Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 431

 

2017 оны 07 сарын 16 өдөр      Дугаар 156/ШШ2017/00431                 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00385/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Заг Капитал” ХХК-ийн  нэхэмжлэлтэй 

  Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Хардал овогт Цогхүүгийн Хасбаатар /РД:СЕ88042419/-т холбогдох

            “зээл, зээлийн хүүгийн 1 556 850 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “Заг Капитал” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Хасбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 70-95 ХЭҮ улсын дугаартай kia lotze маркийн авто машиныг барьцаалсан зээлийг 8 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 115 000 төгрөг төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр утсаар холбогдоход хэд хоног хүлээ гэж хэлсэн. Иймд Ц.Хасбаатараас 1 070 000 төгрөг, алданги 486 850 төгрөг, нийт 1 556 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Хасбаатар нь Хэнтий аймгийн Баянхутаг суманд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн нь Хардал овогт Цогхүүгийн Хасбаатарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Ц.Хасбаатар нь 70-95 ХЭҮ улсын дугаартай kia lotze маркийн авто машиныг барьцаалан 1 000 000 төгрөгийн зээл авсан болох нь барьцаат зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-10х/

Иймд Хардал овогт Цогхүүгийн Хасбаатарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Заг Капитал” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хардал овогт Цогхүүгийн Хасбаатар /РД:СЕ88042419/-ыг  эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хасбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хасбаатартай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Заг Капитал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР