| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0024 |
| Дугаар | 2022/ШЦТ/21 |
| Огноо | 2022-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0024/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч Г.С-д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-дод холбогдох 2139000000314 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.С-днь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-08 тоотод 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түлхэж унагаан, гар болон хөлөөрөө зодож Ж.Т--ийн биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Хэрлэн сумын 2 дугаар баг булаг 5-8 тоотод нэг айлд хоёр эрэгтэй хүнтэй гурвуулаа хоёр шил архи хувааж уусан. Тэгээд тэднийхээс гараад л болсон үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд л гэртээ орон дээрээ л хэвтэж байсан. Тэгээд би эх*******ээсээ асуух үедээ ухаан алдаад унасан. Тэгээд маргааш нь эх*******ээсээ асуухад чи хүнд зодуулсан, эмнэлэг үзүүлж толгойндоо оёдол тавиулсан гэсэн. Тэгээд маргааш нь байцаагч шүүхийн шинжээчид үзүүл гээд би эх*******ийн хамт очиж үзүүлсэн. Тэгээд үзүүлчихээд эх*******тэйгээ гэртээ очоод байж байхад Мөнхбат гэх залуу утсаар залгаж чамайг зодсон хүн наад дээр ирж уулзлаа, чамтай очиж тохиролцоо хийе гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Мөнхбат намайг зодсон гэх залуу болон нийт дөрвүүлээ ирсэн. Эх******* тэдэнд хандаж намайг бие муу байна одоо ухаан алдаж унаад байна, толгойндоо том оёдол тавиулсан гэсэн. Тэгсэн Мөнхбат гэх залуу зодсон залууг өмөөрөх маягтай “та хэд тохиролцчихоо, энэ сайхан залууг шоронд явуулж болохгүй, эр хүмүүс хоорондоо муудалцаа л биз” гэж хэлсэн. Тэгээд өргөдлөө буцаагаад авчихаа 500.000 төгрөг өгье тохиръё гэж байсан. Тэгээд надтай нэг шил архи хувааж уугаад явсан. Би мөнгө төгрөг аваагүй... Мөнхбат гэх хүний хэлснээр бол хүрзээр намайг танихгүй залуу цохисон гэсэн. Толгойдоо 6 оёдол тавиулсан. Зүүн талын нүд хөхөрсөн, зүүн чихнээс булаг гоождог болсон, Хамрын яс хугарсан. Зүүн ташаа хэсгээр хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-р тал/
Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тэр танихгүй залуутай “Чу”-ын хашаанд байх Мөнхбатын байшингийн зүүн талд үүдний довжоон дээр архиа уугаад сууж байхад маргалдаад байх шиг байсан...тэгтэл намайг түлхээд унагаасан. Би унахдаа үүдний довжооны булан мөргөсөн юм шиг байгаа юм... миний духны зүүн хэсэгт бага зэрэг ярагдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулсан. “Чу”-ын хашаанд надтай хамт архи уусан залуу намайг түлхэж унагаасны улмаас миний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
2. Гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Болдоо гэх залуу манай эх*******тэй ярьж хөлсийг нь тохироод хоол хийлгэе гэсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим манайд хоол хийлгэхээр очсон юм байна лээ. Тухайн үедээ нилээн согтуу байдалтай байсан гэж өөрөө хэлж байна. Болдоо манайд түрүүлж очсон юм шиг байна лээ, араас нь Т орж ирээд тэд нилээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байгаа юм. Тэгээд гэрийн зүүн талд хэрэлдээд байна гэж манай хүүхдүүд утсаар над руу ярьсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд нэг цаг орчмын дараа намайг гэртээ харихад Болдоо байхгүй, Т-ын толгой гэмтсэн, түргэний машин ирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/
Гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С-д гэх Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр сургуулийн барилга дээр ажиллахаар ирсэн залуу утсаар залгаад танай эх*******ээр ажилчдадаа хоол хийлгэж болох уу гэж ярихаар нь би 17 цаг өнгөрөөгөөд манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаа тараад 17 цаг 40 минутын орчимд гэртээ харихад эмнэлгийн түргэн тусламжийн машин манай гадаа ирчихсэн байсан. Тэгээд хашаандаа ороход манай гэрийн зүүн талд Т толгойдоо боолт хийлгээд сууж байсан. Би яасан талаар асуухад ямар нэгэн үг хэлэхгүй байсан. Түүний дараа эмч Тыг эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан... Өдөр 16 өнгөрч байхад манай том хүү утсаар залгаад хашаанд 2 хүн зодолдоод байна гэж хэлэхээр нь би хаалгаа түгж гэж хэлсэн. С-д манайд 16 цагийн орчимд надаас түрүүлж ирээд Ттай нийлээд архи уусан байгаа юм. Тэгээд хоорондоо маргалдаж муудалцсан гэж С-д өөрөө хэлсэн. Намайг гэртээ харихад С-д явчихсан харин Т толгойдоо боолт хийлгээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
3. Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Над руу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим зүс таних Мөнхбат гэх залуу 99084136 дугаараас залгаж “танай нөхөр манай хашаанд байж байгаад зодуулаад, толгойдоо хүнд бэртэл аваад, оёо тавиулах гээд эмнэлэг дээр ирээд байна. Та хаана байна гэж ярьсан. Тэгээд утсаар яриад намайг Мөнхбат ажлын гаднаас ирж машинтайгаа аваад цуг эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр нөхөр маань толгойдоо оёдол тавиулж байсан. Би эмчээс нь асуухад нөхрийн чинь толгойд 6 оёдол тавьсан. Маргаашнаас мэс заслын эмчид үзүүлж картаа нээлгэж эмчийн хяналтад орно. Оёогоо үзүүлнэ, ирж боолгоно шүү гэсэн. Тэгээд толгойн зураг авах эмчийг хүлээгээд орой 19 цагийн орчим зураг авахуулсан. Зургийн хариу нилээн удаж 20 цагийн үед гарсан. Тэгсэн манай хүн бие муу байна, харьж унтъя гэсэн. Тэгээд цагдаа орж чадалгүй шууд гэр рүүгээ очсон. Нөхөр маань очоод унтаад өгсөн. Шөнө 00 цагийн үед нөхөр босож бие засах гээд орноосоо босонгуутаа ойчоод ухаан алдаад унасан. Тэгээд би хамрын доор нь дарж сэргээсэн. Тэгээд өглөө 07 цаг мөн 09 цагийн үед босоод бас 2 удаа ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхбат миний утас руу залгаад Т ах хүнд зодуулаад толгой нь хагарчихсан эмнэлэг дээр ирээд оёдол тавиулахгүй гээд байна, та эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад зам дагуу алхаж байхад Мөнхбат өөрөө машинтайгаа ирээд намайг аймгийн Автотээврийн төвийн урдаас ирж аваад цуг эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Т-ын дух хэсгээс цус гарч байсан. Эмч нар Т-ын дух хэсэгт 6 ширхэг оёдол тавиулаад дараа нь тархины зураг авах шаардлагатай гэж хэлсэн. Би хүлээж байгаад толгойных нь зургийг авахуулаад эмчид уншуулахад гайгүй гэж хэлсэн... Түүний дараа би хөрш айлдаа утсаа цэнэглээд асаагаад байж байхад Мөнхбат залгаад та цагдаагийн газарт очиж гомдол гарга, би Т ахыг зодсон залууг мэднэ гэж хэлсэн... Манай нөхрийн духны зүүн хэсгээс цус гарч байсан. Тэгээд 6 ширхэг оёдол тавиулсан. Мөн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн. Мөнхбатын хэлснээр Улаанбаатар хотоос 1 дүгээр сургуулийн барилга дээр ажиллахаар ирсэн С-д гэх залуу манай нөхрийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 504 дугаартай: “...Ж.Т-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/
8.Яллагдагчаар Г.С-дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...10 дугаар сарын 06-ны өдөр би ажилчдаа ажилд нь гаргачихаад Баянмөнх ахтай хамт айлд очиж Баянмөнх ахын 2 найзтай дөрвүүлээ 3 шил 0,75 граммын “Хараа’ *******тэй архи хувааж уусан. Тэгээд би Мөнхбат ахтай утсаар холбогдож хоол хийх хүн асууж залгахад ах нь ажил дээрээ байна, 17 цаг өнгөрөөгөөд манай гэрт хүрээд ир гэж хаягаа зааж өгсөн. Би 16 цагийн орчимд Мөнхбат ахын гэр буюу Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-08 тоотод очих замдаа дэлгүүрээс 0,75 граммын архи аваад очсон юм... Мөнхбат ахын байшингийн үүдэнд суугаад хүлээсэн. Тэгтэл хашаанд байх монгол гэрээс нэг согтуу хүн гарч ирсэн. Би согтуу ахтай мэнд мэдэлцээд өөрт байсан архиа задлаад танилцахад ах өөрийгөө Т гэж танилцуулж байсан. Бид хоёр ярьж суунгаа архиа хувааж уугаад дуусахад бид ялихгүй зүйлээс болж маргалдсан. /Юунаас болж маргалдсан талаараа санахгүй, мэдэхгүй байна/ Бид хоёулаа согтсон байсан. Тэгтэл Т гэнэт миний баруун талын чамархай хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан. Би зөрүүлээд сууж байсан шатан дээрээсээ түлхэж унагаасан. Т босч ирээд ахиад над руу дайраад байхаар нь би хашааны хаалгаар гараад явсан... Хашаанд бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр маргалдаж байхад Т миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Харин би зөрүүлээд сууж байсан шатан дээрээсээ түлхэж унагаасан. Миний түлхэж унагаасны улмаас Т-ын биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Г.С-днь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-08 тоотод 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түлхэж унагаан, гар болон хөлөөрөө зодож Ж.Т-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Хэрлэн сумын 2 дугаар баг булаг 5-8 тоотод нэг айлд хоёр эрэгтэй хүнтэй гурвуулаа хоёр шил архи хувааж уусан. Тэгээд тэднийхээс гараад л болсон үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд л гэртээ орон дээрээ л хэвтэж байсан. Тэгээд би эх*******ээсээ асуух үедээ ухаан алдаад унасан. Тэгээд маргааш нь эх*******ээсээ асуухад чи хүнд зодуулсан, эмнэлэг үзүүлж толгойндоо оёдол тавиулсан гэсэн. Тэгээд маргааш нь байцаагч шүүхийн шинжээчид үзүүл гээд би эх*******ийн хамт очиж үзүүлсэн. Тэгээд үзүүлчихээд эх*******тэйгээ гэртээ очоод байж байхад Мөнхбат гэх залуу утсаар залгаж чамайг зодсон хүн наад дээр ирж уулзлаа, чамтай очиж тохиролцоо хийе гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Мөнхбат намайг зодсон гэх залуу болон нийт дөрвүүлээ ирсэн. Эх******* тэдэнд хандаж намайг бие муу байна одоо ухаан алдаж унаад байна, толгойндоо том оёдол тавиулсан гэсэн. Тэгсэн Мөнхбат гэх залуу зодсон залууг өмөөрөх маягтай “та хэд тохиролцчихоо, энэ сайхан залууг шоронд явуулж болохгүй, эр хүмүүс хоорондоо муудалцаа л биз” гэж хэлсэн. Тэгээд өргөдлөө буцаагаад авчихаа 500.000 төгрөг өгье тохиръё гэж байсан. Тэгээд надтай нэг шил архи хувааж уугаад явсан. Би мөнгө төгрөг аваагүй... Мөнхбат гэх хүний хэлснээр бол хүрзээр намайг танихгүй залуу цохисон гэсэн. Толгойдоо 6 оёдол тавиулсан. Зүүн талын нүд хөхөрсөн, зүүн чихнээс булаг гоождог болсон, Хамрын яс хугарсан. Зүүн ташаа хэсгээр хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-р тал/
Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тэр танихгүй залуутай “Чу”-ын хашаанд байх Мөнхбатын байшингийн зүүн талд үүдний довжоон дээр архиа уугаад сууж байхад маргалдаад байх шиг байсан...тэгтэл намайг түлхээд унагаасан. Би унахдаа үүдний довжооны булан мөргөсөн юм шиг байгаа юм... миний духны зүүн хэсэгт бага зэрэг ярагдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулсан. “Чу”-ын хашаанд надтай хамт архи уусан залуу намайг түлхэж унагаасны улмаас миний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
Гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Болдоо гэх залуу манай эх*******тэй ярьж хөлсийг нь тохироод хоол хийлгэе гэсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим манайд хоол хийлгэхээр очсон юм байна лээ. Тухайн үедээ нилээн согтуу байдалтай байсан гэж өөрөө хэлж байна. Болдоо манайд түрүүлж очсон юм шиг байна лээ, араас нь Т орж ирээд тэд нилээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байгаа юм. Тэгээд гэрийн зүүн талд хэрэлдээд байна гэж манай хүүхдүүд утсаар над руу ярьсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд нэг цаг орчмын дараа намайг гэртээ харихад Болдоо байхгүй, Т-ын толгой гэмтсэн, түргэний машин ирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/
Гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С-д гэх Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр сургуулийн барилга дээр ажиллахаар ирсэн залуу утсаар залгаад танай эх*******ээр ажилчдадаа хоол хийлгэж болох уу гэж ярихаар нь би 17 цаг өнгөрөөгөөд манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаа тараад 17 цаг 40 минутын орчимд гэртээ харихад эмнэлгийн түргэн тусламжийн машин манай гадаа ирчихсэн байсан. Тэгээд хашаандаа ороход манай гэрийн зүүн талд Т толгойдоо боолт хийлгээд сууж байсан. Би яасан талаар асуухад ямар нэгэн үг хэлэхгүй байсан. Түүний дараа эмч Тыг эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан... Өдөр 16 өнгөрч байхад манай том хүү утсаар залгаад хашаанд 2 хүн зодолдоод байна гэж хэлэхээр нь би хаалгаа түгж гэж хэлсэн. С-д манайд 16 цагийн орчимд надаас түрүүлж ирээд Ттай нийлээд архи уусан байгаа юм. Тэгээд хоорондоо маргалдаж муудалцсан гэж С-д өөрөө хэлсэн. Намайг гэртээ харихад С-д явчихсан харин Т толгойдоо боолт хийлгээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Над руу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим зүс таних Мөнхбат гэх залуу 99084136 дугаараас залгаж “танай нөхөр манай хашаанд байж байгаад зодуулаад, толгойдоо хүнд бэртэл аваад, оёо тавиулах гээд эмнэлэг дээр ирээд байна. Та хаана байна гэж ярьсан. Тэгээд утсаар яриад намайг Мөнхбат ажлын гаднаас ирж машинтайгаа аваад цуг эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр нөхөр маань толгойдоо оёдол тавиулж байсан. Би эмчээс нь асуухад нөхрийн чинь толгойд 6 оёдол тавьсан. Маргаашнаас мэс заслын эмчид үзүүлж картаа нээлгэж эмчийн хяналтад орно. Оёогоо үзүүлнэ, ирж боолгоно шүү гэсэн. Тэгээд толгойн зураг авах эмчийг хүлээгээд орой 19 цагийн орчим зураг авахуулсан. Зургийн хариу нилээн удаж 20 цагийн үед гарсан. Тэгсэн манай хүн бие муу байна, харьж унтъя гэсэн. Тэгээд цагдаа орж чадалгүй шууд гэр рүүгээ очсон. Нөхөр маань очоод унтаад өгсөн. Шөнө 00 цагийн үед нөхөр босож бие засах гээд орноосоо босонгуутаа ойчоод ухаан алдаад унасан. Тэгээд би хамрын доор нь дарж сэргээсэн. Тэгээд өглөө 07 цаг мөн 09 цагийн үед босоод бас 2 удаа ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхбат миний утас руу залгаад Т ах хүнд зодуулаад толгой нь хагарчихсан эмнэлэг дээр ирээд оёдол тавиулахгүй гээд байна, та эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад зам дагуу алхаж байхад Мөнхбат өөрөө машинтайгаа ирээд намайг аймгийн Автотээврийн төвийн урдаас ирж аваад цуг эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Т-ын дух хэсгээс цус гарч байсан. Эмч нар Т-ын дух хэсэгт 6 ширхэг оёдол тавиулаад дараа нь тархины зураг авах шаардлагатай гэж хэлсэн. Би хүлээж байгаад толгойных нь зургийг авахуулаад эмчид уншуулахад гайгүй гэж хэлсэн... Түүний дараа би хөрш айлдаа утсаа цэнэглээд асаагаад байж байхад Мөнхбат залгаад та цагдаагийн газарт очиж гомдол гарга, би Т ахыг зодсон залууг мэднэ гэж хэлсэн... Манай нөхрийн духны зүүн хэсгээс цус гарч байсан. Тэгээд 6 ширхэг оёдол тавиулсан. Мөн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн. Мөнхбатын хэлснээр Улаанбаатар хотоос 1 дүгээр сургуулийн барилга дээр ажиллахаар ирсэн С-д гэх залуу манай нөхрийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 504 дугаартай: “...Ж.Т-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/
Яллагдагчаар Г.С-дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...10 дугаар сарын 06-ны өдөр би ажилчдаа ажилд нь гаргачихаад Баянмөнх ахтай хамт айлд очиж Баянмөнх ахын 2 найзтай дөрвүүлээ 3 шил 0,75 граммын “Хараа’ *******тэй архи хувааж уусан. Тэгээд би Мөнхбат ахтай утсаар холбогдож хоол хийх хүн асууж залгахад ах нь ажил дээрээ байна, 17 цаг өнгөрөөгөөд манай гэрт хүрээд ир гэж хаягаа зааж өгсөн. Би 16 цагийн орчимд Мөнхбат ахын гэр буюу Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-08 тоотод очих замдаа дэлгүүрээс 0,75 граммын архи аваад очсон юм... Мөнхбат ахын байшингийн үүдэнд суугаад хүлээсэн. Тэгтэл хашаанд байх монгол гэрээс нэг согтуу хүн гарч ирсэн. Би согтуу ахтай мэнд мэдэлцээд өөрт байсан архиа задлаад танилцахад ах өөрийгөө Т гэж танилцуулж байсан. Бид хоёр ярьж суунгаа архиа хувааж уугаад дуусахад бид ялихгүй зүйлээс болж маргалдсан. /Юунаас болж маргалдсан талаараа санахгүй, мэдэхгүй байна/ Бид хоёулаа согтсон байсан. Тэгтэл Т гэнэт миний баруун талын чамархай хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан. Би зөрүүлээд сууж байсан шатан дээрээсээ түлхэж унагаасан. Т босч ирээд ахиад над руу дайраад байхаар нь би хашааны хаалгаар гараад явсан... Хашаанд бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр маргалдаж байхад Т миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Харин би зөрүүлээд сууж байсан шатан дээрээсээ түлхэж унагаасан. Миний түлхэж унагаасны улмаас Т-ын биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Г.С-дыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Т нь “Т миний бие нь Г.С-дод гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй“ гэсэн хүсэлтийг /хх-ийн 43-р тал/ гаргаж хэрэгт хавсаргасан, мөн хохирогчид 2022 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.С-дод ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. С-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-дыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-днь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ