Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 437

 

2017 оны 7 сарын 18 өдөр                        Дугаар № 437                                                     Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00415/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Жонон овогт Чулууны Оюунцэцэг /РД: СР-66123001/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. Одоо 51 настай. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад 20 жил ажилласан. 

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 5-12, 18, 19, 21 / бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ч.Оюунцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Хүсэлт гаргагч Ч.Оюунцэцэг нь 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1991  оны  01 дүгээр сарын  01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Үүнд: нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 7-8/, Хэнтий аймгийн Архивын тасгаас гаргасан Ч.Оюунцэцэгийн цалингийн тодорхойлолт /хх 5,6/, №5505, 33, 118, 15 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 7-10/,1970 оноос 1996 оныг хүртэл хугацаанд 1982 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мод бэлтгэлийн цехэд дизельчин, цахилгаанчнаар ажиллаж байсан гэрч Ц.Баатарцогтын мэдүүлэг /хх 20/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 20-21/, 1982 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан гэрч Д.Ганхсүхийн мэдүүлэг /хх 23/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 24-25/ зэрэг болно.

 

Ч.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1982 оны 6 дугаар сарын 30 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын  01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонон овогт Чулууны Оюунцэцэг /РД: СР-66123001/ нь 1982 оны 6 дугаар сарын 30 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын  01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ч.Оюунцэцэгт мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА