| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00736/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 445
2017 оны 07 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00445 Хэнтий аймаг
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00736/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Жаргалант, дэл 8 гудамжийн 9 тоотод оршин суух, Цагаанхүүгийн Ганчимэгт (РД:ЖВ-80112604) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 60 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Ганчимэг нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1088394 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Ц.Ганчимэг нь 1088394 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Ц.Ганчимэгтэй байгуулсан 1088394 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20 000 төгрөг, нийт 60 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ц.Ганчимэг нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Ц.Ганчимэг би “Жи Мобайл” ХХК-ийн компанийн шүүхэд гаргасан 60 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Тус 60 000 төгрөгийг төлсөн. Энэ хэрэгт холбоотойгоор гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй болно гэжээ. (хх-ийн 17 тал)
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нанжидмаа шүүхэд гаргасан тайлбартаа:..
“Жи Мобайл” ХХК нь Ц.Ганчимэгт холбогдуулан 60 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Ц.Ганчимэг нь тус төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 5007456131 дугаартай дансанд төлж барагдуулсан гэжээ. (хх-ийн 19 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ц.Ганчимэгээс "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 60 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Ганчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК–ийн нэхэмжилсэн "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 60 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. (хх-ийн 17 тал)
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ц.Ганчимэгт холбогдох “Жи Мобайл” ХХК–ийн нэхэмжлэлтэй, "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 60 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ц.Ганчимэгээс 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ