Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Цорос овогт Гэжээгийн Отгонпүрэвт холбогдох эрүүгийн 1931004210065 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар багийн засаг дарга албан тушаалтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум Охиндий 2 дугаар баг, Бүүргийн 1 дүгээр гудамж, 03-02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цорос овогт Гэжээгийн Отгонпүрэв, /РД:МО89041319/;

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар багийн Засаг даргаар ажилладаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 59 ширхэг, /22 ширхэг түлшний, 37 ширхэг хэрэглээний/ нийт 4.6335 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, иргэн *******ын эзэмшлийн 38-92 СБА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 962,868 /есөн зуун жаран хоёр мянга найман зуун жаран найман мянга/-н төгрөгийн бодит хохирол, 2,888,604 төгрөгийн хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...тухайн үед Хүдэр сумын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар модны эрх өгч байхад нь би өөрөө байгаагүй. Тэгээд манай ахын машин эвдэрсэн тул “түлээний мод бэлтгэж амжихгүй болчихлоо” гэж над руу залгаж хэлсэн. Би тэгэхэд ажил дээрээ байж байгаад 2 цагийн орчим ажлаасаа чөлөө аваад цайны цагаараа хүн гуйгаад араас нь очсон байдаг. Тухайн мод бэлтгэсэн газар нь манай ахын мод бэлтгэх зөвшөөрөлтэй мод мөн үү? биш үү? гэдэг талаараа огт мэдээгүй. Зам салаад явж байхад мод бэлтгэж байсан хүмүүстэй таарсан. Надад өөрт минь гоожин бичүүлээд авах боломж байсан. Манай ах өөрөө гоожинтой байсан болохоор би аваагүй. Ах “машин эвдэрчихлээ чи миний оронд түрүүлж очоод мод бэлтгэж бай” гэж хэлсэн. Тэгээд би эрхийн би эрхийн бичигтэй байсан болохоор мод бэлтгэхээр явсан. Яг тухайн үед гэмт хэрэг үйлдэж байгаа талаараа мэдээгүй” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******ы 2020 оны 01 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн ******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна”...гэжээ.[3],

4. Гэрч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хуурай дүү ******* намайг гуйгаад “хамт модонд яваад өгөөч” гэхээр нь цуг ууланд ирж *******ийн хөрөөдөн бэлдэж өгсөн модыг машин дээрээ ачаад явж байгаад саатуулагдсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх  явцад 38-92 СБА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн ******* түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 38-92 СБА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр Шаамар сумын иргэн ******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. ******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 38-92  СБА улсын дугаартай, “Портер”  маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоон шалгахад Шаамар сумын иргэн ******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачин тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ойг нээж, ойд мод бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тухайн Хүдэр сумаас авсан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. ******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч *******гийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450м3  бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Шаамар сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан бол байгаль хамгаалагчаас авсан байх. Миний хувьд Шаамар сумын иргэн *******, ******* гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч *******ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3  бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Шаамар сумын байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн *******, ******* нар нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Буяндэлгэр, Давааням, Баярбаясгалан, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулан очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой. Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэднэ. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3  бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Шаамар сумын Байгаль хамгаалагч нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Шаамар сумын иргэн Б.Давааням нь 2019 оны 10-р сарын 31-ны өдөр Байгаль хамгаалагч *******ээр 0091287 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байдаг. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Р.Баярбаясгалан, Б.Давааням, Ганзориг, Шаамар сумын байгаль хамгаалагч нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг”... гэх мэдүүлэг[9],

10. Гэрч ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Шаамар сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер *******, Хүдэр сумын  байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Шаамар сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Шаамар сумын иргэд Хүдэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Шаамар сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер *******, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер *******, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. Шаамар сумын иргэн Г.Буяндэлгэр, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас, ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Шаамар сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг[10],

11. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн №18-04-015/11 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.*******ын бэлтгэн тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметр урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2.*******ын мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3.Иргэн *******ын бэлтгэж явсан мод нь нарс төрлийн хуурай 59 ширхэг мод байх бөгөөд эзэлхүүн нь 3.6 м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн *******ын бэлтгэсэн 3.6 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.6м3х 120.000=777.600 төгрөг болж байна.  Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт: “ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 777.600х3=2.332.800 төгрөг болно...” гэх дүгнэлт[11],

12. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №18-04-015/06 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.*******, ******* нарын бэлтгэн тээвэрлэж явсан гэх мод нь нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметр урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна. 2.*******, ******* нарын мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р мужид хамаарах ашиглалтын бүсийн ойн сан болно. 3.Иргэн *******, ******* нарын бэлтгэж явсан мод нь нарс төрлийн хуурай 59 ширхэг мод байх бөгөөд эзэлхүүн нь 3.6 м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394-р тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн *******, ******* нарын бэлтгэсэн 3.6 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.6м3х 120.000=777.600 төгрөг болж байна.  Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт: “ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 777.600х3=2.332.800 төгрөг болно...” гэх дүгнэлт[12],

13. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-040 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...38-92 СББ улсын дугаартай, 2001 онд Монгол Улсад орж ирсэн “Hyunday Porter” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгний үнэтэй болно...” гэх дүгнэлт[13],

14. Шинжээч Н.Эрдэнэцогт, Г.Цэнгэлзаяа нарын гаргасан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №18-04-003/10 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.*******ийн бэлтгэсэн гэх мод нь 1.5 метрийн дундаж урттай, нарс төрлийн хуурай, түлшний зориулалттай мод байх бөгөөд нийт 59 ширхэг буюу 4.64 м3 мод байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120,000 төгрөг байхаар тогтоосон ба үүнийг үндэслэн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 553.200 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[14],

15. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [16], 17.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[19], 20. Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол[20], 21. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт[23], 24. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас гэм буруу, хохирол төлбөрийн талаархи саналдаа: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх хуралдаанд гаргаж байна. Шүүгдэгч *******ээс байгаль экологид учруулсан хохирол 962,868 төгрөг бол төлөгдөөгүй үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэсэн саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэг нь санаатай үйлдлээр илэрхийлэгдэх гэмт хэрэг юм. Эс үйлдэхүйгээр хийгдэхгүй шүү, санаатай буюу зорилго нь тодорхой байна. ******* гэдэг хүн Энхбат гэдэг хүнээс ялгаатай ямар үйлдэл хийсэн юм бэ? гэтэл ******* гэдэг хүн ахдаа туслах гэж очоод энэ хэрэгт татагдсан. Бид бүхэн эцэг, эх, ах дүү нарынхаа гуйлтаар хариу төлбөр авалгүйгээр даалгавар гүйцэтгэгдэг. Энэ үйлдлийг ******* хийсэн. Энэ үйлдлийг хийсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. ...Прокурорын зүгээс яллах, цагаатгах талын бүх нотлох баримтуудыг цуглуулах ёстой. Отгонпүрэвийн ахыг асууж байхдаа ямар зорилготой байсныг нь тодруулах ёстой байсан. Мөн шүүгдэгчийн субьектив санаа зорилго нь маш тодорхой болох ёстой байсан. ...Хуульд нийцүүлээд шийдэж өгөхийг хүсэж байна, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1, 3, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 962,868 төгрөгийн хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,888,604 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[25]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-92 СБА улсын дугаартай “Hyunday Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Паагаа овогтой Энхбатад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 /дөрвөн/ сая төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан, байгаль орчинд учруулсан 2,888,604 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулан, хохирлоос илүү гарсан 1,111,396 төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, төрийн алба хаах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан 2,888,604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгож түүний үнэ болох 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөөг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй байна” гэсэн анхны саналыг;

-Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэрэгт хамаарч байна. Тухайн зүйл анги нь нэгээс таван жил зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг оногдуулахаар заасан байгаа бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн тухайн хэрэг үйлдэхдээ төрийн албан хаагчаар ажиллаж байсан зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах зүйтэй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч шүүгдэгч ******* зүгээс мөн түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаангүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд тухайн зүйл анги маань өөрөө 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хаалттай зүйл анги буюу 9 дүгээр зүйлд хамаараагүй мөн 7 дугаар зүйл болон өршөөн хасах, хэлтрүүлэх зүйлд хамаарахгүй байна. Шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзаж үзэхийн бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэл байна” гэсэн 2 дахь саналыг гаргасан.[26]

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ: “...Шүүхээс гэм буруутайд тооцсон учир ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдсэн арга барил, зорилго нь ямар байсан талаар энэ байдалд дүгнэлтийг хийлгэхийг хүсэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоог ах нь бүрдүүлсэн байна. Хууль тогтоомж мэдэхгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдэг үндэслэлээр шүүх гэм буруутайд тооцсон байх гэж харж байна. Түүнээс биш нийгэмд учруулсан хор уршиг нөхцөл байдал нь хорих ял эдлүүлэх хэмжээний биш гэж миний зүгээс үзэж байна. Бидний зүгээс бол хохирлыг төлөхөө бол илэрхийлж байна. Тийм учраас Өршөөл үзүүлэх хууль тогтоомж болон ялын хоёр сонголт нь дээр шүүх дүгнэлт хийх байх, тээврийн хэрэгслийн үнийг прокурор гаргуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээтэй хамаарч ойлгогдоно. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж байгаа бол гэмт хэрэг үйлдсэн хохиролд нь тухайн үнээс гаргуулж шийдвэрлэх бүрэн боломжтой. Үүн дээр шүүх хөнгөрүүлэх ямар боломжтой байгаа тэр бүгдийг харгалзаж үзээд шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэсэн өмгөөллийн анхны дүгнэлтийг;

            -Ерөнхийдөө прокурортой санал нийлээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж үзээд шүүх шийдэх байх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг шүүх тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Энийг уншихаар маш тодорхой байдаг. Модны хэрэг дээр 7.5 дугаар зүйлийг ашиглаад прокурор эсэргүүцэл бичсэн байсан. Би үүнийг шүүхэд нөлөөлөх үйлдэл гэж харсан. Юу гэж тайлбарласан бэ? гэхлээр мөнгийг нь хураагаад хохирлын дахиад гаргуулахаар тайлбарласан байсан. Гэмт хэргийн хохирол болон битүүмжилсэн үнэ хоёроос илүү гарсныг улсын орлого болгохоор хуульчилсан. Шүүх үүн дээр эрх зүйн дүгнэлт хийх байх мөн Өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүсэж байна” гэсэн 2 дахь өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[27]

Шүүгдэгч *******ээс шүүхэд эцсийн үг болгож “...хөрсөн дээрээ буугаад хэлэхэд мянга зөвшөөрөлтэй байгаа хэдий ч хохирол учруулж байгаа хүмүүс зөндөө бий, бидний бэлтгэсэн мод бол байгалийн хүчин зүйлээс болоод унасан шатсан моднууд байсан. Байгальд учруулсан хохирол надад байхгүй гэж бодож байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг бол хүлээн зөвшөөрнө” гэжээ.[28]

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүсэж байна” гэж,

Улсын яллагчийн зүгээс: “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэл байна” гэсэн санал, өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж үзэхэд:

1-рт: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад: “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;[29]

-Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэсэн гэмт хэрэг үйлдсэн цаг, хугацааны хувьд хамаарахаар байна.

2-рт: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...”  гэж,

-шүүхээс ял шийтгэл оногдуулсан ялтны хувьд хэрэглэхээр хуульчилсан ба  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт: “...Хууль бусаар мод бэлтгэх (Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад:[30]төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд 2 төрлийн ялаас сонгох санкцтай байх тул шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэж үзсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял гэдгийг эрүүгийн хуульд тайлбарлахдаа: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг хэлнэ гэжээ.

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, төрийн алба хаах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулах” ялын саналыг шүүхэд гаргасан.

Эрх хасах ялыг эрүүгийн хуульд тайлбарлахдаа: Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг хэлнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн заалттай байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт эрх хасах ялыг заагаагүй бөгөөд үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1, 3, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 962,868 төгрөгийн хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,888,604 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-92 СБА улсын дугаартай “Hyunday Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Паагаа овогтой Энхбатад буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 /дөрвөн/ сая төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан, байгаль орчинд учруулсан 2,888,604 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулан, хохирлоос илүү гарсан 1,111,396 төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн 59 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгавал зохино.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Гэжээгийн Отгонпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1, 3, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 962,868 төгрөгийн хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,888,604 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-92 СБА улсын дугаартай “Hyunday Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Паагаа овогтой Энхбатад буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 /дөрвөн/ сая төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан, байгаль орчинд учруулсан 2,888,604 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулан, хохирлоос илүү гарсан 1,111,396 төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн 59 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                    

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ