Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц /цахимаар/,

шүүгдэгч *******-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Д-гийн Д-д холбогдох эрүүгийн 2110016300000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 3-0000 тоотод оршин суудаг,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 1*******.3, 131 дүгээр зүйлтийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0000 дугаар зүйлийн 1*******.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б- овгийн Д-гийн Д-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******-2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхон, ******* дугаар байрны 000 тоотод хохирогч *******-тай маргалдаж, улмаар түүний биед халдан нүүрэн тус газарт нь цохиж, “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, дух, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

Эрүүгийн 2110016000000000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 8251 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80-р хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 70-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******-2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхон, ******* дугаар байрны 000 тоотод хохирогч *******-ыг “ах *******ын гэмт маргаан үүсгэлээ хэмээн биед нь халдаж нүүрэн тус газарт нь цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, дух, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр М- өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхон ******* байрны тоот байрыг өөрийн танил дүү *******ын танил хүмүүс болох *******, А- гэх хүмүүстэй 2021 оны 04 дүгээр сард уулзаад ярилцахдаа 10,000.000 төгрөг бэлэн өгөөд танай байранд оръё удахгүй Канадаас мөнгө ирэхээр байрыг чинь худалдаж авахаар үнэ ханшаа тохиролцъё гэсэн. Байранд орчхоод нэг сарын дотор увуулж цувуулаад 9,300,000 төгрөг шилжүүлэн өгсөн. ******* мөнгө төгрөг өгөхгүй байсан учраас эхнэр М- мөнгө төгрөгөө гүйцээж өгөхгүй болохоор нь байрнаас гар гэж утсаар яриад хэлэхэд “юу гээд байгаа авгай вэ нөхрийгөө дагуулаад ир хоёуланг чинь хутгална” гэх мэтчилэн зүйл ярьсан. Тэгэхээр нь утсаар ярьж болохгүй юм байна гэж бодоод биеэр уулзаж ярилцах гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхон ******* байрны тоот байр руу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны 21 цаг өнгөрч байхад эхнэр М-ын хамт очсон. ******* нь гэртээ байсан бөгөөд уулзаж ярилцахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой байсан. ...А- гэх эмэгтэй орж ирээд бид хоёрыг элдэв үгээр доромжилж луйварчин гээд байхаар нь өмнө өгсөн 10,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгье дансаа өгчих гэхэд 35,000,000 төгрөг өг тэгвэл байрнаас гаръя, би байрандаа засвар хийсэн гээд байсан. Тэгэхээр нь баримтаа гаргаад ир гэхэд нэг жагсаалттай цаас үзүүлж нийт тооцоо 8,413,750 төгрөг байхаар тийм зүйл байхгүй гэсэн. Эхнэр А- нь зүй бус үгээр доромжлоход нөхөр ******* нь хутга бариад халаасандаа хийгээд эхнэрийгээ холдож бай гээд ирэхээр нь “чи наад халаасандаа хийсэн хутгаараа яах гэж байгаа юм” гэхэд хүн нэг л амьдарна шүү ахаа үзүүл үзчихье гээд утсаа гаргаж ирээд нэг хүнтэй утсаар яриад наад хүмүүсээ аваад хүрээд ир манайд хүн орж ирчхээд гарахгүй байна гээд дуудсан. Тухайн үед эхнэр нь гэх А- цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан ба цагдаа нар ороод ирсэн байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд цагдаагийн хажууд намайг миний ахын гэрт юу хийж байгаа юм бэ гээд шууд зүүн нүд рүү гараараа нэг удаа, нөгөө гараараа дахиад нүд рүү халт цохиход цагдаа бариад бүгдээрээ гадаа цагдаагийн хэлтэс дээр очно гэхээр нь араас цагдаа руу очсон. Намайг цохисон залуу ирээгүй. *******, А-, би эхнэр М- нар ирж мэдүүлэг тайлбар өгсөн. Хуулийн дагуу зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Орсноос хойш 2 сарын дараа анх зуучилсан хүнээрээ гар гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь мөнгө авахгүй. Байраа худалдаж авъя гэсэн. Бид нар 35 сая төгрөгөө аваад гаръя гэсэн чинь байр засварын 25 сая төгрөгийг тооцохгүй гэсэн 10 саяыг л өгнө гэсэн. Ирээд шууд коронотай хүмүүс гээд учир зүггүй ороод ирэхээр нь айгаад дүүгээ дуудсан. Ирээд энэ байранд минь тусгаарлалтад байна гэсэн. Өмнө нь нэг ч хэлж мэдэгдээгүй. Хэрвээ манай гэр бүлээс нэг хүн корона тусах юм бол маш гомдолтой. Манай дүү нэг удаа л цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн *******-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 8251 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. *******-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, дух, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би зүүн талын хөмсөгний дээд талд гараараа нэг удаа цохисон. Өөрийн гаргасан асуудлыг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч *******-нь хохирогч *******аатаржавыг “ах *******ын гэрт маргаан үүсгэлээ” хэмээн нүүр хэсэг рүү нь цохисны улмаас хохирогчийн биед биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, дух, зүүн сарвууны цус хуралт, зулгаралтбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******-нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч *******-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч *******- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 125 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******-нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч *******-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б- овгийн Д-гийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хохирогч *******- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрлүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР