Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

 

 

 

2022  01  13                                2022/ШЦТ/08

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0007/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Довчинсүрэн

Улсын яллагч                                               Д.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                        О.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох 2139000000282 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “мөнгөт” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө машин механизм ашиглан Л.Г үхэр сүргээс 1 тооны эрээн нүүртэй огтор улаан зүстэй буруу талын чих сам имтэй, зөв талын чих ард талаасаа ганзага имтэй үхрийг хулгайлж бусдад 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоотод байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11 цагийн орчим нагац эгч болох Г.П-тэй“архи уулаа гэж загнасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.П-ийн хоолой хэсгийг цамцаар нь боож, арагш татан газарт унагаж, түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Эд мөрийн  баримт хураан авах тухай Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/

 

2. Хохирогч Л.Г“...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 6 тооны үхрээ гэрийн гадаа авчирч бүрсгээд орой 19 цагийн үед гэрийнхээ баруун урд талд үлдээсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө үхрээ 08 цагийн үед гэрийнхээ гадаа хураахад манай үхэр дотроос 1 тооны үхэр буюу эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ алга болсон байсан юм. Би тэр хавийн айлын малаар хайгаад олохгүй болохоор Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм... эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ /бүдүүн үнээ байгаа юм биеэр жижиг/ буруу талын чих сам имтэй зөв талын чих ард талаасаа ганзага имтэй байгаа... одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ... Би гомдолтой байна, би өөрийн гэсэн 6 тооны үхэртэй, айлын 2 тооны үхэртэй нэг үхрийг нь хулгайч авсан байх надад мөнгө төгрөг хэрэггүй, би үхрээ үхрээр нь төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

3. Иргэний нэхэмжлэгчээр Л.Г өгсөн ”...Би гомдолтой байна. Миний үнээг машин дээр зөөвөрлөж явахдаа яс арьсыг нь хуулж хугалаад хаячихсан, махыг нь зарах гээд ажилласан боловч мах ус гүйчихсэн хүн худалдаж авахааргүй болчихсон болохоор нь хаячихсан би олон тооны үхэргүй  миний үхрийг 1.320.000 төгрөгөөр үнэлсэн байна, би үхрээ гаргасан үнэлгээг нь нэхэмжилнэ болж өгвөл үхрээ үхрээр нь буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

 

4. Иргэний нэхэмжлэгч Н.Ш-ийн “...Би одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ялаа эдэлж байгаа 68-35 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм, манай эх******* П дээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

 

5. Гэрч Г.Мандахцолмонгийн “... 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой манай хүү М нь 18 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хаяа манах шороо авчирч буулгаад хаваржааны хог хаяад орой 22 цагийн үед ирсэн тэгэхдээ машины дэвшин дээр 1 тооны үхэр хэвтүүлж ачаад ирсэн юм. Би өөрийн хүү М-дэнэ юу юм чи хүний мал аваад ирсэн юм уу, ингэж болохгүй гэхэд надад ямар ч үг хэлээгүй миний приус-20 маркийн 78-70 хэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн юм. Шөнө дунд буюу 2 цаг өнгөрч байхад байх би тухайн үед цаг хараагүй нэлээн орой ирээд портер маркийн тээврийн хэрэгслээ унаад явсан юм. Өглөө 05 цаг 30 минутын үед портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн тэгэхээр би чи ингэж хүний мал авч болохгүй гэхэд би нөгөө үхрээ байсан газар нь аваачиж тавиад ирлээ гэсэн би ирэхэд нь утасны цаг харсан юм. Манай хүү М шууд орондоо ороод унтсан. Би урьд өмнө малын хулгайн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн болохоор дахин хүний мал авчихсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээс би хүний мал аваад ирсэн гэдгийг мэдэж байсан. Манай хүү М гэртээ ирэхдээ ганцаараа ирсэн... манай дүү П-ийн тээврийн хэрэгсэл юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр портер маркийн тээврийн хэрэгслийг гуйж нүүдэл хийх гэж авч явсан юм... Би М-ээс асуусан тэгэхэд надаа юу ч хэлэлгүй миний prius-20 маркийн 78-70ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөсөн юм. Тэгэхээр нь би тамхи тариатай болох гэж байгаа юм болов уу гэж бодсон... Тэр үед нь цагдаа нарт хэлье гэж бодсон боловч урьд өмнө нь хулгайн мал гэртээ авчирч байгаагүй болохоор би өөрийг нь ирэхээр асууж учрыг нь ольё, гэж бодоод хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/

 

6. Гэрч Д.Оюунцэцэгийн “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 8-12 тоот гэртээ байж байхад 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой манай зээ хүү намайг унтаж байхад орж ирээд надаас 20000 мянган төгрөг байна уу гэж асуусан тэгээд эмээд нь мөнгө байхгүй гэж хэлсэн манай зээ хүү М тэгээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/

 

7. Гэрч Г.П-ийн “...Манай нөхөр Шаравюмчингийн ******* дээр байдаг юм...би өөрийн цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 8-12 тоотоос манай төрсөн эгч Мандахцолмон нь өөрийн хүү М-тэй цугтаа ирж Баянхутаг сумын 1 дүгээр баг баруун хашаат гэх газар байдаг хөдөө гэрээ нүүлгээд өгий тэгэхгүй бол нүүлгэх унаа машин олдохгүй байна гэж хэлээд аваад явсан юм... Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би Баянхутаг сумын 1 дүгээр багт хөдөө гэрч очиход манай эгч Мандахцолмон нь надад хэлэхдээ танай цэнхэр өнгийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслээр урьд шөнө айлын 1 тооны үхэр ачаад ирсэн байсан гэж надад хэлсэн би тэрнээс өөр юм мэдээгүй... би өөрийн цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэд хоногийн өмнө хүнд зарна гэж хэлээд 5.000.000 сая төгрөгөөр зарахаар тохирсон байсан юм. Тийм байсан болохоор би 5.000.000 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/

8. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШД-351 дугаартай “...1 тооны улаан халзан үнээний зах зээлийн үнэлгээг 1.320.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57- 59 тал/

9. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШД-355 дугаартай “... 68-35 ХЭҮ улсын дугаартай  “Hyundai” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6.600.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 тал/

 

10. Яллагдагчаар М-ийн өгсөн “...Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй болсон асуудлын талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн, би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баруун хашаат гэх газар ээжийн хамтаар хувиараа мал маллан амьдардаг юм, тэгээд 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим ээжийн дүү П эгчийн 68-35 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрийн хаяа манах шороо авчирч буулгасан. тэгээд хаваржааны хог хаячхаад ирье гэж яваад Баянхутаг сумын 2 дугаар баг “Мөнгөт” гэх газарт очиход нилээн хэдэн тооны үхэр байхаар нь тухайн үхрүүд дотроос эрээн нүүртэй улаан халзан гунжийг олсоор бугуйлдаж барьсан, тэгээд тухайн үхрийг портер маркийн тээврийн хэрэгсэл дээр хэвтүүлж ачаад гэртээ ирсэн, тэгээд ээжийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төв орж эмээгээс бензиний 40.000 төгрөг авч бензин аваад хөдөө гэртээ ирсэн, тэгээд портер доо бензин хийгээд нөгөө үхрээ аймгийн төв оруулж зарах санаатай Хэрлэн гүүрэн дээр ирэхэд цагдаа дохихоор нь би зогсохгүй тэр чигээрэй зугтаасан, тэгээд аймгийн төвийн баруун талаар гараад аймгаас хойшоо гараад зугтсан, миний араас 2 машинтай цагдаа улаан модоор дохиж гэрлээ анивчуулаад зогс гэхэд нь би зогсолгүй зугтсан, тэгээд нөгөө цагдаа нараас салаад буцаж аймгийн төвөөр дамжаад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр” цагааны энгэр гэх газар ирж үхрээ буулгачхаад гэртээ ирж амарсан... Манай ээжийн дүү П-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

 

11. Хохирогч Г.П-ийн өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-12 тоотод 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед ээжийнх рүү ортол манай эгчийн хүүхэд М согтуу унтаж байсан. Тэгэхээр нь энэ яагаад унтаж байгаа юм манай ээж Оюунцэцэг өчигдөр согтуу ирээд унтаж байгаа юм гэж хэлэхээр нь би уурлаад М-ийг сэрээгээд чи наад архиа боль, арай дэндлээ, эсхүл хөдөө гэрт рүүгээ яв, чи намайг байхгүй хойгуур өчигдөр гэрт орж пиво уусан байна лээ гэж хэлсэн чинь М миний өөдөөс би ердөө архи дарс уухаа чамаар заалгахгүй би өөрийнхөө юмаар ууж байна, гичий минь чи энэ хашаанаас өөрөө зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд М-ийг орон дотроо хэвтэж байхаар нь нуруу, гар луу нь 2 удаа цохитол М нь орноосоо босож ирээд миний хоолойг цамцаар маань боогоод арагш нь дараад миний дээр ойчиход би толгойныхоо ар дагзаар газар ойчсон. Тэгтэл манай ээж, төрсөн дүү Г.Цэцэгдэлгэр нар бид хоёрыг салгаад Цэцэгдэлгэр намайг аваад гэр рүү орсон,  тэгсэн М миний  араас орж ирээд чамайг алнаа муу гичий минь гээд орж ирэхэд манай ээж аваад гарсан... ямар нэгэн юмаар бол цохиж зодоогүй, намайг боогоод дээр маань унасан, тэгэхэд би толгойныхоо ар дагзаар газар саваад унасан, тэгэхдээ толгойгоо доргиочихсон юм шиг байна лээ. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /90-91 тал/

 

12. Хохирогч Г.П-ийн өгсөн “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоот хашаанд 3 хүүхдийнхээ хамт амьдарч манай хажуу талын байшинд манай ээж болох Д.Оюунцэцэг амьдардаг юм. Манай төрсөн эгчийн хүү болох О.М нь одоо 18 насанд хүрч буй мөртлөө малын хулгайлах гэмт хэргээр Цагдаагийн газар шалгагдаж ял авч одоо ахиж шалгагдаж байгаа юм. М нь Баянхутаг сумын хөдөө хэсэгт мал маллан ээж болох Г.Мандахцолмонтой амьдарч байх байтал аймгийн төвд ирж архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж байгаа юм. М  нь архи уусан үедээ манай хашаанд ээжийнд ирж унтаж ээж, бид хоёроос тамхи болон ойр зуурын хэрэглээний мөнгө нэхэж байхад нь өгдөг юм. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед би ээжийнхээ байшин руу ортол М нь согтуу унтаж байсан юм. Тэгтэл манай ээж буюу М-ний эмээ нь энэ М өчигдөр согтуу ирж ун лаа гэхээр нь би уурлаад М-ийг чи одоо наад архиа боль, арай дэндлээ, эсхүл хөдөө гэр рүүгээ яв, чи намайг байхгүй хойгуур өчигдөр гэрт маань пиво уусан байна лээ гэтэл М миний өөдөөс би ердөө архи, дарс уухаа чамаар заалгахгүй би өөрийнхөө юмаар ууж байна, гичий минь чи энэ хашаанаас өөрөө зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд М-ийг орон дээр хэвтэж байхаар нь би нуруу руу нь гараараа 2 удаа цохитол М нь орноосоо босож ирээд миний хоолойг цамцаар маань боогоод арагш нь дараад миний дээр ойчиход би газарт толгойн ар дагзаараа ойчсон юм. Тэгтэл манай ээж Д.Оюунцэцэг, төрсөн дүү болох Г.Цэцэгдэлгэр нар нь ирээд бид хоёрыг салгатал М нь намайг ална энэ тэр гээд заналхийлтэл Г.Цэцэгдэлгэр намайг ээжийнхээс аваад гэр рүү маань оруулахад нь би тайвшраад сууж байтал М гэрт маань араас орж ирээд чи муу ямар овоо юм, чамайг алнаа муу гичий минь гээд орж ирэхэд манай ээж гэрийн үүдэнд байсан тулдаа оруулаагүй юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би тухайн үед М-ийг манай төрсөн эгчийн хүү юм болохоор хэдэн үг хэлж, загнасан юм тэр үйлдлээ Би буруу гэж үзэхгүй байна. М18 настай байж архи байнга ууж, намайг гичийгээр маань дуудаж, биед маань халдсан учир би маш их гомдолтой байна. Би урд өмнө цус харваж, тархины судас нарийсалтай тул М-д зодуулсны улмаас миний толгой өвдөж, цээж, нуруугаар хөндүүрлэх зовиуртай байна... Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р тал/

 

   12. Гэрч Г.Цэцэгдэлгэрийн “... намайг ороход Маргад-Эрдэнэ, П эгч хоёр маргалдаж, муудалцаад зогсож байсан юм. П эгч М-ийг өдөр болгон архи ууж ирлээ гэж уурлахад М өөдөөс нь миний архи уух та нарт хамаагүй, гичий минь гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд М нь П эгчийн нуруунаас нь тэвэрч байгаад арагш нь дарж газар шалан дээр унагахдаа П эгчийн толгойн ар дагзаар газар шал мөргүүлчихсэн юм. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр П эгч толгой нь өвдөөд эмнэлгээр явж үзүүлсэн байсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/

 

   13. Гэрч Д.Оюунцэцэгийн “... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ны шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал Морж ирээд орондоо орж байх шиг байсан. Тэгээд би өгдөө 07 цагийн үед гэрээ галлаж, цай ундаа чанахаар босч иртэл М-ээс архи ү*******тэж байсан. М-ийг 11 цагийн үед сэрээд утсаа оролдоод хэвтэж байхад нь манай дунд охин П орж ирээд М-ийг чи арай дэндүү юм ээждээ ч очихгүй, цагдаа дээрх асуудлаа ч шийдүүлээгүй байж архи уугаад яваад байх юм гээд загнитал М нь миний архи уух та нарт хамаагүй, та нарын мөнгөөр уугаагүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаад П-г М нь чи манай гэрээс зайл гээд хөөгөөд байсан. Тэгтэл М нь Пг заамдаж аваад манай гэрийн модон шалан дээр ар дагзаар нь савж унагаагаад байж байхаар нь би бага охин Цэцэгдэлгэртэй хамт очиж тэр хоёрыг салгаад Цэцэгдэлгэр эгчийгээ аваад манай гэрээс гарсан юм. Тэгтэл Мби та нарыг бүгдийг чинь ална гээд орилж хашхираад байж байтал цагдаа нар ирээд М-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/

  

14.Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 548 дугаартай “... Г.П-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 тал/  

 

15. Яллагдагчаар М-ийн өгсөн ”... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-12 тоотод байх эмээгийнд унтаж байхад манай ээжийн дүү П эгч гаднаас орж ирснээ чи архи уулаа, хөдөө гэр рүүгээ явбал таарна гээд загнаад байхаар нь, би чиний юмаар уугаагүй, би өөрийнхөө гэрт байна, чи намайг хөөж туудаг хэн бэ гэж хэлэхэд П эгч чи ер нь юу гээд байгаа юм гээд намайг цохихоор нь би орон дээрээс босож очоод П эгчийг түлхээд унагаачихсан юм, тэгсэн П эгч босож ирснээ галын хайч аваад над руу дайрахаар нь Цэцэгдэлгэр эгч, эмээ хоёр бид хоёрын голоор ороод салгасан. Тэгээд П эгчийг Цэцэгдэлгэр эгч аваад гэр рүү нь орсон. Тэгээд удаагүй байж байхад дуудлагын цагдаа нар ирээд намайг авч явсан... Намайг архи уулаа, чи хөдөө гэр рүүгээ яв гэж хэлэхээр нь би уурлаад таны юмаар уугаагүй гэж хэлээд маргалдсан... П эгчтэй маргалддаг өдрийн өмнөх орой нь найзтайгаа ганц нэг пиво уучхаад маргааш нь өглөө нь унтаж байхад ийм асуудал болсон юм, тухайн үед би тэгтлээ согтуу байгаагүй, бага зэрэг л ү*******тэж байсан... Миний баруун гар руу гараараа цохисон, гэмтэл шарх бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр танхайн болон хувийн сэдэлтээр тус тус илрэн гардаг.  

            Шүүгдэгч О.М нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө машин механизм ашиглан Л.Гэрээн нүүртэй огтор улаан зүстэй буруу талын чих сам имтэй зөв талын чих ард талаасаа ганзага имтэй үхрийг хулгайлж бусдад 1.320.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоотод байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11 цагийн орчимд нагац эгч болох Г.П-тэйүл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.П-ийн хоолойг цамцаар нь боож, арагш татан газарт унагаж, түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:          

Эд мөрийн  баримт хураан авах тухай Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/

Хохирогч Л.Г“...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 6 тооны үхрээ гэрийн гадаа авчирч бүрсгээд орой 19 цагийн үед гэрийнхээ баруун урд талд үлдээсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө үхрээ 08 цагийн үед гэрийнхээ гадаа хураахад манай үхэр дотроос 1 тооны үхэр буюу эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ алга болсон байсан юм. Би тэр хавийн айлын малаар хайгаад олохгүй болохоор Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм... эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ /бүдүүн үнээ байгаа юм биеэр жижиг/ буруу талын чих сам имтэй зөв талын чих ард талаасаа ганзага имтэй байгаа... одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ... Би гомдолтой байна, би өөрийн гэсэн 6 тооны үхэртэй, айлын 2 тооны үхэртэй нэг үхрийг нь хулгайч авсан байх надад мөнгө төгрөг хэрэггүй, би үхрээ үхрээр нь төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Иргэний нэхэмжлэгчээр Л.Гөгсөн ”...Би гомдолтой байна. Миний үнээг машин дээр зөөвөрлөж явахдаа яс арьсыг нь хуулж хугалаад хаячихсан, махыг нь зарах гээд ажилласан боловч мах ус гүйчихсэн хүн худалдаж авахааргүй болчихсон болохоор нь хаячихсан би олон тооны үхэргүй  миний үхрийг 1.320.000 төгрөгөөр үнэлсэн байна, би үхрээ гаргасан үнэлгээг нь нэхэмжилнэ болж өгвөл үхрээ үхрээр нь буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

Иргэний нэхэмжлэгч Н.Ш-ийн “...Би одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ялаа эдэлж байгаа 68-35 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм, манай эх******* П дээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

Гэрч Г.Мандахцолмонгийн “... 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой манай хүү М нь 18 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хаяа манах шороо авчирч буулгаад хаваржааны хог хаяад орой 22 цагийн үед ирсэн тэгэхдээ машины дэвшин дээр 1 тооны үхэр хэвтүүлж ачаад ирсэн юм. Би өөрийн хүү М-д энэ юу юм чи хүний мал аваад ирсэн юм уу, ингэж болохгүй гэхэд надад ямар ч үг хэлээгүй миний приус-20 маркийн 78-70 хэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн юм. Шөнө дунд буюу 2 цаг өнгөрч байхад байх би тухайн үед цаг хараагүй нэлээн орой ирээд портер маркийн тээврийн хэрэгслээ унаад явсан юм. Өглөө 05 цаг 30 минутын үед портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн тэгэхээр би чи ингэж хүний мал авч болохгүй гэхэд би нөгөө үхрээ байсан газар нь аваачиж тавиад ирлээ гэсэн би ирэхэд нь утасны цаг харсан юм. Манай хүү М шууд орондоо ороод унтсан. Би урьд өмнө малын хулгайн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн болохоор дахин хүний мал авчихсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээс би хүний мал аваад ирсэн гэдгийг мэдэж байсан. Манай хүү М гэртээ ирэхдээ ганцаараа ирсэн... манай дүү П-ийн тээврийн хэрэгсэл юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр портер маркийн тээврийн хэрэгслийг гуйж нүүдэл хийх гэж авч явсан юм... Би М-ээс асуусан тэгэхэд надаа юу ч хэлэлгүй миний prius-20 маркийн 78-70ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөсөн юм. Тэгэхээр нь би тамхи тариатай болох гэж байгаа юм болов уу гэж бодсон... Тэр үед нь цагдаа нарт хэлье гэж бодсон боловч урьд өмнө нь хулгайн мал гэртээ авчирч байгаагүй болохоор би өөрийг нь ирэхээр асууж учрыг нь ольё, гэж бодоод хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/

Гэрч Д.Оюунцэцэгийн “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 8-12 тоот гэртээ байж байхад 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой манай зээ хүү намайг унтаж байхад орж ирээд надаас 20000 мянган төгрөг байна уу гэж асуусан тэгээд эмээд нь мөнгө байхгүй гэж хэлсэн манай зээ хүү М тэгээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/

Гэрч Г.П-ийн “...Манай нөхөр Шаравюмчингийн ******* дээр байдаг юм...би өөрийн цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 8-12 тоотоос манай төрсөн эгч Мандахцолмон нь өөрийн хүү М-тэй цугтаа ирж Баянхутаг сумын 1 дүгээр баг баруун хашаат гэх газар байдаг хөдөө гэрээ нүүлгээд өгий тэгэхгүй бол нүүлгэх унаа машин олдохгүй байна гэж хэлээд аваад явсан юм... Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би Баянхутаг сумын 1 дүгээр багт хөдөө гэрч очиход манай эгч Мандахцолмон нь надад хэлэхдээ танай цэнхэр өнгийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслээр урьд шөнө айлын 1 тооны үхэр ачаад ирсэн байсан гэж надад хэлсэн би тэрнээс өөр юм мэдээгүй... би өөрийн цэнхэр өнгийн портер маркийн 68-35 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэд хоногийн өмнө хүнд зарна гэж хэлээд 5.000.000 сая төгрөгөөр зарахаар тохирсон байсан юм. Тийм байсан болохоор би 5.000.000 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШД-351 дугаартай “...1 тооны улаан халзан үнээний зах зээлийн үнэлгээг 1.320.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57- 59 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШД-355 дугаартай “... 68-35 ХЭҮ улсын дугаартай  “Hyundai” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6.600.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 тал/

Яллагдагчаар М-ий өгсөн “...Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй болсон асуудлын талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн, би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баруун хашаат гэх газар ээжийн хамтаар хувиараа мал маллан амьдардаг юм, тэгээд 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим ээжийн дүү П эгчийн 68-35 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрийн хаяа манах шороо авчирч буулгасан. тэгээд хаваржааны хог хаячхаад ирье гэж яваад Баянхутаг сумын 2 дугаар баг “Мөнгөт” гэх газарт очиход нилээн хэдэн тооны үхэр байхаар нь тухайн үхрүүд дотроос эрээн нүүртэй улаан халзан гунжийг олсоор бугуйлдаж барьсан, тэгээд тухайн үхрийг портер маркийн тээврийн хэрэгсэл дээр хэвтүүлж ачаад гэртээ ирсэн, тэгээд ээжийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төв орж эмээгээс бензиний 40.000 төгрөг авч бензин аваад хөдөө гэртээ ирсэн, тэгээд портер доо бензин хийгээд нөгөө үхрээ аймгийн төв оруулж зарах санаатай Хэрлэн гүүрэн дээр ирэхэд цагдаа дохихоор нь би зогсохгүй тэр чигээрэй зугтаасан, тэгээд аймгийн төвийн баруун талаар гараад аймгаас хойшоо гараад зугтсан, миний араас 2 машинтай цагдаа улаан модоор дохиж гэрлээ анивчуулаад зогс гэхэд нь би зогсолгүй зугтсан, тэгээд нөгөө цагдаа нараас салаад буцаж аймгийн төвөөр дамжаад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Түнтгэр” цагааны энгэр гэх газар ирж үхрээ буулгачхаад гэртээ ирж амарсан... Манай ээжийн дүү П-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

Хохирогч Г.П-ийн өгсөн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-12 тоотод 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед ээжийнх рүү ортол манай эгчийн хүүхэд М согтуу унтаж байсан. Тэгэхээр нь энэ яагаад унтаж байгаа юм манай ээж Оюунцэцэг өчигдөр согтуу ирээд унтаж байгаа юм гэж хэлэхээр нь би уурлаад М-ийг сэрээгээд чи наад архиа боль, арай дэндлээ, эсхүл хөдөө гэрт рүүгээ яв, чи намайг байхгүй хойгуур өчигдөр гэрт орж пиво уусан байна лээ гэж хэлсэн чинь М миний өөдөөс би ердөө архи дарс уухаа чамаар заалгахгүй би өөрийнхөө юмаар ууж байна, гичий минь чи энэ хашаанаас өөрөө зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд М-ийг орон дотроо хэвтэж байхаар нь нуруу, гар луу нь 2 удаа цохитол М нь орноосоо босож ирээд миний хоолойг цамцаар маань боогоод арагш нь дараад миний дээр ойчиход би толгойныхоо ар дагзаар газар ойчсон. Тэгтэл манай ээж, төрсөн дүү Г.Цэцэгдэлгэр нар бид хоёрыг салгаад Цэцэгдэлгэр намайг аваад гэр рүү орсон,  тэгсэн М миний  араас орж ирээд чамайг алнаа муу гичий минь гээд орж ирэхэд манай ээж аваад гарсан... ямар нэгэн юмаар бол цохиж зодоогүй, намайг боогоод дээр маань унасан, тэгэхэд би толгойныхоо ар дагзаар газар саваад унасан, тэгэхдээ толгойгоо доргиочихсон юм шиг байна лээ. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /90-91 тал/

Хохирогч Г.П-ийн өгсөн “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоот хашаанд 3 хүүхдийнхээ хамт амьдарч манай хажуу талын байшинд манай ээж болох Д.Оюунцэцэг амьдардаг юм. Манай төрсөн эгчийн хүү болох О.М нь одоо 18 насанд хүрч буй мөртлөө малын хулгайлах гэмт хэргээр Цагдаагийн газар шалгагдаж ял авч одоо ахиж шалгагдаж байгаа юм. М нь Баянхутаг сумын хөдөө хэсэгт мал маллан ээж болох Г.Мандахцолмонтой амьдарч байх байтал аймгийн төвд ирж архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж байгаа юм. М нь архи уусан үедээ манай хашаанд ээжийнд ирж унтаж ээж, бид хоёроос тамхи болон ойр зуурын хэрэглээний мөнгө нэхэж байхад нь өгдөг юм. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед би ээжийнхээ байшин руу ортол М нь согтуу унтаж байсан юм. Тэгтэл манай ээж буюу М-ий эмээ нь энэ М өчигдөр согтуу ирж ун лаа гэхээр нь би уурлаад М-ийг чи одоо наад архиа боль, арай дэндлээ, эсхүл хөдөө гэр рүүгээ яв, чи намайг байхгүй хойгуур өчигдөр гэрт маань пиво уусан байна лээ гэтэл М миний өөдөөс би ердөө архи, дарс уухаа чамаар заалгахгүй би өөрийнхөө юмаар ууж байна, гичий минь чи энэ хашаанаас өөрөө зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд М-ийг орон дээр хэвтэж байхаар нь би нуруу руу нь гараараа 2 удаа цохитол М нь орноосоо босож ирээд миний хоолойг цамцаар маань боогоод арагш нь дараад миний дээр ойчиход би газарт толгойн ар дагзаараа ойчсон юм. Тэгтэл манай ээж Д.Оюунцэцэг, төрсөн дүү болох Г.Цэцэгдэлгэр нар нь ирээд бид хоёрыг салгатал М нь намайг ална энэ тэр гээд заналхийлтэл Г.Цэцэгдэлгэр намайг ээжийнхээс аваад гэр рүү маань оруулахад нь би тайвшраад сууж байтал М гэрт маань араас орж ирээд чи муу ямар овоо юм, чамайг алнаа муу гичий минь гээд орж ирэхэд манай ээж гэрийн үүдэнд байсан тулдаа оруулаагүй юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би тухайн үед М-ийг манай төрсөн эгчийн хүү юм болохоор хэдэн үг хэлж, загнасан юм тэр үйлдлээ Би буруу гэж үзэхгүй байна. М18 настай байж архи байнга ууж, намайг гичийгээр маань дуудаж, биед маань халдсан учир би маш их гомдолтой байна. Би урд өмнө цус харваж, тархины судас нарийсалтай тул М-д зодуулсны улмаас миний толгой өвдөж, цээж, нуруугаар хөндүүрлэх зовиуртай байна... Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р тал/

Гэрч Г.Цэцэгдэлгэрийн “... намайг ороход Маргад-Эрдэнэ, П эгч хоёр маргалдаж, муудалцаад зогсож байсан юм. П эгч М-ийг өдөр болгон архи ууж ирлээ гэж уурлахад М өөдөөс нь миний архи уух та нарт хамаагүй, гичий минь гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд М нь П эгчийн нуруунаас нь тэвэрч байгаад арагш нь дарж газар шалан дээр унагахдаа П эгчийн толгойн ар дагзаар газар шал мөргүүлчихсэн юм. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр П эгч толгой нь өвдөөд эмнэлгээр явж үзүүлсэн байсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/

Гэрч Д.Оюунцэцэгийн “... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ны шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал М орж ирээд орондоо орж байх шиг байсан. Тэгээд би өгдөө 07 цагийн үед гэрээ галлаж, цай ундаа чанахаар босч иртэл М-ээс архи ү*******тэж байсан. Маргад-Эрдэнийг 11 цагийн үед сэрээд утсаа оролдоод хэвтэж байхад нь манай дунд охин П орж ирээд М-ийг чи арай дэндүү юм ээждээ ч очихгүй, цагдаа дээрх асуудлаа ч шийдүүлээгүй байж архи уугаад яваад байх юм гээд загнитал М нь миний архи уух та нарт хамаагүй, та нарын мөнгөөр уугаагүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаад Пг М нь чи манай гэрээс зайл гээд хөөгөөд байсан. Тэгтэл М нь Пг заамдаж аваад манай гэрийн модон шалан дээр ар дагзаар нь савж унагаагаад байж байхаар нь би бага охин Цэцэгдэлгэртэй хамт очиж тэр хоёрыг салгаад Цэцэгдэлгэр эгчийгээ аваад манай гэрээс гарсан юм. Тэгтэл М би та нарыг бүгдийг чинь ална гээд орилж хашхираад байж байтал цагдаа нар ирээд М-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/

Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 548 дугаартай “... Г.П-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 тал/ 

Яллагдагчаар М-ий өгсөн ”... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-12 тоотод байх эмээгийнд унтаж байхад манай ээжийн дүү П эгч гаднаас орж ирснээ чи архи уулаа, хөдөө гэр рүүгээ явбал таарна гээд загнаад байхаар нь, би чиний юмаар уугаагүй, би өөрийнхөө гэрт байна, чи намайг хөөж туудаг хэн бэ гэж хэлэхэд П эгч чи ер нь юу гээд байгаа юм гээд намайг цохихоор нь би орон дээрээс босож очоод П эгчийг түлхээд унагаачихсан юм, тэгсэн П эгч босож ирснээ галын хайч аваад над руу дайрахаар нь Цэцэгдэлгэр эгч, эмээ хоёр бид хоёрын голоор ороод салгасан. Тэгээд П эгчийг Цэцэгдэлгэр эгч аваад гэр рүү нь орсон. Тэгээд удаагүй байж байхад дуудлагын цагдаа нар ирээд намайг авч явсан... Намайг архи уулаа, чи хөдөө гэр рүүгээ яв гэж хэлэхээр нь би уурлаад таны юмаар уугаагүй гэж хэлээд маргалдсан... П эгчтэй маргалддаг өдрийн өмнөх орой нь найзтайгаа ганц нэг пиво уучхаад маргааш нь өглөө нь унтаж байхад ийм асуудал болсон юм, тухайн үед би тэгтлээ согтуу байгаагүй, бага зэрэг л ү*******тэж байсан... Миний баруун гар руу гараараа цохисон, гэмтэл шарх бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргүүд байна.

Иймд шүүгдэгч О.М-ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Яллагдагч О.М нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “мөнгөт” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө машин механизм ашиглан Л.Г үхэр сүргээс 1 тооны үхрийг хулгайлж Ганболдод 1.320.000 төгрөгний хохирол учруулсан. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоотод байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11 цагийн орчимд нагац эгч болох Г.П-тэй“архи уулаа гэж загнасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.П-ийн хоолой хэсгийг цамцаар нь боож, арагш татан газарт унагаж, түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Г мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, Л.Г мэдүүлэг, гэрч П-ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШД-351 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч П-ийн мэдүүлэг, гэрч Цэцэгдэлгэрийн мэдүүлэг, гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч О.М-ийг бусдын эзэмшлийн малыг машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Яллах дүгнэлт үйлдэхэд хохирол төлсөн баримт хэрэгт авагдаагүй байсан. Шүүгдэгч О.М нь  Ганболдын эзэмшлийн үхэр 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч П нь гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бичгийг нотариатаар батлуулж шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй гэж дурдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд М-ий эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Мөн хохирол төлбөр болох 1.300.000 мянган төгрөг төлсөн. Хохирогч талаас бол гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тул О.М-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд маргаагүй ба шүүгдэгч О.М нь үйлдсэн хэргээ хүлээж хохирлоо төлсөн түүний үйлдэл нь хохирогч Л.Г“...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 6 тооны үхрээ гэрийн гадаа авчирч бүрсгээд орой 19 цагийн үед гэрийнхээ баруун урд талд үлдээсэн тэгээд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө үхрээ 08 цагийн үед гэрийнхээ гадаа хураахад манай үхэр дотроос 1 тооны үхэр буюу эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ алга болсон байсан юм. Би тэр хавын айлын малаар хайгаад олохгүй болохоор Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм... эрээн нүүртэй огтор улаан халзан үнээ /бүдүүн үнээ байгаа юм биеэр жижиг/ буруу талын чих сам имтэй зөв талын чих ард талаасаа ганзага имтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, хохирогч Г.П-ийн өгсөн “...би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-12 тоотод 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед ээжийнх рүү ортол манай эгчийн хүүхэд М согтуу унтаж байсан. Тэгэхээр нь энэ яагаад унтаж байгаа юм манай ээж Оюунцэцэг өчигдөр согтуу ирээд унтаж байгаа юм гэж хэлэхээр нь би уурлаад М-ийг сэрээгээд чи наад архиа боль, арай дэндлээ, эсхүл хөдөө гэрт рүүгээ яв, чи намайг байхгүй хойгуур өчигдөр гэрт орж пиво уусан байна лээ гэж хэлсэн чинь М миний өөдөөс би ердөө архи дарс уухаа чамаар заалгахгүй би өөрийнхөө юмаар ууж байна, гичий минь чи энэ хашаанаас өөрөө зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд М-ийг орон дотроо хэвтэж байхаар нь нуруу, гар луу нь 2 удаа цохитол М нь орноосоо босч ирээд миний хоолойг цамцаар маань боогоод арагш нь дараад миний дээр ойчиход би толгойныхоо ар дагзаар газар ойчсон. Тэгтэл манай ээж, төрсөн дүү Г.Цэцэгдэлгэр нар бид хоёрыг салгаад Цэцэгдэлгэр намайг аваад гэр рүү орсон,  тэгсэн М миний  араас орж ирээд чамайг алнаа муу гичий минь гээд орж ирэхэд манай ээж аваад гарсан...” гэх /90-91 тал/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-д 1.320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хохирол төлсөн баримтыг /хх-ийн 200-р тал/ хэрэгт хавсаргасан, мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирлоо төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн, мөн хохирогч П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. О.М-д нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь өмнө эдэлсэн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 9 сар 106 хоногоор тогтоох саналтай байна гэв. Энэ хэрэгт М нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан 7 метр урттай цагаан олс нэг ширхэг, 2 метрийн урттай мяндсан уяа нэг ширхэг зэргийг устгуулах саналтай байна. Битүүмжлэгдсэн 68-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч О.М-ээс гаргуулж улсын төсөвт  оруулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирол төлбөрийн хувьд бүрэн төлөгдсөн. Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн бол биш, ээжийнх нь төрсөн дүү байдаг, энэ тал дээр ямар нэг маргаан байхгүй хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих оногдуулж өгнө үү. Мөн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч О.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.М-дэнэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар сольсныг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 метр урттай цагаан өнгийн олс, 1 метрийн урттай хар өнгийн мяндсан уяа 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О. М-ийг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-ийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.М-дэнэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын  хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн  /2021 оны 12 дугаар сарын 13-ны 347 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон/ 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 11 сар 20 хоногоор тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан  3 жил 11 сар 20 хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн  цагдан хоригдсон 31  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 метр урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, 1 метрийн урттай хар өнгийн мяндсан уяа 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 9. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ