Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 435

 

2017 оны 07 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2017/00435                      Хэнтий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00350/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

  Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, Энхбатын Оюуномин /РД:СЭ86012406/-д холбогдох,

  “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 120 000 гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Энхбатын Оюуномин нь 2014 оны 5 сарын 10-ны өдөр манай компанитай  1088387  тоот төхөөрөмж зээлээр худалдах,худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Э.Оюуномин нь 1088387 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 80 000 /наян мянга/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд Э.Оюуноминтой байгуулсан 1088387 тоот төхөөрмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 40 000 төгрөг, нийт 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1х)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нанжидмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Оюуномин нь Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч  Жи Мобайл ХХК нь хариуцагч Э.Оюуномингоос “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 120 000 гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нанжидмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх-ийн 30 тал) 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Оюуноминд холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 120 000 гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Жи Мобайл ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР