| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00339/И |
| Дугаар | 447 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 447
2017 оны 07 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2017/00447 Хэнтий аймаг
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00339/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
Хариуцагч: Хэнтий аймаг, Норовлин сум, 4-р баг, Жаргалант, Улз 2 гудамж, 3 тоотод оршин суух, Ганпүрэвийн Үүрцайх (РД: сд80030509)-д холбогдох,
“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "төхөөрөмжийн үнэ 30 000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлд 2017 оны 05 сарын 29 өдөр иргэний үүсгэн, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Г.Үүрцайх нь 2014 оны 05 дугаар сарын 10 өдөр манай компанитай 1088396 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Г.Үүрцайх нь 1088396 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 20 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Г.Үүрцайхтай байгуулсан 1088396 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 10 000 төгрөг, нийт 30 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү /хх 1/” гэжээ.
Хариуцагч Г.Туул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Жи мобайл ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлага 30 000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Төрийн банкны төлбөр төлсөн орлогын баримтыг хавсаргав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо /хх 20/” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Үүрцайхаас "төхөөрөмжийн үнэ 30 000 төгрөг гаргуулах” шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Үүрцайх нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ний нэхэмжилсэн төхөөрөмжийн үнэ 30 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\447-Ш-И.docx
шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш 2017 оны 06 сарын 15 өдөр төлсөн болох нь Төрийн банкинд төлбөр төлсөн төлбөр төлсөн орлогын баримтаар /хх 21/ нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Үүрцайхаас “төхөөрөмжийн үнэ 30 000 төгрөг гаргуулах” тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Үүрцайх биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Үүрцайхаас 2 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА