| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0018 |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0018/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 22390000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Яргайтын 3-01 тоотод байрлах өөрийн гэртээ эр, эмийн хардалтын улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх******* Д.А-ын толгой хэсэг рүү цохиж, зодож түүний эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэг, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Д.А-ын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо баг Яргайтын 3-01 тоотод байх гэртээ өөрийн 6 настай хүүгийн хамт байж байхад ойролцоогоор 19-20 цагийн үед манай нөхөр Б согтуу байдалтай гэртээ орж ирсэн. Орж ирэхээр нь би хувцсаа тайлаад унтаж амар гэхэд байж бай би юм идээдэхье гээд утсаа ухаад сууж байснаа “ чамайг хүмүүс нөхрийгөө муулаад элдвээр ярьж яваад байна гэж хэлж байна. Чи наад амаа татаж яваарай, чамайг тэр Тэмүүжингийн дэлгүүрт Тэмүүжинтэй алцагнаад байж байдаг гэж хүмүүс яриад байна гээд гэнэт уурлаж бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгээд гайгүй болоод сууж байснаа дахиад хэрүүл хийгээд болохгүй байсан. Тэгэхээр нь би чи ингэж хэрүүл хийж байхаар яв гэж хэлтэл намайг баахан банзал, гичий, пизда, энэ тэр гээд хэл амаар доромжилж байгаад гарч явж байснаа гэрээсээ 10 орчим метр явалгүй гэнэт буцаж ирээд гэрийн гадаа намайг заамдаж аваад унагаад гуя хэсгээр өшиглөхөд нь би оногдолгүй зугтаж амжсан юм. Тэгээд намайг хий өшиглөчихөөд гэр рүү гүйгээд орохоор нь би дагаж ортол авдар дээр байсан миний утсыг аваад гарах гэж байхад нь би утсаа авах гээд зууралдтал намайг заамдаж байгаад миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохьчихоод чи муу цагдаагаа дуудаад өг би баригдана гэж байхгүй шүү гээд хашаанаас гараад зүүн тийш чиглэлтэй яваад өгсөн. Цохиулснаас болоод миний хамар амнаас цус гарсан. Уруул завж язарснаас болж цус гарсан. Тэгээд би цагдаа дуудаад удахгүй, цагдаа нар ирсэн... Бид хоёр хууль ёсны гэр бүл. Би энэ хүнтэй 7 жил гаруй хугацаанд цуг амьдарч байна. Энэ хооронд байнга энэ хүний аяыг харж амьдарсан. Манай нөхөр ер нь архи уухаараа хүнтэй байнга харддаг. Хэл амаар доромжилдог байсан. Өмнө нь намайг хардаад зодож цохиж хэл амаар доромжлоход би цагдаад ханддаггүй байсан. Энэ удаад энэ хүнийг хуулийн дагуу шалгуулж арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Архи уух нь ихсээд хардаж хэл амаар доромжлох нь хэрээс хэтрээд байна. Би өөрөө хувиараа захиалгаар юм оёдог. Тэгээд орж гарсан хүнтэй хардаад ажил хийлгэхгүй хэцүү байна. Тэгээд манай нөхөр надад уурлах, надтай хэрүүл маргаан үүсгэх, зодохдоо үйлдлээ ер нь хоёулаа байхдаа дандаа гаргадаг. Учир нь гэрчгүй гэж тэгдэг. Хүний хажууд бол ёстой мууддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Хохирогч Д.А-ын өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Яргайтын 3-01 тоотод байх гэртээ өөрийн 6 настай хүүгийн хамт байж байхад ойролцоогоор 19-20 цагийн үед манай нөхөр Б согтуу байдалтай гэртээ орж ирээд надад хандан “би архи уучихлаа” гэж хэлсэн тэгэхээр нь би Бод хандан унт, унт, гэж хэлсэн. Тэгэхэд Б үүдний хэсгийн сандал дээр суугаад өөрийнхөө гар утсыг оролдонгоо надад хандан чамайг гадуур янханддаг гэж байна таарсан хүн болгон хэлж байна. Чи Тэмүүжингийн дэлгүүрт өдөржингөө байж байдаг юм биш үү, тэгээд Тэмүүжинг хараад алцагнаад л байж байдаг гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бод хандан миний ганц ордог дэлгүүр л Тэмүүжингийн дэлгүүр, Дадалд байгаа ганц сүпермаркет нь би 2-3 хоногтоо л Тэмүүжингийн дэлгүүр орж ганц уут боов авдаг ш дээ гэж хэлсэн, тэгэхэд Б надад хандан хэн мэддэг юм, чи угаасаа алцагнадаг биз дээ, алцагнах гэж л очоо биз янхан, гичий минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бод хандан “чи унтахгүй юм бол эндээс гар, гараад архиа уугаад алга бол гээд Б-ыг хаалга руу чангаасан тэгэхэд Б байшингийн хаалгаар хальт гарчхаад буцаад гэрт орж ирээд намайг дахиад л янхан, гичий, банзал, гээд хэл амаар доромжлоод л байсан. тэгэхээр нь би уурлаад Бод хандан чи манайхаас нэг мөсөн гараад зайл гээд Б-ыг хөөсөн. Тэгэхэд Б гэрээс гараад явсан бөгөөд би Б-ыг явж байхад нь Б-д хандан уурандаа муу золбин гөлөг минь чи тэр чигтээ зайлаарай гэж хэлсэн. Тэгэхэд Б цаашаагаа явж байснаа буцаж эргээд над дээр хүрч ирээд намайг заамдаж аваад байшингийн гадаа болон байшин дотор оруулаад миний нүүр, толгой руу гараараа нилээн олон удаа цохисон бөгөөд би тэр цохилт болгоноос нь зайлж чадалгүй Бод ойролцоогоор 4-5 удаа нүүр ам, толгой руугаа яг цохиулсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
2. Шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 640 дугаартай “...1.Д.А-ын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэг, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
3. Эд зүйл, бусад баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55, 56 дугаар тал/
4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/
5. Яллагдагчаар Б.Б-ын өгсөн: ”...би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян- Овоо 4 дүгээр багийн нутаг Яргайтын 3 01 тоотод байх гэртээ өөрийн эх******* Азжаргалыг зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан, би урьд гэрчээр мэдүүлэг егөхдөө хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьчихсан учир одоо ахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байгаа, би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эх******* маань намайг гэрээс маань хөөж туугаад байсан, мөн дээр нь би архи уучихсан согтуу байсан учир уурандаа л эх*******ийгээ зодоод цохичихлоо, би ийм асуудал гаргасандаа харамсаж байна... тийм ээ би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм айхтар бол согтолттой байгаагүй, ерөнхийдөө бага зэргийн л согтолттой байсан. уг гэмтлүүдийг би учруулсан, өөр ямар нэгэн хүн манай эх*******ийн биед гэмтэл шарх учруулаагүй. би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Яргайтын 3-01 тоотод өөрийн гэртээ эх******* Д.Азжаргалыг хардаж толгой хэсэг рүү цохиж түүний эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэг, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.А-ын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо баг Яргайтын 3-01 тоотод байх гэртээ өөрийн 6 настай хүүгийн хамт байж байхад ойролцоогоор 19-20 цагийн үед манай нөхөр Б согтуу байдалтай гэртээ орж ирсэн. Орж ирэхээр нь би хувцсаа тайлаад унтаж амар гэхэд байж бай би юм идээдэхье гээд утсаа ухаад сууж байснаа “ чамайг хүмүүс нөхрийгөө муулаад элдвээр ярьж яваад байна гэж хэлж байна. Чи наад амаа татаж яваарай, чамайг тэр Тэмүүжингийн дэлгүүрт Тэмүүжинтэй алцагнаад байж байдаг гэж хүмүүс яриад байна гээд гэнэт уурлаж бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгээд гайгүй болоод сууж байснаа дахиад хэрүүл хийгээд болохгүй байсан. Тэгэхээр нь би чи ингэж хэрүүл хийж байхаар яв гэж хэлтэл намайг баахан банзал, гичий, пизда, энэ тэр гээд хэл амаар доромжилж байгаад гарч явж байснаа гэрээсээ 10 орчим метр явалгүй гэнэт буцаж ирээд гэрийн гадаа намайг заамдаж аваад унагаад гуя хэсгээр өшиглөхөд нь би оногдолгүй зугтаж амжсан юм. Тэгээд намайг хий өшиглөчихөөд гэр рүү гүйгээд орохоор нь би дагаж ортол авдар дээр байсан миний утсыг аваад гарах гэж байхад нь би утсаа авах гээд зууралдтал намайг заамдаж байгаад миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохьчихоод чи муу цагдаагаа дуудаад өг би баригдана гэж байхгүй шүү гээд хашаанаас гараад зүүн тийш чиглэлтэй яваад өгсөн. Цохиулснаас болоод миний хамар амнаас цус гарсан. Уруул завж язарснаас болж цус гарсан. Тэгээд би цагдаа дуудаад удахгүй, цагдаа нар ирсэн... Бид хоёр хууль ёсны гэр бүл. Би энэ хүнтэй 7 жил гаруй хугацаанд цуг амьдарч байна. Энэ хооронд байнга энэ хүний аяыг харж амьдарсан. Манай нөхөр ер нь архи уухаараа хүнтэй байнга харддаг. Хэл амаар доромжилдог байсан. Өмнө нь намайг хардаад зодож цохиж хэл амаар доромжлоход би цагдаад ханддаггүй байсан. Энэ удаад энэ хүнийг хуулийн дагуу шалгуулж арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Архи уух нь ихсээд хардаж хэл амаар доромжлох нь хэрээс хэтрээд байна. Би өөрөө хувиараа захиалгаар юм оёдог. Тэгээд орж гарсан хүнтэй хардаад ажил хийлгэхгүй хэцүү байна. Тэгээд манай нөхөр надад уурлах, надтай хэрүүл маргаан үүсгэх, зодохдоо үйлдлээ ер нь хоёулаа байхдаа дандаа гаргадаг. Учир нь гэрчгүй гэж тэгдэг. Хүний хажууд бол ёстой мууддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Хохирогч Д.А-ын өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Яргайтын 3-01 тоотод байх гэртээ өөрийн 6 настай хүүгийн хамт байж байхад ойролцоогоор 19-20 цагийн үед манай нөхөр Б согтуу байдалтай гэртээ орж ирээд надад хандан “би архи уучихлаа” гэж хэлсэн тэгэхээр нь би Бод хандан унт, унт гэж хэлсэн. Тэгэхэд Б үүдний хэсгийн сандал дээр суугаад өөрийнхөө гар утсыг оролдонгоо надад хандан чамайг гадуур янханддаг гэж байна, таарсан хүн болгон хэлж байна. Чи Тэмүүжингийн дэлгүүрт өдөржингөө байж байдаг юм биш үү, тэгээд Тэмүүжинг хараад алцаганаад л байж байдаг гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бод хандан миний ганц ордог дэлгүүр л Тэмүүжингийн дэлгүүр, Дадалд байгаа ганц сүпермаркет нь, би 2-3 хоногтоо л Тэмүүжингийн дэлгүүр орж ганц уут боов авдаг ш дээ гэж хэлсэн, тэгэхэд Б надад хандан хэн мэддэг юм, чи угаасаа алцаганадаг биз дээ, алцаганах гэж л очоо биз янхан, гичий минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бод хандан “чи унтахгүй юм бол эндээс гар, гараад архиа уугаад алга бол” гээд Б-ыг хаалга руу чангаасан тэгэхэд Б байшингийн хаалгаар хальт гарчихаад буцаад гэрт орж ирээд намайг дахиад л янхан, гичий, банзал, гээд хэл амаар доромжлоод л байсан. Тэгэхээр нь би уурлаад Бод хандан чи манайхаас нэг мөсөн гараад зайл гээд Б-ыг хөөсөн. Тэгэхэд Б гэрээс гараад явсан бөгөөд би Б-ыг явж байхад нь Бод хандан уурандаа муу золбин гөлөг минь чи тэр чигтээ зайлаарай гэж хэлсэн. Тэгэхэд Б цаашаагаа явж байснаа буцаж эргээд над дээр хүрч ирээд намайг заамдаж аваад байшингийн гадаа болон байшин дотор оруулаад миний нүүр, толгой руу гараараа нилээн олон удаа цохисон бөгөөд би тэр цохилт болгоноос нь зайлж чадалгүй Бод ойролцоогоор 4-5 удаа нүүр ам, толгой руугаа яг цохиулсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 640 дугаартай “...1.Д.А-ын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэг, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
Эд зүйл, бусад баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55, 56 дугаар тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/
Яллагдагчаар Б.Б-ын өгсөн: ”...би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Баян- Овоо 4 дүгээр багийн нутаг Яргайтын 3 01 тоотод байх гэртээ өөрийн эх******* Азжаргалыг зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан, би урьд гэрчээр мэдүүлэг егөхдөө хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьчихсан учир одоо ахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байгаа, би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эх******* маань намайг гэрээс маань хөөж туугаад байсан, мөн дээр нь би архи уучихсан согтуу байсан учир уурандаа л эх*******ийгээ зодоод цохичихлоо, би ийм асуудал гаргасандаа харамсаж байна... тийм ээ би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм айхтар бол согтолттой байгаагүй, ерөнхийдөө бага зэргийн л согтолттой байсан. уг гэмтлүүдийг би учруулсан, өөр ямар нэгэн хүн манай эх*******ийн биед гэмтэл шарх учруулаагүй. би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Азжаргал нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 20 тал/ гаргасан, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.Азжаргалд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Бял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ