Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 923

 

      С.Г-, Б.Э-, Л.М-, Б.Б-,

       Б.Бай нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Б.Бай, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Г-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Г-, Б.Э-, Л.М-, Б.Б-, Б.Бай нарт холбогдох эрүүгийн 201525021864 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн С.Г-, 1989 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,

            - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

             - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

            2. Боржигон овгийн Б.Э-, 1988 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, эмэг эхийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 146 дугаар зүйлийн 146.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдсныг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  /РД:/;

            3. Сартуул овгийн Л.М-, 1976 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, эцгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух,

            - Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 258 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялд багтаасан ба Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,   

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 102 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

             4. Хоньч мэнд овгийн Б.Б-, 1966 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын механикч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух,

            - Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь сум дахь Сум дундын шүүхээр 1990 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

            - Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь Сум дундын шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорих хот дахь Сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 20 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

            5. Яншийбуу овгийн Б.Бай-, 1976 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

                А/ С.Г- нь дангаараа:

- 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгайд байрлах гэрээс “ТСL” загварын телевизор, 1.75x6 метрийн харьцаатай Эрдэнэт хивс 1 ширхэг, 1.75x2 харьцаатай Эрдэнэт хивс 2 ширхэг зэрэг эд  зүйлсийг хулгайлж, Ж.Баянзулд 470.000 төгрөгийн,

- 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Парис” караокены хаалганы шилийг хагалан нэвтэрч 770.000 төгрөг, “Samsung Galaxy Note” загварын гар утас, “НТС” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, Д.Өлзийбатад 1.090.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-40А тоот байшингийн цонхоор нэвтэрч бугуйн цаг, савхин хүрэм, гар утас, зэс аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ч.Лхагвасүрэнд 330.000 төгрөгийн,

- 2016 оны 5 дугаар сарын 5-наас 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-45 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “ТСL” загварын 32 инчийн телевизорыг хулгайлж, С.Мөнх-Эрдэнэд 280.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 23-а байрны гадна зогсоолд байрлуулсан 12-70 УНҮ улсын дугаарын, “Toyota Succeed” загварын автомашины цонхыг хагалан жижиг камер 8 ширхэг, том камер 2 ширхэг зэргийг хулгайлж, С.Баярмагнайд 2.100.000 төгрөгийн,

-  Б.Тамиртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нацагдоржийн номын сангийн үүдэнд байрлах номын дэлгүүрийн арын ханыг цөмлөн нэвтэрч 7 дугаар ангийн химийн ном 80 ширхэг, 7 дугаар ангийн математикийн ном 40 ширхэг, 8 дугаар ангийн математикийн ном 50 ширхэг, 8 дугаар ангийн биологийн ном 100 ширхэг, 12 дугаар ангийн утга зохиолын ном 30 ширхэг, 9 дүгээр ангийн физикийн ном 200 ширхэг, Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтын ном 5 ширхэг зэргийг хулгайлж, Ц.Болор-Эрдэнэд 2.640.000 төгрөгийн,

- Л.М-, Б.Бай нартай бүлэглэн машин механзм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч “Голден споомс” тос 2 кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20  кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, “Чокопай” том 10 ширхэг, “Чокопай” жижиг 9 ширхэг, “Альфен голд” шоколад 7 ширхэг, “День” печень 6 ширхэг, “Хрустик” печень 10 ширхэг, “Ведан” компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10 кг, үрлэн лооль 6 кг, орос алим 6 кг, лимон 8 кг, нархамба 1 кг, резенин чихэр 2 кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.Отгонжаргалд 1.615.500 төгрөгийн,

мөн гар утасны андройд холбогч 480 ширхэг, 115В оролт 10 ширхэг, гар утасны цэнэглэгч 132 ширхэг, гар утасны адаптер 10 ширхэг, гар утас цэнэглэгчийн суурь 83 ширхэг, зөөврийн цэнэг хадгалагч 46 ширхэг, гар утасны чихэвч 85 ширхэг, MP тоглуулагчийн удирдлага 20 ширхэг, автомашины хөгжмийн оролт 6 ширхэг, гар утасны гэр 169 ширхэг, баттерей 36 ширхэг, эвлүүлдэг шоо 3 ширхэг, баттерей цэнэглэгч 22 ширхэг, 4 оролттой 118В холбогч, MP тоглуулагч 9 ширхэг, флаш диск 7ширхэг, гар утастай холбогддог спикер 6 ширхэг, пудра шингээгч 5 ширхэг, өө дарагч крем 3 ширхэг, “Мандухай” сүүн шингэн 6 ширхэг, “Мандухай” нүүрний тос 30 ширхэг, хөмсөгний харандаа 25 ширхэг, хөмсөг зулгаагч 10 ширхэг, нүүрний хөвөн 4 ширхэг, нүүрний порлон 8 ширхэг, сормуусны цавуу 12 ширхэг, гарын тос 5 ширхэг, нойтон сальфетка 10 ширхэг, хуурай сальфетка 20 ширхэг, нэг удаагийн шампунь 60 ширхэг, детьский крем тос 6 ширхэг, азтонтой сальфетка 15 ширхэг, үсний гель 6 ширхэг, өнгийн цаас 15 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 40 ширхэг, үзэг 36 ширхэг, үзэгний запас 109 ширхэг, харандаа 48 ширхэг, харандааны запас 12 ширхэг, маркер арилгагч 8 ширхэг, баллуур 16 ширхэг, арилгагч 12 ширхэг, лего эвлүүлдэг тоглоом 11 ширхэг, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2 ширхэг, резенин бөмбөг 8 ширхэг, эвлүүлдэг шоо 8 ширхэг, дижитал зургийн аппарат 2 ширхэг, эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг, хуванцар хувин 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, Ч.Энхтуяад 7.680.400 төгрөгийн,

-  Б.Э-, Л.М- нартай бүлэглэн машин механизм ашиглаж, 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2 ширхэг, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень зэрэг эд зүйлсийг хулгайлж, М.Уянгад 827.500 төгрөгийн,

- Л.М-, Б.Э- нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашиныг хулгайлж, Б.Оюунбилэгт 6.000.000 төгрөгийн,

- Л.М-, Б.Э- нартай бүлэглэн, машин мехианизм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожийг эвдэн нэвтэрч “Тоshiba” загварын хөргөгч, “Sharp” загварын 21 инчийн телевизор, гэрлийн обжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны тьюл, газан плетка, зэс аяга, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- Б.Э-, Л.М- нартай бүлэглэн машин мехианизм ашиглаж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2 кг, шар будаа 1 кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

-  Б.Э-тэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны гаднаас 07-71 УБМ улсын дугаартай, “Lexus Altezza” загварын автомашиныг хулгайлж, А.Тэгшжанцанд 2.500.000 төгрөгийн,

- Б.Э-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 03 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 2 дугаар байрны 30 айлын орон сууцны гадна зогсоолоос 06-06 УБВ улсын дугаартай, “Toyota Allion” загварын автомашиныг хулгайлж, Ж.Хазарханд 10.000.000 төгрөгийн,

-  Б.Э-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна зогсоолоос 87-89 УНЧ улсын дугаартай, “Nissan Xtrail” загварын автомашиныг хулгайлж, Ч.Бат-Эрдэнэд 8.000.000 төгрөгийн,

-  Б.Э-тэй бүлэглэн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны зогсоолоос 42-84 УНЛ улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашин, СиДи 12 ширхэг, нарны шил, дугуй хийлэгч, суудлын бүтээлэг, дугуй, домекрад, шалавч зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ж.Бат-Ундрахад 5.890.000 төгрөгийн,

-  Б.Э-тэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч цүнх, таваг, шилэн стакан 10 ширхэг, төмөр сейф, радто, Эрдэнэт хивс, морин хуур зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ч.Цэрэнбүтэдэд 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийтдээ 16 удаагийн үйлдлээр бусдад 53.643.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б/ Б.Э- нь 2015 оны 12 дугаар сарын 2-ний шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 12 дугаар байрны зогсоолд байрлуулсан 12-66 УБВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашины цонхыг хагалан “Dirol” бохь 65 боодол, “Halls” гаа 8 боодол, “Alpen Gold” набор 10 ширхэг, хөөрөг, зөөврийн комьпютерийн цүнх, табын цүнх, хэтэвч, 45 амперын аккумлятор зэрэг эд зүйлсийг хулгайлж, Э.Жавхланд 1.437.300 төгрөгийн,

- 2016 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан 20-02 УНК улсын дугаартай, “Toyota Chaser” загварын автомашиныг хулгайлж, Б.Билгүүнд 6.000.000 төгрөгийн,

- 2016 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 23-6 дугаар байрны гадна зогсоолоос 67-98 УНГ улсын дугаартай, “Honda Fit” загварын автомашиныг хулгайлж, Д.Ариунтуулд 2.195.000 төгрөгийн,

- Э.Дашнямтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” караоке баарны гаднаас 19-80 ХЭҮ улсын дугаартай, “Suzuki Swift” загварын автомашины цонхыг хагалан “Lenovo” загварын зөөврийн комьпютер, зургийн аппарат, 150.000 төгрөг, 18 ам.доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж Б.Баясгаланд 2.590.408 төгрөгийн,

мөн “Dell Inspiron” М4010 загварын зөөврийн комьпютер, комьпютерийн цүнх, гар утас цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж Д.Батболдод 665.000 төгрөгийн, цүнх, хэтэвч, 170.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахалын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн хавтас, флаш, “G Mobile”-ийн сим карт, зургийн аппарат, “Соёмбо” архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хулгайлж Л.Эрдэнэбатад 1.281.000 төгрөгийн,

-  С.Г-, Л.М- нартай бүлэглэн, машин механизм ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2 ширхэг, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень зэрэг эд зүйлсийг хулгайлж, М.Уянгад 827.500 төгрөгийн,

- С.Г-, Л.М- нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,  Монгол хотхоны 66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашиныг хулгайлж, Б.Оюунбилэгт 6.000.000 төгрөгийн,

- С.Г-, Л.М- нартай бүлэглэн, машин мехианизм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,  Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожийг эвдэн нэвтэрч, “Toshiba” загварын хөргөгч, “Sharp” загварын 21 инчийн телевизор, гэрлийн обжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны тьюл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа зэрэг зүйлсийг хулгайлж, Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- С.Г-, Л.М- нартай бүлэглэн машин мехианизм ашиглаж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2 кг,   шар   будаа   1 кг,   халбага   сэрээ,   25   литрийн   бидон   зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

-  С.Г-тай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны гаднаас 07-71 УБМ улсын дугаартай “Lexus Altezza” загварын автомашиныг хулгайлж, А.Тэгшжанцанд 2.500.000 төгрөгийн,

- С.Г-тай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 2-ны шөнө 03 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 2 дугаар байрны 30 айлын орон сууцны гадна зогсоолоос 06-06 УБВ улсын дугаартай, “Toyota Allion” загварын автомашиныг хулгайлж, Ж.Хазархандад 10.000.000 төгрөгийн,           

- С.Г-тай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна зогсоолоос 87-89 УНЧ улсын дугаартай “Nissan Xtrial” загварын автомашиныг хулгайлж, Ч.Бат-Эрдэнэд 8.000.000 төгрөгийн,

-  С.Г-тай бүлэглэн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны зогсоолоос 42-84 УНЛ улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашин, СиДи 12 ширхэг, нарны шил, дугуй хийлэгч, суудлын бүтээлэг, дугуй, домекрад, шалавч зэргийг хулгайлж, Ж.Бат-Ундрахад 5.890.000 төгрөгийн,

-  С.Г-тай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслангийн задгайд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч цүнх, таваг, шилэн стакан 10 ширхэг, төмөр сейф, радто, Эрдэнэт хивс, морин хуур зэрэг эд зүйлсийг хулгайлж Ч.Цэрэнбүтэдэд 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, бусдад нийтдээ 51.606.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

В/ Л.М- нь С.Г-, Б.Бай нартай бүлэглэн машин механзм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч “Голден споомс” тос 2 кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20  кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, “Чокопай” том 10 ширхэг, “Чокопай” жижиг 9 ширхэг, “Альфен голд” шоколад 7 ширхэг, “День” печень 6 ширхэг, “Хрустик” печень 10 ширхэг, “Ведан” компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10 кг, үрлэн лооль 6 кг, орос алим 6 кг, лимон 8 кг, нархамба 1 кг, резенин чихэр 2 кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.Отгонжаргалд 1.615.500 төгрөгийн,

мөн гар утасны андройд холбогч 480 ширхэг, 115В оролт 10 ширхэг, гар утасны цэнэглэгч 132 ширхэг, гар утасны адаптер 10 ширхэг, гар утас цэнэглэгчийн суурь 83 ширхэг, зөөврийн цэнэг хадгалагч 46 ширхэг, гар утасны чихэвч 85 ширхэг, MP тоглуулагчийн удирдлага 20 ширхэг, автомашины хөгжмийн оролт 6 ширхэг, гар утасны гэр 169 ширхэг, баттерей 36 ширхэг, эвлүүлдэг шоо 3 ширхэг, баттерей цэнэглэгч 22 ширхэг, 4 оролттой 118В холбогч, MP тоглуулагч 9 ширхэг, флаш диск 7ширхэг, гар утастай холбогддог спикер 6 ширхэг, пудра шингээгч 5 ширхэг, өө дарагч крем 3 ширхэг, “Мандухай” сүүн шингэн 6 ширхэг, “Мандухай” нүүрний тос 30 ширхэг, хөмсөгний харандаа 25 ширхэг, хөмсөг зулгаагч 10 ширхэг, нүүрний хөвөн 4 ширхэг, нүүрний порлон 8 ширхэг, сормуусны цавуу 12 ширхэг, гарын тос 5 ширхэг, нойтон сальфетка 10 ширхэг, хуурай сальфетка 20 ширхэг, нэг удаагийн шампунь 60 ширхэг, детьский крем тос 6 ширхэг, азтонтой сальфетка 15 ширхэг, үсний гель 6 ширхэг, өнгийн цаас 15 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 40 ширхэг, үзэг 36 ширхэг, үзэгний запас 109 ширхэг, харандаа 48 ширхэг, харандааны запас 12 ширхэг, маркер арилгагч 8 ширхэг, баллуур 16 ширхэг, арилгагч 12 ширхэг, лего эвлүүлдэг тоглоом 11 ширхэг, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2 ширхэг, резенин бөмбөг 8 ширхэг, эвлүүлдэг шоо 8 ширхэг, дижитал зургийн аппарат 2 ширхэг, эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг, хуванцар хувин 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, Ч.Энхтуяад 7.680.400 төгрөгийн,

- С.Г-, Л.Э- нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2 ширхэг, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень, зэргийг хулгайлж, М.Уянгад 827.500 төгрөгийн,

-  С.Г-, Б.Э- нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашиныг хулгайлж, Б.Оюунбилэгт 6.000.000 төгрөгийн,

- С.Г-, Б.Э- нартай бүлэглэн, машин мехианизм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожийг эвдэн нэвтэрч “Toshiba” загварын хөргөгч, “Sharp” загварын 21 инчийн телевизор, гэрлийн обжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны тьюл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- С.Г-, Б.Э- нартай бүлэглэн машин мехианизм ашиглаж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2 кг, шар будаа 1 кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэргийг хулгайлж, Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

- З.Ганжигүүртэй бүлэглэн машин механизм ашиглаж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч “Samsonite” загварын хар өнгийн үүргэвч, “НР” загварын зөөврийн комьпютер, “Apple” загварын зөөврийн комьпютер, “Macbook” загварын цэнэглэгч, “Ipad”, “Aser” загварын зөөврийн комьпютер, “Sony Playstation” загварын тоглоом 3 ширхэг, улаан ногоон цэнхэр өнгийн залгуур, кабелын холбогч, USB холбогч, шар, хар өнгийн залгуур, унадаг дугуй, бал, морины дүрстэй хайрцаг, зааны сувинер, “Sony” загварын залгуур, 2 өнгийн салаалагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, Ж.Төрболдод 1.645.000 төгрөгийн,

-   Б.Б-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд байрлах И.Ханымханы байшингийн цонхоор орж хивс 1 ширхэг, сорочкон цамц 3 ширхэг, костьюм хослол 1 ширхэг, хүүхдийн цамц 1 ширхэг, даавуу 15 метр, торго 6 метр, гоёлын алчуур 3 ширхэг, лапша гоймон, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, майхан 1 ширхэг зэрэг 707.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан,

- дангаараа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 4-472 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөшиг, орны бүтээлэг, майхны уут зэргийг хулгайлж, Н.Энхболдод 70.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г/ Б.Б- нь Л.М-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд байрлах И.Ханымханы байшингийн цонхоор орж хивс 1 ширхэг, сорочкон цамц 3 ширхэг, костьюм хослол 1 ширхэг, хүүхдийн цамц 1 ширхэг, даавуу 15 метр, торго 6 метр, гоёлын алчуур 3 ширхэг, лапша гоймон, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, майхан 1 ширхэг зэрэг 707.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт,

Д/ Б.Бай нь С.Г-, Л.М- нартай бүлэглэн машин механзм ашиглаж, 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч “Голден споомс” тос 2 кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20  кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, “Чокопай” том 10 ширхэг, “Чокопай” жижиг 9 ширхэг, “Альфен голд” шоколад 7 ширхэг, “День” печень 6 ширхэг, “Хрустик” печень 10 ширхэг, “Ведан” компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10 кг, үрлэн лооль 6 кг, орос алим 6 кг, лимон 8 кг, нархамба 1 кг, резенин чихэр 2 кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.Отгонжаргалд 1.615.500 төгрөгийн,

мөн гар утасны андройд холбогч 480 ширхэг, 115В оролт 10 ширхэг, гар утасны цэнэглэгч 132 ширхэг, гар утасны адаптер 10 ширхэг, гар утас цэнэглэгчийн суурь 83 ширхэг, зөөврийн цэнэг хадгалагч 46 ширхэг, гар утасны чихэвч 85 ширхэг, MP тоглуулагчийн удирдлага 20 ширхэг, автомашины хөгжмийн оролт 6 ширхэг, гар утасны гэр 169 ширхэг, баттерей 36 ширхэг, эвлүүлдэг шоо 3 ширхэг, баттерей цэнэглэгч 22 ширхэг, 4 оролттой 118В холбогч, MP тоглуулагч 9 ширхэг, флаш диск 7ширхэг, гар утастай холбогддог спикер 6 ширхэг, пудра шингээгч 5 ширхэг, өө дарагч крем 3 ширхэг, “Мандухай” сүүн шингэн 6 ширхэг, “Мандухай” нүүрний тос 30 ширхэг, хөмсөгний харандаа 25 ширхэг, хөмсөг зулгаагч 10 ширхэг, нүүрний хөвөн 4 ширхэг, нүүрний порлон 8 ширхэг, сормуусны цавуу 12 ширхэг, гарын тос 5 ширхэг, нойтон сальфетка 10 ширхэг, хуурай сальфетка 20 ширхэг, нэг удаагийн шампунь 60 ширхэг, детьский крем тос 6 ширхэг, азтонтой сальфетка 15 ширхэг, үсний гель 6 ширхэг, өнгийн цаас 15 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 40 ширхэг, үзэг 36 ширхэг, үзэгний запас 109 ширхэг, харандаа 48 ширхэг, харандааны запас 12 ширхэг, маркер арилгагч 8 ширхэг, баллуур 16 ширхэг, арилгагч 12 ширхэг, лего эвлүүлдэг тоглоом 11 ширхэг, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2 ширхэг, резенин бөмбөг 8 ширхэг, эвлүүлдэг шоо 8 ширхэг, дижитал зургийн аппарат 2 ширхэг, эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг, хуванцар хувин 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, Ч.Энхтуяад 7.680.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Г-, Б.Э-, Л.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Б.Байын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Л.М-ын үйлдсэн хэргээс хохирогч М.Уянга, Б.Наранбаатар нарын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос С.Г-, Б.Э- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 болгон,

Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон,

Б.Байд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

С.Г-, Б.Э- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, их хэмжээний эд хөрөнгө авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Л.М-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б.Б-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б.Байыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.Байд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар С.Г-ыг 5 жилийн хорих ялаар, Б.Э-ийг 4 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Л.М-ыг 2 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Б-ыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-, Б.Э-, Л.М-, Б.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

С.Г-ын цагдан хоригдсон 917 хоног, Б.Э-ийн цагдан хоригдсон 898 хоног, Л.М-ын цагдан хоригдсон 464 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Г-аас 23.385.758 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Баянзулд 470.000 төгрөг, хохирогч Ц.Болор-Эрдэнэд 1.320.000 төгрөг, хохирогч Д.Өлзийбатад 1.090.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд 633.932 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад 2.432.200 төгрөг, хохирогч М.Уянгад 343.500 төгрөг, хохирогч А.Тэгшжанцанд 1.250.000 төгрөг, хохирогч Ш.Хазархандад 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундрахад 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд 245.000 төгрөг, хохирогч Ч.Лхагвасүрэнд 330.000 төгрөг, хохирогч С.Мөнх-Эрдэнэд 280.000 төгрөг, хохирогч С.Баярмагнайд 2.150.000 төгрөг тус тус олгож,

Б.Э-өөс 24.536.666 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Уянгад 343.500 төгрөг, хохирогч Ш.Хазархандад 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт 2.635.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундрахад 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Б.Баясгаланд 695.000 төгрөг, хохирогч Д.Батболдод 7500 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбатад 584.500 төгрөг, хохирогч Э.Жавхланд 1.487.000 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 5.300.000 төгрөг, хохирогч Д.Ариунтуулд 195.000 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд 245.000 төгрөг тус тус олгож,

Л.М-оос 6.262.258 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Отгонжаргалд 633.392 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад 2.432.200 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт 2.635.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Н.Энхболдод 70.000 төгрөг тус тус олгож,

Б.Б-, Б.Бай нар нь бусдад төлөх төлбөргүй, Б.Бай нь хойшлуулашгүйгээр 3 хоног баривчлагдсан, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт 77-85 УНГ улсын дугаартай, “Соната-5” загварын автомашин, 41-12 УБЦ улсын дугаартай, “Хьюндай Грэйс” загварын автомашин, 33-43 УБИ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

С.Г-, Б.Э-, Л.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Б.Байд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг тогтоолгүйгээр, хэргийг удирдан зохион байгуулж, хулгайлагдсан автомашинуудыг авч ашигладаг байсан захиалагч Ичинноровыг энэ хэрэгт хамааралгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. хохирогч Бат-Эрдэнэ, Хазарханд, Бат-Ундрах нарын автомашиныг хулгайлах үед Ичинноров, Бай- нартай байнга гар утсаар холбоотой байсан ба учрах саадыг арилгах зорилгоор надад зааварчилгаа өгч байсан. Миний бие энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлж байсан боловч бидний утасны ярианы дэлгэрэнгүй мэдээллийг шалгах зэргээр холбогдох ажиллагааг явуулаагүй. Хохирогч Бат-Ундрахын эзэмшлийн автомашиныг хулгайлахад Ичинноров нь 77-85 УНГ улсын дугаартай, “Соната-5” загварын автомашинаар намайг хэргийн газарт хүргэж өгсөн. Энэхүү үйл явдал хяналтын камерын бичигдсэн байхад энэ талаар шалгаагүй. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар Ичинноровын хашаанд очиход хохирогч Бат-Ундрахын автомашин байсан. Өмнө нь шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн захиалагч, хамжигч, гүйцэтгэгч нарыг нарийвчлан шалгах зорилгоор прокурорт буцааж байсан. Гэвч мөрдөгч, прокурор нар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг явуулаагүй нь Ичинноровыг хэргээс мултарч, ял завших боломжийг олгож байна. Ичинноров нь бидэнд зааварчилгаа өгч, хулгайлагдсан автомашинуудын эд ангийг ижил төрлийн автомашинд сэлбэж худалдаалдаг байсан. Иймд Ичинноровыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын асуудлыг буруу дүгнэсэн. Би хохирогч Бат-Ундрах, Билгүүн нарын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Бат-Ундрахын автомашиныг хулгайлахад би оролцоогүй. Үүнийг Г-, Ичинноров нар хулгайлсан тухайгаа хүлээн мэдүүлсэн байгаа. Хохирогч Билгүүний автомашиныг унаж яваад орхисон ба 4 дугуй нь алдагдсан байдалтай олдсон байдаг. Иймд хохирлын асуудлыг үнэн зөв тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр хохирогч Бат-Ундрахын автомашиныг хулгайлаагүй гэж маргадаг. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн хэрэгт холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судласан. Гэтэл шийтгэх тогтоолд энэ талаарх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байдаг...” гэв.

Шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Бай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Байын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтын явцад яллагдагч С.Г-ын өгсөн мэдүүлгийн дагуу С.Ичинноров, Б.Бай нарыг автомашин хулгайлсан гэмт хэргүүдэд холбогдуулан шалгасан боловч тэдгээрийн үйлдэл, оролцоо нотлогдон тогтоогдоогүй. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул С.Ичинноров, Б.Бай нарыг тухайн гэмт хэргүүдэд холбогдуулах үндэслэлгүй юм. Түүнчлэн С.Г- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хохирогч Ж.Бат-Ундрахын автомашиныг хулгайлахад Б.Э-ийн оролцсон үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд Б.Э- нь тухайн автомашиныг С.Г- бусдад худалдсан хэмээн мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч С.Г-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. С.Г- нь дангаараа 5, бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас Ж.Баянзул, Д.Өлзийбат, Ч.Лхагвасүрэн, С.Мөнх-Эрдэнэ, С.Баярмагнай, Ц.Болор-Эрдэнэ, Б.Отгонжаргал, Ч.Энхтуяа, М.Уянга, Б.Оюунбилэг, Ш.Цэвээн, Б.Наранбаатар, А.Тэгшжанцан, Ж.Хазарханд, Ч.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Ундрах, Ч.Цэрэнбүтэд нарт нийт 53.643.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Б.Э- нь дангаараа 3, бусадтай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас М.Уянга, Б.Оюунбилэг, Ш.Цэвээн, Б.Наранбаатар, А.Тэгшжанцан, Ж.Хазарханд, Ч.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Ундрах, Ч.Цэрэнбүтэд, Э.Жавхлан, Б.Билгүүн, Д.Ариунтуул, Б.Баясгалан, Д.Батболд, Л.Эрдэнэбат нарт нийт 51.606.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

3. Л.М- нь дангаараа 1, бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас Б.Отгонжаргал, Ч.Энхтуяа, Б.Оюунбилэг, Ш.Цэвээн, Ж.Төрболд, И.Ханымхан, Н.Энхболд нийт 20.173.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

4. Б.Б- нь Л.М-той бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт И.Ханымханы орон байранд нэвтэрч, 707.500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,

5. Б.Бай нь 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Хохирогч Ж.Баянзул /1хх-ийн 37-40/, Д.Өлзийбат /1хх-ийн 102/, Ч.Лхагвасүрэн /5хх-6-7/, С.Мөнх-Эрдэнэ /5хх-ийн 34-36/, С.Баярмагнай /7хх-ийн 139/, Ц.Болор-Эрдэнэ /1хх-ийн 65/, Б.Отгонжаргал /1хх-ийн 214-216/, Ч.Энхтуяа /1хх-ийн 222-224/, М.Уянга /2хх-ийн 26, 7хх-ийн 156/, Б.Оюунбилэг /2хх-ийн 208-209/, Ш.Цэвээн /3хх-ийн 46-48/, Б.Наранбаатар /4хх-ийн 109-110, 7хх-ийн 126/, А.Тэгшжанцан /2хх-ийн 76-79/, Ж.Хазарханд /2хх-ийн 113-115/, Ч.Бат-Эрдэнэ /2хх-ийн 155-157/, Ж.Бат-Ундрах /2хх-ийн 242-244/, Ч.Цэрэнбүтэд /4хх-ийн 144-145/, Э.Жавхлан /3хх-ийн 217-219/, Б.Билгүүн /4хх-ийн 14/, Д.Ариунтуул /4хх-ийн 53-54/, Б.Баясгалан /3хх-ийн 132-135/, Д.Батболд /3хх-ийн 141-142/, Л.Эрдэнэбат /3хх-ийн 145-147/, Ж.Төрболд /5хх-ийн 81-82, 121/, И.Ханымхан /12хх-ийн 18-19/, Н.Энхболд /12хх-ийн 183/ нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар зүйн байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:

- гэрч Э.Наранцэцэг /1хх-ийн 34/, Н.Батбаяр /1хх-ийн 99-100/, С.Баасансүрэн /7хх-ийн 122/, Л.Эрдэнэбат /8хх-ийн 126-127/, Д.Нямцэрэн /7хх-ийн 124/, Б.Гансүх /2хх-ийн 71-74/, М.Алтанхуяг /2хх-ийн 75-76/, Ж.Рахмед /2хх-ийн 105-106/, Ө.Зоригоо /2хх-ийн 148/, Ж.Сайнбилэг /4хх-ийн 140-142/, Ж.Баатар /3хх-ийн 213/, Д.Солонго /3хх-ийн 214-215/, О.Эрдэнэсайхан /3хх-ийн 118/, Х.Мөнхзаяа /12хх-ийн 23/, Э.Баатарсүх /12хх-ийн 25/, С.Ичинноров /2хх-ийн 83-84/ нарын мэдүүлгүүд,

- мөрдөн байцаалтын явцад С.Г- /1хх-ийн 43, 68, 106, 240-242, 2хх-ийн 3-4, 29-32, 81-82, 122-123, 216, 3хх-ийн 52, 4хх-ийн 114, 151, 5хх-ийн 3-4, 10-11, 7хх-ийн 7, 19, 115/, Б.Э- /3хх-ийн 161-162, 164-166, 224, 227-229, 4хх-ийн 6-7, 61-62/, Л.М- /1хх-ийн 248-249, 2хх-ийн 1, 39-41, 11хх-ийн 118, 12хх-ийн 42-43, 194/, Б.Б- /12хх-ийн 46-47/, Б.Бай /2хх-ийн 3-4/ нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

- яллагдагч С.Г-, Б.Э-, Л.М- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газар, орон байр, агуулах савыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 199-120, 7хх-ийн 100-106, 113-120, 147, 12хх-ийн 173-178/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-13, 53-55, 89-91, 177-191, 2хх-ийн 12-16, 95-96, 134-137, 180-185, 222-224, 3хх-ийн 25-28, 203-207, 4хх-ийн 31-34, 68-71, 91-96, 119-126, 244-246, 5хх-ийн 21-24, 47-53, 12хх-ийн 5-10, 163-167/,

- алдагдсан эд зүйлсд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 41, 66, 103, 219-220, 233-238, 2хх-ийн 27, 80, 116, 159, 212, 245-246, 3хх-ийн 49-50, 138-139, 143, 149-150, 158, 220-222, 4хх-ийн 15-16, 58-59, 111-112, 146-148, 5хх-ийн 8, 37, 127, 7хх-ийн 142, 157, 8хх-ийн 133, 12хх-ийн 29, 200/, алдагдсан зарим эд зүйлсийг хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 192-198, 2хх-ийн 196, 3хх-ийн 39-41, 148, 98-108, 4хх-ийн 138, 5хх-ийн 54-55/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч С.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч Ч.Бат-Эрдэнэ, Ж.Хазарханд, Ж.Бат-Ундрах нарын автомашиныг хулгайлахад С.Ичинноров, Б.Бай нар нь учрах саадыг арилгах зорилгоор надад зааварчилгаа өгч байсан, С.Ичинноров нь дээрх хэргүүдийг захиалсан...” гэж, шүүгдэгч Б.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би хохирогч Ж.Бат-Ундрахын автомашиныг хулгайлахад оролцоогүй, мөн хохирогч Б.Билгүүний автомашины 4 дугуйг аваагүй...” гэж тус тус маргажээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч С.Г-ын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргүүдэд С.Ичинноров, Б.Бай нар хамтран оролцсон нь нотлогдон тогтоогдоогүй бөгөөд С.Г- нь мөрдөн байцаалтын явцад өгсөн “С.Ичинноровын захиалгын дагуу автомашин хулгайлдаг байсан” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад С.Г- нь “...хохирогч Ж.Бат-Ундрахын эзэмшлийн 42-84 УНЛ улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашины хойд салхины шилийг Б.Э- хагалж ороод, жолоодлогын хайрцагны кундакторыг халиваар эргүүлж асаасан, харин би автомашиныг жолоодож явсан...” гэж Б.Э-ийн үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлэн, гэмт хэрэг үйлдсэн газар, байршлыг заасан /2хх-ийн 248, 7хх-ийн 113-120/, Б.Э- нь “...хохирогч Б.Билгүүний эзэмшлийн 20-02 УНК улсын дугаартай, “Toyota Chaser” загварын автомашиныг хулгайлан авч яваад, 4 ширхэг дугуй болон 2 хос гэрлийг тайлж, таксинд явж байсан хүнд 300.000 төгрөгөөр худалдсан...” /4хх-ийн 7/ гэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн зэрэг нь шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг няцааж байна.

            Иймээс гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, хохирлын хэмжээний талаар маргасан шүүгдэгч С.Г-, Б.Э- нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

С.Г-, Б.Э-, Л.М-, Б.Б-, Б.Бай нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Прокуророос С.Г-, Б.Э-, Л.М- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт, Б.Б-ыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Б.Байыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, оролцоо зэргийг харгалзан үзээд, прокуророос Л.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...хохирогч М.Уянга, Б.Наранбаатар нарын гэрээс эд зүйл хулгайлсан...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, хохирогч И.Ханымханы гэрээс эд зүйл хулгайлахыг завдсан үйлдэл буюу төгсөөгүй гэмт хэргийг төгссөн гэмт хэрэгт нь нэгтгэж, мөн Б.Байыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэм буруутай хэмээн дүгнэн холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Б.Байын үйлдсэн дээрх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Түүнчлэн 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа бөгөөд энэ өдрөөс эхлэн хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэхээр байх тул шүүгдэгч С.Г-, Б.Э-, Л.М- нарыг дээрх шинжээр буруутгах нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцэхгүй юм.

Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос С.Г-, Б.Э- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар өөрчлөн зүйлчилж, тэдгээрийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг авсан гэм буруутайд, шүүгдэгч Л.М-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдэхийг завдсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Байыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Б.Байд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-, Б.Э-, Л.М-, Б.Б- нарын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялын хэмжээг хуульд нийцүүлэн тогтоож, уг ялыг “нээлттэй” хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж тус тус заасан.

Хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 77-85 УНГ улсын дугаартай “Hyundai Sonata-5”, 41-12 УБЦ улсын дугаартай “Hyundai Grace”, 33-43 УБИ улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад, эдгээр тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч, үнэлгээ, байршил зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй байх тул дээрх эд хөрөнгийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-од ял шийтгэл оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн зохих заалтыг баримтлаагүй орхигдуулснаас гадна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч С.Г-, Б.Э-, Л.М- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасан дараах асуудлууд байна.

Тухайлбал хохирогч Б.Оюунбилэгийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч С.Г-, Б.Э-, Л.М- нар бүлэглэн үйлдсэн байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.270.000 төгрөгийг Б.Э-, Л.М- нарт хариуцуулж, тэднээс хувь тэнцүүлэн гаргуулсан, мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогч Б.Билгүүнд 5.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Э-өөс 5.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Билгүүнд олгохоор тус тус шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хохирогч Б.Билгүүн нь “...20-02 УНК улсын дугаартай, “Toyota Chaser” загварын автомашинаа хулгайд алдаж, бүрэн бус эд ангитай буюу тоногдсон байдалтайгаар олж авсан...” хэмээн /4хх-ийн 14/ мэдүүлсэн бөгөөд түүний автомашины үнэлгээг 6.000.000 төгрөгөөр, харин автомашинаас алдагдсан эд ангийн үнэлгээг 620.000 төгрөгөөр /4хх-ийн 15-16/ тус тус тогтоожээ. Иймээс гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Э-өөс 620.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Билгүүнд олгох нь зүйтэй.

Эдгээр асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч С.Г-ын хариуцвал зохих хэмжээг нийт 25.344.924 төгрөгөөр, шүүгдэгч Б.Э-ийн хариуцвал зохих хэмжээг нийт 20.229.086 төгрөгөөр, шүүгдэгч Л.М-ын хариуцвал зохих хэмжээг нийт 5.383.724 төгрөгөөр тогтоон, шүүгдэгч С.Г-, Б.Э-, Л.М- нараас 1.756.666 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Оюунбилэгт, шүүгдэгч Б.Э-өөс 620.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Билгүүнд тус тус олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хоньч мэнд овогт Бавуугийн Баа-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хоньч мэнд овогт Бавуугийн Баа-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 8 дахь заалтын “...шүүгдэгч С.Г-аас 23.385.758 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч С.Г-аас 25.344.924 төгрөг гаргуулж...” гэж,

“...шүүгдэгч Б.Э-өөс 24.536.666 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Б.Э-өөс 20.229.086 төгрөг гаргуулж...” гэж,

“...шүүгдэгч Л.М-оос 6.262.258 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Л.М-оос 5.383.724 төгрөг гаргуулж...” гэж,

шүүгдэгч Б.Э-өөс хохирогч Б.Билгүүнд /РД:/ олгохоор заасан “5.300.000 төгрөг”- ийг “620.000 төгрөг” болгож, хохирогч Б.Оюунбилэгт /РД:/ олгохоор заасан “2.635.000 төгрөг”-ийг “1.756.666 төгрөг” болгож,

шүүгдэгч Л.М-оос хохирогч Б.Оюунбилэгт /РД:/ олгохоор заасан “2.635.000 төгрөг”-ийг “1.756.666 төгрөг” болгож тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шүүгдэгч С.Г-аас 1.756.666 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Оюунбилэгт /РД:/ олгосугай.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

            3. Шүүгдэгч С.Г-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧИД                                                  Б.ЗОРИГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН