| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0012 |
| Дугаар | 2022/ШЦТ/11 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/11
2022.01.14 2022/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0012/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 2139001440313 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг “Алтан булагийн эх” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Д.Д-ийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхрийг машин механизм буюу хул шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг “Баян бүрд” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ээс 02-ны хооронд А.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны эр үхрийг машин механизм буюу хул шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж А.А-т 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Д-ийн : “...Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багт мал маллан амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сард Тархинт гэх газар өвөлжиж байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-15 -нд шилжих шөнө манай нэг үхрийг Алтанбулаг гэх газар Батина гэх хүний саравчинд ажиллаад гэдэс шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан тухайн шөнө бага зэрэг цас орсон байсан бөгөөд тэнд жижиг машины дугуйны мөр, мотоцикльийн мөр, үхэр хөтөлж авчирсан бололтой үхрийн болон явган хүний мөр гарсан байсан. Би тэр доороо цагдаа дуудсан бөгөөд цагдаагийн хамтаар мөрийг хөөхөд Биндэр сумын төв рүү ороод алдсан.Тухайн үхэр алдсан шөнө 12 цагийн орчимд саахалт айлын Хосбаяр гэх залуу манайд ирээд 1 литр *******мэл аваад явсан. Би тэр үед орондоо орсон унтаж байсан...тэгээд маргааш нь ойр хавийн айлаар орж сураглахад Батина гэх айлд Хосбаяр, Гади буюу А.Бат-Ирээдүй, Жоохноо буюу С.Соёлсайхан, Б 4 нийлчихсэн архи уугаад өнгөрсөн шөнө манайд ирээд явсан Гадигийн жижиг машинтай явж байсан гэж хэлсэн. Миний хувьд дээр дурдсан хүмүүсийг манай үхрийг хулгай хийсэн гэж бодож байгаа яагаад гэвэл Хосбаяр нь намайг Тархинт гэх газар байлгах эсэхийг би мэднэ Б гэж ах байдаг шүү гэж урьд хэлж байсан, Мөн тэр хавийнхан хоорондоо манай үхэр алдагдах шөнө дээр дурдсан хүмүүс явж байсан тэд нар л авсан байх гэсэн яриа гарсан бөгөөд тэр яриаг сонссон бололтой Хосбаярын аав Базар нь надтай уулзаад танай үхрийн хулгайд манай хүү хамаагүй юм байна лээ тэр Б, Гади, Жоохноо гурав авсан гэсэн гэж хэлэхээр нь хэн тэгэж байна гэтэл манай хүү Хосбаяр тэгж байна лээ гэж хэлсэн... Манай алдсан үхэр ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр байсан ойролцоогоор 200 гаран килограмм татахаар том биетэй үхэр байсан. Би алдсан үхрээ зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Хуулийн дагуу шалгаж авсан этгээдийг тогтоож намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/
2. Гэрч С.Соёлсайханы: “... Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна би, Хосбаяр, Бат-Ирээдүй нарын хамт Биндэр сумын төвд хувийн ажлаар ирсэн. Сумын төвд орж ирээд захиргааны хойд талын бааранд ороход Б ах тэнд сууж байсан. Тэгээд бид хэд ганц нэгэн пиво уугаад сууж байгаад тэр шөнөдөө хөдөө гараад явсан. Бид хэд Бгийн хар өнгийн пилдер гэдэг машинтай явж байсан. Ингээд сумын төвөөс гараад намын даваагаар давж дархинт гэх газар байдаг Эрдэнэжамц гэх айлд Б ах бууж үлдсэн. Бид гурав цаашаа яваад гэр гэртэй орж амарцгаасан. Ингэж явахад Б ах маргааш ах нь Улаанбаатар хот руу явах ажилтай байгаа ахад нь ганц идэшний үхэр хэрэгтэй гэж байсан. Ер нь үхэр барихад туслаарай гэж байсан. Ингээд маргааш нь болоод Б ах ганцаараа морьтой үдээс хойш 16 цагийн орчим манайд ирсэн. Эхлээд Б ах морьтой явж үхэр харж ирсний дараа Б ах морио гэрийн гадаа үлдээгээд миний мотоцикльтой яваад ястын даваа гэх газраас Д гэх хүний үхрээс ухаа улаан гэхээр эр шүдлэн үхрийг Б ах бугуйлдаж бариад Бат-Эрдэний /Батина/ хаваржааний хашаа нь дээр авч ирээд нядалсан. Үхрээ нядалж дуусахад харанхуй болсон байсан. Миний санаж байгаагаар 19-20 цаг болсон санагдаж байна. ИНгээд Хосбаярын очиход тэднийд Бат-Ирээдүй ирсэн байсан. Б ах Бат-Ирээдүйг машинтай нь гуйгаад Биндэр сумын төв рүү махыг нь хүргэж өгөхөөр болсон. Би Хосбаярынхаас гараад гэр рүү явсан. Манайх ойрхон нутаглаж байсан. Үүний маргааш нь Энхтүвшин гэх хүнээр Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би Б гэх хүнийг 2019 оноос эхэлж танидаг болсон. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй... Би хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан... Надад Б ах 100.000 төгрөг өгсөн... Үхэр хулгай хийснээс хойш 7-8 хоногийн дараа над руу яриад дансны дугаар асуухад нэг дансны дугаар өгсөн. Одоо санахад ээж Г.Абилүү найз Б.Төгөлдөрийн дансаар авсан санагдаж байна. Энэ хоёр хүний аль нэг дансаар шилжүүлж авсан... Надад өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй... Би Б ахыг эхлээд гуйхаар нь зөвшөөрөөгүй, дахин дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
3. Гэрч А.Бат-Ирээдүйгийн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт мал маллаж эх******* хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна намайг Хосбаярынд Соёлсайхан, Болд-Эрдэнэ би хэд хөзөр тоглоод байж байхад гаднаас Соёлсайхан Б нар орж ирсэн тэгээд хэсэг байж байгаад би Соёлсайхан, Б хоёрыг сумын төв рүү хүргүүлэх юм уу гэж асуухад хүргүүлнэ гэж байсан...Ингээд Соёлсайхан гэртээ үлдээд Б, Соёлсайхан, Болд-Эрдэнэ бид хэд Бат-Эрдэний /Батина/ хаваржааний саравчин дээрээс үхрийн мах ачаад Биндэр сумын төв рүү явсан. Өмнөх өдөр нь Соёлсайхан Бд даага зарсан тэрийгээ авна гэж ярьж байсан юм тэгээд адууны мах ачна гэж бодоод айлын саравчин дээр очиход үхрийн мах байхаар нь гайхаад даага биш үхрийн мах байна шүү дээ гэхэд Б ах дааганыхаа оронд үхрийн мах авахаар болсон юм гэж Б ах хэлсэн. Тэгээд бид хэд үхрийн махыг ачаад Булангийн нуурын урдуур явдаг замаар явж Биндэр сумын төвд орж ирээд зүүн хонхорт миний танихгүй айлд буулгасан. Би тэр айлын хүнийг танихгүй байсан Б ах хэлэхдээ манай эгч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд махаа буулгаад Соёлсайхан, Болд-Эрдэнэ бид хэд Б ахаас шатахууны мөнгө аваад буцаад тэр шөнөдөө хөдөө явсан. Б ах маргааш малын бичиг аваад Улаанбаатар хот явна гэж байсан. Би тэр үедээ мэдээгүй. Б ах бидэнд хэлэхдээ Соёлсайхантай наймаа хийсэн гэж ойлгуулсан. Энэ явдлаас хойш нилээн сүүлд Д гэдэг хүний үхрийг Батина гэдэг хүний хаваржааны саравчин дээр нядлаад явсан байна гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
4. Гэрч Б.Хосбаяр өгсөн: “... 2019 оны өвөл нэг өдөр манай сумын таних дүү нар болох Б, Соёлсайхан, Бат-Ирээдүй нар нэг орой манай гэрт цуглаж архи ууцгаасан. Тэгээд ууж дуусаад тэд нар гэр рүүгээ явцгаасан. Тухайн өдрөөс хойш надтай уулзаж учраагүй. Наад мал хулгайлсан асуудлын талаар би саяхан сумын хүнээс мэдсэн, энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал,
5. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШД-365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 тал/
6. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД-448 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
7. Яллагдагчаар Д.Бгийн өгсөн...” Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р баг дархинт гэх газар амьдардаг байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө үдээс хойш айл руу очоод харуй бүрий болохоор нь гараад баруун тийшээ Алтанбулаг гэх газарт явж байтал шороон замын хажуу талд 3 тооны үхэр байсан. Тухайн үед би Соёлсайханы эзэмшлийн ауип маркийн мотоцикльтой явж байсан. Тэгээд тэр 3-н үхрээс -^ар зүсмийг үхрийн салгаж мотоцикльтой туугаад ойролцоох Бат-Эрдэнэ буюу /Батийна/- 'ийн хаваржаанд тууж оруулж хашаад тэндээс баруун тийшээ өвөлждөг Соёлсайханых руу явсан. Очоод Соёлсайханд ах нь хүнээс үхэр авах байсан юм тэрийгээ сая аваад ирлээ. Гэхдээ туугаад явахгүй болохоор нь Бат-Эрдэнэ буюу /Батина/-гийн хаваржаанд хашчихаад ирлээ орой болохоос өмнө чи ахтайгаа хамт ажиллалцаад өгөөч гэж хэлээд гэрээс нь аваад явсан. Соёлсайхан тухайн үед Бат-Эрдэнэ буюу /Батийна/- гийн хаваржаан дээр очоод ах аа энэ юун үхэр юм бэ гэхэд би үнэнээ хэлсэн. Ах нь чамайг янз бүрийн асуудалд оруулахгүй ээ. Чи ах даа гаргалцаад өг гэж гуйгаад ажиллуулсан. Түүний дараа бид 2 тэнд нь махаа үлдээгээд Соёлсайханыд очоод байж байтал манай сумын танил болох Бат-Ирээдүй өөрийнхөө жижиг хар машинтай сум руу явж байна гээд Болд-эрдэнэтэй хамт явж байхаар нь би Бат-Ирээдүйгээс эндээс бярууны мах ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Бат-Ирээдүйг дагуулаад Батийнаагийн хаваржаан дээр очиход Бат-ирээдүй Б ах аа энэ ямар учиртай юм бэ гэж асуухад нь би хүнээс авсан юм аа өөр илүү дутуу юм байхгүй гэж хэлээд Бат- Ирээдүйгийн машинтай махаа ачаад сумын төв орсон. Тэгээд оройдоо сумын төв ороод манай хамаатны эгч болох Ононгоогийнд буулгаад Бат-Ирээдүй Болд-Эрдэнэ 2 явсан. Маргааш өглөө нь би махаа хот хооронд явдаг Энхтүвшин гээд ахын машинд ачаад /Улаанбаатар луу явсан. Хотод очиж хүчит шонхор зах дээр ченжид махаа нийт 1100000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөө хотод 1 сар амьдрахдаа зарцуулж дуусгасан. Тийм ээ би ажиллах гэж гуйж авчирчхаад Соёлсайханд хулгайнх гэдгээ хэлсэн. Соёлсайхан бол тэр үхрийг ажилцсанаас өөр юманд оролцоогүй. Би Улаанбаатар хот орж махаа зараад тэр мөнгөнөөсөө Соёлсайханд 100000 мянган төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгө төгрөгийн боломжгүй болоод тийм үйлдэл хийсэн. Тэр мотоцикль бол Соёлсайханы эзэмшлийн мотоцикль байсан. Тухайн үед би Соёлсайханы гадаа морьтой очоод тэгээд эргэж гарахдаа морио үлдээгээд Соёлсайханы эзэмшлийн улбар шар өнгийн Оауип маркийн улсын дугааргүй мотоцикльтой яваад шар зүсмийн үхрийг замын хажуугаас туугаад Батийнаагийн хаваржаан дээр аваачиж хашаад орхисон. Тийм эз би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан... Би Эрдэнэжамцынхаас Соёлсайханы гэр лүү нь найзын > тэндээсээ Соёлсайханы мотоцикльийг аваад явж үхэр туусан... гэх мэдүүлэг хх-ийн 51-р тал,
8. Хохирогч А.А-ийн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг Баянбүрд гэх газар нөхөр Гансүхийн хамт мал маллан амьдардаг юм. Бид хоёр сүүлд суусан учраас малын А данс миний ******* дээр байдаг юм. Манайх малын А дансандаа 120 тооны үхэртэй юм. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манайх үхрээ Баянбүрд овооны зүүн хойд талд худаг дээр бөөнд нь хурааж орхисон тэгэхэд бүрэн байсан тэгээд маргааш нь үхрээ татах гэтэл 2 хэсэг болсон байсан, үхрээ цуглуулахад дотроос нь улаан халзан зүсмийн эр үхэр алга болсон байсан. Тэгээд тэр хавийн айлуудаар хайгаад огт олдоогүй... манай алдсан үхэр улаан халзан зүсмийн соёолон насны эр үхэр байсан, баруун чихний үзүүр мухар, зүүн чихний үзүүр онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/
9. Гэрч О.Гансүхийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна бид 2 үхрээ Биндэр сумын 1 дүгээр баг Баянбүрд гэх газрын зүүн хойд талд байрлах худаг дээр бөөгнүүлээд орхисон маргааш нь үхрээ цуглуулаад бүртгэхэд дотроос нь 1 тооны улаан халзан зүсмийн үхэр алга болсон байсан. Бид хоёр сарниад явчихлаа гэж бодоод тэр хавийн бүх үхрээр орж хараад хайгаад олоогүй, бид хоёрт сэжиглэж байгаа хүн байхгүй, гэхдээ хулгайд алдах нь алдсан тэрнээс байнга тэр хавьдаа байдаг үхэр ойр хавийн үхэрт л байхаар сум алгасаж явах ямар ч боломж байхгүй, манай алдсан үхэр нь улаан халзан зүстэй, нуруу, гэдэс, сүүл орчимдоо цагаантай соёолон эр үхэр, баруун чих мухар зүүн чих онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/
10. Гэрч Наранцогтын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сард шиг санаж байна манай сумын танил залуу болох Б нь нэг өдөр надыг Улаанбаатар хот руу явах гэж байхад ирж уулзаад өөрийнхөө идэшний юмыг янзалсан юм. Биеэ эмчлүүлэх болчхоод мөнгө хэрэгтэй болоод махаа ачиж хот оруулж зарах гэсэн юм гэхээр нь би махыг нь ачаад Улаанбаатар орсон. Тухайн үед Б малын бичигтэй байсан болохоор ямар нэг юм бодоогүй авч явсан. Тэгээд хүчит шонхор зах руу орж махыг нь буулгасан санаж байна. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/
11. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД-400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-103 тал/
12. Яллагдагчаар Д.Бгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-02-ныг шилжих шөнө миний байдаг байсан айл Биндэр сумын мэлхийтийн гарам гэх газар зуслангаасаа намаржаанд нүүх болоод хуучин газартаа нэг жижиг гэрээ үлдээх болсон. Тэгээд би тэр гэрийг сахихаар үлдээд байж байхад мэлхийтийн гармын худагын урд талд Агэх хүний улан халзан соёолон үхэр байхаар нь Соёлсайхнаас худалдаж авсан улбар шар өнгийн Оауип маркийн мотоцикльоор тэр үхрийг туугаад зүүн тийшээ ойрхон айлын хашаанд аваачиж ганцаараа ажиллаад тэр оройдоо нөгөө мотоцикльоороо махаа 3 хувааж зөөсөн. Тэгээд махаа Биндэр суманд оршин суудаг Болдбаатарын хашаанд оруулаад амбаарт нь хийсэн, Тухайн үед тэр айлын хүмүүс гэртээ байгаагүй нүүдэл хийж байсан. Тэгээд маргааш нь манай сумын Наранцогт /Дамбо хочтой/ залуу Улаанбаатар явна гэхээр нь махаа ачиж яваад Улаанбаатар орж хүчит шонхор зах дээр махаа нийт 1300.000 мянган төгрөгөөр өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод 7,8 хоноод эргэж сум руугаа явсан... Биеэ эмчлүүлэх шаардлагатай болоод тухайн үед миний эгэм хугарчихсан байсан... Би тэр мотоцикльийг Соёлсайхан гэх дүүгээсээ худалдаж авч байсан. Улсын дугааргүй, гаалийн бичиг байхгүй. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд манай гэрт байгаа. Гэхдээ мотоцикльийн мотор эвдрээд салгачихсан байгаа. Одоо явахгүй байгаа...Тийм ээ би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан... Одоохондоо бол би төлж барагдуулаагүй байгаа гэхдээ шүүх рүү хэрэг очихоос өмнө би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малын машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч Д.Бнь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг “Алтан булгийн эх” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ДД-ийн шүдлэн үхрийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг “Баян бүрд” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-02-ны хооронд А.А-ийн соёолон үхрийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д-ийн : “...Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багт мал маллан амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сард Тархинт гэх газар өвөлжиж байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-15 -нд шилжих шөнө манай нэг үхрийг Алтанбулаг гэх газар Батина гэх хүний саравчинд ажиллаад гэдэс шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан тухайн шөнө бага зэрэг цас орсон байсан бөгөөд тэнд жижиг машины дугуйны мөр, мотоцикльийн мөр, үхэр хөтөлж авчирсан бололтой үхрийн болон явган хүний мөр гарсан байсан. Би тэр доороо цагдаа дуудсан бөгөөд цагдаагийн хамтаар мөрийг хөөхөд Биндэр сумын төв рүү ороод алдсан.Тухайн үхэр алдсан шөнө 12 цагийн орчимд саахалт айлын Хосбаяр гэх залуу манайд ирээд 1 литр *******мэл аваад явсан. Би тэр үед орондоо орсон унтаж байсан...тэгээд маргааш нь ойр хавийн айлаар орж сураглахад Батина гэх айлд Хосбаяр, Гади буюу А.Бат-Ирээдүй, Жоохноо буюу С.Соёлсайхан, Б 4 нийлчихсэн архи уугаад өнгөрсөн шөнө манайд ирээд явсан Гадигийн жижиг машинтай явж байсан гэж хэлсэн. Миний хувьд дээр дурдсан хүмүүсийг манай үхрийг хулгай хийсэн гэж бодож байгаа яагаад гэвэл Хосбаяр нь намайг Тархинт гэх газар байлгах эсэхийг би мэднэ Б гэж ах байдаг шүү гэж урьд хэлж байсан, Мөн тэр хавийнхан хоорондоо манай үхэр алдагдах шөнө дээр дурдсан хүмүүс явж байсан тэд нар л авсан байх гэсэн яриа гарсан бөгөөд тэр яриаг сонссон бололтой Хосбаярын аав Базар нь надтай уулзаад танай үхрийн хулгайд манай хүү хамаагүй юм байна лээ тэр Б, Гади, Жоохноо гурав авсан гэсэн гэж хэлэхээр нь хэн тэгэж байна гэтэл манай хүү Хосбаяр тэгж байна лээ гэж хэлсэн... Манай алдсан үхэр ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр байсан ойролцоогоор 200 гаран килограмм татахаар том биетэй үхэр байсан. Би алдсан үхрээ зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Хуулийн дагуу шалгаж авсан этгээдийг тогтоож намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/
Гэрч С.Соёлсайханы: “... Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна би, Хосбаяр, Бат-Ирээдүй нарын хамт Биндэр сумын төвд хувийн ажлаар ирсэн. Сумын төвд орж ирээд захиргааны хойд талын бааранд ороход Б ах тэнд сууж байсан. Тэгээд бид хэд ганц нэгэн пиво уугаад сууж байгаад тэр шөнөдөө хөдөө гараад явсан. Бид хэд Бгийн хар өнгийн пилдер гэдэг машинтай явж байсан. Ингээд сумын төвөөс гараад намын даваагаар давж дархинт гэх газар байдаг Эрдэнэжамц гэх айлд Б ах бууж үлдсэн. Бид гурав цаашаа яваад гэр гэртэй орж амарцгаасан. Ингэж явахад Б ах маргааш ах нь Улаанбаатар хот руу явах ажилтай байгаа ахад нь ганц идэшний үхэр хэрэгтэй гэж байсан. Ер нь үхэр барихад туслаарай гэж байсан. Ингээд маргааш нь болоод Б ах ганцаараа морьтой үдээс хойш 16 цагийн орчим манайд ирсэн. Эхлээд Б ах морьтой явж үхэр харж ирсний дараа Б ах морио гэрийн гадаа үлдээгээд миний мотоцикльтой яваад ястын даваа гэх газраас Д гэх хүний үхрээс ухаа улаан гэхээр эр шүдлэн үхрийг Б ах бугуйлдаж бариад Бат-Эрдэний /Батина/ хаваржааний хашаа нь дээр авч ирээд нядалсан. Үхрээ нядалж дуусахад харанхуй болсон байсан. Миний санаж байгаагаар 19-20 цаг болсон санагдаж байна. ИНгээд Хосбаярын очиход тэднийд Бат-Ирээдүй ирсэн байсан. Б ах Бат-Ирээдүйг машинтай нь гуйгаад Биндэр сумын төв рүү махыг нь хүргэж өгөхөөр болсон. Би Хосбаярынхаас гараад гэр рүү явсан. Манайх ойрхон нутаглаж байсан. Үүний маргааш нь Энхтүвшин гэх хүнээр Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Би Б гэх хүнийг 2019 оноос эхэлж танидаг болсон. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй... Би хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан... Надад Б ах 100.000 төгрөг өгсөн... Үхэр хулгай хийснээс хойш 7-8 хоногийн дараа над руу яриад дансны дугаар асуухад нэг дансны дугаар өгсөн. Одоо санахад ээж Г.Абилүү найз Б.Төгөлдөрийн дансаар авсан санагдаж байна. Энэ хоёр хүний аль нэг дансаар шилжүүлж авсан... Надад өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй... Би Б ахыг эхлээд гуйхаар нь зөвшөөрөөгүй, дахин дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
Гэрч А.Бат-Ирээдүйгийн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт мал маллаж эх******* хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна намайг Хосбаярынд Соёлсайхан, Болд-Эрдэнэ би хэд хөзөр тоглоод байж байхад гаднаас Соёлсайхан Б нар орж ирсэн тэгээд хэсэг байж байгаад би Соёлсайхан, Б хоёрыг сумын төв рүү хүргүүлэх юм уу гэж асуухад хүргүүлнэ гэж байсан...Ингээд Соёлсайхан гэртээ үлдээд Б, Соёлсайхан, Болд-Эрдэнэ бид хэд Бат-Эрдэний /Батина/ хаваржааний саравчин дээрээс үхрийн мах ачаад Биндэр сумын төв рүү явсан. Өмнөх өдөр нь Соёлсайхан Бд даага зарсан тэрийгээ авна гэж ярьж байсан юм тэгээд адууны мах ачна гэж бодоод айлын саравчин дээр очиход үхрийн мах байхаар нь гайхаад даага биш үхрийн мах байна шүү дээ гэхэд Б ах дааганыхаа оронд үхрийн мах авахаар болсон юм гэж Б ах хэлсэн. Тэгээд бид хэд үхрийн махыг ачаад Булангийн нуурын урдуур явдаг замаар явж Биндэр сумын төвд орж ирээд зүүн хонхорт миний танихгүй айлд буулгасан. Би тэр айлын хүнийг танихгүй байсан Б ах хэлэхдээ манай эгч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд махаа буулгаад Соёлсайхан, Болд-Эрдэнэ бид хэд Б ахаас шатахууны мөнгө аваад буцаад тэр шөнөдөө хөдөө явсан. Б ах маргааш малын бичиг аваад Улаанбаатар хот явна гэж байсан. Би тэр үедээ мэдээгүй. Б ах бидэнд хэлэхдээ Соёлсайхантай наймаа хийсэн гэж ойлгуулсан. Энэ явдлаас хойш нилээн сүүлд Д гэдэг хүний үхрийг Батина гэдэг хүний хаваржааны саравчин дээр нядлаад явсан байна гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Гэрч Б.Хосбаяр өгсөн: “... 2019 оны өвөл нэг өдөр манай сумын таних дүү нар болох Б, Соёлсайхан, Бат-Ирээдүй нар нэг орой манай гэрт цуглаж архи ууцгаасан. Тэгээд ууж дуусаад тэд нар гэр рүүгээ явцгаасан. Тухайн өдрөөс хойш надтай уулзаж учраагүй. Наад мал хулгайлсан асуудлын талаар би саяхан сумын хүнээс мэдсэн, энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШД-365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 тал/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД-448 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
Яллагдагчаар Д.Бгийн өгсөн...” Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р баг дархинт гэх газар амьдардаг байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө үдээс хойш айл руу очоод харуй бүрий болохоор нь гараад баруун тийшээ Алтанбулаг гэх газарт явж байтал шороон замын хажуу талд 3 тооны үхэр байсан. Тухайн үед би Соёлсайханы эзэмшлийн ауип маркийн мотоцикльтой явж байсан. Тэгээд тэр 3-н үхрээс -^ар зүсмийг үхрийн салгаж мотоцикльтой туугаад ойролцоох Бат-Эрдэнэ буюу /Батийна/- 'ийн хаваржаанд тууж оруулж хашаад тэндээс баруун тийшээ өвөлждөг Соёлсайханых руу явсан. Очоод Соёлсайханд ах нь хүнээс үхэр авах байсан юм тэрийгээ сая аваад ирлээ. Гэхдээ туугаад явахгүй болохоор нь Бат-Эрдэнэ буюу /Батина/-гийн хаваржаанд хашчихаад ирлээ орой болохоос өмнө чи ахтайгаа хамт ажиллалцаад өгөөч гэж хэлээд гэрээс нь аваад явсан. Соёлсайхан тухайн үед Бат-Эрдэнэ буюу /Батийна/- гийн хаваржаан дээр очоод ах аа энэ юун үхэр юм бэ гэхэд би үнэнээ хэлсэн. Ах нь чамайг янз бүрийн асуудалд оруулахгүй ээ. Чи ах даа гаргалцаад өг гэж гуйгаад ажиллуулсан. Түүний дараа бид 2 тэнд нь махаа үлдээгээд Соёлсайханыд очоод байж байтал манай сумын танил болох Бат-Ирээдүй өөрийнхөө жижиг хар машинтай сум руу явж байна гээд Болд-эрдэнэтэй хамт явж байхаар нь би Бат-Ирээдүйгээс эндээс бярууны мах ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Бат-Ирээдүйг дагуулаад Батийнаагийн хаваржаан дээр очиход Бат-ирээдүй Б ах аа энэ ямар учиртай юм бэ гэж асуухад нь би хүнээс авсан юм аа өөр илүү дутуу юм байхгүй гэж хэлээд Бат- Ирээдүйгийн машинтай махаа ачаад сумын төв орсон. Тэгээд оройдоо сумын төв ороод манай хамаатны эгч болох Ононгоогийнд буулгаад Бат-Ирээдүй Болд-Эрдэнэ 2 явсан. Маргааш өглөө нь би махаа хот хооронд явдаг Энхтүвшин гээд ахын машинд ачаад /Улаанбаатар луу явсан. Хотод очиж хүчит шонхор зах дээр ченжид махаа нийт 1100000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөө хотод 1 сар амьдрахдаа зарцуулж дуусгасан. ^суулт: Та тухайн үед Соёлсайханд хулгайн мал ажиллаж байгаа талаар хэлсэн үү? Хариулт: Тийм ээ би ажиллах гэж гуйж авчирчхаад Соёлсайханд хулгайнх гэдгээ хэлсэн. Соёлсайхан бол тэр үхрийг ажилцсанаас өөр юманд оролцоогүй. Би Улаанбаатар хот орж махаа зараад тэр мөнгөнөөсөө Соёлсайханд 100000 мянган төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгө төгрөгийн боломжгүй болоод тийм үйлдэл хийсэн. Тэр мотоцикль бол Соёлсайханы эзэмшлийн мотоцикль байсан. Тухайн үед би Соёлсайханы гадаа морьтой очоод тэгээд эргэж гарахдаа морио үлдээгээд Соёлсайханы эзэмшлийн улбар шар өнгийн Оауип маркийн улсын дугааргүй мотоцикльтой яваад шар зүсмийн үхрийг замын хажуугаас туугаад Батийнаагийн хаваржаан дээр аваачиж хашаад орхисон. Тийм эз би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан... Би Эрдэнэжамцынхаас Соёлсайханы гэр лүү нь найзын > тэндээсээ Соёлсайханы мотоцикльийг аваад явж үхэр туусан... гэх мэдүүлэг хх-ийн 51-р тал,
Хохирогч А.А-ийн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг Баянбүрд гэх газар нөхөр Гансүхийн хамт мал маллан амьдардаг юм. Бид хоёр сүүлд суусан учраас малын А данс миний ******* дээр байдаг юм. Манайх малын А дансандаа 120 тооны үхэртэй юм. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манайх үхрээ Баянбүрд овооны зүүн хойд талд худаг дээр бөөнд нь хурааж орхисон тэгэхэд бүрэн байсан тэгээд маргааш нь үхрээ татах гэтэл 2 хэсэг болсон байсан, үхрээ цуглуулахад дотроос нь улаан халзан зүсмийн эр үхэр алга болсон байсан. Тэгээд тэр хавийн айлуудаар хайгаад огт олдоогүй... манай алдсан үхэр улаан халзан зүсмийн соёолон насны эр үхэр байсан, баруун чихний үзүүр мухар, зүүн чихний үзүүр онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/
Гэрч О.Гансүхийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна бид 2 үхрээ Биндэр сумын 1 дүгээр баг Баянбүрд гэх газрын зүүн хойд талд байрлах худаг дээр бөөгнүүлээд орхисон маргааш нь үхрээ цуглуулаад бүртгэхэд дотроос нь 1 тооны улаан халзан зүсмийн үхэр алга болсон байсан. Бид хоёр сарниад явчихлаа гэж бодоод тэр хавийн бүх үхрээр орж хараад хайгаад олоогүй, бид хоёрт сэжиглэж байгаа хүн байхгүй, гэхдээ хулгайд алдах нь алдсан тэрнээс байнга тэр хавьдаа байдаг үхэр ойр хавийн үхэрт л байхаар сум алгасаж явах ямар ч боломж байхгүй, манай алдсан үхэр нь улаан халзан зүстэй, нуруу, гэдэс, сүүл орчимдоо цагаантай соёолон эр үхэр, баруун чих мухар зүүн чих онь имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/
Гэрч Наранцогтын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сард шиг санаж байна манай сумын танил залуу болох Б нь нэг өдөр надыг Улаанбаатар хот руу явах гэж байхад ирж уулзаад өөрийнхөө идэшний юмыг янзалсан юм. Биеэ эмчлүүлэх болчхоод мөнгө хэрэгтэй болоод махаа ачиж хот оруулж зарах гэсэн юм гэхээр нь би махыг нь ачаад Улаанбаатар орсон. Тухайн үед Б малын бичигтэй байсан болохоор ямар нэг юм бодоогүй авч явсан. Тэгээд хүчит шонхор зах руу орж махыг нь буулгасан санаж байна. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД-400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-103 тал/
Яллагдагчаар Д.Бгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-02-ныг шилжих шөнө миний байдаг байсан айл Биндэр сумын мэлхийтийн гарам гэх газар зуслангаасаа намаржаанд нүүх болоод хуучин газартаа нэг жижиг гэрээ үлдээх болсон. Тэгээд би тэр гэрийг сахихаар үлдээд байж байхад мэлхийтийн гармын худагын урд талд Агэх хүний улан халзан соёолон үхэр байхаар нь Соёлсайхнаас худалдаж авсан улбар шар өнгийн Оауип маркийн мотоцикльоор тэр үхрийг туугаад зүүн тийшээ ойрхон айлын хашаанд аваачиж ганцаараа ажиллаад тэр оройдоо нөгөө мотоцикльоороо махаа 3 хувааж зөөсөн. Тэгээд махаа Биндэр суманд оршин суудаг Болдбаатарын хашаанд оруулаад амбаарт нь хийсэн, Тухайн үед тэр айлын хүмүүс гэртээ байгаагүй нүүдэл хийж байсан. Тэгээд маргааш нь манай сумын Наранцогт /Дамбо хочтой/ залуу Улаанбаатар явна гэхээр нь махаа ачиж яваад Улаанбаатар орж хүчит шонхор зах дээр махаа нийт 1300.000 мянган төгрөгөөр өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод 7,8 хоноод эргэж сум руугаа явсан... Биеэ эмчлүүлэх шаардлагатай болоод тухайн үед миний эгэм хугарчихсан байсан... Би тэр мотоцикльийг Соёлсайхан гэх дүүгээсээ худалдаж авч байсан. Улсын дугааргүй, гаалийн бичиг байхгүй. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд манай гэрт байгаа. Гэхдээ мотоцикльийн мотор эвдрээд салгачихсан байгаа. Одоо явахгүй байгаа...Тийм ээ би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан... Одоохондоо бол би төлж барагдуулаагүй байгаа гэхдээ шүүх рүү хэрэг очихоос өмнө би төлж барагдуулна...” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Д.Бг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгсөн болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Дд 1.105.000 төгрөгийн, хохирогч А.А-т 1.320.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Д нь “...2019 оны намар 11 дүгээр сарын 15-нд нэг үхэр алдсан үнэн Б, Соёлсайхан нар авсан гэм буруугаа хүлээн хохиролгүй болгосон, одоо энэ хоёр хүнд би ямар нэгэн гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн, хохирогч А.А“Даваасүрэн овогтой Б нь манайхаас улаан халзан зүсмийн соёолон насны үхэр хулгайлсан. 2020 оны 10 дугаар сард түүнийхээ хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй гэсэн өргөдөл гаргаж байна” гэсэн байх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч Д.Бөмнө нь нэг төрлийн гэмт хэргийг 5 удаа үйлдсэн байна. Гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнийг шүүгдэгч Д.Бгээс гаргуулж, улсыг орлого болгох саналтай байна. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзнэ үү. Эрдэнэжамц гэх айлд мал маллаж амьдралаа залгаж амьдарч байгаа. Одоо үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, засарч байгаа гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэгт 5 удаа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. Бг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-доногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ