найз залуутайгаа явсан... Н маргааш өглөө нь буюу 2021 оны 09 сарын 04-ны өдрийн 13 цаг 57 минутад 2 танихгүй залуу намайг өргөж аваачаад задгай талбайд шөнөжингөө хүчиндсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

 

5. Гэрч А.Очирваанийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны ...19 цаг гэж гараад Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг 18-07 тоотын гадаа очиход Н гэрээсээ гараад ирсэн юм. Ингээд бид хоёр Оюунтогоо, Эрдэнэчимэг хоёрыг гэрээс нь очиж аваад бид нар бөөнөөрөө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах “Андууд” гэдэг нэртэй караоке орж дуулахаар болсон. Тухайн үед өөрийн найз Ариунмөнх гэдэг залууг “Андууд” дээр хүрээд ир гэж хэлсэн. Ингээд тус караоке руу ороод хоёр давхарт байрлах 6 дугаарын өрөө рүү ороод 2 цаг захиалаад суугаад дуу дуулангаа 1 ширхэг 2 литрийн нийслэл гэдэг нэртэй пиво ууцгаасан юм. Ингээд удаагүй байтал манай найз Ариунмөнх караокены өрөөнд ороод ирсэн. Ингээд бид 3-тай хамт суугаад ууж эхэлсэн бөгөөд бид нарын ууж байсан пиво дуусахаар нь бид 4 нэмж 2 ширхэг 2 литрийн нийслэл гэдэг нэртэй пиво аваад юм ярингаа уугаад сууж байтал бид нарын өрөөний цаг нь дуусахаар нь уг өрөөнөөс гараад нийтийн караокены зааланд орж сууцгаасан. Тэгтэл Эрдэнэчимэг “Нөхөр дуудаад байна” гэж хэлээд нийтийн караокед суулгүй яваад Ариунмөнх, Н, Оюунтогоо бид 4 нийтийн караокед сууж байх хугацаандаа хүний нэг нэг ширхэг пиво ууцгаасан. Ингээд сууж байтал 23 цагийн орчимд Оюунтогоо нөхөр нь караокены гадаа ирчихлээ гэнээ найз нь явлаа гэж хэлээд явсан. Ариунмөнх, Н бид 3 үлдээд караоке хаатал сууцгаагаад караоке хаахаар нь бид нар гараад би өөрийн найз Амараа руу залгаад “намайг гэрт хүргээд өг. Би Андууд караокены гадаа байнаа” гэж хэлээд дуудсан. Ингээд удалгүй Ариунмөнх, Н бид гурав караокены гадаа зогсож байтал Амраа өөрийнхөө мөнгөлөг өнгийн 26-24 УАТ гэсэн улсын дугаартай машинтайгаа хүрээд ирсэн. Ингээд бид 3 Амраагийн машинд суугаад пиво авах санаатай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах муурын байшинд очиж пиво хайтал олдохгүй байсан болохоор буцаж эргээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хан бүргэд дэлгүүрийн зүүн талын АТМ-рүү Ариунмөнх орж бэлэн мөнгө аваад ертөнцийн зүгээр урд талд нь байрлах Цэцэн Хан зоогийн газар орж 1 ширхэг 2 литрийн соёолж гэдэг нэртэй пиво аваад бид нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Маргад гэдэг нэртэй зочид буудал орсон. Тухайн үед 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цаг болж байсан. Ингээд тус буудал руу ороод хоёр давхарт байрлах 203 дугаарын өрөө рүү ороод бөөндөө юм ярьж байгаад миний дотор муухай оргиод байхаар нь гарч бөөлчих санаатай Амарааг дагуулаад гарсан. Ингээд гадаа гараад зогсож байгаад нэлээн согтчихсон байхаар нь “Намайг хүргээд өг” гэж Амраад хэлээд намайг Амараа гэрт хүргэж өгөөд би гэртээ ороод шууд унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/

 

6. Гэрч Г.Ангарагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад гаднаас найз охин Н хамаг хувцас нь шороо тоос болчихсон орж ирээд надад хандан намайг үл таних 2 эрэгтэй хүн Хэнтий аймгийн 2 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд хүчиндчихлээ гэхээр нь би итгэж чадахгүй чи юу яриад байгаа юм бэ гэхэд өөдөөс би амьд ирсэндээ баярлаж байна гэж хэлээд уйлаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72  тал/

 

7. Гэрч С.Ариунмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны ...20 цагийн орчимд над руу Очирваань залгаад утсаа автал  “хоёулаа уулзах уу гэж хэсэн” ингээд би хүргэний гэрээс нь гараад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах “Андууд” гэдэг нэртэй караоке ороход манай найз Очирваань 3 эмэгтэй найзуудтайгаа сууж байсан. Ингээд намайг орсноос хойш бид нар 2 ширхэг 2 литрийн нийслэл гэдэг нэртэй пиво аваад юм ярингаа уугаад сууж байтал бид нарын өрөөний цаг нь дуусахаар нь уг өрөөнөөс гараад нийтийн караокены зааланд орж сууцгаасан. Тэгтэл Эрдэнэчимэг “Нөхөр дуудаад байна гэж хэлээд нийтийн караокед суулгүй яваад өгсөн... Бид нар гартал гадаа би Очирваанийн найз Амараа гэх найзыгаа дуудаад Очирваань, Н бид гурав караокений гадаа зогсож байтал Амараа ирсэн... Очирваань 2 литрийн пиво аваад “Маргад” зочид буудалд орсон. Тухайн үед 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цаг болж байсан. Ингээд тус буудал руу ороод 2 давхарт байрлах 203 дугаарын өрөөнд бөөнөөрөө ороод юм ярьж байгаад Очирваань Амараа хоёр яваад өгсөн. Ингээд буудалд Нийн хамт үлдсэн юм. Ингээд Н надтай юм ярихгүй сууж байгаад хэсэг хугацааны дараа гараад явахаар нь би тухайн буудалд хоноод өглөө явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р тал/

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 4287 дугаартай...С.Н-ийн гэх хар өнгийн өмдөн дээрх цайвар толбонд нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд Х.Б  ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-146 тал/

 

9. Яллагдагчаар Х.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-31 тоот гэртээ унтаж байхад Г ах 1 шил 500 граммын “Хараа” нэртэй тал шил архи барьчихсан манай гэрт орж ирээд намайг сэрээгээд хоёулаа энэ архийг ууя гэж хэлсэн. Ингээд Г ах бид хоёр архи ууж эхэлсэн. Г ах бид хоёрын ууж байсан архи дуусахаар нь нэмж архи авч уух санаатай манай гэрээс гараад ертөнцийн зүгээр урагшаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Цэцэн ханы зоог” гэдэг нэртэй ресторан руу явсан. Г ах бид хоёр урагшаа явж байтал 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалганы харалдаа явган хүний зам дээр нэг хүүхэн зогсож байхаар нь би Г ахад хандан “Та эндээ хүлээж бай, би очоод тэр хүүхнийг ямархуу эмэгтэй байгааг нь хараадахъя" гэж хэлээд нөгөө хүүхэн рүү дөхөж очоод жоохон юм ярьж байгаад 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалгаар ороод баруун талын сандал дээр суугаад би нөгөө хүүхэнд хандаад “Хоёулаа секс хийх үү гэж” асуухад нөгөө хүүхэн зөвшөөрөхөөр нь би уг сандлын баруун талд нь газар бургасны хажууд дээш нь харуулж хэвтүүлэхэд нөгөө эмэгтэй “би өөрөө өмдөө тайлчихъя гэж хэлээд баруун талынхаа өмд болон бандааштайгаа хамт тайлахаар нь би дээрээс нь дарж байгаад секс хийсэн юм. Ингээд би нөгөө хүүхэнтэй секс хийгээд тавихгүй байхаар нь би чамтай жоохон байж байгаад хийе гэж хэлээд босоод сандал дээр сууж байтал би унтчихсан байсан юм. Ингээд би сэрээд нөгөө хүүхэнтэй анх секс хийсэн газар руугаа хартал хар өнгийн өмд, гутал, утас зэрэг зүйлс нь байхаар нь энэ эмэгтэй холдоогүй байна даа гээд гутал хувцсыг нь аваад урагшаа модон дундуур ороод хайтал хоёр модны цаана Г ах хувцастайгаа, нөгөө эмэгтэй доогуураа нүцгэн унтаж байсан. Ингээд би нөгөө эмэгтэйг сэрээгээд доош нь харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон, би бас дур тавихгүй байхаар нь нөгөө эмэгтэйн хувцсыг нь өмсүүлсэн. Тухайн үед нөгөө эмэгтэйн бандааш, нэг ширхэг оймс хоёр нь байхгүй байсан. Ингээд нөгөө эмэгтэй хувцсаа өмсөж дуусахаар нь би эмэгтэйг дагуулаад саадны урд хаалгаар гараад урагшаа явж байтал Г ах араас “Б,Б” гээд дуудахаар нь нөгөө эмэгтэй бид хоёр сонсоогүй юм шиг шууд чигээрээ яваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ханбүргэд дэлгүүрийн хойд талын уулзварын урд тал хүртэл хүргэж өгөхөд. Тэр эмэгтэй надад хандан “Маргааш орой дахиад энэ саадандаа уулзъя” гэж хэлээд миний нэрийг Н гэдэг намайг Дээгий гэж дууддаг гээд миний утасны дугаарыг надаас аваад утсан дээрээ тэмдэглэж аваад яваад өгсөн. Яг хаашаа явсан талаар нь сайн мэдэхгүй байна... би гэр рүү явж байх замдаа 4 дүгээр сургуулийн саадаар ороод нөгөө эмэгтэйтэй секс хийсэн газар очтол саарал өнгийн 1 ширхэг оймс байхаар нь аваад гэр рүүгээ явсан... Г ах 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 06 цагийн орчимд манай гэрт ороод ирсэн. Г ах халааснаасаа нөгөө хүүхний бандааш гэж хэлээд цэнхэр өнгийн бандааш гаргаж ирээд надад өгөхөөр нь би гэрийнхээ урд байдаг хог хийдэг пошикт хаясан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180-р тал/

 

10. Яллагдагчаар М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цэцэн-хан ресторанаас 0.500 граммын ерөөл гэдэг нэртэй архи аваад Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 7-31 тоотод амьдардаг Б-ны гэрт очиж архи хамт уух санаатай гэр рүү нь явсан. Би Б-ны гэр рүү явж байхдаа авсан архинаасаа 2 татсан юм. Ингээд Б-ны гэрт нь ороход Баа унтаж байсан болохоор нь сэрээгээд “Би нэг шил архи авч ирлээ хоёулаа хамт ууя гэхэд Б тэгье тэгье” гэж хэлээд босоод ирсэн юм. Ингээд Б бид хоёр архи ууж эхэлсэн юм... архи дуусахаар нь нэмж архи авч уух санаатай Б бид хоёр гэрээс нь гараад Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэн ханы зоог” гэдэг нэртэй ресторан руу явсан. “Эвт” худалдааны төвийн баруун талын засмал замаар алхаж байхад Б надаас түрүүлээд урагшаа хурдан хурдан алхаад явсан бөгөөд тухайн үед надад хаашаа явж байгаагаа хэлээгүй юм. Би Б-ны араас нь дагаад явж байтал 4 дүгээр сургуулийн зүүн талын хашааны зүүн талаас нь нэг эмэгтэйг Б сугадаж аваад хашаа руу орсон. Би араас нь хашаа руу яваад ортол Б үл таних эмэгтэй хоёр хашааны гол хавьд урагшаа харсан сандал дээр суучихсан юм ярьж байсан. Би зүүн талын хаалга руу дөхөж очоод тамхи татаад зогсож байтал Б үл таних эмэгтэй хоёр сандалнаас баруун урагшаа 4-5 орчим метр яваад өвсөн дээр хэвтээд үл таних хүүхэн өөрөө өмдөө тайлахаар нь Баа дээр нь хэвтэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би дөхөж очоод үл таних хүүхний хөл болон гуяыг илсэн юм. Тухайн үед Б секс хийж байгаад “Би ерөөсөө тавихгүй байна” гэж хэлээд босоод урагшаа харсан сандал дээр очоод хэвтээд өгсөн. Би нөгөө хүүхнийг жоохон урагшаа яваад сууя гэж хэлээд дагуулаад яваад 7-8 орчим метрийн урд очиж суугаад бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, жоохон үнсэлцсэн юм. Тухайн үед миний нойр хүрээд байхаар нь нөгөө хүүхний хажууд унтаад өгсөн байсан. Ингээд босоод иртэл Б нөгөө хүүхнийг тэвэрчихсэн бэлгийн харьцаанд орж байсан. Би хойд талын сандал дээр очиж сууж байгаад Б-д хандан “Хөөе болиоч гэгээ орлоо явъя” гэж хэлтэл Б- нөгөө хүүхэнтэй бэлгийн харьцаанд орохоо болиод хувцсыг нь өмсүүлээд урагшаа дагуулаад явсан юм. Тухайн үед Б үл таних эмэгтэй хоёр намайг орхиод явсан болохоор нь би араас нь ‘‘Б, Б” гээд дуудтал ерөөсөө тоохгүй яваад байсан юм. Ингээд тухайн үл таних эмэгтэйг Ханбүргэд дэлгүүрийн хойд талын уулзвар хүргэж өгөөд буцсан. Ингээд би Б-тай Ханбүргэдийн хойд талын уулзвар дээр уулзаад “Чи яагаад намайг орхиод явчихваа” гэхэд Б өөдөөс “Нөгөө эмэгтэйд би дугаараа өгчихсөн маргааш энэ газраа уулзъя гэж хэлсэн” гэсэн. Ингээд Б хойшоо гэр рүүгээ яваад би араас нь дагаад явсан юм. Тухайн үед би Баагийн гэр рүү явж байх замдаа 4 дүгээр сургуулийн хашаанаас үл таних хүүхний цэнхэр өнгийн дотоожийг нь олоод Б-гийн гэрт нь очоод Б-д өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-188-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.

Шүүгдэгч Х.Б, М.Г нар нь согтуугаар бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 4-5 цагийн үед С.Н эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох  нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 14-15-р тал/

Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний ...03 цаг 40 минутын үед 4 дүгээр сургуулийн зүүн талын хашааны зүүн талаар алхаж байтал гэнэт араас хүн гарч ирээд намайг сугадаж аваад 4 дүгээр сургуулийн зүүн талын хашаа руу оруулаад намайг газар өвсөн дээр хэвтүүлж байгаад миний хувцсыг хоёр эрэгтэй хүн тайлаад 30 орчим насны эрэгтэй нь намайг дээрээс дарж байгаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй миний хөл болгон гуяыг илээд байсан... би хүчиндүүлж байхдаа “Би жирэмсэн 4 сартай” гэж хэлэхэд тэр 30 орчим насны эрэгтэй тоохгүй бэлгийн харьцаанд ороод байсан. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй нь надад хандан “Чи жирэмсэн юм чинь чи надад өөр жаргал эдлүүл гэж хэлээд бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн”. Би тухайн үед айсандаа тэр хоёрын хэлсэн бүх зүйлийг нь хийсэн. 30 орчим насны эрэгтэй нь надтай бэлгийн харьцаанд орж дуусаад босоод жоохон байж байгаад дахиад над руу ирээд намайг доошоо харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон... тэр хоёр эрэгтэй миний хувцсыг өмсгөөд 30 орчим насны залуу нь намайг аваад урагшаа Ханбүргэд дэлгүүрийн хойд талын дөрвөн замын уулзвар дээр авч ирээд “Чи надад таалагдаж байна, дахиж чамтай яаж уулзах уу гээд надад 89986265 гэсэн дугаар өгөөд энэ миний утас шүү гэхээр нь би айсандаа маргааш орой саадандаа уулзъя” гэж хэлээд зүүн тийш гүйж өөрийн найз залуу Ангарийн гэрийн гадаа шатан дээр сууж тайвширч уйлж байгаад гэртээ орж Ангарт юу болсон талаар хэлээд манай найз залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... 50 орчим насны эрэгтэй нь “Б-аа Б-аа” гээд 30 орчим насны залууг дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/

Гэрч Б.Оюунтогоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн... 19 цаг өнгөрч байхад  Н, Очирваань, Эрдэнэчимэг нар машинтай ирээд намайг гэрээс авсан. Тэгээд бид дөрөв “Андууд” караоке руу очиж VIP  өрөөнд ороод 2.5 литрийн том пиво 1 ширхгийг аваад дуулаад сууж байтал. Очирвааний найз гээд Ариунмөнх гэдэг нэртэй эрэгтэй орж ирээд бид нартай хамт суусан... пивоо ууж дуусаад “Андууд” караокены 1 давхарт байрлах нийтийн караокены зааланд нь Н, Очирваань болон түүний найз бид 4 тус тусдаа 1 шил пиво худалдаж аваад  дуулаад сууж байсан чинь манай найз залуу 22 цаг өнгөрч байх үед караокены гадаа ирээд намайг дуудахаар нь би Н , Очирваань болон түүний найз гурвыг  “Андууд” караокед үлдээгээд найз залуутайгаа явсан... Н маргааш өглөө нь буюу 2021 оны 09 сарын 04-ны өдрийн 13 цаг 57 минутад 2 танихгүй залуу намайг өргөж аваачаад задгай талбайд шөнөжингөө хүчиндсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

Гэрч Г.Ангарагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад гаднаас найз охин Н хамаг хувцас нь шороо тоос болчихсон орж ирээд надад хандан намайг үл таних 2 эрэгтэй хүн Хэнтий аймгийн 2 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд хүчиндчихлээ гэхээр нь би итгэж чадахгүй чи юу яриад байгаа юм бэ гэхэд өөдөөс би амьд ирсэндээ баярлаж байна гэж хэлээд уйлаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72  тал/

Гэрч С.Ариунмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Очирваань, Н бид гурав караокений гадаа зогсож байтал Амараа ирсэн... Очирваань 2 литрийн пиво аваад “Маргад” зочид буудалд орсон. Тухайн үед 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цаг болж байсан. Ингээд тус буудал руу ороод 2 давхарт байрлах 203 дугаарын өрөөнд бөөнөөрөө ороод юм ярьж байгаад Очирваань Амараа хоёр яваад өгсөн. Ингээд буудалд Н-ийн хамт үлдсэн юм. Ингээд Н надтай юм ярихгүй сууж байгаад хэсэг хугацааны дараа гараад явахаар нь би тухайн буудалд хоноод өглөө явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 4287 дугаартай...С.Н-ийн гэх хар өнгийн өмдөн дээрх цайвар толбонд нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд Х.Б-ны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-146 тал/

Яллагдагчаар Х.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-31 тоот гэртээ унтаж байхад Г ах 1 шил 500 граммын “Хараа” нэртэй тал шил архи барьчихсан манай гэрт орж ирээд намайг сэрээгээд хоёулаа энэ архийг ууя гэж хэлсэн. Ингээд Г ах бид хоёр архи ууж эхэлсэн. Г ах бид хоёрын ууж байсан архи дуусахаар нь нэмж архи авч уух санаатай манай гэрээс гараад урагшаа явсан. 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалганы харалдаа явган хүний зам дээр нэг хүүхэн зогсож байхаар нь би Г ахад хандан “Та эндээ хүлээж бай, би очоод тэр хүүхнийг ямархуу эмэгтэй байгааг нь хараадахъя" гэж хэлээд нөгөө хүүхэн рүү дөхөж очоод жоохон юм ярьж байгаад 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалгаар ороод баруун талын сандал дээр суугаад... би нөгөө хүүхэнтэй секс хийгээд тавихгүй байхаар нь би чамтай жоохон байж байгаад хийе гэж хэлээд босоод сандал дээр сууж байтал би унтчихсан байсан юм. Ингээд би сэрээд нөгөө хүүхэнтэй анх секс хийсэн газар руугаа хартал хар өнгийн өмд, гутал, утас зэрэг зүйлс нь байхаар нь энэ эмэгтэй холдоогүй байна даа гээд гутал хувцсыг нь аваад урагшаа модон дундуур ороод хайтал хоёр модны цаана Г ах хувцастайгаа, нөгөө эмэгтэй доогуураа нүцгэн унтаж байсан. Ингээд би нөгөө эмэгтэйг сэрээгээд доош нь харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон, би бас дур тавихгүй байхаар нь нөгөө эмэгтэйн хувцсыг нь өмсүүлсэн... Тэр эмэгтэй надад хандан “миний нэрийг Н гэдэг намайг Дээгий гэж дууддаг” гээд миний утасны дугаарыг надаас аваад утсан дээрээ тэмдэглэж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180-р тал/

Яллагдагчаар М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б бид хоёр архи ууж... дуусахаар нь нэмж архи авч уух санаатай “Эвт” худалдааны төвийн баруун талын засмал замаар алхаж байхад Б надаас түрүүлээд урагшаа хурдан хурдан алхаад явсан... 4 дүгээр сургуулийн зүүн талын хашааны зүүн талаас нэг эмэгтэйг Б сугадаж аваад хашаа руу орсон. Би араас нь хашаа руу яваад ортол Б үл таних эмэгтэй хоёр хашааны гол хавьд урагшаа харсан сандал дээр суучихсан юм ярьж байсан... Б үл таних эмэгтэй хоёр... бэлгийн харьцаанд орсон. Би дөхөж очоод үл таних хүүхний хөл болон гуяыг илсэн юм... Би нөгөө хүүхнийг жоохон урагшаа яваад сууя гэж хэлээд дагуулаад яваад 7-8 орчим метрийн урд очиж суугаад бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, жоохон үнсэлцсэн юм... Баа нөгөө хүүхнийг тэвэрчихсэн бэлгийн харьцаанд орж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-188-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б, М.Г нарын согтуугаар бүлэглэн хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Х.Б, М.Г нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Хэрлэн 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 4-5 цагийн үед согтуурсан үедээ М.Г-тай бүлэглэж С.Н эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон. Яллагдагч М.Г нь Х.Б-тай бүлэглэж С.Н эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогч С.Н-ийн мэдүүлэг, С.Н-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Оюунтогоогийн мэдүүлэг, гэрч Г.Ангарагийн мэдүүлэг, гэрч Ш.Отгонтуяагийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 4287 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б, М.Г нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: Хохирогчийн гаргасан мэдүүлгийн дагуу шүүгдэгч нарыг шүүх гэж байна. Миний үйлчлүүлэгч М.Г гэмт хэрэг хийгээгүй. Босгох гэж гар, хөлөөс нь барьсан байна. Хохирогчийн аманд бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй. Би шүүгчийн туслахад хүсэлтээ өгсөн байгаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдэж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Х.Б нь прокурорын яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Тухайн үед миний үйлчлүүлэгч хохирогчидтой тухайн шөнө танилцсан, ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон. Гэмт хэрэг үйлдээгүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй, тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэж дүгнэж байгаа боловч шүүгдэгч Х.Б, М.Г нар нь согтуугаар бүлэглэж хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн болох нь хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...намайг газар өвсөн дээр хэвтүүлж байгаад миний хувцсыг хоёр эрэгтэй хүн тайлаад 30 орчим насны эрэгтэй нь намайг дээрээс дарж байгаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй миний хөл болгон гуяыг илээд байсан... би хүчиндүүлж байхдаа “Би жирэмсэн 4 сартай” гэж хэлэхэд тэр 30 орчим насны эрэгтэй тоохгүй бэлгийн харьцаанд ороод байсан. Тухайн үед нөгөө 50 орчим насны эрэгтэй нь надад хандан “Чи жирэмсэн юм чинь чи надад өөр жаргал эдлүүл гэж хэлээд бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн”. Би тухайн үед айсандаа тэр хоёрын хэлсэн бүх зүйлийг нь хийсэн. 30 орчим насны эрэгтэй нь надтай бэлгийн харьцаанд орж дуусаад босоод жоохон байж байгаад дахиад над руу ирээд намайг доошоо харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/, гэрч Б.Оюунтогоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Н , Очирваань болон түүний найз гурвыг  “Андууд” караокед үлдээгээд найз залуутайгаа явсан... Н маргааш өглөө нь буюу 2021 оны 09 сарын 04-ны өдрийн 13 цаг 57 минутад 2 танихгүй залуу намайг өргөж аваачаад задгай талбайд шөнөжингөө хүчиндсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, гэрч Г.Ангарагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад гаднаас найз охин Н хамаг хувцас нь шороо тоос болчихсон орж ирээд надад хандан намайг үл таних 2 эрэгтэй хүн Хэнтий аймгийн 2 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн зүүн талын сааданд хүчиндчихлээ гэхээр нь би итгэж чадахгүй чи юу яриад байгаа юм бэ гэхэд өөдөөс би амьд ирсэндээ баярлаж байна гэж хэлээд уйлаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 4287 дугаартай “...С.Н-ийн гэх хар өнгийн өмдөн дээрх цайвар толбонд нэг эрэгтэй хүний эр бэлгийн эс ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд Х.Б-ны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 144-146 тал/, яллагдагчаар Х.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд... Г ах бид хоёрын ууж байсан архи дуусахаар нь нэмж архи авч уух санаатай манай гэрээс гараад урагшаа явсан. 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалганы харалдаа явган хүний зам дээр нэг хүүхэн зогсож байхаар нь би Г ахад хандан “Та эндээ хүлээж бай, би очоод тэр хүүхнийг ямархуу эмэгтэй байгааг нь хараадахъя" гэж хэлээд нөгөө хүүхэн рүү дөхөж очоод жоохон юм ярьж байгаад 4 дүгээр сургуулийн зүүн талын саадны зүүн талын хаалгаар ороод баруун талын сандал дээр суугаад... би нөгөө хүүхэнтэй секс хийгээд тавихгүй байхаар нь би чамтай жоохон байж байгаад хийе гэж хэлээд босоод сандал дээр сууж байтал би унтчихсан байсан юм... сэрээд хартал ...хоёр модны цаана Г ах хувцастайгаа, нөгөө эмэгтэй доогуураа нүцгэн унтаж байсан. Ингээд би нөгөө эмэгтэйг сэрээгээд доош нь харуулж хэвтүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180-р тал/, яллагдагчаар М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б бид хоёр архи ууж... дуусахаар нь нэмж архи авч уух санаатай “Эвт” худалдааны төвийн баруун талын засмал замаар алхаж байхад Б надаас түрүүлээд урагшаа хурдан хурдан алхаад явсан... 4 дүгээр сургуулийн зүүн талын хашааны зүүн талаас нэг эмэгтэйг Б сугадаж аваад хашаа руу орсон. Би араас нь хашаа руу яваад ортол Б үл таних эмэгтэй хоёр хашааны гол хавьд урагшаа харсан сандал дээр суучихсан юм ярьж байсан... Б үл таних эмэгтэй хоёр... бэлгийн харьцаанд орсон. Би дөхөж очоод үл таних хүүхний хөл болон гуяыг илсэн юм... Би нөгөө хүүхнийг жоохон урагшаа яваад сууя гэж хэлээд дагуулаад яваад 7-8 орчим метрийн урд очиж суугаад бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, жоохон үнсэлцсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-188-р тал/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохирол тогтоогдоогүй бөгөөд хохирогч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Энэ асуудал маань насан туршийн хар толбо болох учраас маш их гомдолтой байна. Хэрэг болсны дараа 100.000 төгрөгний эмчилгээ хийлгүүлсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ, харин шүүхийн шатанд сэтгэл санааныхаа мөнгө нэхэмжилнэ...” /хх-ийн 58-59 тал/ гэж мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх хохирлуудыг хангах боломжгүй байх тул хохирогч нь эмчилгээний болон бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ял, шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 9 жилийн хорих ялыг тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Миний үйлчлүүлэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: Миний хувьд эрүүгийн хариуцлагын хувьд санал хэлэхгүй, би энэ хэрэгт М.Г-ыг гэм буруугүй гэж үзэж байгаа гэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Б, М.Г нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар нь өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан/, гэм буруугийнхаа байдалд хандаж буй хандлага зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн шоотой эрэгтэй дотоож 1 ширхэг, саарал өнгийн дээд хэсэгтэй “calvin klen” гэсэн бичигтэй эрэгтэй дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, хүрэн өнгийн оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.Б-ны цагдан хоригдсон 9  хоног, шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 12 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х. Б, М. Г нарыг согтуугаар бүлэглэж хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Г нарыг тус бүр 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Г нарт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ны цагдан хоригдсон 9 хоног, шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 12 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Шар өнгийн шоотой эрэгтэй дотоож 1 ширхэг, саарал өнгийн дээд хэсэгтэй “calvin klen” гэсэн бичигтэй эрэгтэй дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, хүрэн өнгийн оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь эмчилгээний болон бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б, М.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.