| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00370/И |
| Дугаар | 439 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 439
2017 оны 07 сарын 19 өдөр Дугаар 439 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00370/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхааны Т-164-02 тоотод оршин суух Зинагийн Ган-Эрдэнэ /РД: СЮ-78012915/-д холбогдох,
"зээлийн гэрээний үүрэг 8 124 110,65 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, хариуцагч З.Ган-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Эрдэнэнавч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.
Иргэн З.Ган-Эрдэнэ нь “хадгаламж банк”-тай 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц-7 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЦЗ-50 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 3 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан юм...
... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 559 613,36 төгрөг, зээлийн хүүнд 1 905 203,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 98 232 46 төгрөг нийт 6 563 049,25 төгрөг төлсөн.
Иймд иргэн З.Ган-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 340 386,64 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 3 174 737,15 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 608 986,86 нийт 8 124 110,65 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-1,2/
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хариуцагч нь Энхтуяа гэдэг хүнийг одоо ярьж байна. Энхтуяад зээл өгсөн гээд байна. Хэрвээ Энхтуяад мөнгө зээлж өгсөн бол өнөөдөр Эрдэнэнавчийн оронд Энхтуяа байгаад би зээлсэн нь үнэн гээд сууж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгах үндэслэл байсан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч тайлбартаа Ган-Эрдэнээр огт зээл авахуулж байгаагүй гэсэн байна. Иймд эвлэрэн хэлэлцэх боломжгүй.
Үндсэн зээлийн үлдэгдэл 4 340 386,64 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 3 174 737,15 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 608 986,86 нийт 8 124 110,65 төгрөгийг гаргуулж дэмжиж байна” гэв.
Хариуцагч З.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээл аваад 5 500 000 төгрөг Энхтуяад, 3 900 000 Эрдэнэнавчид өгсөн. Би 2 уулангаас нь 300 000 төгрөг авсан.Уг зээлийг Эрдэнэнавч, Энхтуяа нартай уулзаж байж төлнө” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Эрдэнэнавч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ган-Эрдэнэ гэдэг хүнээс би юу ч аваагүй. Энхтуяа 4 хүн дээр зээл аваад гэнт оргон зайлаад алга болсон. Би төрсөн дүүгийнх нь зээлийг хаах гэж авсан өөртөө ганц ч төгрөг аваагүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч З.Ган-Эрдэнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 340 386,64 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 3 174 737,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 608 986,86 төгрөг, нийт 8 124 110,65 төгрөг гаргуулахаар” шаардаж байна.
Хариуцагч З.Ган-Эрдэнэ үндсэн зээлийн үлдэгдлийг төлмөөр байна, зээлийн гэрээ байгуулж авсан зээлээ Энхтуяа, Эрдэнэнэвч нарт өгсөн гэж тайлбарлаж байна.
З.Ган-Эрдэнэ нь “хадгаламж банк”-тай 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц-7 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЦЗ-50 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 3 900 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан нь зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан /хх / бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан
банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь 2013 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 559 613,36 төгрөг, зээлийн хүүнд 1 905 203,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 98 232 46 төгрөг нийт 6 563 049,25 төгрөг /хх 3/ төлжээ.
Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 12 сарын 06, 2014 оны 12 сарын 24 өдөр тус тус дууссан /хх 15-19/ байх ба гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид /хх 23/ 2013 оны 07 сарын 31 өдөр, төлбөр барагдуулах мэдэгдлийг хариуцагчид 2015 оны 05 сарын 12 өдөр тус тус хүргүүлж байсан байна.
Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453.1-д заасны дагуу хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 29-41 сарын дараа гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд ханджээ. Үүнээс үүдэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэж, энэ нь зээлдэгчид эдийн засгийн хүндрэлтэй байдлыг бий болгоход нөлөөлж байгааг харгалзан шүүх хариуцагчид төлбөр барагдуулах мэдэгдэл хүргүүлсэн 2015 оны 05 сарын 12 өдрийн тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 4 340 387 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 1 407 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 000 төгрөг, нийт 6 029 097 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 095 013,65 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 6 029 097 төгрөгийн мөнгөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 111 416 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1-т заасныг баримтлан хариуцагч З.Ган-Эрдэнээс 4 340 387 төгрөг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хүүд 1 407 714, нэмэгдүүлсэн хүүд 281 000 төгрөг, нийт 6 029 097 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 095 013,65 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 111 416 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч З.Ган-Эрдэнэ зээл авч өгсөн гэх хүмүүсээсээ иргэний журмаар жич нэхэмжилж болохыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцсон зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдав.
ШҮҮГЧ Э.АРИУНАА