Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0005 |
Дугаар | 2022/ШЦТ/6 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0005/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн,
Улсын яллагч Ж.Б,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох 2139003420339 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Улаан чулуут” гэх газарт байрлах гэртээ иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Г.У-ын өгсөн: ”... Би 2021 оны 11-р сарын 03-ны өдөр гэртээ байж байх үед манай хөрш саахалт айлын залуу болох Улаанаа мотоциклтой ирээд худгийн хажууд хонь нийллээ гэхээр нь би хонио хариулчхаад худаг руу очсон чинь Эхбаригч ах байж байсан. Тэгээд Эхбаригч ахтай цуг уулзаад гэрт нь очоод 1 шил 0.5 граммын Цагаан *******тэй архи хувааж уугаад сууж байсан чинь Оюунболд ирсэн. Тэгээд тухайн архиа Эхбаригч ах, Улаанаа, Оюунболд бид 4 ууж дуусгаад Улаанаа бид 2 хониндоо явсан. Тэгээд Г.А-ийн зүүн ы талд хонио хариулаад явж байсан чинь Оюунболд Г.А-ийн гэр лүү орж байгаа харагдахаар нь Улаанаа бид 2 Г.А-ийн гэр лүү очсон. Тэгээд Г.А-ийн гэрт орсон чинь А, Оюунболд 2 гэртээ сууцгааж байхаар нь Улаанаа бид 2 Г.А-ийн гэрт чинь 0.75 граммын Алтан түрүү *******тэй архи гаргаж ирээд Улаанаад өгөхөөр нь Оюунболд, Улаанаа. А бид 4 хувааж уугаад дуусаж байх үед би Г.А-ийн гэрээс гараад байж байсан чинь ардаас А гарж ирж байсан. Тухайн үед яг яасан эсэхийг мэдэхгүй байна би нэг мэдсэн чинь 4 хөлөлчихсөн байж байх үед А-г аваад явсан дараа сонссон чинь Оюунболд ирээд салгасан гэж байсан... Би гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-н 6-7-р тал/
2. Гэрч А.Оюунболдын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт эх******* 2 хүүхдийн хамт оршин суудаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед тус сумын 2 дугаар баг “Баруун хадтай” гэх газарт байх гэртээ амарчхаад босоод гэрийн гадна байх ажлаа амжуулчхаад гэртээ эх******* хүүхдийн хамт байж байгаад 12 цагийн үед адуундаа явсан. Манай адуу тус сумын 2 дугаар баг “Цагаан нуур” гэх газар руу ихэвчлэн бэлчээд явчихдаг болохоор нь явж адуугаа татчихаад 14 цагийн үед санагдаж байна сайн санадаггүй. Тэгээд адуугаа татах гэтэл манай адуу тухайн 'азартаа байхгүй болохоор нь Жоохноо/А/гэх залуугийн гэр лүү очиж адуугаа сурах гэж очсон. Гэрт нь очиход Жоохноо/А/ гэртээ хүүхдийн хамт хоёулаа эх******* аймаг руу явсан гээд сууж байсан. Хэсэг гэрт нь юм яриад сууж байтал гэрийнхээ гадаа мотоцикл ирэхээр нь хэн ирсэн юм болдоо гээд сууж байтал гаднаас Улаанаа, У гэх залуугийн хамт орж ирээд Жоохноо/А/-оос архи асуусан уу яасан 'эрийг нь би сонсоогүй Жоохноо/А/ авдраасаа 0.75 литрийн савлагаатай Алтантүрүү *******тэй архи гаргаж ирж Улаанаа, У хоёрт гаргаж өгсөн. Удалгүй У нь Жоохноо/А/-г архичин гэж хэлж байсан. Тэгээд би ч анзаараагүй сууж байтал У, Жоохноо /А/ хоёр гадаа маргалдаад байхаар нь гараад хартал У-ын хамарнаас цус гарчихсан зодуулсан байсан. Надад өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг, /хх-н 09—р тал/
3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 586 дугаартай: “...Г.У-ын биед тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 12-13-р тал/
4. Шүүгдэгч Э.Г.А-ийн яллагдагчаар өгсөн: ”... Намайг 2021 оны 11-р сарын 03-ны өдөр гэртээ Оюунболдтой цуг сууж үед гаднаас Улаанаа, У 2 халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь би Улаанаа, У хоёрт цай аягалж өгөөд сууж байсан чинь Улаанаа, У 2 ганц юм байна уу хөгшөөн гээд хэлэхээр нь Улаанааг ойрын хэдэн жил орж ирээгүй юм чинь гээд шил 0.75 граммын “Алтантүрүү” *******тэй архи гаргаж ирээд өгсөн чинь Улаанаа манайд тухайн архиа задлаад Оюунболд, Улаанаа, У бид 4 хувааж уугаад сууж байсан чинь У нь Оюунболдтой маргалдаж байснаа юундаа харсан юм чи ч гэсэн хошного бөгс ухаад байгаа шүү гээд над руу агсраад байхаар нь би барьж аваад У-ыг мөргөөд манай гэрээс гар гэсэн чинь У гэрээс гарахгүй гээд байхаар нь би У-ыг чирж гаргаад 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохиод доошоо тонгойхоор нь толгой руу нь 2 удаа өшиглөсөн... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/
Шүүгдэгч Э.А-ийн шүүх хуралдаан дээр өгсөн: ”... Үлдэгдэл 103.350 төгрөг үлдсэн. Төлөхийг зөвшөөрч байна. Өнөө үлдэгдэл мөнгийг нь шилжүүлнэ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Э.А нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Улаан чулуут” гэх газарт гэртээ иргэн Г.У-тай маргалдаж нүүрэнд нь мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.У-ын өгсөн: ”... Би 2021 оны 11-р сарын 03-ны өдөр гэртээ байж байх үед манай хөрш саахалт айлын залуу болох Улаанаа мотоциклтой ирээд худгийн хажууд хонь нийллээ гэхээр нь би хонио хариулчхаад худаг руу очсон чинь Эхбаригч ах байж байсан. Тэгээд Эхбаригч ахтай цуг уулзаад гэрт нь очоод 1 шил 0.5 граммын Цагаан *******тэй архи хувааж уугаад сууж байсан чинь Оюунболд ирсэн. Тэгээд тухайн архиа Эхбаригч ах, Улаанаа, Оюунболд бид 4 ууж дуусгаад Улаанаа бид 2 хониндоо явсан. Тэгээд Г.А-ийн зүүн ы талд хонио хариулаад явж байсан чинь Оюунболд Г.А-ийн гэр лүү орж байгаа харагдахаар нь Улаанаа бид 2 Г.А-ийн гэр лүү очсон. Тэгээд Г.А-ийн гэрт орсон чинь А, Оюунболд 2 гэртээ сууцгааж байхаар нь Улаанаа бид 2 Г.А-ийн гэрт чинь 0.75 граммын Алтан түрүү *******тэй архи гаргаж ирээд Улаанаад өгөхөөр нь Оюунболд, Улаанаа. А бид 4 хувааж уугаад дуусаж байх үед би Г.А-ийн гэрээс гараад байж байсан чинь ардаас А гарж ирж байсан. Тухайн үед яг яасан эсэхийг мэдэхгүй байна би нэг мэдсэн чинь 4 хөлөлчихсөн байж байх үед А-г аваад явсан дараа сонссон чинь Оюунболд ирээд салгасан гэж байсан... Би гомдол санал байхгүй ... “ гэх мэдүүлэг, /хх-н 6-7-р тал/
Гэрч А.Оюунболдын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт эх******* 2 хүүхдийн хамт оршин суудаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед тус сумын 2 дугаар баг “Баруун хадтай” гэх газарт байх гэртээ амарчхаад босоод гэрийн гадна байх ажлаа амжуулчхаад гэртээ эх******* хүүхдийн хамт байж байгаад 12 цагийн үед адуундаа явсан. Манай адуу тус сумын 2 дугаар баг “Цагаан нуур” гэх газар руу ихэвчлэн бэлчээд явчихдаг болохоор нь явж адуугаа татчихаад 14 цагийн үед санагдаж байна сайн санадаггүй. Тэгээд адуугаа татах гэтэл манай адуу тухайн 'азартаа байхгүй болохоор нь Жоохноо/А/гэх залуугийн гэр лүү очиж адуугаа сурах гэж очсон. Гэрт нь очиход Жоохноо/А/ гэртээ хүүхдийн хамт хоёулаа эх******* аймаг руу явсан гээд сууж байсан. Хэсэг гэрт нь юм яриад сууж байтал гэрийнхээ гадаа мотоцикл ирэхээр нь хэн ирсэн юм болдоо гээд сууж байтал гаднаас Улаанаа, У гэх залуугийн хамт орж ирээд Жоохноо/А/-оос архи асуусан уу яасан 'эрийг нь би сонсоогүй Жоохноо/А/ авдраасаа 0.75 литрийн савлагаатай Алтантүрүү *******тэй архи гаргаж ирж Улаанаа, У хоёрт гаргаж өгсөн. Удалгүй У нь Жоохноо/А/-г архичин гэж хэлж байсан. Тэгээд би ч анзаараагүй сууж байтал У, Жоохноо /А/ хоёр гадаа маргалдаад байхаар нь гараад хартал У-ын хамарнаас цус гарчихсан зодуулсан байсан. Надад өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг, /хх-н 09—р тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 586 дугаартай: “...Г.У-ын биед тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 12-13-р тал/
Яллагдагчаар Э.А-ийн өгсөн: ”...Намайг 2021 оны 11-р сарын 03-ны өдөр гэртээ Оюунболдтой цуг сууж үед гаднаас Улаанаа, У 2 халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь би Улаанаа, У хоёрт цай аягалж өгөөд сууж байсан чинь Улаанаа, У 2 ганц юм байна уу хөгшөөн гээд хэлэхээр нь Улаанааг ойрын хэдэн жил орж ирээгүй юм чинь гээд шил 0.75 граммын “Алтантүрүү” *******тэй архи гаргаж ирээд өгсөн чинь Улаанаа манайд тухайн архиа задлаад Оюунболд, Улаанаа, У бид 4 хувааж уугаад сууж байсан чинь У нь Оюунболдтой маргалдаж байснаа юундаа харсан юм чи ч гэсэн хошного бөгс ухаад байгаа шүү гээд над руу агсраад байхаар нь би барьж аваад У-ыг мөргөөд манай гэрээс гар гэсэн чинь У гэрээс гарахгүй гээд байхаар нь би У-ыг чирж гаргаад 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохиод доошоо тонгойхоор нь толгой руу нь 2 удаа өшиглөсөн... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Э.А-г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...эмчилгээний мөнгө 103.350 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн бөгөөд шүүгдэгч Э.А шүүх хуралдаан дээр ”... Үлдэгдэл 103.350 төгрөг үлдсэн. Төлөхийг зөвшөөрч байна. Өнөө үлдэгдэл мөнгийг нь шилжүүлнэ...” гэж мэдүүлсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүгдэгчээс 103.350 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.А-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө энэ бүлэгт заасан гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас 103.350 төгрөг гаргуулж хохирогч Г.У-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ