| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0019 |
| Дугаар | 2022/ШЦТ/22 |
| Огноо | 2022-01-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0019/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Б.Н,
Хохирогч С.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч Г, З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З, Г нарт холбогдох 2139000000330 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г, З-той бүлэглэн машин механизм буюу 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан эр шүдлэн үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан шүдлэн үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч З, Г-тай бүлэглэн машин механизм буюу 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан эр шүдлэн үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Бгийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан шүдлэн үхрийг тус тус хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч С.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой цас ороход үхрээ гэрийнхээ гадаа хураагаад орхисон. Маргааш нь аймгийн төв рүү ажлаар аймаг ороод 2, 3 хоночихоод ирээд үхрээ бүртгэхэд ухаа халзан шүдлэн гунж, ухаа халзан эр шүдлэн 2 үхэр алга болсон байсан. Хоёулаа номхон үхрүүд байсан. Алга болсон 2 үхрээ малчин Чукагийн хамт ойр хавийн айлуудынхаа үхрүүдэд орж, уулаар хайхад олдоогүй юм. Манай үхрүүд гэрээсээ 4 километр хойш хаваржаа руугаа бэлчдэг юм... ухаа халзан гунж зүүн чих доороосоо хөндөл имтэй, ухаа халзан эр шүдлэн ижил имтэй... Би алдсан үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... Г гэдэг хүн сүүлийн хэдэн сар наадмаас хойш Баянхутаг сумын Одхүү гэдэг залуутай салахгүй хамт яваад байгаа энэ хүмүүсийг шалгуулмаар байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,
2. Гэрч Д.Оюунцэцэгийн “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр дээр мах авч байхад Г гэдэг залуу нэг үхрийн мах өгсөн ба тэр үхрийн мах нь 179 кг болж байсан. Би тэр үхрийн мөнгийг 5935352171 тоот данс руу 1.336.500 төгрөгийн гүйлгээ хийсэн юм. ...Гарал үүслийн бичиггүй өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
3. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-424 дугаартай “...ухаа халзан шүдлэн үхрийг 800.000 төгрөг...”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШД-463 дугаартай “...04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai porter” маркын ачааны авто машиныг 14.200.000 төгрөг байх боломжтой гэх...” дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 38-42 дугаар тал/,
6. Яллагдагчаар З-ийн өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/
7. Яллагдагчаар Т.Г-ын “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/
8. Хохирогч С.Б-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 04-нд аймгийн төвөөс нэг сар малаа харуулах гээд хүн аваачаад 11 сарын 07-ны өдөр Аймгийн төв рүү эмнэлгээр явах гээд ирсэн ба 11 дүгээр сарын 15-аас 16-ны хооронд 2 тооны үхэр байхгүй дутаад байна гэж надад хэлсэн. ...хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл, баруун чих имгүй, ухаа халзан шүдлэн гунж ижил имтэй... Би алдсан эр үхрээ 2.000.000 төгрөг, охин гунжаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... Би Г гэдэг хүнийг сэжиглэж байна. Манай малыг хаашаа бэлчдэг болон манай малыг сайн мэддэг энэ хавиар ойрдоо явсан сурагтай... хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дүгээр тал/,
9. Гэрч Л.Даваагийн “...10 дугаар сарын үеэр болон 11 дүгээр сарын эхээр хоёроороо ба, нэг үхэр алга байна. Ямар зүстэй үхэр гэдгийг нь хэлээгүй. Баяржавхлангийн үхрүүд зөв талын чих урдаасаа хөндөл имтэй, буруу талын чих имгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
10. Гэрч М.Алтантуяагийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 25 минутын үед Фэйсбүүкээр найз Т.Г гэдэг хаягаас таксинд явах уу дугаараа гэхээр нь таксинд явж байгаа гээд дугаараа явуулахад над руу 99165217 дугаараас залгаад хаана явж байна таксинд явж байна уу гэхээр нь би явж байна гэхэд Баазын дэлгүүрийн баруун талын замаар хойшоогоо яваад залгаарай гэхээр нь очоод залгахад Баянмөнхийн баруун талаасаа 2 дахь айл байгаа шууд хашаа руу орчих гэж хэлээд ороход гэрийнхээ баруун талаар хойшоо ухарчих гэхээр нь ухраад газар гэрийн хөшигөрхүү юманд ороосон үхрийн махаа ачаад Хэрлэн сумын 3 дугаар баг Мандах дэлгүүрийн ард талын хаалган дээр ухарч зогсоод махаа буулгаж байхад хүзүү, сээр, хаатайгаа холбоотой махыг нь буулгалцаж өгөөд таксины мөнгө болох 5000 төгрөг аваад явсан... Намайг очиход Г ганцаараа байсан, гэр нь цоожтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82, 83 дугаар тал/,
11. Гэрч Д.Оюунцэцэгийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүр дээр мах авч байхад Г гэдэг залуу жижиг хар, хөх өнгийн машинаар нэг үхрийн мах авчраад өгсөн ба тэр үхрийн мах нь 193 кг болж байсан. Би тэр үхрийн мөнгийг 5935352171 тоот данс руу 1.417.500 төгрөгийн гүйлгээ хийж бэлнээр 30.000 төгрөг өгсөн юм. ...гарал үүслийн бичигтэй өгсөн. Код нь 943197...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал /,
12. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-425 дугаартай “...ухаа халзан шүдлэн үхрийг 800.000 төгрөг, хүрэн эрээн нүүртэй хязаалан эр үхрийг 1.000.000 төгрөг...”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/
13. Яллагдагчаар З-ийн “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-р тал/
14. Яллагдагчаар Т.Г-ын “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р тал/
15. Яллагдагч Т.Г-ын дахин өгсөн “... Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сац манал ЭМУ-с гарал үүслийн бичиг авсан. Тэгэхдээ тухайн бичиг нь хууль ёсны бичиг байсан. Учир нь би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Эхэнбүрд гэх газарт нутаглах С.Б-гийн 2 тооны үхрийг хулгайлан орой амьдаар нь ачиж авч ирээд махлаад гэртээ махаа үлдээгээд 1 үхрийнх нь махыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Оюунцэцэг гэх ченжид зарсан. Харин тухайн үед манай дүү Галмандах хотоос ирээд ээж, аав дээр очин үхэр ажиллаад идшээ хийхдээ надтай цуг өдөр нь Баянхутаг сумаас гарал үүслийн бичиг авсан. Тэгэхээр нь би Галмандахын гарал үүслийн бичгийг ашиглаж болох юм байна гэж бодоод өмнө нь ченжид гарал үүслийнх нь бичгийг удахгүй аваад ирье гэж хэлээд зарчихсан байсан. 1 үхрийн махныхаа оронд өгөхөөр шийдээд Галмандахад хэлэлгүйгээр гарал үүслийнх нь бичгийг аваад ченж Оюунцэцэгт өгсөн чинь цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136р тал/
16. Гэрч Д.Түмэн-Өлзийгийн “...Би Г гэх хүнд гарал үүслийн бичиг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн. Г нь улаан алаг бяруу авч ирэн харуулсан. Тухайн бяруу нь зөв чих сам, буруу чих ганзага буюу цуулбар имтэй үхэр байсан. ...тухайн үхэр нь Г болон түүний эцэг эхийн ******* дээр байдаг үхэр юм. Г нь тухайн үед дүү Галмандахтай цуг хоёулаа ирээд гарал үүслийн бичиг авсан. Г нь хот руу авч явж идшиндээ хэрэглэх гэж байгаа юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/,
17. Иргэний нэхэмжлэгч Г.Алтанхүүгийн “...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 04-61 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai porter” маркын тээврийн хэрэгслийг зарна гэсэн чинь З ирээд өөрийнхөө приус-30 маркын тээврийн хэрэгслээр сольё гэхээр нь би солилцохоор болсон. Тэгээд өөрийн эзэмшлийн 04-61 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai портер маркын тээврийн хэрэгслээ Г.Золбоод өгөөд оронд нь приүс-30 маркын 03-08 ДУА тээврийн хэрэгслийг нь аваад удалгүй тухайн приүс-30 маркын тээврийн хэрэгслээ би зарсан. Тухайн 04-61 улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai porter” маркын тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр “Заг капитал”-д барьцаанд байж байгаад өр төлбөргүй болсон учраас З-ийн машин гэсэн үг юм. Тухайн портер нь минийх биш Н.Золбоогийнх. Надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 152, 153 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч Г, З нар нь бүлэглэн 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан эр шүдлэн үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх тээврийн хэрэгслийг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Бгийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан шүдлэн үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой цас ороход үхрээ гэрийнхээ гадаа хураагаад орхисон. Маргааш нь аймгийн төв рүү ажлаар аймаг ороод 2, 3 хоночихоод ирээд үхрээ бүртгэхэд ухаа халзан шүдлэн гунж, ухаа халзан эр шүдлэн 2 үхэр алга болсон байсан. Хоёулаа номхон үхрүүд байсан. Алга болсон 2 үхрээ малчин Чукагийн хамт ойр хавийн айлуудынхаа үхрүүдэд орж, уулаар хайхад олдоогүй юм. Манай үхрүүд гэрээсээ 4 километр хойш хаваржаа руугаа бэлчдэг юм... ухаа халзан гунж зүүн чих доороосоо хөндөл имтэй, ухаа халзан эр шүдлэн ижил имтэй... Би алдсан үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... Г гэдэг хүн сүүлийн хэдэн сар наадмаас хойш Баянхутаг сумын Одхүү гэдэг залуутай салахгүй хамт яваад байгаа энэ хүмүүсийг шалгуулмаар байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,
Хохирогч С.Б-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 04-нд аймгийн төвөөс нэг сар малаа харуулах гээд хүн аваачаад 11 сарын 07-ны өдөр Аймгийн төв рүү эмнэлгээр явах гээд ирсэн ба 11 дүгээр сарын 15-аас 16-ны хооронд 2 тооны үхэр байхгүй дутаад байна гэж надад хэлсэн. ...хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл, баруун чих имгүй, ухаа халзан шүдлэн гунж ижил имтэй... Би алдсан эр үхрээ 2.000.000 төгрөг, охин гунжаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... Би Г гэдэг хүнийг сэжиглэж байна. Манай малыг хаашаа бэлчдэг болон манай малыг сайн мэддэг энэ хавиар ойрдоо явсан сурагтай... хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дүгээр тал/,
Гэрч Д.Оюунцэцэгийн “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр дээр мах авч байхад Г гэдэг залуу нэг үхрийн мах өгсөн ба тэр үхрийн мах нь 179 кг болж байсан. Би тэр үхрийн мөнгийг 5935352171 тоот данс руу 1.336.500 төгрөгийн гүйлгээ хийсэн юм. ...Гарал үүслийн бичиггүй өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-424 дугаартай “...ухаа халзан шүдлэн үхрийг 800.000 төгрөг...”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Гэрч Л.Даваагийн өгсөн: “...10 дугаар сарын үеэр болон 11 дүгээр сарын эхээр хоёроороо ба, нэг үхэр алга байна. Ямар зүстэй үхэр гэдгийг нь хэлээгүй. Баяржавхлангийн үхрүүд зөв талын чих урдаасаа хөндөл имтэй, буруу талын чих имгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
Гэрч М.Алтантуяагийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 25 минутын үед Фэйсбүүкээр найз Т.Г гэдэг хаягаас таксинд явах уу дугаараа гэхээр нь таксинд явж байгаа гээд дугаараа явуулахад над руу 99165217 дугаараас залгаад хаана явж байна таксинд явж байна уу гэхээр нь би явж байна гэхэд Баазын дэлгүүрийн баруун талын замаар хойшоогоо яваад залгаарай гэхээр нь очоод залгахад Баянмөнхийн баруун талаасаа 2 дахь айл байгаа шууд хашаа руу орчих гэж хэлээд ороход гэрийнхээ баруун талаар хойшоо ухарчих гэхээр нь ухраад газар гэрийн хөшигөрхүү юманд ороосон үхрийн махаа ачаад Хэрлэн сумын 3 дугаар баг Мандах дэлгүүрийн ард талын хаалган дээр ухарч зогсоод махаа буулгаж байхад хүзүү, сээр, хаатайгаа холбоотой махыг нь буулгалцаж өгөөд таксины мөнгө болох 5000 төгрөг аваад явсан... Намайг очиход Г ганцаараа байсан, гэр нь цоожтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82, 83 дугаар тал/,
Гэрч Д.Оюунцэцэгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүр дээр мах авч байхад Г гэдэг залуу жижиг хар, хөх өнгийн машинаар нэг үхрийн мах авчраад өгсөн ба тэр үхрийн мах нь 193 кг болж байсан. Би тэр үхрийн мөнгийг 5935352171 тоот данс руу 1.417.500 төгрөгийн гүйлгээ хийж бэлнээр 30.000 төгрөг өгсөн юм. ...гарал үүслийн бичигтэй өгсөн. Код нь 943197...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал /,
Гэрч Д.Түмэн-Өлзийгийн өгсөн: “...Би Г гэх хүнд гарал үүслийн бичиг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн. Г нь улаан алаг бяруу авч ирэн харуулсан. Тухайн бяруу нь зөв чих сам, буруу чих ганзага буюу цуулбар имтэй үхэр байсан. ...тухайн үхэр нь Г болон түүний эцэг эхийн ******* дээр байдаг үхэр юм. Г нь тухайн үед дүү Галмандахтай цуг хоёулаа ирээд гарал үүслийн бичиг авсан. Г нь хот руу авч явж идшиндээ хэрэглэх гэж байгаа юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Алтанхүүгийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 04-61 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai porter” маркын тээврийн хэрэгслийг зарна гэсэн чинь З-ирээд өөрийнхөө приус-30 маркын тээврийн хэрэгслээр сольё гэхээр нь би солилцохоор болсон. Тэгээд өөрийн эзэмшлийн 04-61 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai портер маркын тээврийн хэрэгслээ Г.Золбоод өгөөд оронд нь приүс-30 маркын 03-08 ДУА тээврийн хэрэгслийг нь аваад удалгүй тухайн приүс-30 маркын тээврийн хэрэгслээ би зарсан. Тухайн 04-61 улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai porter” маркын тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр “Заг капитал”-д барьцаанд байж байгаад өр төлбөргүй болсон учраас З-ийн машин гэсэн үг юм. Тухайн портер нь минийх биш Н.Золбоогийнх. Надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 152, 153 дугаар тал/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-425 дугаартай “...ухаа халзан шүдлэн үхрийг 800.000 төгрөг, хүрэн эрээн нүүртэй хязаалан эр үхрийг 1.000.000 төгрөг...”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/
Яллагдагчаар З-ийн өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна... хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 127-р тал/
Яллагдагчаар Т.Г-ын өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 57, 134-р тал/
Яллагдагч Т.Г-ын дахин өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сац манал ЭМУ-с гарал үүслийн бичиг авсан. Тэгэхдээ тухайн бичиг нь хууль ёсны бичиг байсан. Учир нь би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Эхэнбүрд гэх газарт нутаглах С.Б-гийн 2 тооны үхрийг хулгайлан орой амьдаар нь ачиж авч ирээд махлаад гэртээ махаа үлдээгээд 1 үхрийнх нь махыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Оюунцэцэг гэх ченжид зарсан. Харин тухайн үед манай дүү Галмандах хотоос ирээд ээж, аав дээр очин үхэр ажиллаад идшээ хийхдээ надтай цуг өдөр нь Баянхутаг сумаас гарал үүслийн бичиг авсан. Тэгэхээр нь би Галмандахын гарал үүслийн бичгийг ашиглаж болох юм байна гэж бодоод өмнө нь ченжид гарал үүслийнх нь бичгийг удахгүй аваад ирье гэж хэлээд зарчихсан байсан. 1 үхрийн махныхаа оронд өгөхөөр шийдээд Галмандахад хэлэлгүйгээр гарал үүслийнх нь бичгийг аваад ченж Оюунцэцэгт өгсөн чинь цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч З, Гнарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:
Улсын яллагч: Шүүгдэгч Г.Г, Знар нь бүлэглэн машин механизм буюу 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан эр шүдлэн үхрийг хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан, мөн бүлэглэн машин механизм буюу 04-61 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Эхэн бүрд” гэх газраас иргэн С.Б-гийн эзэмшлийн зүүн чих доороосоо хөндөл имтэй хүрэн эрээн хязаалан эр үхэр, зүүн чих доороосоо хөндөл имтэй ухаа халзан шүдлэн үхрийг тус тус хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч С.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, гэрч З-ийн мэдүүлэг /хх-ийн 14, 15 дугаар тал/, гэрч Т.Г-ын мэдүүлэг /хх-ийн 18, 19 дүгээр тал/, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 38-42 дугаар тал/, хохирогч С.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/, гэрч Л.Даваагийн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/, гэрч М.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 82, 83 дугаар тал/, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал /, гэрч Т.Галмандахын мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр тал/, гэрч Д.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Г.Алтанхүүгийн мэдүүлэг /хх-ийн 152, 153 дугаар тал/, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Баяржавхланд учирсан хохирол 3.300.000 төгрөгийг бүрэн төлсөн. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Г.Г, Знарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар хэлэх дүгнэлт байхгүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхээс шүүгдэгч З, Г нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч С.Б, гэрч Д.Оюунцэцэг, Г.Золбоо, Л.Даваа, М.Алтантуяа, Т.Галмандах, Д.Түмэн-Өлзий, иргэний нэхэмжлэгч Г.Алтанхүү нарын мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д 2.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо төлсөн болох нь “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 114-р тал/, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирол төлсөн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /3.000.000 төгрөг шилжүүлсэн тухай/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч З, Г нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Г, З нар өмнө ял шийтгэл эдэлж байсан ба яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч З,Г нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2. 2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүрт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах, энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Згийн 04-61 хэү улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах, хураан авсан эд зүйлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. Прокурорын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо төлсөн байдал зэргийг нь харгалзан тухайн зүйл заалтад заасан хамгийн бага буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч З, Г нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин улсын яллагч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан З-гийн 04-61 хэү улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгох тухай дүгнэлт гаргасан боловч Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар /хх-ийн 115, 116 тал/ уг тээврийн хэрэгсэл нь “Заг капитал” ХХК-ны өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч З, Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн болон морины үнэ болох нийт 14.200.000 төгрөгийг хувааж шүүгдэгч Г.Золбоогоос 7.100.000 төгрөг, шүүгдэгч Т.Г-аас 7.100.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З, Г нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З, Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З, Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Г.Золбоогоос 7.100.000 төгрөг, шүүгдэгч Т.Г-аас 7.100.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ