Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

2022.01.14                        2022/ШЦТ/12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0003/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Довчинсүрэн,

Улсын яллагч                                               Д.Чнарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1  дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намхай овогт С.Б-д  холбогдох 2139000000341 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Мойлтын 3-3 тоотод байрлах иргэн Д.Цагаанхүүгийн гэрт З.Энхбаатартай “эх*******, ээжийгээ зодсон...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар “Ерөөл” *******тэй архины шилээр толгойн тус газарт нь 1 удаа цохиж, мөн уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дагз хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч З.Э-ын өгсөн: ” ... Миний аймгийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт ээжийн хамт оршин суух хаягтай боловч харин одоо тус сумын 4 дүгээр багт эх******* хүүхэд охины хамт түр оршин сууж байгаа байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 4 дүгээр баг Задгай гэх газар байх гэртээ амарчхаад өглөө 8 цагт босоод худаг руу усандаа явж ирээд хоолоо хийж идчихээд гэртэй ээж эх******* хүүхдийн хамт байхдаа хөдөө айл руу явж туслах малчин хийх талаар ярьж байгаад хэсэг дуг хийчхээд сэрэхэд манай найз Бгаднаас орж ирээд хоёулаа хамт Д.Цагаанхүүгийн гэр рүү явъя гэхээр нь хамт Б-нийхөх өнгийн дугааргүй чансаа маркийн мотоциклтой явсан. Тухайн үед намайг Цагаанхүү ахын гэрт очиход 12 аг өнгөрч байсан. Тус сумын 4 дүгээр багт оршин суух, хуурай ах Цагаанхүүгийн гэр рүү Бгэх найзтайгаа очих замдаа дэлгүүрээс 0.75 гр “Ерөөл” нэг шил архи авч очсон. Намайг очиход Цагаанхүү ах ганцаараа сууж байсан. Удалгүй авч очсон 0.75 литрийн савлагаатай Ерөөл *******тэй архиа задлаад гурвуулаа ууж эхэлсэн. Би удалгүй 3-4 хундага аваад согтсон байсан. Яагаад хурдан согтсон гэвэл нь өмнөх өдөр нь хөдөөнөөс найзууд ирээд уучихсан байсан болохоор амарсан согтсон байна лээ, хэсэгхэн хугацааны дараа нэг мэдсэн Б гэх найз маань тухайн ууж байсан архины шилээрээ миний зулайн зүүн урд хэсэг рүү архины шилээр нэг цохисон. Тухайн үед согтчихсон байсан болохоор юунаас болж маргалдаад цохисныг санахгүй байна... Тэр үед бас миний уруул хэсэг рүү цохисон байна лээ эмнэлэгт үзүүлэхэд уруулны маань дээд, доод хэсэг хавдсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхээрээ хамт байсан хүнээ өдөж хүний дургүй хүргэхээс эхлээд өөрөөсөө болдог юм аа. Надад өөрийн найз Б-дгомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

 

2. Гэрч Д.Цагаанхүүгийн өгсөн: ” ... Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Мойлтын 3-3 тоотод ганцаараа оршин суудаг, Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 4 багт байрлах гэртээ амарчхаад 11 өнгөрч байхад боссон. Тэгээд босоод манай гэрт тус сумын 2 дугаар багт оршин суух Э.Мөнхзул орж ирээд 0.500 граммын савлагаатай *******ийг нь мэдэхгүй 1 шил архи авчирч ирээд тэрийгээ задлаад ууж дуусаж байхад Э.Мөнхзул гэрээс гараад явсан. Гэртэй ганцаараа үлдээд ор нь дээрээ хэвтэж байтал гаднаас 13 цаг болж байх үед хашааны гадна мотоцикл дуу гарахаар нь хэн юм болдоо гэж бодоод хэвтэж байтал гэрт тус сумын 4 багт оршин суух З.Энхбаатар, С.Бнар орж ирсэн. Тухайн үед тэр хоёрыг манай гэрт ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсанг анзаараагүй, би өөрөө уучихсан байсан болохоор ахдаа ганц шил архитай ирлээ гэхээр нь өндөөтөл 0.75 литрийн “Ерөөл” *******тэй нэг шил архи гаргаж ирээд уусан. Тэгсэн З.Эрдэнэбаатар нь  С.Б рүү агсам тавиад эхэлсэн. Удалгүй Б“чи эх******* хүүхэд,  ээжийгээ зодсон гэж хэлээд тэр хоёр маргалдсан... Би анх маргалдах үед нь найзууд ч яавал гэж бодоод гэрийнхээ зүүн талын орон дээр гэрийнхээ зүүн тийшээ хараад хэвтэж байтал би чамайг ална шүү гээд унасан гайхаад босоод хартал З.Э-ын толгойноос цус гарч байхаар нь юу болоо вэ гэтэл. С.Бнамайг зодчихлоо гэхэд нь босож дундуур нь ороод салгаж байхад Бдургүй хүргээд ээж, эх******* хүүхдээ айлгасан байхаар нь би З.Энхбаатарыг цохисон юм гэсэн. Удалгүй гэрээс гараад явсан. Гарч явахдаа З.Эрдэнэбаатар тухайн ууж байсан Ерөөл *******тэй архины шилийг аваад гарсан.  Манай гэрээс З.Энхбаатарыг гарах үед нь харахад уруулных нь дээд, доод хэсэг хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 621 дугаартай: “...1. З.Э-ын биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дагз хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/

 

4. Яллагдагчаар С.Б-ний өгсөн: “...  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч С.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Мойлтын 3-3 тоотод байрлах иргэн Д.Цагаанхүүгийн гэрт З.Энхбаатартай маргалдаж, архины шилээр толгойн тус газарт нь, мөн гараараа уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дагз хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:      

            Хохирогч З.Э-ын өгсөн: ” ... Миний аймгийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт ээжийн хамт оршин суух хаягтай боловч харин одоо тус сумын 4 дүгээр багт эх******* хүүхэд охины хамт түр оршин сууж байгаа байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 4 дүгээр баг Задгай гэх газар байх гэртээ амарчхаад өглөө 8 цагт босоод худаг руу усандаа явж ирээд хоолоо хийж идчихээд гэртэй ээж эх******* хүүхдийн хамт байхдаа хөдөө айл руу явж туслах малчин хийх талаар ярьж байгаад хэсэг дуг хийчхээд сэрэхэд манай найз Бгаднаас орж ирээд хоёулаа хамт Д.Цагаанхүүгийн гэр рүү явъя гэхээр нь хамт Б-нийхөх өнгийн дугааргүй чансаа маркийн мотоциклтой явсан. Тухайн үед намайг Цагаанхүү ахын гэрт очиход 12 аг өнгөрч байсан. Тус сумын 4 дүгээр багт оршин суух, хуурай ах Цагаанхүүгийн гэр рүү Бгэх найзтайгаа очих замдаа дэлгүүрээс 0.75 гр “Ерөөл” нэг шил архи авч очсон. Намайг очиход Цагаанхүү ах ганцаараа сууж байсан. Удалгүй авч очсон 0.75 литрийн савлагаатай Ерөөл *******тэй архиа задлаад гурвуулаа ууж эхэлсэн. Би удалгүй 3-4 хундага аваад согтсон байсан. Яагаад хурдан согтсон гэвэл нь өмнөх өдөр нь хөдөөнөөс найзууд ирээд уучихсан байсан болохоор амарсан согтсон байна лээ, хэсэгхэн хугацааны дараа нэг мэдсэн Б гэх найз маань тухайн ууж байсан архины шилээрээ миний зулайн зүүн урд хэсэг рүү архины шилээр нэг цохисон. Тухайн үед согтчихсон байсан болохоор юунаас болж маргалдаад цохисныг санахгүй байна... Тэр үед бас миний уруул хэсэг рүү цохисон байна лээ эмнэлэгт үзүүлэхэд уруулны маань дээд, доод хэсэг хавдсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхээрээ хамт байсан хүнээ өдөж хүний дургүй хүргэхээс эхлээд өөрөөсөө болдог юм аа. Надад өөрийн найз Б-дгомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/

Гэрч Д.Цагаанхүүгийн өгсөн: ” ... Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Мойлтын 3-3 тоотод ганцаараа оршин суудаг, Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 4 багт байрлах гэртээ амарчхаад 11 өнгөрч байхад боссон. Тэгээд босоод манай гэрт тус сумын 2 дугаар багт оршин суух Э.Мөнхзул орж ирээд 0.500 граммын савлагаатай *******ийг нь мэдэхгүй 1 шил архи авчирч ирээд тэрийгээ задлаад ууж дуусаж байхад Э.Мөнхзул гэрээс гараад явсан. Гэртэй ганцаараа үлдээд ор нь дээрээ хэвтэж байтал гаднаас 13 цаг болж байх үед хашааны гадна мотоцикл дуу гарахаар нь хэн юм болдоо гэж бодоод хэвтэж байтал гэрт тус сумын 4 багт оршин суух З.Энхбаатар, С.Бнар орж ирсэн. Тухайн үед тэр хоёрыг манай гэрт ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсанг анзаараагүй, би өөрөө уучихсан байсан болохоор ахдаа ганц шил архитай ирлээ гэхээр нь өндөөтөл 0.75 литрийн “Ерөөл” *******тэй нэг шил архи гаргаж ирээд уусан. Тэгсэн З.Эрдэнэбаатар нь  С.Б рүү агсам тавиад эхэлсэн. Удалгүй Б“чи эх******* хүүхэд,  ээжийгээ зодсон гэж хэлээд тэр хоёр маргалдсан... Би анх маргалдах үед нь найзууд ч яавал гэж бодоод гэрийнхээ зүүн талын орон дээр гэрийнхээ зүүн тийшээ хараад хэвтэж байтал би чамайг ална шүү гээд унасан гайхаад босоод хартал З.Э-ын толгойноос цус гарч байхаар нь юу болоо вэ гэтэл. С.Бнамайг зодчихлоо гэхэд нь босож дундуур нь ороод салгаж байхад Бдургүй хүргээд ээж, эх******* хүүхдээ айлгасан байхаар нь би З.Энхбаатарыг цохисон юм гэсэн. Удалгүй гэрээс гараад явсан. Гарч явахдаа З.Эрдэнэбаатар тухайн ууж байсан Ерөөл *******тэй архины шилийг аваад гарсан.  Манай гэрээс З.Энхбаатарыг гарах үед нь харахад уруулных нь дээд, доод хэсэг хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 621 дугаартай: “...1. З.Э-ын биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, дагз хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/

Яллагдагчаар С.Б-ний өгсөн: “...  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “З.Энхбаатар би 2021 оны 11 дүгээр сард  өөрийн багын найз Сандагдорж овогтой Б-дзодуулж биедээ гэмтэл авсан ч надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хх-ийн 90-р тал/  гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч С.Б-д нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нас барсны лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сандагдоржийн Болор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ