| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч *******,
шүүгдэгч Т.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тайжууд овогт Туяагийн *******т холбогдох эрүүгийн 2131001890154 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг, 5 дугаар хэсэг, 03-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Туяагийн *******, РД:/МХ85121116/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын, Хуурч 2 дугаар багийн 03-13 тоотод өөрийн гэртээ *******тэй “өмнө 5 сард зодолдсон” талаар маргалдан, муудалдаж, нүүрэн тус газарт нь гараараа болон унины хугархайгаар цохиж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн доод булан хөндлөн хугарсан, нэг шүдний мултарсан хугаралтай, эрүүний зүүн доод булан хөндлөн хугарсан, 1 шүдний мултарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр миний найз Амарсанаа манайд 2 пиво бариад орж ирсэн. Тэгээд Амарсанаа Бямбаарайг дуудсан. Удалгүй Бямбаарай ирээд бид 3 гурвуулаа болсон. Бямбаарай би пиво уухгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал ******* нэлээн согтуу орж ирээд уугаад сууж байтал П.Од-Эрдэний эхнэр орж ирсэн. ******* гэнэт над руу агсарч, гарын салаавч өгсөн. Тэгээд миний уур хүрээд П.Од-Эрдэнийг цохисон. Амарсанаа, Бямбаарай хоёр бид хоёрыг салгаад гэрээс авч гарсан.Бямбаарай П.Од-Эрдэнийг хашаанаас гарчихсан байсан. Удалгүй Амарсанаа, Бямбаарай бид гурав сагсны талбай дээр бөмбөг шидээд байж байтал гаднаас ******* орж ирээд “би зүгээр цохиулаад гардаг хүн биш” гэж хэлээд над руу дайраад байхаар нь би дахин нэг цохисон. Унины хугархай мод байхаар нь тэрийг би аваад хүмүүсийн дээгүүр давуулаад П.Од-Эрдэний толгой руу цохисон. Тухайн үед П.Од-Эрдэний эхнэр уурлаад цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг П.Од-Эрдэнийг авч явж эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр би тэгье би эмчлүүлээд өгье гэж хэлсэн.Эмнэлэг дээр очиход Амараа эмч П.Од-Эрдэний эрүүг барьж үзээд чиний эрүү хугараагүй зүгээр байна гэж хэлсэн. Хэрвээ хугарчихсан байвал би эмчлүүлээд өгье гэж хэлсэн. ******* бид хоёр зэргэлдээ амьдардаг учраас цагдаа бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Гэрт ирээд ******* намайг чи ганц шил архи авчихаач гэж хэлэхээр нь би чадахгүй, чамтай дахиж архи уухгүй гэж хэлсэн. Бид хоёр 06 дугаар сарын 06-ны өдөр муудалцсан. 06 дугаар сарын 08-ны өдөр Амарсанаа над руу залгаад ******* намайг ажлаа хийгээд байж байтал араас хүрч ирээд юмаар цохичихлоо. Би эргэж хараад хавирч унагаасан чинь миний хөлийн булчин руу цохичихлоо. Би эмнэлэг дээр ирээд оёдол хийлгүүлчхээд байж байна. Чамаас болоод ийм юм болчихлоо гэж хэлсэн. Яахаараа надаас болдог юм бэ? гэж асуухад намайг П.Од-Эрдэний ах Болдбаатарт хов зөөлөө гэж хэлээд намайг цохисон гэж хэлсэн. П.Од-Эрдэний ээж, эхнэр хоёр нь ирж салгаж авсан. Би цагдаад хэллээ гэхэд П.Од-Эрдэний ах цагдаад мэдэгдээд хэрэггүй гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдээгүй гэж надад Амарсанаа хэлсэн. ******* бид хоёр муудалцсаны хоёрхон хоногийн дараа ийм зүйл болсон байсан. Би П.Од-Эрдэний эмчилгээнийх нь зардлыг төлж барагдуулж болно. Харин ганцхан эргэлзэж байгаа зүйл бол хоёрхон хоногийн дараа дахин хоёр хүнтэй маргалдсан асуудалд би эргэлзэж байна. Өөр хэлэх зүйл алга. 07 дугаар сарын 03-ны өдөр П.Од-Эрдэний эгч нь над руу яриад чи миний дүүг цохиод гэмтээсэн байна гэж хэлэхээр нь би цохисноо хүлээн зөвшөөрч байгаа тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд эмч зүгээр байна гэж хэлснийг нь би П.Од-Эрдэний эгчид хэлсэн. Эгч нь 3,500,000 төгрөгөөр эрүү болон шүдийг нь янзлуулах юм байна. Чи мөнгийг нь өг гэж хэлэхээр нь би шүүхээр яваад шийдүүлье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Од-Эрдэний өгсөн “...Т.******* үнэн ярьж байна. Тухайн үед эмч үзээд “зөөлөн эдийн гэмтэл байна” гэсэн юм. Би маш олон өдөр шингэн юм уугаад яваад байсан юм. Тэгээд хоол идсэн чинь өвдсөн юм. Би Улаанбаатар хот руу машин авах гэж яваад эгчийн шүдний хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шүдний зураг авахуулахад эрүү 2 хугарсан байсан. ...Хажуу айлын ******* ахтай зодолдсон гэж эхнэр хэлсэн. Тэгээд чанга яригч дээр тавиад эгч ярихад “За тэгээд тэгээд яасын, наад чинь энд тэнд хүмүүстэй зодолдоод явдаг” гэж хэлээд эгчийг үл тоомсорлосон байдалтай ярьсан. Эрүүний хугарлыг ******* учруулсан, 3 дугаар эмнэлэг дээр оношилгоо хийлгэж, дахин эмчилгээ хийлгэж чадаагүй. Найз маань нэг ч удаа уулзаагүй. Би Бүрэнжаргал эмчид үзүүлэхэд чам шиг хүн анх удаагаа харж байна гэсэн. Нэг бол тэнэг юм уу? эсхүл гүргэр юм уу? гэсэн. Одоо ч хөндүүр байна. Айл улсууд учир зүйгээ олж болно. Яаралтай эмчилгээ хийлгэж хагалгаанд орохгүй бол болохгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч П.Од-Эрдэний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө явж ирээд хөрш айл болох Т.*******ынд орсон юм. Яагаад орох болсон гэхээр манай хоёр найзын машин тэдний гадаа зогсож байхаар нь орсон юм. Тэдний гэрт ороход Т.*******, Амараа, Бямбаараа гурав дундаа 1 том пиво тавьчихсан сууж байсан. Би тэднийд орохдоо халамцуу байсан юм. Тэгээд би ороод дөнгөж суух гэж байтал ******* үгийн зөрөөгүй миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохиод авсан юм. Ингээд бид хоёр барилцаж аваад гэрээс нь гарсан чинь миний хөл, нуруу нүүр гээд л олон газар луу гараараа цохиж хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Тэгээд орилоон хашхираан болсон чинь манай эхнэр гаднаас орж ирээд болиулах гээд байж байтал ******* намайг өшиглөөд авахад нь би газар уначихсан чинь ******* унины хугархай хэсгээр миний толгой руу 2-3 удаа цохисон чинь манай эхнэр салгаж дийлэхгүй болохоор цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд удалгүй хоёр цагдаа ирээд намайг болон *******ыг аваад явсан юм. Тухайн зодоон болж байх үед Амараа болон Бямбаараа хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Ингээд “бид хоёрыг эмнэлэгт үзүүлнэ” гээд эмнэлэг дээр үзүүлсэн эмч нь “миний хацар хэсгийн хэд эргүүлж үзээд зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй юм байна” гэхээр нь би ******* цагдаа хоёрыг байхад “зөөлөн эдийн гэмт зэрэг бол яах вэ? Айл саахалт хүмүүс юм чинь” гээд “харин шүд эвгүй болчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд цагдаа нь “танд гомдол санал байна уу?” гэж асуухад “гомдол санал байхгүй шүд ам гэмтсэн бол гомдол гарганаа” гэж хэлээд цагдаа машинтайгаа гэр гэрт хүргэж өгсөн юм. Ингээд тухайн үйл явдал болсноос хойш 06 дугаар сарын 26-27-ны үед Улаанбаатар хот ороод шүд өвдөөд шүдээ авахуулах санаатай шүдний эмнэлэг ороод шүдний дэлэгмэл зураг авхуулсан чинь эмч нь “юун шүд авах вэ? чиний эрүү чинь хугарчихсан байна” гэж хэлэхэд би эрүү хугарсан болохыг мэдсэн юм. 3 дугаар эмнэлэг дээр оношилгоо хийлгэж, дахин эмчилгээ хийлгэж чадаагүй. Найз маань нэг ч удаа уулзаагүй. Би Бүрэнжаргал эмчид үзүүлэхэд “чам шиг хүн анх удаа харж байна,” нэг бол тэнэг юм уу, гүргэр юм уу” гэж хэлсэн. Одоо ч хүндвэртэй байна. Хөрш айл улсууд учир зүйгээ олж болно. Эмчилгээ хийлгэж, хагалгаанд орохгүй бол болохгүй. Гомдолтой байна. *******ыг “чи эмнэлэг судлаад үзүүлчих” гэсэн...” гэх мэдүүлэг[3],
4.Хохирогч П.Од-Эрдэний 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******т цохиулсны улмаас маргааш гэхэд нь миний хацар хавдсан байсан. Тухайн явдал болохоос өмнө миний хугарсан талын шүд өвддөг байсан. Би шүд маань л юм болов уу гэж бодоод яваад байсан. Хоол идэхэд миний шүд, эрүү хэсгээр хөндүүрлэж хоол идэх дуршилгүй болж байсан. Өвчин намдаах эм хэрэглээгүй өөрөө гүрийгээд явдаг байсан. Болдбаатар ах надад ахын хувьд хатуу үг хэлж байсан тэрнээс биш миний биед халдсан зүйл байхгүй. Тухайн явдлыг манай аав ээж эхнэр гээд хүмүүс харж байсан шаардлагатай бол тухайн асууж болно. Эмчид үзүүлэхэд маш их өвдөж байсан. Согтуу байсан учир бас ч гэж гайгүй байсан...”гэх мэдүүлэг[4],
5.Гэрч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би 14 цагийн үед *******ын гэрт хоёр ширхэг “Сэрүүн” нэртэй том пиво аваад очсон юм. Тэгээд бид хоёр нэг том пиво уугаад хоёр дахь пивийг талд нь оруулаад байж байтал гаднаас Бямбабаяр орж ирсэн юм. Ингээд бид гурав юм яриад сууж байтал удалгүй Од-Эрдэнэ орж ирээд удалгүй араас нь Од- Эрдэнэийн эхнэр нь орж ирсэн юм. Тухайн үед Од-Эрдэнэ орж ирэхдээ нилээн их согтуу орж ирсэн. Тэгээд гэнэт л *******, Од-Эрдэний шанаа руу 1 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би *******ын бариад авсан чинь Од-Эрдэнийг Бямбабаяр барьж аваад Бямбабаяр Од-Эрдэнийг аваад гэр лүү нь оруулж өгөхөөр гараад удалгүй Бямбабаяр “гэрт нь оруулчихлаа” гээд иргэж ирсэн юм. Ингээд бид 3 сагсны шийдэн дээр бөмбөг шидээд байж байтал Од-Эрдэнэ гаднаас дахиад орж ирээд ******* луу “ална чамайг” гээд л дайрсан. Тэгсэн чинь ******* газар байсан унины хугархайгаар толгойны дух хавьцаа хоёр удаа цохисон санагдаж байна. Тэгээд би *******ыг барьж аваад Бямбабаяр Од-Эрдэнийг барьж авсан чинь Од-Эрдэнэ “толгой өвдөөд байна” гэсэн чинь эхнэр нь “цагдаа дуудна” гээд цагдаа руу залгаад удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан юм. Болдбаатар тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа манай гэрт ирж хоол унд идэж уугаад гарсан юм. Тухайн үед Болдбаатар, *******, Од-Эрдэнэ хоёрын талаар асуухаар нь юу болсон талаар хэлсэн юм. Тэгж хэлснээс болж Болдбаатар дүү рүүгээ загнаж уурласан, хашхирсан гэсэн. Тэрнээс болж Од-Эрдэнэ над дээр ирж “ахад хов зөөсөн байна, чамаас болж ахад загнууллаа” гэж хэрүүл хийж байгаад явсан зүйл бол болсон...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* надтай маргалдахад нүүрний зүүн хацар орчим бага зэргийн хавдартай байсан. Ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Би тэрийг нь тодруулж асуугаагүй болохоор яагаад хавдсан талаар мэдэхгүй. Тэр өдрөөс хойш уулзаагүй. ******* надаас уучлалт гуйгаад бид 2 салсан. Намайг *******, ******* нарын зодооныг ярьснаас болж ахдаа загнуулсан талаар хэлсэн. Яг юу болсон талаар мэдэхгүй. Т.*******ыг бага байхын мэднэ. Даруухан, дөлгөөхөн ааш зантай хүнтэй маргалдаад байдаггүй. Хөдөлмөрч ажилсаг. Согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг. П.Од-Эрдэнийг найзын дүү гэдгээр нь мэднэ. ******* эрүүлдээ зүгээр хүнд тусархаг ажилсаг залуу. Архи уучихаараа тавьтаргүй юманд түрүүлж хөдлөх гээд байдаг түргэн зантай болчихдог...” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч *******ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байхаа яг 10 хэдэн байсныг сайн санахгүй байна. Тэр зодоон болдог өглөө нөхөр бид хоёр 2 дугаар салаа гэх газар луу нэг айл “100 хонь зарна” гэж фэйсбүүк дээр тавьсан байсан болохоор нь тэрийг очиж үзчихээд хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд тогны Баяраагийнд очсон юм. Бид хоёр очихдоо манай нөхөр “Боргио” нэртэй том пиво авч орсноо хувааж уусан юм. Тэгээд пиво уучихаад Баяраа дэлгүүр орж 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад тэр хоёр бас тэрийг хувааж ууцгаасан юм. Ингээд гэр лүүгээ би машинаа бариад хашааныхаа гадаа Од-Эрдэнийг буугаад хашааны хаалгаа онгойлгоодох гэж хэлсэн чинь машинаас буугаад хашааны хаалга онгойлгохгүйгээр Тогтохоо ахынх руу яваад орчихсон юм. Тухайн үед Од-Эрдэний эгчтэй би гар утсаар ярьж байсан юм. Тэгсэн эгч нь “Од-Эрдэнэтэй ярья” гэж хэлэхэд нь утсаа бариад Тогтохоо ахынх руу орсон юм. Тэгээд би “утсаар эгч ярья” гэж хэлсэн чинь утсаа аваад гадаа гарч ярьж байгаад орж ирээд дөнгөж сандал дээр сууж байхад нь Тогтохоо ах манай нөхрийг чи миний нүд рүү цохисон гээд баруун гараа атгаж байгаа зүүн шанаа руу нь хоёр удаа цохиод авсан юм. Тухайн үед гэр дотор нь Амараа ах, Бямбаараа ах гэх хүмүүс байсан. Тэгээд Од-Эрдэнийг цохисоны дараа Амараа ах дундуур нь ороод салгасан юм. Тэгсэн чинь Тогтохоо ах Амараа ахыг түлхэж холдуулаад тэр хоёр барилцаж аваад ноцолдсон чигээрээ гэрээс нь гараад гадаа зодолдоод байсан. Тэгээд Амараа ах тэр хоёрыг салгаад би нөхрөө аваад тэдний хашаанаас гараад машины хажууд очиход аав ирээд “чи яах гээд орилж хашхираад архи дарс уусан юм бэ?” гээд загнаж байгаад буцаад гэр лүү орсон юм. Тэгээд аавыг надтай юм ярьж байх хооронд манай нөхөр Тогтохоо ахынх руу орж байгаа харагдсан юм. Тэгэнгүүт нь би араас нь орсон чинь манай нөхөр “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд орилоод очиход Тогтохоо ах “чи хэд хоногийн өмнө миний нүд рүү цохисон биз дээ” гээд дахиад барилцаад авсан юм. Тэгээд Тогтохоо ах манай нөхрийн шанаа руу нь хэд хэдэн удаа цохиод авсан чинь Амараа ах Бямбаараа ах хоёр салгаж байх хооронд Тогтохоо ах мод барьж орилж ирээд манай нөхрийн толгой руу нь цохиод авсан чинь манай нөхөр нүүрээ гараараа хаагаад өвдөглөөд суусны дараа хоёр гурван удаа нөгөө модоороо толгой руу нь цохиод авсан. Тэгээд би салгаж дийлэхгүй болохоор “цагдаа дуудлаа” гэж хэлж хэлээд цагдаагийн дугаарыг ахаасаа аваад цагдаагийн дугаар луу залгаад “манай нөхрийг зодоод байна” гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд манай нөхөр, Тогтохоо ахыг хамт суулгаж, аваад яваад өгсөн. Тэгээд 30 минутын дараа манай өөрөө орж ирээд “цагдаа намайг эмнэлэг дээр очиж үзүүлсэн” гээд эмч нь хацрыг нь илж үзээд гайгүй байна зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй гэж хэлэхээр нь би “Тогтохоод зөөлөн эдийн гэмтэлтэй бол надад гомдол санал байхгүй харин шүд, эрүү хугарсан байвал гомдол гаргана шүү” гэж хэлсэн гэж надад хэлсэн юм. Тухайн үед цагдаа над руу залгаад “танай нөхөр гомдолгүй гэж байна, та гомдолтой байна уу?” гэхээр нь би “манай нөхөр гомдолгүй” гэж хэлсэн бол би гомдолгүй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч *******ын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******, Т.******* нарын талаар сумын иргэн гэдгээр нь мэднэ. П.Од.Эрдэнэ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4-лээ амьдардаг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Аав ээж 2 нь салаад тус тусдаа мал маллаж амьдардаг. ******* мал маллахад нь туслаад яваад байгаа харагддаг. Т.******* ******* нар нь хоорондоо хөрш, саахалт айлын залуучууд, нэг үеийн залуучууд учраас найз нөхөд гээд явдаг. Хамт морь мал уяад нэг нэгнийхээрээ ороод хамт явж байгаа харагддаг. Тэрнээс илүү сайн мэдэхгүй. Т.******* Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их сургуульд сураагүй байх. Т.******* ам бүл-4-лээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн алба хааж байгаагүй. Цэргийн албаа дүйцүүлэхээр хаахаар хөөцөлдөж бүртгүүлсэн байгаа. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Хаяа нэг сумын тариан компаниудад том машин барьж тариа хураалтад ажилладаг. Эхнэр нь урд нь Засаг даргын орлогчийн ажил хийж байсан. Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч *******ын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 09-10-ны үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Цагааннуур суманд “Ноён уул” дэлгүүрийн барааг хүргэх ажлаар ирсэн. Тэгээд би Цагааннуур сумын төвд байх төрсөн дүү П.Од-Эрдэнийн гэрт очсон. Од-Эрдэнийн нүүр, царай нь хавдаж хөхөрчихсөн байдалтай, юм асуухаар урдаас хариулж чадахгүй байхаар нь гайхаад “юу болов, яасан вэ?” гэхээр хариулахгүй байсан. Тэгээд би ээжээс асуухад надад хандаж “Од-Эрдэнэ, Амараа, ******* нар нь 06 дугаар сарын 06-ны өдөр нийлж архи уугаад зодоон хийсэн ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Од-Эрдэнэд уурлаад “яагаад архи уугаад зодоон хийгээд байгаа юм вэ?” гэж өндөр дуугаар орилсон. Тухайн үед манай аав, ээж хоёр харж байсан юм. Тэгээд би *******тай гудамжинд тааралдаж түүнд хандаж “та нар яагаад архи дарс уугаад зодоон хийгээд яваад байгаа юм вэ?” гэхэд өөдөөс үл оошоосон байдалтай байсан. ******* надад хандаж хэлэхдээ “тэр орой танай дүү чинь өөрөө манайд ирчихээд “пизда, новш минь” гээд орилоод байсан. Тэгэхээр нь цохьсон юм” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай дүү Од-Эрдэнэ эмнэлэгт үзүүлээд явсан. Тэгээд сүүлд Улаанбаатарт эгч Бүрэнжаргалынд очсон бөгөөд эмнэлэгт шүдээ үзүүлэхэд эрүү хугарчихсан байсан гэж сонссон. Би болсон явдлыг өөрөө нүдээрээ үзээгүй. ******* хэдэн өдрийн над руу өөр хүмүүсээр яриулаад өргөдлөө авчихаач гэж хэлээд байдаг байсан. Би өөрийн дүү П.Од-Эрдэнийг зодож цохисон асуудал болоогүй, намайг тэдний гэрт нь очиход аав Пүрэв, ээж Тунгалагсайхан, Бямбаа ах нар сууж байсан юм. Би хашаан дотор Од-Эрдэнийг архи уусан, хүнд зодуулсан байхаар нь уурлаж жаахан хатуу үгээр зэмлэж үглэсэн, түүнээс гар хүрээгүй, нүүр нь аймаар болчихсон байсан. Би дүү жээк / Од-Эрдэнэ/-д ойртдоггүй, хэл яриагаар л ойлгуулах гэдэг түүнээс ойртож гар хүрдэггүй. Манай дүү цайлган зантай учраас архи уухаараа амархан согтдог. Тэр үед нь ******* нэг биш удаа зодож байгаа юм. Манай дүүгийн эмчилгээний зардлыг *******аас гаргуулж, дүүгээ эрүүл болгомоор байна...” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч *******ын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т.*******тай 2001 онд Цагааннуур суманд ажлаар явж байхдаа танилцсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл найзын харилцаатай явж байна, Т.******* нь эхнэр, 2 хүүхдийн хамт Цагааннуур суманд амьдардаг бөгөөд манай гэр бүлийн найз юм. ******* нь багадаа өвөө, эмээтэйгээ өссөн, өвөө нь лам байсан, хүмүүжил сайтай хүүхэд гэж сонсож байсан. Би тэдний гэрт хааяа, хааяа очиж амьдардаг байнга холбоо харилцаатай байдаг юм. Т.******* 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ 2021 бүсийн морины уралдаан үзэх зорилгоор Сүхбаатар суманд ирсэн. Тэгээд манай гэрт байх үедээ *******тэй муудалцаж зодолдсон талаараа ярьж байсан. Би тэр *******тэй танилын харилцаатай байдаг юм. Манай найз Т.******* нь тайван, дөлгөөн ямар нэгэн шийдвэр гаргахдаа бодож тунгааж байж гаргадаг хянуур зантай удаан гаргадаг зантай. Найзууд дундаа “айн яах вэ? гэдэг хочтой болсон байсан. Би Т.*******тай нөхөрлөх хугацаанд хүнтэй хэрэлдэж зодолдсон асуудал гаргаж байгаагүй, хүнтэй эв ая олоод явдаг залуу байгаа юм. Би найзыгаа хүн зодчихсон гэхэд итгэхгүй байгаа юм. Найз маань архи согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэдэг, согтуу үедээ хүнтэй маргалдах, агсам тавьдаг элдэв муу ааш араншин байхгүй. Т.******* нь морь уях сонирхолтой, ажилсаг залуу гэдгийг би мэднэ. Эхнэр нь бас хүмүүжил төлөвшил сайтай, үр хүүхдүүддээ халамжтай, сумандаа нэр сайтай залуу байгаа...” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч *******ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүү Од-Эрдэнэтэй уулзахаар гэрт нь очтол Од-Эрдэнэ нь “хөрш айлын ******* гэх залуугийн гэрээс гарч ирж байсан гарч ирээд надад миний эрүү хэсэгт цохичихлоо, миний шүдээр өвдөөд байна” гэж хэлж байсан. Би тухайн цохиж зодолдсон талаар хараагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байгаа. Орой нь ямартай ч залгаж асуухад эмч гайгүй гэж хэлж байсан гэж надад хэлсэн. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа Од-Эрдэнийн төрсөн ах болох Болдбаатар ирээд хавдсан байсан эрүүг нь хараад Од-Эрдэнэд хандаж “чи яах гэж айл саахалтынхаа хүн амьтантай маргалдаад хэл ам хэрүүл хийгээд яваад байдаг юм бэ, наад шүд чинь яагаад хавдчихсан байсан юм бэ” гэж ах хүний хувиар дүүдээ хэдэн үг хэлсэн. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би дэргэд нь байсан хүний хувьд сайн мэдэж байна. Од-Эрдэнэ нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг тэрнээс биш уг нь хүн амьтантай маргалдаад байдаггүй, эхнэр хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч ы 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би хөдөө мал дээрээ байсан. Тухайн явдлаас хойш 3 хоногийн дараа Болдбаатар, Од-Эрдэний гэрт ирэхэд нөхөр Пүрэв бид 2 байж байсан юм. Тэгэхэд Болдбаатар нь Од-Эрдэний эрүүг нь хараад “яачихсан юм наад эрүү ам чинь гэж хэлээд айл саахалт юм байж аятайхан шиг эвтэй амьдраад байж болдоггүй юм уу, яагаад архи дарс хэрэглээд хүн амьтантай маргалдаад зодоон цохион хийгээд байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал болоогүй. Ширүүхэн хэдэн үг хэлсэн...” гэх мэдүүлэг[12],
13.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “1.П.Од-Эрдэнийн биед эрүүний зүүн доод булан хөндлөн хугарсан, нэг шүдний мултарсан хугаралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[13],
14.Яллагдагч Т.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дан ганц П.Од-Эрдэнийг цохиогүй болохоор эргэлзээтэй байна. Тэрнээс цохиогүй гэж хэлэхгүй. Надтай маргалдаж, зодолдсоны дараа Од-Эрдэний төрсөн ах Болдбаатар нь зодсон гэж сонссон. Дараа нь Од-Эрдэнэ нь Амарсанаатай маргалдаж, зодолдсон гэж сонссон учраас надаас хойш хэд хэдэн хүнтэй зодолдохдоо эрүүний гэмтэл авчаагүй байгаа гэсэн бодол байна. Надаас мөнгө авахын тулд цагдаагийн байгууллагад хандсан гэж ойлгож байгаа. Тухайн үйл явдал болох үед “эмнэлгээр эмчилгээ хийлгэж, асуудлыг эртхэн шийдье” гэж намайг хэлэхэд эмчилгээ хийлгэх байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг[14], 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтЯаралтай тусламж үзүүлсэн хуудас тэмдэглэл[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч П.Од-Эрдэний зүгээс гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэнд үндэслэн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.*******ыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Туяагийн *******т 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан торгуулийн ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ