Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 453

 

2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00453 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00376/И

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

“Зээлийн гэрээний үүрэг 1 170 351,95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22 өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

... Иргэн Г.Оюунбат нь “хадгаламж банк”-тай 2012 оны 8 дугаар сарын 10 өдөр 2 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 3 800 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм. 

  ... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2014 оны 5 сарын 22 өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 3 194 508,22 төгрөг, зээлийн хүүнд 1 112 238,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 312,51 төгрөг нийт 4 324 059,69 төгрөг төлсөн.

  Иймд иргэн Г.Оюунбатаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 605 491,78 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 474 914,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 89 945,73  нийт 1 170 651,95 төгрөгийг гаргуулж “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү /хх 1-3/” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Хариуцагчийн хаяг нь тодорхой бус, хуучин хаягнаасаа нүүсэн гэсэн тодорхойлолтыг багийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Алтанхүүгээс зээл, зээлийн хүү, алданги нийт 10 391 984,25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Г.Оюунбат нь 2012 оны 08 дугаар сарын 10 өдөр Хадгаламж банкны Хурх тооцооны төвөөс 3 800 000 төгрөгийг 24 сарыг хугацаатай жилд 28.4% хүүтэй зээлсэн, зээлийн үлдэгдэл 605 491,78 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 474 914,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 89 945,73  нийт 1 170 651,95 төгрөгийг төлөх ёстой нь нотлогдож байна. Иймд Гомбожамцын Оюунбатыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэстэй байна. 

 

Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд /хх 9/ “... ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж ... оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Одыг нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж үзлээ.  

     

Гомбожамцын Оюунбат нь нэхэмжлэлд дурдагдсан хаягт оршин суудаггүй, одоогоор хаана оршин байгаа нь тодорхойгүй болох нь Засаг даргын тодорхойлолт, шүүхэд дуудсан баримтаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунбатыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Г.Оюунбат нь /РД: СТ66111011/ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 01 дүгээр хороо 61 дүгээр байрны 14 тоотод оршин суух хаягтай /утас:98563458, 98123602/ гэж нэхэмжлэлийн шаардлагад тэмдэглэгдсэн, Хэнтий аймгийн цагдаагийн газарт 2014 оны 01 дүгээр сарын 06 өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 02-32 тоотод оршин суудаг гэсэн болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гомбожамцын Оюунбат /РД: СТ66111011/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Оюунбатыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунбатын талаарх хавтаст хэргийн авагдсан баримтын хуулбарыг, шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд үүрэг болгосугай. 

 

4. Нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай. 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгасугай. 

 

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА