Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0008/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                               Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Төгсбаяр нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-д  холбогдох 2139000000284 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.У нь 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 2021 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян овоо сумын 4-р баг 2-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг Дэлгэр гүрэм ХХК-ийн “Очир маркет” найман *******ийн дэлгүүрийн цонхийг хөшиж онгойлгон нэвтэрч  255.000 /хоёр зуун тавин таван мянга/-н төгрөг, 1 хроп буюу 12 ширхэг хүслийн ундааг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д ХХК-нд  277200  /Хоёр зуун далан долоон мянга нэг зуун төгрөг/-ийн хохирол учруулсан,

 

2021 оны 09 дүгээр сарын 27-оос 2021 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа  Баян-Овоо сумын шатахуун түгээх станцын цонхыг хөшин онгойлгож хууль бусаар нэвтрэн орж, тус өдрийн орлого 1.543.705 төгрөг болон 44.000 төгрөгийн хамт нууц далд аргаар хулгайлан Дорнод аймаг дахь нефт хангамжийн салбарт нийт 1.587.705 төгрөгийн  хохирол учруулсан,

 

2021 оны 09 дүгээр сарын 22-оос 2021 оны 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийрийн 2-200 тоотод байх хашаанаас иргэн Б.Т-ын эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Т-т 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл...../ХХ-ийн 3-5-р хуудас/

2.Гэрэл зургийн үзүүлэлтүүд...../ХХ-ийн 6-9 дүгээр хуудас/

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн : “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд сэрээд хашаанаасаа гараад гадна талаасаа дэлгүүрээ онгойлгох санаатай манай нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ үүдэнд очиход манай дэлгүүрийн зүүн талын вакум цонхны поорчик онгойчихсон байхаар нь худалдагч Ч.Ганцэцэг эгчийг цонхоо онгорхой үлдээгээд явчихсан юм байхдаа гэж бодоод Ч.Ганцэцэг рүү залгаад асуусан чинь цонхоо онгорхой орхиогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би касс доторх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орлого болох 500.000 төгрөгийг шалгаж үзэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн  дахин өгсөн: “...Манай дэлгүүрт 2021 оны 09  дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ыг шилжих шөнө хулгай орсны дараа цагдаа нарыг ирэх үеэр би мэдүүлэг өгөхдөө ойролцоогоор 500.000 /таван зуун мянга/ орчим гэж хэлсэн мөн 4 хайрцаг орчим тамхи гэж хэлсэн. Тухайн үед тамхины тавиур дээр байсан тамхи уначихсан байсан. Учир нь тамхины тавиур дээр нэг эгнээндээ 5 хайрцаг тавиастай байдаг. Харин хулгай орсны маргааш үзэхэд 1 хайрцаг байхаар нь 4 хайрцаг тамхи мөн хулгайд алдсан юм болов уу гэж бодсон. Харин дараа нь дэлгүүрт ажилладаг эгчтэйгээ дэлгүүрээ цэвэрлэж байгаад тооцоолол хийж үзэхэд 255.000 төгрөг хулгайд алдсан мөн 1 хроп хүслийн ундаа мөн хулгайд алдсан болохоо мэдсэн.....гэх мэдүүлэг.... /ХХ-ийн 18-19-р хуудас/

5. Гэрч Ч.Ганцэцэгийн өгсөн: “...тухайн өдрийн 18 цаг 30 минутын орчим цэнхэр өнгийн женсэн яктай ойролцоогоор 165-170 см өндөртэй залуу орж ирээд 2 ширхэг жижиг ундаа аваад гарсан. Тухайн залууг өмнө нь харж байгаагүй хүн болохоор би дэлгүүрээс гарахаад харсан чинь манай дэлгүүрийн баруун талын хашааны урдаас саарал өнгийн приус-20 маркийн 25-18 УНТ улсын дугаартай машинд суугаад явж байсан. Жолоо барьж байсан эсэхийг би сайн анзаараагүй.Тэгээд удалгүй тог цахилгаан тасрахаар нь би дэлгүүрээ хаагаад гэртээ хариад амарсан. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Ч.Г дэлгүүрт хулгай орчихсон байна. Цонх онгорхой үлдээсэн юм уу гэхээр нь би ирээд харахад дэлгүүрийн зүүн талын вакум цонх хагас онгойсон байдалтай мөн касс дотор байсан 500.000 төгрөг....хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/

6. Яллагдагч Т.У-ын өгсөн: “...Би хаалганы зүүн талын цонхоор ороод дэлгүүрийн касс дээр очоод касснаас 250.000 төгрөг аваад 1 пакет ундаа аваад... цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/

7. Шинжээчийн 2021 оны 11 сарын 21-ны өдрийн 2021/ШД-444 дугаартай: “....Хүслийн ундаа 1600...тоо хэмжээ 12.....нийт үнэ......19200 төгрөг...” гэх дүгнэлт /ХХ-ийн 204-206-р хуудас/

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 47-49, 51-55-р хуудас/

9. Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /ХХ-ийн 56-57-р хуудас/

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн : “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа Баян-Овоо Петровис шатахуун түгээх станцад ахлах оператрчингийн албан үүрэг гүйцэтгээд 19 хоног болж байна. Би хулгай гарсан өдрийн маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед Мөнгөнцэцэг эгчтэй ээлж хүлээлцэх байсан. Харин тухайн үед ШТС-д хулгай орсон болохоор цагдаа нар ирээд үзлэг хийж дууссаных нь дараа Мөнгөнцэцэг эгч бид хоёр Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбар луугаа тушаах ёстой байсан бэлэн мөнгөө үзэхэд хулгайд алдагдсан байсан. Тухай үед бид хоёр тухайн өдрийнхөө тайланг үзэхэд нийт 7.786.821 төгрөг орсон боловч картаар уншуулан төлбөр төлсөн нь 6.243.116 төгрөг болсон байсан нь шууд данс руу ордог болохоор хулгайд алдаагүй. Харин 1.543.705 төгрөг бэлэн мөнгөөр орсон байсан нь манай ажлын сейфэнд байсан. Сейфэнд байсан мөнгө бүхэлд нь хулгайд алдагдсан....манай байгууллагаас хулгайд алдагдсан гэх 1.543.705 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-67-р хуудас/

11. Гэрч Г.Мөнгөнзулын өгсөн: “...Би 19 цагийн орчимд эх******* Мөнгөнцэцэгийн ажилладаг ШТС-д очсон чинь манай эх******* Мөнгөнцэцэг нь шатахуунаа түгээгээд байж байсан. Тэгээд эх*******тэйгээ очиж уулзаад байж байсан чинь саарал өнгийн приус 20 маркийн 25-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй танихгүй залуучууд ирээд дугуйгаа нөхүүлэх гэсэн юм гэхээр нь би за гээд дугуй засвар дээрээ ирсэн чинь машиныхаа хойд багаж хэсгээс 1 ширхэг дугуйг 2 залуу гаргаж ирээд надад өгөхөөр нь би дугуй засвартаа оруулаад нөхөх гээд байж байтал тог тасарчихсан....тэгээд 1 цаг орчим тог ирэхийг хүлээж байгаад бгажнаасаа гаргасан дугуйг нь харсан чинь засварлах боломжгүй байхаар нь тухайн танихгүй залууд нөхөх боломжгүй гэдгийг нь хэлэхэд тухайн танихгүй залуу машиныхаа зүүн гар талын хойд дугуйг тайлж аваад нөхүүлсэн. Тэгээд дугуйгаа нөхүүлснийхээ дараа тухайн танихгүй залуучууд миний ажиллуулдаг засварын хашаанаас гараад явсан. Хаашаа аль зүгт явсныг нь би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 70-71-р хуудас/

12. Гэрч М.Лхамсүрэнгийн өгсөн: “...Манай гэр Баян-Овоо сумын ШТС-н хойд талд байрлах хашаанд амьдардаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг шилжих шөнийн 04 цаг 15 минутын орчимд сэрээд гэрээсээ гарсан чинь төмөр түжигнээд дуугараад байхаар нь би юу дуугараад байгаа талаар мэдээгүй...Харин маргааш өглөө нь манай охины ажилладаг ШТС буюу манай урд талын ШТС-д хулгай орсон талаар дуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 74-75 дугаар хуудас/

13. Хохирогч Б.Т-ын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөөгүүр гэрийнхээ хашаанд өөрийн эзэмшлийн 4709 хэз улсын дугаартай улаан өнгийн Даюун маркийн мотоциклоо тавьсан юм. Тэгээд би орой 22 цагийн үед машинаа хашаанд нь тавихад мотоцикл маань байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед босоод мотоциклоо хартал байхгүй байсан. Би мотоциклоо 2020 оны 05 дугаар сард 1.930.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 98-99-р хуудас/

14. Гэрч Н.З-ийн өгсөн: “...Хэрлэнчимэг гэх эмэгтэйн том хүү У гэх залуу залгаад ахаа би өөрөө одоохондоо Улаанбаатар хотод байна удахгүй очно би улаан өнгийн 150 мотортой даюун *******тэй мотоцикл 2,300,000 худалдаж авсан зарна шүү авах хүн байвал мэдэж байгаарай гэж ярьсан.... У надад хэлэхдээ дүү нь найз охинтой болсон. Тэр маань Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амьдардаг. Одоохондоо дүү нь хадмындаа амьдарч байгаа ахаа хоёулаа мотоциклоо солих уу гэхээр нь ахын дүү буруу гарын мотоцикль байвал дэмий биз дээ гэхэд үгүй ээ тийм юм байхгүй. Дүү нь шинэ мотоцикль худалдаж авсан гэхэд нь за яахав тэгвэл хоёулаа эр хүн шиг наймаа хийе чиний банкны баруун урд хэсэгтээ хонхойсон юм байна. Харин би мотоциклоо худалдаж аваад 2 сар болж байна. Танай хэдэн гүү манай адуунд байдаг юм чинь ах нь яахав яваандаа нэг гүү авна гээд солиход У  дүү нь аймаг руу мотоцикльтойгоо явлаа гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 106-107 дугаар хуудас /

15. Иргэний нэхэмжлэгч Н.З-ийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр буюу 25-26-ны аль нэг өдөр тус сумын 3 дугаар багт оршин суух У гэх залуугийн улаан өнгийн даюун маркийн мотоциклтой өөрийн хар өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоциклийг сольсон. Одоо малдаа явах гэхээр унах унаагүй хэцүү байх тул хар өнгийн арвайхээр мотоциклийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 109-110 дугаар хуудас /

16. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны 368 дугаартай “...алдагдсан гэх Dayun маркын мотоциклийн зах зээлийн үнэлгээг нийт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ-ийн 112-114 дүгээр хуудас/

17. Эд мөрийн баримт хураан авсан: “...улаан өнгийн улсын дугааргүй банкныхаа баруун болон зүүн талд эко гэсэн бичигтэй бичигнийхээ хойд талд үргэлжилсэн ногоон өнгийн 2 ширхэг навчны зурагтай, банкныхаа баруун урд хэсэгт хонхойсон 1 ширхэг супер даюун маркийн мотоцикл...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

            Шүүгдэгч Т.Унь 2021 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян овоо сумын 4-р баг Дэлгэр гүрэм ХХК-ийн “Очир маркет” найман *******ийн дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч  бэлэн мөнгө, 12 ширхэг ундаа зэргийг  хулгайлж 277200  төгрөгийн хохирол учруулсан,

мөн шөнө  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын шатахуун түгээх станцын цонхыг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 1.587.705 төгрөгийг хулгайлсан,

2021 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Жаргалтхаан сумын 5 дугаар Шийрийн 2-200 тоотод хашаанаас иргэн Б.Т-ын улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1600.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл...../ХХ-ийн 3-5-р хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд...../ХХ-ийн 6-9 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн : “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд сэрээд хашаанаасаа гараад гадна талаасаа дэлгүүрээ онгойлгох санаатай манай нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ үүдэнд очиход манай дэлгүүрийн зүүн талын вакум цонхны поорчик онгойчихсон байхаар нь худалдагч Ч.Ганцэцэг эгчийг цонхоо онгорхой үлдээгээд явчихсан юм байхдаа гэж бодоод Ч.Ганцэцэг рүү залгаад асуусан чинь цонхоо онгорхой орхиогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би касс доторх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орлого болох 500.000 төгрөгийг шалгаж үзэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн  дахин өгсөн: “...Манай дэлгүүрт 2021 оны 09  дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ыг шилжих шөнө хулгай орсны дараа цагдаа нарыг ирэх үеэр би мэдүүлэг өгөхдөө ойролцоогоор 500.000 /таван зуун мянга/ орчим гэж хэлсэн мөн 4 хайрцаг орчим тамхи гэж хэлсэн. Тухайн үед тамхины тавиур дээр байсан тамхи уначихсан байсан. Учир нь тамхины тавиур дээр нэг эгнээндээ 5 хайрцаг тавиастай байдаг. Харин хулгай орсны маргааш үзэхэд 1 хайрцаг байхаар нь 4 хайрцаг тамхи мөн хулгайд алдсан юм болов уу гэж бодсон. Харин дараа нь дэлгүүрт ажилладаг эгчтэйгээ дэлгүүрээ цэвэрлэж байгаад тооцоолол хийж үзэхэд 255.000 төгрөг хулгайд алдсан мөн 1 хроп хүслийн ундаа мөн хулгайд алдсан болохоо мэдсэн.....гэх мэдүүлэг.... /ХХ-ийн 18-19-р хуудас/

Гэрч Ч.Ганцэцэгийн өгсөн: “...тухайн өдрийн 18 цаг 30 минутын орчим цэнхэр өнгийн женсэн яктай ойролцоогоор 165-170 см өндөртэй залуу орж ирээд 2 ширхэг жижиг ундаа аваад гарсан. Тухайн залууг өмнө нь харж байгаагүй хүн болохоор би дэлгүүрээс гарахаад харсан чинь манай дэлгүүрийн баруун талын хашааны урдаас саарал өнгийн приус-20 маркийн 25-18 УНТ улсын дугаартай машинд суугаад явж байсан. Жолоо барьж байсан эсэхийг би сайн анзаараагүй.Тэгээд удалгүй тог цахилгаан тасрахаар нь би дэлгүүрээ хаагаад гэртээ хариад амарсан. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Ч.Гдэлгүүрт хулгай орчихсон байна. Цонх онгорхой үлдээсэн юм уу гэхээр нь би ирээд харахад дэлгүүрийн зүүн талын вакум цонх хагас онгойсон байдалтай мөн касс дотор байсан 500.000 төгрөг....хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р хуудас/

Яллагдагч Т.У-ын өгсөн: “...Би хаалганы зүүн талын цонхоор ороод дэлгүүрийн касс дээр очоод касснаас 250.000 төгрөг аваад 1 пакет ундаа аваад... цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/

Шинжээчийн 2021 оны 11 сарын 21-ны өдрийн 2021/ШД-444 дугаартай: “....Хүслийн ундаа 1600...тоо хэмжээ 12.....нийт үнэ......19200 төгрөг...” гэх дүгнэлт /ХХ-ийн 204-206-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 47-49, 51-55-р хуудас/

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /ХХ-ийн 56-57-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн : “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа Баян-Овоо Петровис шатахуун түгээх станцад ахлах оператрчингийн албан үүрэг гүйцэтгээд 19 хоног болж байна. Би хулгай гарсан өдрийн маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед Мөнгөнцэцэг эгчтэй ээлж хүлээлцэх байсан. Харин тухайн үед ШТС-д хулгай орсон болохоор цагдаа нар ирээд үзлэг хийж дууссаных нь дараа Мөнгөнцэцэг эгч бид хоёр Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбар луугаа тушаах ёстой байсан бэлэн мөнгөө үзэхэд хулгайд алдагдсан байсан. Тухай үед бид хоёр тухайн өдрийнхөө тайланг үзэхэд нийт 7.786.821 төгрөг орсон боловч картаар уншуулан төлбөр төлсөн нь 6.243.116 төгрөг болсон байсан нь шууд данс руу ордог болохоор хулгайд алдаагүй. Харин 1.543.705 төгрөг бэлэн мөнгөөр орсон байсан нь манай ажлын сейфэнд байсан. Сейфэнд байсан мөнгө бүхэлд нь хулгайд алдагдсан....манай байгууллагаас хулгайд алдагдсан гэх 1.543.705 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-67-р хуудас/

Гэрч Г.Мөнгөнзулын өгсөн: “...Би 19 цагийн орчимд эх******* Мөнгөнцэцэгийн ажилладаг ШТС-д очсон чинь манай эх******* Мөнгөнцэцэг нь шатахуунаа түгээгээд байж байсан. Тэгээд эх*******тэйгээ очиж уулзаад байж байсан чинь саарал өнгийн приус 20 маркийн 25-18 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй танихгүй залуучууд ирээд дугуйгаа нөхүүлэх гэсэн юм гэхээр нь би за гээд дугуй засвар дээрээ ирсэн чинь машиныхаа хойд багаж хэсгээс 1 ширхэг дугуйг 2 залуу гаргаж ирээд надад өгөхөөр нь би дугуй засвартаа оруулаад нөхөх гээд байж байтал тог тасарчихсан....тэгээд 1 цаг орчим тог ирэхийг хүлээж байгаад багажнаасаа гаргасан дугуйг нь харсан чинь засварлах боломжгүй байхаар нь тухайн танихгүй залууд нөхөх боломжгүй гэдгийг нь хэлэхэд тухайн танихгүй залуу машиныхаа зүүн гар талын хойд дугуйг тайлж аваад нөхүүлсэн. Тэгээд дугуйгаа нөхүүлснийхээ дараа тухайн танихгүй залуучууд миний ажиллуулдаг засварын хашаанаас гараад явсан. Хаашаа аль зүгт явсныг нь би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 70-71-р хуудас/

Гэрч М.Лхамсүрэнгийн өгсөн: “...Манай гэр Баян-Овоо сумын ШТС-н хойд талд байрлах хашаанд амьдардаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг шилжих шөнийн 04 цаг 15 минутын орчимд сэрээд гэрээсээ гарсан чинь төмөр түжигнээд дуугараад байхаар нь би юу дуугараад байгаа талаар мэдээгүй...Харин маргааш өглөө нь манай охины ажилладаг ШТС буюу манай урд талын ШТС-д хулгай орсон талаар дуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 74-75 дугаар хуудас/

Хохирогч Б.Т-ын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөөгүүр гэрийнхээ хашаанд өөрийн эзэмшлийн 4709 хэз улсын дугаартай улаан өнгийн Даюун маркийн мотоциклоо тавьсан юм. Тэгээд би орой 22 цагийн үед машинаа хашаанд нь тавихад мотоцикл маань байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед босоод мотоциклоо хартал байхгүй байсан. Би мотоциклоо 2020 оны 05 дугаар сард 1.930.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 98-99-р хуудас/

Гэрч Н.З-ийн өгсөн: “...Хэрлэнчимэг гэх эмэгтэйн том хүү У гэх залуу залгаад ахаа би өөрөө одоохондоо Улаанбаатар хотод байна удахгүй очно би улаан өнгийн 150 мотортой даюун *******тэй мотоцикл 2,300,000 худалдаж авсан зарна шүү авах хүн байвал мэдэж байгаарай гэж ярьсан.... У надад хэлэхдээ дүү нь найз охинтой болсон. Тэр маань Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амьдардаг. Одоохондоо дүү нь хадмындаа амьдарч байгаа ахаа хоёулаа мотоциклоо солих уу гэхээр нь ахын дүү буруу гарын мотоцикль байвал дэмий биз дээ гэхэд үгүй ээ тийм юм байхгүй. Дүү нь шинэ мотоцикль худалдаж авсан гэхэд нь за яахав тэгвэл хоёулаа эр хүн шиг наймаа хийе чиний банкны баруун урд хэсэгтээ хонхойсон юм байна. Харин би мотоциклоо худалдаж аваад 2 сар болж байна. Танай хэдэн гүү манай адуунд байдаг юм чинь ах нь яахав яваандаа нэг гүү авна гээд солиход У  дүү нь аймаг руу мотоцикльтойгоо явлаа гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 106-107 дугаар хуудас /

Иргэний нэхэмжлэгч Н.З-ийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр буюу 25-26-ны аль нэг өдөр тус сумын 3 дугаар багт оршин суух У гэх залуугийн улаан өнгийн даюун маркийн мотоциклтой өөрийн хар өнгийн улсын дугааргүй хайрхан маркийн мотоциклийг сольсон. Одоо малдаа явах гэхээр унах унаагүй хэцүү байх тул хар өнгийн арвайхээр мотоциклийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 109-110 дугаар хуудас /

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны 368 дугаартай “...алдагдсан гэх Dayun маркын мотоциклийн зах зээлийн үнэлгээг нийт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ-ийн 112-114 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан: “...улаан өнгийн улсын дугааргүй банкныхаа баруун болон зүүн талд эко гэсэн бичигтэй бичигнийхээ хойд талд үргэлжилсэн ногоон өнгийн 2 ширхэг навчны зурагтай, банкныхаа баруун урд хэсэгт хонхойсон 1 ширхэг супер даюун маркийн мотоцикл...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д ХХК-нд  277200 төгрөгийн хохирол, хохирогч Дорнод аймаг дахь нефт хангамжийн салбарт 1.587.705 төгрөгийн хохирол, хохирогч Б.Т-т 1600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь Д ХХК-ны “...хохирлоо нөхөн төлсөн, гомдол саналгүй...” гэсэн бичиг /хх-ийн 228-р тал/, Дорнод аймаг дахь нефт хангамжийн салбарын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичиг /хх-ийн 224-р тал/, хохирогч  Б.Т-ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн бичиг /хх-ийн 225-р тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Т.У-д  нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нас барсан тухай лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.У-ыг бусдын орон байсанд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ