Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

2022.01.13                         2022/ШТЦ/16

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0022/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                               Ж.Б,

Шүүгдэгч                                                        А.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.М-д холбогдох 2239000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  А.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эзэнт гүрэн зочид буудлын ресторан дотор иргэн Д.Э-той үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь гараараа цохих хэлбэрээр зодож Д.Э-ын эрүүл мэндэд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.Хохирогч Д.Э-ын өгсөн: “ ...Би 2021 оны 12 сарын 01-ний орой Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулах Эзэн гүрэн Лаунжид найз болох Оргил, Заяа, Жавхаа, Заяагийн эгч нарын хамт Эдэн гэх *******тэй 1 литрийн савлагаатай архи 2 шилийг хувааж уусан. Тэнд сууж байх хугацаанд манай ангийн охин болох Санжаатай танихгүй 3-4 залуу сууж байсан. Би тэд нар дээр очоод та нар танихгүй эмэгтэй хүнтэй юу хийж сууж байгаа юм бэ? Гэсэн чинь    тэд нар юм    дуугараагүй. Тэгсэн чинь  Санжаа босож ирээд надтай жоохон юм  ярьж байгаад би ширээ рүүгээ очсон.Орой 23 цагийн орчимд бид нар тооцоогоо хийгээд гарч байхад тэр залуучуудын нэг нь ирж намайг цохисон миний хамар амнаас цус гарсан.Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг зодсон хүнийг аваад явсан. Миний уруулын дотор тал язарч нүд хавдаж хөхөрсөн толгой бас хавдсан байсан. Хамраас цус гарсан байсан... Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/

Хохирогч Д.Э-ын дахин өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эзэнт гүрэн зочид буудлын ресторан руу очсон юм. Ингээд намайг очиход манай найзууд бүгдээрээ ирчихсэн байсан бөгөөд бид нар 2 шил 1 литрийн Эдэн *******тэй архи аваад ууцгаасан юм. Ингээд бид нар уугаад сууж байтал манай баруун талын ширээнд манай арван жилийн ангийн охин болох Санжаа нь 3 эмэгтэй найзтайгаа сууж байсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа Санжаагийн ширээн дээр 4 залуу ирээд суухаар нь би ангийн охин руугаа очоод нөгөө 4 эрэгтэйд нь хандан та нар танихгүй эмэгтэй хүмүүстэй юу хийж сууж байгаа юм бэ гэхэд нөгөө эрэгтэйчүүд надад юм хэлээгүй юм. Тухайн үед Санжаа нь ширээнээсээ босож ирээд жоохон юм ярьж байгаад буцаад ширээндээ суусан. Ингээд би буцаж ширээн дээрээ ирээд сууж байтал 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Оргил, Заяа, Жавхаа нар нь түрүүлээд гарлаа гэхээр нь би араас нь тооцоогоо хийгээд гарах гээд ганцаараа тооцоогоо хийх гээд зогсож байтал нэг үл таних залуу хүрч ирээд намайг текний урд талд барьж байгаад баруун гараараа миний нүүр хэсэгт 4 удаа цохитол Жавхаа уг залууг надаас холдуулсан... Уг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Миний баруун нүд хөхөрч хавдсан, уруул дотор талдаа язарсан юм, өөр гэмтэл шарх учраагүй... Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-н 15-16-р тал/

 

2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 639 дугаартай: “...Д.Эын биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлт /хх-н 25-26-р тал/

 

3. Яллагдагч А.М-ийн өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-н 33-р тал хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Эзэнт гүрэн зочид буудлын ресторан дотор иргэн Д.Э-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Д.Э-ын өгсөн: “ ...Би 2021 оны 12 сарын 01-ний орой Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулах Эзэн гүрэн Лаунжид найз болох Оргил, Заяа, Жавхаа, Заяагийн эгч нарын хамт Эдэн гэх *******тэй 1 литрийн савлагаатай архи 2 шилийг хувааж уусан. Тэнд сууж байх хугацаанд манай ангийн охин болох Санжаатай танихгүй 3-4 залуу сууж байсан. Би тэд нар дээр очоод та нар танихгүй эмэгтэй хүнтэй юу хийж сууж байгаа юм бэ? Гэсэн чинь    тэд нар юм    дуугараагүй. Тэгсэн чинь  Санжаа босож ирээд надтай жоохон юм  ярьж байгаад би ширээ рүүгээ очсон.Орой 23 цагийн орчимд бид нар тооцоогоо хийгээд гарч байхад тэр залуучуудын нэг нь ирж намайг цохисон миний хамар амнаас цус гарсан.Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг зодсон хүнийг аваад явсан. Миний уруулын дотор тал язарч нүд хавдаж хөхөрсөн толгой бас хавдсан байсан. Хамраас цус гарсан байсан... Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/

Хохирогч Д.Э-ын дахин өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эзэнт гүрэн зочид буудлын ресторан руу очсон юм. Ингээд намайг очиход манай найзууд бүгдээрээ ирчихсэн байсан бөгөөд бид нар 2 шил 1 литрийн Эдэн *******тэй архи аваад ууцгаасан юм. Ингээд бид нар уугаад сууж байтал манай баруун талын ширээнд манай арван жилийн ангийн охин болох Санжаа нь 3 эмэгтэй найзтайгаа сууж байсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа Санжаагийн ширээн дээр 4 залуу ирээд суухаар нь би ангийн охин руугаа очоод нөгөө 4 эрэгтэйд нь хандан та нар танихгүй эмэгтэй хүмүүстэй юу хийж сууж байгаа юм бэ гэхэд нөгөө эрэгтэйчүүд надад юм хэлээгүй юм. Тухайн үед Санжаа нь ширээнээсээ босож ирээд жоохон юм ярьж байгаад буцаад ширээндээ суусан. Ингээд би буцаж ширээн дээрээ ирээд сууж байтал 2021 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Оргил, Заяа, Жавхаа нар нь түрүүлээд гарлаа гэхээр нь би араас нь тооцоогоо хийгээд гарах гээд ганцаараа тооцоогоо хийх гээд зогсож байтал нэг үл таних залуу хүрч ирээд намайг текний урд талд барьж байгаад баруун гараараа миний нүүр хэсэгт 4 удаа цохитол Жавхаа уг залууг надаас холдуулсан... Уг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Миний баруун нүд хөхөрч хавдсан, уруул дотор талдаа язарсан юм, өөр гэмтэл шарх учраагүй... Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-н 15-16-р тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 639 дугаартай: “...Д.Э-ын биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлт /хх-н 25-26-р тал/

Яллагдагч А.М-ийн өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-н 33-р тал хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч А.М-г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... Дагва  овогтой Э миний бие  М-д гомдол санал байхгүй болохыг нотолж байна. Энийг хялбаршуулсан шийдвэрээр шийдэж өгнө үү, бид хоёр хоорондоо зохицож ба санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэдгээ нотолж байна... ”   /1-р хх-ийн 74 тал/  гэсэн баримтыг үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч А.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч А.М-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.000.000 /нэг сая /  төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 250.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.М-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 250.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ