| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00370/И |
| Дугаар | 440 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 440
2017 оны 07 сарын 19 өдөр Дугаар 440 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00370/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-37 тоотод оршин суух Үржинбадамын Баярцэцэг /РД: СЮ-92071201/-д холбогдох,
"зээлийн гэрээний үүрэг 3 483 171,53 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, хариуцагч Ү.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.
Иргэн Ү.Баярцэцэг нь “хадгаламж банк”-тай 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан юм...
... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 3 404 132,63 төгрөг, зээлийн хүүнд 1 034 208,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29 358,63 төгрөг нийт 4 467 700,00 төгрөг төлсөн.
Иймд иргэн Ү.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1 595 867,37 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 1 580 498,91 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 306,805,25 нийт 3 483 171,53 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-1,2/
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Ү.Баярцэцэгт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд анх нэхэмжилсэн 3 404 132,63 төгрөгөөс 1 887 304,16 төгрөгийг багасгаж 1 595 867,37 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. /хх-54/
Хариуцагч Ү.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 1 595 867,37 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ү.Баярцэцэгт холбогдуулж “зээлийн гэрээний үүрэг 3 483 171,53 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр анх нэхэмжилсэн 3 483 171,53 төгрөгөө 1 887 304,16 төгрөгөөр багасгаж 1 595 867,37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчээс олгосон /хх 5/ итгэмжлэлд “...ИХШХШТХ-ийн 25,26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдэлж...оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна.
Хариуцагч Ү.Баярцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 595 867,37 төгрөгийг төлж барагдуулахыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 887 304,16 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас багасгаж 1 595 867,37 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу 1 595 867,37 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40 484 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ү.Баярцэцэгт холбогдох, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “зээлийн гэрээний үүрэг 1 595 867,37 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар хүсэлт гаргагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ү.Баярцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 40 484 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Ү.Баярцэцэг нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА