Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

И.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  И.Батболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголын нотариатчдын танхим, И.Зэндмэнэ-Эрдэнэ, Г.Насанжаргал, Ц.Батчимэг нарт холбогдох

Баянгол дүүргийн нотариатч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулах, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн нотариатч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулах, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 24, 25, 26, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулж, өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч И.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: И.Батболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нарангуа

Хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Онон

Хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнийн өмгөөлөгч: Б.Баярмаа

Хариуцагч Ц.Батчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч И.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1978 оны 03 дугаар сарын 24-ний өдөр талийгаач Цогтмангалын Ичинноровын анхдугаар хүү болон хорвоод мэндэлсэн. Миний аав Ц.Ичинноров нь Д.Ононтой хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 1992 онд И.Зэндмэнэ-эрдэнэ гэдэг хүү төрсөн.

Миний төрсөн аав Ц.Ичинноров нь өвчний улмаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн бөгөөд түүний хууль ёсны өвлөгчөөр И.Зэндмэнэ-эрдэнэ бид 2 дараах эд хөрөнгөнүүдийг хуульд зааснаар өвлөн авах ёстой байсан болно. Үүнд: УНК 37-28 улсын дугаартай “Тоёота спринтер” маркийн, шаргал өнгийн автомашин, УБО 82-31 улсын дугаартай “Шерико” маркийн, улаан хүрэн өнгийн автомашин, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006720 дугаарт бүртгэлтэй, 0066334 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1-р хороо 12-р хороолол 19 байр 40 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, нэг талбарын 18645311015912 дугаартай. 0326670 дугаарын гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 18-р хороо сэлх зуслан 700 м.кв талбай бүхий газар, Капитал банк дахь төгрөгийн 2001005624 тоот данс дахь 0003647 дугаартай хадгалмжийн дэвтэр бүхий мөнгөн хадгаламж.

Гэтэл И.3эндмэн-Эрдэнэ нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Г.Насанжаргалд хандан дээр дурдсан хөдлөх эд хөрөнгөнүүдийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд тийнхүү олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн 39 дугаарт бүртгэгдсэн байх ба мөн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Батчимэгт хандан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон банкан дахь мөнгөн хадгаламжийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд тийнхүү олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн 24, 25, 26 дугаарт тус тус бүртгэгдсэн байна.

И.Батболд би Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар И.Зэндмэнэ-эрдэнийн хамт талийгаач Ц.Ичинноровоос өвлөгдвөл зохих эд хөрөнгөнүүдийг тэргүүн ээлжид өвлөх эрхтэй байтал И.Зэндмэнэ-эрдэнэ нь дур мэдэн ганцаараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар өв нээлгэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатчид хандан гаргасан бөгөөд Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар өвлүүлэгч буюу талийгаач аав Ц.Ичинноровын сүүлчийн оршин сууж байсан газар болон өвлөгдөх эд хөрөнгө түүний гол хэсэг нь байгаа газар Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид хандаагүй, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатчид хандаж хүсэлтийг гаргах байсныг зөрчиж хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Мөн миний аав Ц.Ичинноровыг амьд сэрүүн байхад Зэндмэнэ-эрдэнэ нь надтай ах дүүгийн сайн харилцаатай байсан бөгөөд миний бие түүнд байнга тусалж дэмждэг, аав маань ч миний төрсөн дүү, чиний төрсөн ах гэдэг байдлаар биднийг ах дүүгийн сайн харилцаатай байхыг байнга зөвлөж, зааж, бидэнд яг адилхан ханддаг байсан байхад Зэндмэнэ-эрдэнэ нь аавыг минь нас бараад 3 cap гаруйхан хугацаа өнгөрч байхад өв нээлгэхдээ надад ч мэдэгдэлгүй, эд хөрөнгөнүүдийг нь захиран зарцуулж, эзэмшиж, ашиглаж байгаад гомдолтой байна.

Баянгол дүүргийн тойргийн нотариат Г.Насанжаргал, Баянзүрх дүүргийн нотариат Ц.Батчимэг нар нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “...тойрог сольж ажиллахыг хориглоно” гэж заасныг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “... өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасныг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4-д тус тус заасныг, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д “... өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг сумын Засаг даргад гаргана” гэж заасныг, 531.3-д “ ...өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.1-д заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иймд Монголын Нотариатчдын танхимын гишүүн нотариат Г.Насанжаргал, Ц.Батчимэг нарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, И.Зэндмэнэ-эрдэнэд олгосон өв залгамжлалын 24, 25, 26, 39 дугаарт бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн санд бүртгэлтэй 24, 25, 26, 039 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нотариатчид нь тойрог зөрчиж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход бүрдүүлэх баримт бичгийг хууль тогтоомж, заавар дүрэмд заасныг үндэслэн нягтлан шалгаагүйгээс Монголын Нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байна. Иймд И.Батболд миний бие өөрийн төрсөн эцгээс өвлөвөл зохих эд хөрөнгө, эрхийг өвлөх эрхээ алдаж улмаар эрх ашиг маань хөндөгдөж байгаа тул Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн санд бүртгэлд бүртгэлтэй 24, 25, 26, 039 дугаарын Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулж, Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнэ шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эцэг Ц.Ичинноров нь миний ээж Д.Ононтой 1990 онд танилцаж, тэдний дундаас хүү И.Зэндмэнэ-Эрдэнэ би 1992 онд төрсөн. 1995 онд Баянзүрх дүүргийн 1-р хороо, 19-р байр, 40 тоот, 3 өрөө сууцыг эцэг Ц.Ичинноров, эх Д.Онон, хүү И.Зэндмэнэ-Эрдэнэ бид гуравт Цагдаагийн байгууллагаас өгсөн. Уг орон сууцаа бид гурав 1998 онд хувьчлан, 1995 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Аав маань 1998 онд тархины анивиризм өвчин тусаж ажил дээрээ ухаан алдан, ОХУ-д маш хүнд хагалгаанд орж, үхэл сэхлийн эрмэг дээр байсан бөгөөд хагалгаа хийсэн эмч пропессорууд аавыг ердөө 1 жилийн амьдралтай гэж баталгаа өгч байсан боловч ээжийн маань асаргаа сувилгааны ачаар 17 жил сайхан амьдарсан. Энэ үеэс аав маань хөдөлмөрийн чадвараа алдаж, группэд 1 жил байгаад хөнгөн ажил хийх болсон. Манай гэр бүлийн аж ахуй, санхүүг ээж маань авч явж ирсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгө ээжийн маань хөдөлмөрийн үр шимээр бүтсэн. Гэтэл И.Батболд өвлөгдөх хөрөнгийг өөрийн оролцоотой бий болсон гэж тайлбарлаж байгаа нь шударга бус байна. И.Батболдын тухай аав маань хэлэхдээ ээжтэй нь Монгол улсын их сургуулийн оюутан байхдаа үерхэж байсан, аавыг орхиод өөр хүнтэй болоод явсан тэр хоёр үерхэж байснаас өөр зүйлгүй, хамт амьдраагүй. Орхиж явснаас хойш хэдэн жилийн дараа би чамаас салахдаа хүүхэдтэй болсон байсан гээд хүүхдийн тэтгэвэр тогтоолгож, И.Батболдыг 18 нас хүртэл тэтгэвэр төлсөн юм билээ

И.Батболд нь өв нээгдэж, гэрчилгээ авах хугацаа дууссаны дараа өөрт ногдох өвөө авахаар шаардаж байгаа нь хүуль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь миний гэр бүлд үзэгдэж харагдаж байгаа бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хэнийх болохыг үл хамааран өвлөгдөх хөрөнгө гэж үзэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Орон сууцны хувьд: Баянзүрх дүүргийн 1-р хороо, 19-р байр, 40 тоот, 3 өрөө сууц нь эцэг Ц.Ичинноров. эх Д.Онон, хүү И.Зэндмэнэ-Эрдэнэ бид гурвын өмч бөгөөд бид энэхүү сууцандаа 1995 оноос өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Эцэг Ц.Ичинноров нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар дээрх сууцаас эцгийн өмчлөлийн хувийг өвлөж авахаас татгалзах шалтгаан байхгүй тул энэ үеэс уг хувийг өвлөн авсан. Иргэнийй хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээр хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.” гэж заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг Үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа харьяаллын буюу Баянзүрх дүүргийн нотариатаас авч, 3 хүний өмчлөлийн орон сууцнаас талийгаач эцгийн нэрийг хасуулсан. Нэхэмжлэгч И.Батболд нь өв нэгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах талаар ямар нэгэн хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ." гэж заасны дагуу И.Батболдод өвлөгдвөл зохих хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан байна. 37-28 УБЕ улсын дугаартай Тоёота спринтер маркийн автомашины хувьд: Уг автомашиныг аав ээж хоёр минь мөнгөө нийлүүлж, 2007 онд худалдан авч байсан. Аав маань төрсөн дүү Ц.Майнбаяртаа 3 500 000 төгрөгийн өглөгтэй байсан тул уг машиныг талийгаачийн 49 хоногийг өнгөрмөгц өрийг төлж, Ц.Майнбаярт мөнгөний хэрэг гарч авлагаа нэхсэн тул түүнд шилжүүлж өгсөн. Cherokee жип маркийн, 82-31 улсын дугаартай жип машины хувьд: Уг автомашин нь аавын маань нэр дээр байсан бөгөөд аавын ажил явдлыг дуусмагц И.Батболдод өгсөн. Хадгаламжид байсан мөнгөний тухайд аав маань машин засуулсаны ажлын хөлс хүнд өгөх байсан тул уг өрийг нь төлсөн. Иймд И.Батболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Батчимэг шүүхэд болон төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч миний бие иргэн И.Зэндмэнэ-Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БЗД 1-р хороо 12 хороолол 19 байр 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцны талийгаачид ноогдох хэсгийг өмчлөх эрхийг /0066334, Ү-2204006720/, СБД 18-р хороо зуслан сэлх хаягт байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг /0326670,18646321829929/ Капитал банкны 1001005624 тоот дансан дахь 2 445 764 төгрөгийг өмчлөх эрхийг өвлөх эрхийн 24, 25, 26 тоот гэрчилгээнүүдийг олгосон билээ. Энэхүү гэрчилгээнүүдийг олгохдоо талийгаачийг нас барснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа Монголын Нотариатын тэнхимийн өвийн нэгдсэн бүртгэлээс дээрх эд хөрөнгөнүүдийн талаар бусад хууль ёсны төлөөлөгчид 1 жилийн хугацаанд өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзсан, мөн гэрээслэлээр өвлөгдсөн зүйл байгаа эсэхийг шалгуулж танхимаас албан ёсоор дээрх эд хөрөнгөнүүдтэй холбоотой лавлагааг авсны дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн юм. Тухайн үед хууль ёсны өвлөгч гэх Ичинноровын Батболд гэдэг хүн ямар нэгэн хүсэлтийг албан ёсоор гаргаагүй, энэ хүний талаар надад ямар нэгэн мэдээлэл байгаагүй тул би хуульд заасан журмын дагуу хууль ёсны өвлөгч болох талийгаачийг нас барах үе хүртэл цуг амьдарч байсан хүү Ичинноровын Зэндмэнэ-Эрдэнэд өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон. Үүнийг нотолж талийгаачийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны тодорхойлолтыг албан ёсоор авсан байгаа.

Өөрийн хийсэн нотариатын үйлдлээ хууль зүйн хувьд тайлбарлавал Монгол улсын Иргэний уулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан төлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат  нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаас үзэхэд хүү Ичинноровын Зэндмэнэ-Эрдэнэ тухайн үед эцэг Ичинноровтой хамт амьдарч байсан өөрөө өвөөс татгалзах хүсэлт гаргаагүй байсан тул өвийг хүлээн авсан гэж үзэж түүнд гэрчилгээг олгосон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөес татгалзсан гэж үзнэ.гэж зааснаар өвөөс гзтгалзсан гэж хуулиар тооцогдсон байгаа тул хэн нэгэн этгээдийг эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж Монголын нотариатчдын танхимийн өвийн нэгдсэн сангаас олгосон лавлагааг үндэслэн асуудлыг шийдвэрлэсэн болно. Миний бие нэхэмжпэгчийн бичсэнчлэн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3-д заасныг зөрчөөгүй хугацаанаас өмнө гэрчилгээг олгоогүй өв нээгдсэн өдөр буюу 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш 1 жил 23 хоног өнгөрсний дараа олгосон байгаа. Миний зүгээс хууль зөрчсөн болон хэн нэгний эрх ашгийг хөндсөн асуудал гаргаагүй ба бүгдийг хуулийн хугацаа өнгөрсөн хойно, хуулийн шаардлагад нийцсэн нотлох баримтуудыг авч үулийн ёсны өвлөгч болох иргэн И.Зэндмэнэ-Эрдэнэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул надад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Насанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Насанжаргал би 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвлөгч И.Зэндмэнэ-Эрдэнэд аав, өвлүүлэгч Ц.Ичинноровын эзэмшиж байсан, Спринтер болон, Чероки маркийн машиныг өвлөх гэрчилгээг өвийн 039-д бүртгэн бичиж өгчээ. Ийнхүү бичихдээ хорооноос өвлөгч ам бүл хоёул амьдардаг, гэрлэлтгүй лавлагааг авсан байна. ИХ-д өвлөгч нь түүнээс өөр өвлөгчгүй бол хугацаанаас өмнө өв нээж болох, мөн ... хамт амьдарч байсан өвлөгч нь 3 сарын дотор татгалзах хүсэлтэ гаргаагүй бол өвлөсөнд тооцох... заалтыг барьж бусад хамтран амьдарч байгаа өвлөгч байгаа эсэхийг харж 3 сарын хугацааг өнгөрөөсөн байна. Өвлүүлэгч гэр бүлгүйг лавлагаагаар, аав, ээж байхгүй болохыг хүүгийн ээж Ононоор тодорхойлолт гаргуулж авсан мөртлөө өв нээх газрыг буруу хийсэн байна. Өвлөх гэрчилгээ авсан И.Зэндмэнэ-Эрдэнэ, түүний ээж Онон, өвлүүлэгч Ц.Ичинноров нар нь сүүлийн 4 жил надаар үйлчлүүлж ирсэн боловсон, соёлтой, төлөв төвшин, сайхан хүмүүс байдаг.Тэгээд итгэлтэй, сайн харилцагч нар гэдгийг тэргүүн зэрэгт тавьж гол зүйлдээ анхаарах анхаарлаа сулруулсан, 2-т өөр дүүргийн асуудлаар өв орж ирдэггүй тул “Баянгол” гэж бодоод түүнээ нягтлаагүй овгийг буруу хийсэн байдаг, гэхдээ ингэж буруу хийснээ нууж хаагаагүй, өвийн программдаа буруу хийснээрээ оруулаад явсан. Одоогийн энэ нөхцөл байдлаас харахад И.Зэндмэнэ-Эрдэнэ нь өвлөгч, тэр тусмаа өвлүүлэгчтэй 22 жил хамт амьдарсан өвлөгч, өвлүүлэгчийг нас барснаас хойш 3 сарын дотор татгалзах хүсэлт гаргаагүй өвлөгч байна. Нэхэмжлэл гаргасан И.Батболд гэдэг хүний хувьд хамтран амьдардаггүй өвлөгч байх бөгөөд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих, байгууллага этгээдэд гаргаагүй... “татгалзсан өвлөгч” байхаар харагдаж байна гэжээ.

Хариуцагч Монголын нотариатчдын танхимын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч И.Батболд нь шүүхэд Баянгол дүүргийн тойргийн нотариатч "Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бусад тооцуулах, уг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулах, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж нэхэмжлэл гаргажээ.

Дээрх шаардлагадаа Монголын Нотариатчдын Танхимыг /МНТ гэж товчлох/ хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шүүхэд гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тусгасан байхыг шаардаж байгаа бөгөөд МНТ-ыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгаагүй байхад МНТ хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Учир нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “ хариуцагч гэж нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ. МНТ нь Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1- д зааснаар “Нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой Монголын Нотариатчдын танхим ажиллана. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Нотариатын үйлдэл хийхэд дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардахыг хориглоно” гэж заасны дагуу МНТ нь нотариатчийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хариуцагч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанжаргалын 39 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлээс хасахыг хариуцагч Монголын нотариатчдын танхимд даалгаж, хариуцагч Ц.Батчимэгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 24, 25, 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг өвийн нэгдсэн бүртгэлээс хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Насанжаргалаас 70 200 төгрөг, хариуцагч Монголын нотариатчдын танхимаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Батболдод олгож шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч И.Батболд давж заалдах гомдолдоо: “...Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан '‘Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй ходбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу зөвлөх үүргийг хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заагдсан "Гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно” гэснийг барилгүй, төрөл сандангийн лавлагаа аваагүйн дээр хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж хийсэн өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тодорхойлолтыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус болохыг шүүх зөв гэж шийдсэнээрээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхны бүртгэл хүчингүй учраас цаг хугацааны хувьд дараагийн бүртгэл дагаад хүчингүй болох учиртай юм. Хугацааны хувьд маргаагүй хэдий ч Нотариатын тухай хууль, Монголын нотариатчдын танхимын дүрэм, нотариатын үйлдэл хийх зааварт тусгагдсан үндсэн чиг үүргээ дээрх нотариатчид хэрэгжүүлээгүйн улмаас И.Батболд би хохирсоор байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч И.Батболд нь хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнэ, Г.Насанжаргал, Ц.Батчимэг нарт холбогдуулан Баянгол дүүргийн нотариатч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн нотариатч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, хариуцагч Монголын нотариатчдын танхимд холбогдуулан Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 24, 25, 26, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулж, өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч И.Батболд, хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнэ нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ц.Ичинноров агсны эд хөрөнгийг өвлөвөл зохих хууль ёсны өвлөгч байна.

Хэрэгт хариуцагч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24, 25, 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан, хариуцагч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг зохигч шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар талууд шүүхэд хүсэлт гаргаагүй байна. /хх 31-33/

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрын нотариатч, өвлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасан журам, үндэслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилжээ.

Ц.Ичинноров нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барах хүртлээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт амьдарч байсан нь зохигчийн тайлбар, 4437 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасны дагуу өв нээгдсэн болон мөн хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрыг Баянзүрх дүүрэг гэж үзнэ.

Хариуцагч Г.Насанжаргал нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэн газрын нотариатч, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус зөрчиж өөр тойрогт хамаарах нотариатын үйлдлийг хийж хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнэд 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Toyota sprinter маркийн 97-28 УНК улсын дугаартай суудлын автомашин, Jeep Chrysler Cherokee маркийн 82-31 УБО улсын дугаартай суудлын автомашинуудын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхдөө адил эрх бүхий хууль ёсны өвлөгч байгаа эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтыг зохих газраас авах, зохих баримтыг бүрдүүлэн нотариатчид хандахыг хүсэлт гаргагчид зөвлөхгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасан зөрчлийг бий болгохын зэрэгцээ хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн байна. Хэдийгээр хариуцагч И.Зэндмэнэ-Эрдэнэ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлөгч мөн боловч өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад бусад өвлөгч нар мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өвлөн авсан, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан эсэхийг нягтлан шалгахгүйгээр нотариатын үйлдэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1-д заасныг зөрчсөн байх тул шүүх хариуцагч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч хариуцагч Ц.Батчимэгийн нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Батчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч И.Батболд, хариуцагч Монголын нотариатчдын танхимд холбогдуулан Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 24, 25, 26, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулж, өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах шаардлага гаргасан.

Шүүх хариуцагч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хариуцагч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өв залгамжлалын гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Монголын нотариатчдын танхимд холбогдох Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 24, 25, 26, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулах шаардлагыг дахин шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч Г.Насанжаргал нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 1.2, 8.3, 8.4-т заасныг тус тус зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хангасан шаардлагын хүрээнд хариуцагч Баянгол дүүргийн нотариатч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг бүртгэсэн бүртгэлийг Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлээс хасахыг хариуцагч Монголын нотариатчдын танхимд даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн ийнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН