| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0120/З |
| Дугаар | 559 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 559
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: С ш ХХК
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.O
Гуравдагч этгээд: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Ц.Н, хариуцагч Н.O нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
С ш ХХК нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо:
“Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах С ш-95 хүнсний мухлагыг түрээсийн гэрээгээр иргэн Б.Эт 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн эзэмшүүлж байгаа билээ. Хамтран ажиллах түрээсийн гэрээгээр иргэн Б.Э нь одоо хүртэл тус дэлгүүрийг ашиглаж байгаа бөгөөд гэрээний үүргийн дагуу бүрэн бүтэн байдал ба хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний актын биелэлтийн дагуу хариуцан ажиллаж байгаа билээ.
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.O түрээслэгч Б.Эын түрээсэлж буй хүнсний мухлагт сайжруулсан зууханд түүхий нүүрс түлсэн нь агаарын чанарын 4 дүгээр бүсэд хамаарч байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулж шийтгэлийн хуудсыг гардуулсан.
Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчимд зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулна. Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно. Зөрчлийг зөвхөн үйлдсэн гэм буруутай этгээд хариуцлага хүлээх зэрэг хуулийн зохицуулалт байсаар байхад зөрчил үйлдээгүй боловч түрээслүүлсэн аж ахуйн нэгжид түрээслэгчийн буруутай үйлдлийн үр дагаврыг хариуцуулахаар шийтгэлийн хуудсыг бичиж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байна.
Зөрчлийг түрээслэгч Б.Э үйлдсэн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу өөрөөр хэлбэл, зөрчил иргэнээс өдүүлсэн байхад түрээслэгч Б.Эын зөрчлийг С ш ХХК-иас төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг зөрчсөн гэж үзэж байх тул 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.O шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02-01/21 дугаартай Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай, Баянзүрх дүүргийн Прокурорын “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны урд талд байрлах С ш ХХК-ийн хүнсний дэлгүүрт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.А, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй Агаарын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.
2. Шалгалтаар С ш ХХК-ийн хүнсний дэлгүүрийн халаалтад түүхий нүүрс түлж байсан үйлдэл нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх заалтыг зөрчсөн нь хяналт шалгалтын явцад илрүүлсэн бөгөөд фото зураг, С ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа болно.
3. Дээрх гаргасан зөрчилд нь Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1906000399 дугаартай зөрчлийн хэрэг нээн, холбогдогчийн тайлбар мэдүүлэг авч, гаргасан зөрчилд нь холбогдуулан 0066279 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлж холбогдох хяналтын прокуророор нь хуулийн дагуу хянуулсан.
Иймд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие хувиараа С ш ХХК-ийн байрыг түрээслэж, зургаан нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байсан. Энэ хугацаанд тень тавихаар тог их гардаг тул утаагүй зуухыг тавьж, нэг жил ажилласан чинь Мэргэжлийн хяналтын гурван байцаагч ирж гал түлж болохгүй, утаа гаргаж байна гэв. Би нүүрс түлээгүй зуухны хажууд хоёр шуудай мод тавьсан байсан. Модоо түлж байсан болно. Тэгээд Мэргэжлийн хяналтын байцаагч мод түлж болохгүй гэж хэлсэн мөртлөө тэр хоёр жижиг шуудайтай модыг нүүрс гэж хараад цааш нь С ш ХХК-ийг торгох шийдвэр гаргасан байна. Иргэн хүний хувьд мөн С ш дэлгүүрийг өөрөө түрээслэж, хариуцаж ажиллуулж байгаагийн хувьд мод түлсэн хариуцлагаа өөрөө хүлээнэ. Зөрчлийн хуулийн дагуу иргэний журмаар 200,000 төгрөгөөр торгуулах хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюун-Эрдэнийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь ... зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.”, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “1.Энэ хуулийн зорилго нь ... түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах
замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.” гэж тус тус заажээ.
Эдгээр хуулийн заалтаас үзэхэд Зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулахаар зохицуулсан атал Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсаар тухайн зөрчлийг гаргасан этгээд болох Б.Эт шийтгэл ногдуулалгүй, түрээслүүлэгч С ш ХХК-д шийтгэл ногдуулсан нь дээр дурдсан хуулийн зорилгод нийцээгүй, С ш ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Учир нь: С ш ХХК нь С ш-95 хүнсний дэлгүүрийг иргэн Б.Эт 2007 оноос эхлэн Хамтран ажиллах гэрээ байгуулан түрээслүүлж байсан нь хэрэгт авагдсан гэрээ, түүний сунгалт, өөрчлөлт оруулсан тухай гэрээгээр тус тус нотлогдож байна.
С ш ХХК-ийн түрээслэгч Б.Этай байгуулсан гэрээний 2.2.9-т “халуун, дулааны асуудлыг түрээслэгч тал хариуцан шийдэх бөгөөд төлбөрийг бүрэн хариуцна.”, 2.2.10-т “түрээслэгч үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомж зөрчсөний улмаас үүссэн асуудлыг өөрөө хариуцах, ...”-аар заасан байна.
Тодруулбал, Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1906000399 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар байрны урд байрлах С ш ХХК-ийн эзэмшлийн хүнсний дэлгүүр нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд түүхий нүүрс болон бусад зүйл шатааж ойр орчныг бохирдуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөв боловч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж зааснаар Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан холбогдогчийг зөв тодорхойлохгүйгээр түрээслүүлэгч С ш ХХК-д шийтгэл ногдуулж хууль буруу хэрэглэжээ.
Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин зөрчил үйлдсэн этгээд болох С ш ХХК-ийн С ш-95 хүнсний дэлгүүрийг түрээслэгч Б.Эын гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.4 зүгээр зүйлийн 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0066279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН