Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 449

 

2017 оны 07 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2017/00449 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00402/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Механикжуулалтын 0-5 тоотод оршин суух, Долгорсүрэнгийн Сумъяад холбогдох, (РД: СИ-99060703)

 Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 3-18б тоотод оршин суух, Энхболдын Болормаагийн нэхэмжлэлтэй, (РД: СИ-99060703) “дутагдуулсан барааны үнэ 136 100 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ..Д.Сумъяа нь манай хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 136 100 төгрөгийн бараа дутагдуулсан. Өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. 

Иймд Д.Сумъяагаас дутагдуулсан барааны үнэ болох 136 100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 6 400  төгрөг, нийт 142 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 

 

Хариуцагч Д.Сумъяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Э.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг 142 500 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 11 тал) 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч  Э.Болормаа нь хариуцагч  Д.Сумъяагаас “дутагдуулсан барааны үнэ 136 100 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Сумъяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Э.Болормаагийн нэхэмжилсэн дутагдуулсан барааны үнэ 136 100 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн

 

хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч  Д.Сумъяад холбогдох, Э.Болормаагийн нэхэмжлэлтэй “дутагдуулсан барааны үнэ 136 100 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Э.Болормааагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн        6 400 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Сумъяагаас 3 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Болормаад олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Сумъяа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ