| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00431/И |
| Дугаар | 455 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 455
2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00455 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00431/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Батноров сумын 2 дугаар багт оршин суух, Жамган овогт Жамбалын Болормаа /РД:СА66082004/ -ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Болормаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.Болормаа нь өндөр насны тэтгэвэртээ гарах болоход Хэнтий аймгийн Батноров сумын нийгмийн даатгалын байцаагч нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Ж.Болормаа нь 1983 оны 01 сарын 01 өдрөөс 1985 оны 08 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1986 оны 07 сарын 04 өдрөөс 1988 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хурхын САА-н туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Бүрд хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан. Иймд Ж.Болормаагийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 6, 7, 4-5, 8, 9, 10, 11-12, 13, 14, 15, 24, 26, 27, 29/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Болормаа нь 1983 оны 01 сарын 01 өдрөөс 1985 оны 08 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1986 оны 07 сарын 04 өдрөөс 1988 оны 06 сарын 08 өдөр
хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Бүрд хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Болормаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хүсэлт гаргагч Ж.Болормаа нь 1983 оны 01 сарын 01 өдрөөс 1985 оны 08 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1986 оны 07 сарын 04 өдрөөс 1988 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Бүрд хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэнтий аймгийн Архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолт /хх 3, 6, 7/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 25 өдрийн 38 дугаартай тушаал /хх 8/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 56, 46 дугаартай тушаал /хх 9, 10/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 11-12/, нийгмийн даатгалын дэвтэр /хх 13, 14, 15/, 1974 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Г.Пүрэвжавын мэдүүлэг, түүний ажиллаж байсныг тогтоосон 2013 оны 03 дугаар сарын 04 өдрийн 105 дугаартай Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 105 дугаартай шүүхийн шийдвэр /хх 24, 26/, 1971 оноос 2008 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төвд сувилагч, бага эмчээр ажиллаж байсан гэрч З.Нямжавын мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 27, 29/ зэрэг болно.
Ж.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1983 оны 01 сарын 01 өдрөөс 1985 оны 08 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1986 оны 07 сарын 04 өдрөөс 1988 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Бүрд хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамган овогт Жамбалын Болормаа /РД:СА66082004/ нь 1983 оны 01 сарын 01 өдрөөс 1985 оны 08 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1986 оны 07 сарын 04 өдрөөс 1988 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчин, заводын эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Бүрд хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА