| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0006 |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0006/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Д.М холбогдох 2139000000324 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Мнь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Элит” зоогийн газраас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Г.П-д эзэмшлийн самсунг галакси А21s маркийн хамелон өнгөтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Д-д425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Г.П-д: “... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймаг Хэрлэн суманд албан ажлаар ирээд үдийн хойно 16 цаг 08 минутад Хэрлэн сум 4 дүгээр баг Сэцэн хаан худалдааны төвийн баруун талд байрлах Элит зоогийн газар хоол идэхээр орсон. Хоолоо идэж дуусгаад яарч байсан болохоор тооцоогоо хийх гээд түр босох хооронд миний ширээн дээр үлдээсэн утас алга болчихсон цүнх маань байрандаа байж байсан. Цайны газрын нэг ажилчин сая нэг хүн аваад гарах шиг боллоо гэхээр нь гартал ойр хавьд хүн байгаагүй...миний алдсан гар утас хамелон өнгийн samsung galaxy A21s маркийн гар утас байсан. Би 2020 оны 10 дугаар сард 650.000 төгрөгөөр авч байсан. Би ороод цонхон талын 2 номерын ширээнд суусан. Тооцоогоо хийх гэж босохдоо тэнд гадуур хувцас, гар цүнх, гар утас зэргээ үлдээсэн. Гар утаснаас бусад нь бүгд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
2. Гэрч А.Сайханцэцэгийн: “... Би Сэцэн хааны баруун талд байрлах Элит зоогийн газар ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед нэг эмэгтэй ганцаараа орж ирээд хоол идээд 16 цаг 30 минутын орчим тооцоогоо хийхээр босож байсан.Тэр үеэр манай зоогийн газраар архи уучихаараа хааяа орж ирдэг нэг ах орж ирээд ширээн дээр нь очоод утсыг нь аваад гарсан. Нөгөө эмэгтэй араас нь гараад олсонгүй гээд цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
3. Д.М-ийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 16-17 цагийн үед би хоол идэх гэж элит цайны газарт орсон. Тэгээд ороод урагшаа цонхон тал руу ширээн дээр суух гээд очиход голын 2 номерын ширээн дээр /ямар маркын утас байсныг нь би мэдэхгүй байна/ ямар ч байсан ногоон өнгийн гэртэй олон камертай утас байхаар нь шууд аваад тэр газраас гарсан. Тэгээд тэндээсээ гараад эргэж ирэлгүйгээр явсан. Тэрний дараа би Хэнтий аймгийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн үед би тэр утсыг эзэнд нь хүлээлгэн өгч уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШД-384 дугаартай “... гар утасны зах зээлийн үнэлгээг 425.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч Д.М нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Элит” зоогийн газраас 2021 оны 10 дугаар сарын 26-нд Г.П-д самсунг галакси А21s маркийн гар утсыг хулгайлж 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.П-д: “... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймаг Хэрлэн суманд албан ажлаар ирээд үдийн хойно 16 цаг 08 минутад Хэрлэн сум 4 дүгээр баг Сэцэн хаан худалдааны төвийн баруун талд байрлах Элит зоогийн газар хоол идэхээр орсон. Хоолоо идэж дуусгаад яарч байсан болохоор тооцоогоо хийх гээд түр босох хооронд миний ширээн дээр үлдээсэн утас алга болчихсон цүнх маань байрандаа байж байсан. Цайны газрын нэг ажилчин сая нэг хүн аваад гарах шиг боллоо гэхээр нь гартал ойр хавьд хүн байгаагүй...миний алдсан гар утас хамелон өнгийн samsung galaxy A21s маркийн гар утас байсан. Би 2020 оны 10 дугаар сард 650.000 төгрөгөөр авч байсан. Би ороод цонхон талын 2 номерын ширээнд суусан. Тооцоогоо хийх гэж босохдоо тэнд гадуур хувцас, гар цүнх, гар утас зэргээ үлдээсэн. Гар утаснаас бусад нь бүгд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
Гэрч А.Сайханцэцэгийн: “... Би Сэцэн хааны баруун талд байрлах Элит зоогийн газар ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед нэг эмэгтэй ганцаараа орж ирээд хоол идээд 16 цаг 30 минутын орчим тооцоогоо хийхээр босож байсан.Тэр үеэр манай зоогийн газраар архи уучихаараа хааяа орж ирдэг нэг ах орж ирээд ширээн дээр нь очоод утсыг нь аваад гарсан. Нөгөө эмэгтэй араас нь гараад олсонгүй гээд цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Д.М-ийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 16-17 цагийн үед би хоол идэх гэж элит цайны газарт орсон. Тэгээд ороод урагшаа цонхон тал руу ширээн дээр суух гээд очиход голын 2 номерын ширээн дээр /ямар маркын утас байсныг нь би мэдэхгүй байна/ ямар ч байсан ногоон өнгийн гэртэй олон камертай утас байхаар нь шууд аваад тэр газраас гарсан. Тэгээд тэндээсээ гараад эргэж ирэлгүйгээр явсан. Тэрний дараа би Хэнтий аймгийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн үед би тэр утсыг эзэнд нь хүлээлгэн өгч уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШД-384 дугаартай “... гар утасны зах зээлийн үнэлгээг 425.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийн хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Д.М-ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил *******, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д-д 425.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд: “... гар утсаа буцаан авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба түүний цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн цагдан хоригдсон 5 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 5 хоногоор тооцож түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ