Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

й

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0002/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Д,

Улсын яллагч                                               Ж.Б,

Шүүгдэгч                                                        Д.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох 2139000000329 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, хөдөө хэсэгт байрлах Д.Г-ын гэр дотор Д.Г-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хутгаар нүүрэн хэсэгт нь зүсэж зүүн нүдний доод зовхинд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч Д.Г-ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эх******* хүүхдээ Улаанбаатар хот руу явуулах гээд Хэнтий аймгаас найз Батбилэгийг дуудаж авч ирээд манай эх******* Батбилэгийн машиныг унаад Улаанбаатар хот руу явсан юм. Би тэгээд Хэнтий аймгаас ирсэн найз Батбилэгтэй хөдөө гэртээ нэг шил 0.75 литрийн архи уугаад сууж байтал манай нутгийн малчин болох А манайд орж ирээд тэгээд гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд би найз Батбилэгийг Жаргалтхаан сум руу ороод бензин дөхүүлээд өгөөч мотоцикл бензингүй болчихлоо гээд А, Батбилэг бид гурав сум руу явсан юм. Тэгээд суман дээрээс бензинээ аваад Хан-Уул дэлгүүрээс 0.75 литрийн хоёр шил архи аваад хөдөө гэр рүүгээ явсан юм. Бид гурав манайд очоод нэг шил архиа гурвуулаа хувааж уугаад нэг шилийг нь манай найз Батбилэг аваад явсан юм. Тэгээд Батбилэгийг явсны дараа А, бид хоёр юм яриад сууж байгаад би А-ийг одоо харь харь би хониндоо явлаа болохгүй бол хүүгийнхээ утсыг өг би яриад дуудчихъя гэж хэлсэн юм. А манайд байхдаа зуухны хойно байсан чанасан мах идээд сууж байхаар нь би бие засчхаад хаалгаар орж иртэл А мах идэж байсан хутгаа барьчихсан зуухны урд талд зогсож байхаар нь би наад хутгаа шургуулганд хийчих гэж хэлтэл миний зүүн нүд рүү зүсчих шиг болсон юм. Тэгээд би гэрээс гарах гэтэл араас татаад миний өмсөж байсан подволкийг зүссэн юм. Тэгээд би А-ийн хамтаар Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвд ирж эмч Өлзийбаяр эмчээр зүүн нүднийхээ доор 6 оёдол тавиулсан юм... Хоёр жилийн өмнө над руу утсаар нилээн согтуу ярьж байсан. Өөрөөр бид хоёрт муудалцаж маргалдаж байсан ярих зүйл байхгүй. Тухайн асуудал болох үед бид хоёр хоёулахнаа байсан... А, Батбилэг бид гурав 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан юм. Согтолтын зэрэг ерөнхийдөө гайгүй байсан... Бид хоёр хоорондоо зодолдож цохилдсон зүйл огт байхгүй, намайг бие засаад гэрт орж иртэл өөдөөс хутгаар зүссэн... би зүүн нүднийхээ доор 6 оёдол тавиулсан. Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Нүдний нулимс гарахгүй байгаа, хааяа зүүн нүдний ухархайгаар янгинаж өвддөг болсон... ” гэх мэдүүлэг, /хх-н 13-14-р тал/

 

2. Гэрч О.Ууганбатын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг өнгөрөөгөөд хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод оччихоод байж байхад орой 20 цагийн үед манай нөхрийн найз болох Батбаяр над руу яриад танай нөхөр над руу яриад байна, юу нь гэмтсэнийг мэдэхгүй байна, чи нэг хүн амьтан явуулж шалгуулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айлынхаа залуу руу залгаад чи манайд нэг очоод үзээч манайд яг юу болоод байгааг хараадхаач гэж хэлсэн чинь манайд очиж үзээд танай гэр болон гэрийн гадуур нэлээн цус гойжсон байна харин танай нөхөр өөрөө гэртээ байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би нөхөр Г-тай холбогдож чадахгүй утас нь унтраалттай байсан юм. Тэгтэл шөнө 02 цагийн үед манай нөхөр Г өөрөө над руу залгаад намайг хүн ингээд сохолчихлоо гэж хэлэхээр нь хэн чамайг ийм болгосон юм гэж асуутал энэ хүн намайг ийм болгочихлоо гэж дүрсийг нь харуулахад манай саахалт айлын А манайд сууж байсан юм. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 30-ны орой хотоос гараад шөнөдөө гэртээ иртэл манай нөхөр Г гэртээ ганцаараа зүүн нүд нь боолттой нүүр нь хавантай гэр орон энд тэндгүй цус гойжсон байсан юм. Тэгээд би нөхөр Г-аас юу болсон талаар асуусан чинь А бид хоёр муудаж сайндсан юм байхгүй гараад ороод иртэл А үүдэнд хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд намайг гэрт ороод ирэнгүүд хатгачихсан гээд байж байсан. тэгээд би цагдаад хандаж шалгуулъя гэж хэлсэн чинь манай нөхөр Г хүн чанар гараад хоорондоо тохиролцсон. Эмчилгээний зардал мөнгө өгчих байх гэж бодсон байх манай нөхөр Г бид Улаанбаатар хотод очоод үзүүлж харуулсан чинь ингээд нэгэнтэй оёсон юм чинь бүрэн эдгэрч хавангүй болсны дараа гоо сайхны хагалгаанд орж болно гэж хэлсэн бас дээр нь нүдний ойролцоо шөрмөс тасарсан байна гэж хэлсэн. Та манай нөхрийн яагаад ийм болгочихвоо гэсэн чинь юу ч дуу гарахгүй харин тийм ээ гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. Би нөхөр Г-ыг даруй эмчлүүлж гоо сайхны хагалгаанд оруулж хурдан эрүүл саруул болгомоор байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/

 

3. Гэрч Э.Өлзийбаярын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх үед 20 цагийн үед Г нь ирж үзүүлсэн юм. Иргэн Г нь зүүн нүднийхээ доод зовхиндоо зүсэгдсэн шархтай ирсэн юм. Тэгээд би зүүн нүдний доод зовхинд нь 6 оёдол тавиад боолт хийж явуулсан юм. ...Эмнэлэгт ирж боолт хийлгэхээ орж ирэхдээ Г нь ганцаараа  орж ирсэн юм. Тэгээд би оёдол тавьж боолт хийж өгчхөөд Г-ын араас нь харахад машинаас А гэх хүн амдаж бууж ирээд тэгээд цуг машиндаа суугаад явсан юм. ...Г нь хэлэхдээ хашаа янзалж байгаад модонд цохичихлоо гэж надад хэлсэн. ... тухайн үед Г-аас архи согтууруулах ундааны зүйл  ү*******тэж байсан. Согтолт гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг,/хх-н 22-23, 26-р тал/

 

4. Гэрч Б.Баатарсоёлын өгсөн: “...Барагцаагаар 4 сам орчим урттай, гүн нь гайгүй харагдаж байсан ойролцоогоор 3 мм орчим байсан байхдаа. Цус нэлээн гарсан байдалтай байсан ба Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ү*******тэж байсан юм. Тухайн үед их эмч Өлзийбаяр, асрагч Лхагвасүрэн нар байсан юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдье гэхэд Г нь хашааны төмөрт нүүрээ урсан тул мэдэгдэх шаардлагагүй гэж хэлээд байсан юм. Тэгээд их эмч Өлзийбаяр бид хоёр хэлээгүй юм...” гэх мэдүүлэг, /хх-н 39-р тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 556 дугаартай: “...Д.Г-ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р

 

6. Яллагдагчаар Д.А-ийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрөөгөөд Гичгэнэ 1 дүгээр дуутын эх гэх газар нутаглах Д.Г-ын гэрээр очсон. Тухайн үед Г-ын гэрт  Г болон найз нар нь гэх үл таних 2 хүн нийлээд тэр 3 архи уугаад сууж байсан. Ингээд Г-ын гэрт би нэмэгдээд бид 4 *******ийг нь сайн мэдэхгүй 0.75 литр шилтэй  архи хувааж уусан.  Тэгээд тэр 2 залуу нь Жаргалтхаан сумын төв рүү явлаа гээд яваад өгсөн. Тэгээд архи маань талаас доош үлдэхээр тэр архийг  Г бид хоёр хувааж уусан. Миний хувьд тухайн үед нилээн согтуу Г-тай яг юунаас болж маргасныг нь сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би Г-ын гэрт нь шаргал модон иштэй жижиг хутгаар Д.Г-ын зүүн нүдний доод хэсэгт зүсчихсэн байсан.  Тэгээд Г-ын зүүн нүдний доод хэсгээс цус гараад тогтохгүй  байсан учир Г бид 2 Жаргалтхаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт ирээд Өлзийбаяр эмчид үзүүлээд оёдол тавиулсан. ... Би нэг мэдэхэд Г-ын зүүд нүдний доод хэсэгт хутгаар зүсчихсэн байсан. ... Бид хоёр тухайн үед зодолдсон асуудал байхгүй. ... Тийм ээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г-ын зүүн нүдний доод хэсэгт санаатай хутгаар зүсэж түүний бие махбодид хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Г-ын биед учирсан эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

            Шүүгдэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний 20 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 1 дүгээр баг хөдөө хэсэгт Д.Г-ын гэрт үл ялих зүйлээр шалтаглан түүнийг хутгаар нүүрэн хэсэгт нь зүсэж зүүн нүдний доод зовхинд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Д.Г-ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эх******* хүүхдээ Улаанбаатар хот руу явуулах гээд Хэнтий аймгаас найз Батбилэгийг дуудаж авч ирээд манай эх******* Батбилэгийн машиныг унаад Улаанбаатар хот руу явсан юм. Би тэгээд Хэнтий аймгаас ирсэн найз Батбилэгтэй хөдөө гэртээ нэг шил 0.75 литрийн архи уугаад сууж байтал манай нутгийн малчин болох А манайд орж ирээд тэгээд гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд би найз Батбилэгийг Жаргалтхаан сум руу ороод бензин дөхүүлээд өгөөч мотоцикл бензингүй болчихлоо гээд А, Батбилэг бид гурав сум руу явсан юм. Тэгээд суман дээрээс бензинээ аваад Хан-Уул дэлгүүрээс 0.75 литрийн хоёр шил архи аваад хөдөө гэр рүүгээ явсан юм. Бид гурав манайд очоод нэг шил архиа гурвуулаа хувааж уугаад нэг шилийг нь манай найз Батбилэг аваад явсан юм. Тэгээд Батбилэгийг явсны дараа А, бид хоёр юм яриад сууж байгаад би А-ийг одоо харь харь би хониндоо явлаа болохгүй бол хүүгийнхээ утсыг өг би яриад дуудчихъя гэж хэлсэн юм. А, манайд байхдаа зуухны хойно байсан чанасан мах идээд сууж байхаар нь би бие засчхаад хаалгаар орж иртэл А мах идэж байсан хутгаа барьчихсан зуухны урд талд зогсож байхаар нь би наад хутгаа шургуулганд хийчих гэж хэлтэл миний зүүн нүд рүү зүсчих шиг болсон юм. Тэгээд би гэрээс гарах гэтэл араас татаад миний өмсөж байсан подволкыг зүссэн юм. Тэгээд би А-ийн хамтаар Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвд ирж эмч Өлзийбаяр эмчээр зүүн нүднийхээ доор 6 оёдол тавиулсан юм... Хоёр жилийн өмнө над руу утсаар нилээн согтуу ярьж байсан. Өөрөөр бид хоёрт муудалцаж маргалдаж байсан ярих зүйл байхгүй. Тухайн асуудал болох үед бид хоёр хоёулахнаа байсан... А, Батбилэг бид гурав 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан юм. Согтолтын зэрэг ерөнхийдөө гайгүй байсан... Бид хоёр хоорондоо зодолдож цохилдсон зүйл огт байхгүй, намайг бие засаад гэрт орж иртэл өөдөөс хутгаар зүссэн... би зүүн нүднийхээ доор 6 оёдол тавиулсан. Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Нүдний нулимс гарахгүй байгаа, хааяа зүүн нүдний ухархайгаар янгинаж өвддөг болсон... ” гэх мэдүүлэг, /хх-н 13-14-р тал/

Гэрч О.Ууганбатын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг өнгөрөөгөөд хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод оччихоод байж байхад орой 20 цагийн үед манай нөхрийн найз болох Батбаяр над руу яриад танай нөхөр над руу яриад байна, юу нь гэмтсэнийг мэдэхгүй байна, чи нэг хүн амьтан явуулж шалгуулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айлынхаа залуу руу залгаад чи манайд нэг очоод үзээч манайд яг юу болоод байгааг хараадхаач гэж хэлсэн чинь манайд очиж үзээд танай гэр болон гэрийн гадуур нэлээн цус гойжсон байна харин танай нөхөр өөрөө гэртээ байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би нөхөр Г-тай холбогдож чадахгүй утас нь унтраалттай байсан юм. Тэгтэл шөнө 02 цагийн үед манай нөхөр Г өөрөө над руу залгаад намайг хүн ингээд сохолчихлоо гэж хэлэхээр нь хэн чамайг ийм болгосон юм гэж асуутал энэ хүн намайг ийм болгочихлоо гэж дүрсийг нь харуулахад манай саахалт айлын А манайд сууж байсан юм. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 30-ны орой хотоос гараад шөнөдөө гэртээ иртэл манай нөхөр Г, гэртээ ганцаараа зүүн нүд нь боолттой нүүр нь хавантай гэр орон энд тэндгүй цус гойжсон байсан юм. Тэгээд би нөхөр Г-аас юу болсон талаар асуусан чинь А бид хоёр муудаж сайндсан юм байхгүй гараад ороод иртэл А үүдэнд хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд намайг гэрт ороод ирэнгүүд хатгачихсан гээд байж байсан. тэгээд би цагдаад хандаж шалгуулъя гэж хэлсэн чинь манай нөхөр Г хүн чанар гараад хоорондоо тохиролцсон. Эмчилгээний зардал мөнгө өгчих байх гэж бодсон байх манай нөхөр Г бид Улаанбаатар хотод очоод үзүүлж харуулсан чинь ингээд нэгэнтэй оёсон юм чинь бүрэн эдгэрч хавангүй болсны дараа гоо сайхны хагалгаанд орж болно гэж хэлсэн бас дээр нь нүдний ойролцоо шөрмөс тасарсан байна гэж хэлсэн. Та манай нөхрийн яагаад ийм болгочихвоо гэсэн чинь юу ч дуу гарахгүй харин тийм ээ гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. Би нөхөр Г-ыг даруй эмчлүүлж гоо сайхны хагалгаанд оруулж хурдан эрүүл саруул болгомоор байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-н 18-19-р тал/

Гэрч Э.Өлзийбаярын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх үед 20 цагийн үед Г нь ирж үзүүлсэн юм. Иргэн Г нь зүүн нүднийхээ доод зовхиндоо зүсэгдсэн шархтай ирсэн юм. Тэгээд би зүүн нүдний доод зовхинд нь 6 оёдол тавиад боолт хийж явуулсан юм. ...Эмнэлэгт ирж боолт хийлгэхээ орж ирэхдээ Г нь ганцаараа  орж ирсэн юм. Тэгээд би оёдол тавьж боолт хийж өгчхөөд Г-ын араас нь харахад машинаас А гэх хүн амдаж бууж ирээд тэгээд цуг машиндаа суугаад явсан юм. ...Г нь хэлэхдээ хашаа янзалж байгаад модонд цохичихлоо гэж надад хэлсэн. ... тухайн үед Г-аас архи согтууруулах ундааны зүйл  ү*******тэж байсан. Согтолт гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг,/хх-н 22-23, 26-р тал/

Гэрч Б.Баатарсоёлын өгсөн: “...Барагцаагаар 4 сам орчим урттай, гүн нь гайгүй харагдаж байсан ойролцоогоор 3 мм орчим байсан байхдаа. Цус нэлээн гарсан байдалтай байсан ба Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ү*******тэж байсан юм. Тухайн үед их эмч Өлзийбаяр, асрагч Лхагвасүрэн нар байсан юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдье гэхэд Г нь хашааны төмөрт нүүрээ урсан тул мэдэгдэх шаардлагагүй гэж хэлээд байсан юм. Тэгээд их эмч Өлзийбаяр бид хоёр хэлээгүй юм...” гэх мэдүүлэг, /хх-н 39-р тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 556 дугаартай: “...Д.Г-ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р

Яллагдагчаар Д.А-ийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрөөгөөд Гичгэнэ 1 дүгээр дуутын эх гэх газар нутаглах Д.Г-ын гэрээр очсон. Тухайн үед Г-ын гэрт  Г, болон найз нар нь гэх үл таних 2 хүн нийлээд тэр 3 архи уугаад сууж байсан. Ингээд Г-ын гэрт би нэмэгдээд бид 4 *******ийг нь сайн мэдэхгүй 0.75 литр шилтэй  архи хувааж уусан.  Тэгээд тэр 2 залуу нь Жаргалтхаан сумын төв рүү явлаа гээд яваад өгсөн. Тэгээд архи маань талаас доош үлдэхээр тэр архийг  Г бид хоёр хувааж уусан. Миний хувьд тухайн үед нилээн согтуу Г-тай яг юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би Г-ын гэрт нь шаргал модон иштэй жижиг хутгаар Д.Г-ын зүүн нүдний доод хэсэгт зүсчихсэн байсан.  Тэгээд Г-ын зүүн нүдний доод хэсгээс цус гараад тогтохгүй  байсан учир Г, бид 2 Жаргалтхаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт ирээд Өлзийбаяр эмчид үзүүлээд оёдол тавиулсан. ... Би нэг мэдэхэд Г-ын зүүд нүдний доод хэсэгт хутгаар зүсчихсэн байсан. ... Бид хоёр тухайн үед зодолдсон асуудал байхгүй. ... Тийм ээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г-ын зүүн нүдний доод хэсэгт санаатай хутгаар зүсэж түүний бие махбодид хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Г-ын биед учирсан эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Д.А-ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...6.000.000 төгрөг нэхэмжилж байна, шүүх хуралд оролцох боломжгүй байна, А-ээс 500.000 төгрөг авсан, одоо 5.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн боловч хохирогч нь хэрэгт хохирол зардалтай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.А-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар, зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн/, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.А-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс  2 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах  ялд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  ба хохирогч нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ