Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 429

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр      Дугаар 156/ШШ2017/00429                 Хэнтий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00314/И

  Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скай Плаза бизнес төвд үйл ажиллагаа явуулах “Агриматко-Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,     Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, А-15-02 тоотод үйл ажиллагаа явуулах “Зон-Дэм” ХХК-д холбогдох,    

       “Гэрээний үүргийн биелэлтэнд 21 937 690 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

      Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Микола шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Агриматко-Монгол” ХХК нь “Зон-Дэм” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр БХ-02/14 дугаартай Дистрибьютрийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ХЭ-16/Д-0 дугаартай “Борлуулалтын гэрээ” тус тус байгуулан, гэрээний дагуу мал эмнэлгийн эм бэлдмэл нийлүүлж, “Зон-Дэм” ХХК нь тодорхой хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон. “Зон-Дэм” ХХК хамтын ажиллагааны дагуу тодорхой төлөлтүүдийг хийж байсан ч өнөөдрийн байдлаар нийт 21 937 690 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Үүнийг талууд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, баталгаажуулсан байдаг. Тооцоо нийлж баталгаажуулсан үлдэгдлийг төлүүлэх талаар удаа дараа холбогдож, сануулж, шаардаж мөн албан бичгээр хандаж байсан боловч үр дүн гараагүй. Иймд “Зон-Дэм” ХХК-иас 21 937 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Агриматко-Монгол” ХХК нь “Зон дэм” ХХК-д холбогдуулан 21 937 690 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК нь хариуцагч “Зон дэм” ХХК-д холбогдуулан “гэрээний үүргийн биелэлтэнд 21 937 690 төгрөгийг гаргуулах” -аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017.07.06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Агриматко-Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Зон-Дэм” ХХК-д холбогдох “гэрээний үүргийн биелэлтэнд 21 937 690 /хорин нэгэн сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “Агриматко-Монгол” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267 638 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 133 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 133 819 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

             

 

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР