| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00340/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 434
2017 оны 07 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2017/00434 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00340/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Батширээт сум, 4 дүгээр баг, Норовлин, антент 7-3 тоотод оршин суух, Ноовын Энхболорт /РД:СБ-84011526/ холбогдох,
90 000 төгрөг гаргуулах тухай,
Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Н.Энхболор нь 2014 оны 05 дугаар сарын 24 өдөр манай компанитай 1099572 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Н.Энхболор нь 1099572 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 60 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Н.Энхболортой байгуулсан 1099572 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. /хх 1/
Хариуцагч Н.Энхболор нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Жи мобайл ХХК-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2014 оны 05 дугаар сарын 24 өдөр манай компанитай 1099572 тоот төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гэрээний үүргийн биелэлт 60 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо энэ хэрэгт маргаангүй болно” гэжээ. /хх 17/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Энхболорт холбогдуулж 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Энхболор нь нэхэмжлэлийн шаардлага 90 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Энхболороос “90 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Энхболороос 2 075 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Н.Энхболор нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА