Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /цахимаар/,

шүүгдэгч *******-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш- овогт Г-гийн М-д холбогдох эрүүгийн 2110020090000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн ******* настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, Н-ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын 1-27-000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* гудамж ******* тоотод түр оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш- овогт Г-гийн М-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******-нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоотод найз эмэгтэй болох *******-тай үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүний толгой, хөл, нуруу, гуя хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

Эрүүгийн 21100200900000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 10636 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн *******-р хуудас/,  оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******-нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоотод хамтран амьдрагч, хохирогч *******-ыг “хөнжил татаад унтуулсангүй” гэх үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний толгой, хөл, нуруу, гуя руу нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр манай залуу М- /Шинэ нисэх буудалд цахилгааны инженерээр ажилладаг юм/ ээлжийн ажилтай бөгөөд ажлаа тараад 09 цагийн гэрт орж ирсэн юм. Тухайн байрыг бид хоёр түрээслэн амьдарч байсан бөгөөд хажуу өрөөг нь мөн найз залуугийн дүү бас түрээслэн амьдарч байсан юм. Ганшагай гэртээ орж ирээд хоолоо идчихээд унтахаар хэвтсэн. Урд өдөр нь бид хоёр маргалдсан байсан. Би унтлаа гэж уурлаад хөнжлийг татсан чинь Ганшагай яагаад байгаа юм бэ би унтаж амармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад хөнжлийг нь татсан чинь ядаргаатай пизда вэ гэхээр нь би гомдоод хэсэг уйлж байгаад явахаар шийдээд өөрийн хувцсаа боогоод байж байхдаа мөнгөө авъя гээд хөлөөрөө сэр гээд түлхсэн чинь уурлаад босож ирээд баруун гараараа миний баруун хөлийн гуя орчимд 2-3 удаа цохихоор уурлаад толгой руу гараараа нэг удаа нуруу руу нь 2-3 удаа цохисон. Би уурлаад цохиоч зодооч гээд орилсон тухайн үед өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөн бид хоёр архи согтууруулах ундаа зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм. Тэгсэн М- хувцсаа өмсөөд гараад явахаар нь би уурандаа цагдаад дуудлага өгсөн юм. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. М- бид хоёр тус тусдаа амьдарч байгаа юм. Гэхдээ бид хоёр салсан зүйл бол байхгүй. Одоо бол миний биед гэмтэл шарх байхгүй зүгээр байна. Урд өдөр нь бид хоёр утсаар хоорондоо бага зэрэг маргалдсан байсан бөгөөд аргадуулах санаатай л ийм үйлдэл хийсэн юм. Хажуу өрөөнд найз залуугийн дүүгийн найз Хорлоо, Оргилмаа хоёр байсан тэр хоёр бол цохиж зодож байхыг бол хараагүй маргалдахыг бол сонссон байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө өрөөнд нь ах найз охин Бямбажавын хамт амьдардаг байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би өглөө ажилдаа 08 цаг өнгөрч байхад гараад гэртээ 23 цагийн ирсэн юм. Тэгсэн Хорлоо танай ах эгч хоёр чинь өглөө маргалдаад байсан бөгөөд орж харсан зүйл бол байхгүй гэхээр нь ахаас тодруулсан чинь бид хоёр өглөө маргалдсан л гэж хэлсэн өөр зүйл бол мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 10636 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.*******-ын биед баруун, зүүн гуя, баруун бугуй, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09 цагийн үед ажил гэртээ ирээд хоол цайгаа уучхаад унтаж амрах гээд хэвтэж байсан чинь найз охин Бямбажав унтуулахгүй хөнжил татаад байхаар нь “ядаргаатай пизда вэ” гээд хэлсэн юм. Тэгсэн уурлаад хувцсаа баглаад мөнгө өг гээд нэхээд хөлөөрөө чичлээд байхаар нь уурандаа босож ирээд баруун гараараа баруун гуя орчимд 2-3 удаа цохисон. Тэгсэн миний толгой руу гараараа цохихоор нь би хоёр гарыг нь бариад түлхсэн юм. Би гараад явсан юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч *******-нь хохирогч *******-ыг “хөнжил татаад унтуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гуя хэсэг рүү цохисны улмаас хохирогч *******-ын биед “баруун, зүүн гуя, баруун бугуй, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******-нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тэрээр гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******өгөншагай нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч *******өнгөншагай нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******өгөншагайд ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өгөншагайд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******өгөншагай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш- овогт Г-гийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР