Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Н.*******,

түүний өмгөөлөгч  Р.Баярхүү /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Чонос овогт Нарантуяагийн *******т холбогдох эрүүгийн 2131000730107 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, эгч, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн Буур хээр 2 дугаар хэсгийн 150 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Шүдэнзний арын задгайд түр оршин суух хаягтай, урьд

1. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 1 жил хойшлуулсан;

2. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

3. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 126 дугаартай захирамжаар ялаас чөлөөлж сулласан,

4. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 68 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

5. Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь    зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг 2014 оны 03 дугаар сарын 12-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,  

6. Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай захирамжаар өршөөлийн хуулиар ялаас өршөөн хэлтрүүлсэн.

7. Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн гусгай ангийн 145.2-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулсныг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

8. Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

9. Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 9 удаагийн ял шийтгэлтэй, Чонос овогт Нарантуяагийн ******* /РД:МЮ89011190/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 086 тоотод оршин суух *******ийн байшингийн модон рамтай цонхыг хагалан нэвтэрч, бэлэн 115,000 төгрөгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 086 тоотод оршин суух *******ийн байшингийн модон рамтай цонхыг хагалан нэвтэрч, бэлэн 115,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16-17 цагийн хооронд Буйрын голд эзэнгүй айлын хаалга цоожтой байхаар нь цонхийг нь түлхэж ороод шкаф болон авдрыг ухаад доторхи цүнхнээс нь 115,000 төгрөгийг аваад цонхоор нь буцаад гарсан. Би удаа дараагийн гэмт хэргийн үйлдэлтэй маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 17 цаг 40 минутын орчим би эхнэрийн хамтаар Сүхбаатар сумын 1-р багт оршин суух найз Зүмбэрэлмаагийнд очихоор гарсан юм. Гарч яваад 2 цаг орчмын дараа гэртээ ирэхэд 3 өрөөний цонх гурвуулаа онгорхой, хөргөгчид байсан хүнсийг бүгдийг нь гаргачихсан, жижиг өрөөний авдарт байсан зүйлсийг гаргасан, том өрөөний шкафанд байсан зүйлсийг гаргаж, авдарт байсан каскан дотор байсан 115,000 орчим төгрөгийг авсан байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр нөхрийн хамт Сүхбаатар сумын 1 дүгээр багт орших найзындаа очоод ирэх үед гэрт хулгай орсон байдалтай эд зүйл газраар 3 өрөөний цонх онгорхой, хүчээр эвдэн онгойлгосон байдалтай байсан. Авдарт касканд хийсэн байсан 115,000 орчим төгрөг байсан нь алга болсон байдалтай байна...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******гийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмнө нь “Самсунг Ж7” маркийн гар утастай байсан ба тухайн утсыг найз болох *******д түр бариулахаар өгсөн юм. Найз маань шоронгоос гарч ирсэн юм. Шоронд орсныг нь ч мэдэж байсан юм. Надад хэлэхдээ шоронгоос гарч ирээд удаагүй байна. Утастай болтол түр хэрэглүүлчих утас байна уу? буцаагаад өгчихнө гэж хэлээд авсан юм. Зарж борлуулсан юм бол байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Шүүгдэгч Н.*******ын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд ганцаараа мод, нүүрс зарж явж байгаад ойрхон байсан айлаас мод нүүрс авах уу? гэж асуух гээд ортол гэрт нь хүн байхгүй, хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь цонхыг нь түлхэхэд онгорхой байхаар нь орсон. Хэнийх гэдэг айл гэдгийг нь мэдэхгүй. Хувцасны шүүгээ, авдар зэргийг нь үзэж байгаад авдар тодор бор өнгийн түрийвчинд байсан 115,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг[5],

6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6], 7.Шинжээчийн дүгнэлт[7], 8. Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл[8], 9.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж[9], 10.Шүүгдэгчийн “Төрийн банк”-ны дансны хуулга[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Н.*******ын засрал хүмүүжлийн тодорхойлолт[12] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгч Н.******* нь өөрөө хэлж байна ажилд орох гэсэн боловч олон удаагийн гэмт хэргийн үйлдэлтэй учраас ажилд авдаггүй гэж хэлж байна. Н.*******т боломж олгох үүднээс хорих ялын доод хэмжээг оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэсэн санал, өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[13]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.******* нь удаа дараа хорих ялаар шийтгэгдэж байсан. Урьд үйлдсэн гэмт хэргүүд нь дандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан. Өмнөх шүүхийн шийдвэрүүд нь шүүгдэгчийг олон удаа харгалзан ял хойшлуулах, тэнсэх арга хэмжээ авагдсан байсан. Энэ хүн нийгэмших боломж нь байсан боловч дахин гэмт хэрэг үйлдэж байгаа хувийн байдлыг нь харгалзан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн ялын саналыг гаргасан.[14]

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Өмнөх үйлдэл нөлөөлөхгүй шүү. Хүнд ял шийтгэл оногдуулах үндэс байхгүй” гэсэн санал, дүгнэлтийг хийсэн[15]

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.*******ын хувьд өмнө олон удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.*******т 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас 56 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал өнгийн гэртэй, шаргал өнгийн “Samsung J7” маркийн гар утас 1 ширхгийг эзэмшигч *******д буцаан олгож, хар өнгийн судалтай саарал өнийг малгай 1 ширхгийг шүүгдэгч Н.*******т буцаан олгохоор тогтоов.

Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос овогт Нарантуяагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.*******т 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас 56 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн саарал өнгийн гэртэй, шаргал өнгийн “Samsung J7” маркийн гар утас 1 ширхгийг эзэмшигч *******д буцаан олгож, хар өнгийн судалтай саарал өнийг малгай 1 ширхгийг шүүгдэгч Н.*******т буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 6-14 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 56-60 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 76-116 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 118-120 дугаар тал

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[14] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС