Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Бээжин |
Хэргийн индекс | 179/2022/0056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/56 |
Огноо | 2022-02-16 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Хохирогч Б.Ж***********
Шүүгдэгч Ч.А*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч***********ын А***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ч.А*********** нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Өргөө рестораны урд “Мazda Axela” маркийн 36-91 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч Б.Ж***********ийг мөргөж биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.А*********** нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Өргөө рестораны урд “Мazda Axela” маркийн 36-91 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч Б.Ж***********ийг мөргөж биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.А***********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 8-р баг төв талбайн урд талын хөндлөн засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэлтэй ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явган хүний гарц гараад явж байтал цонхон дээр гэнэт хүн гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгээд зогссон. Надад тухайн үед гэнэт зам руу машины урдуур орж ирээд мөргүүлчих шиг санагдсан. Зам бол чөлөөтэй харагдаж байсан. Би өөрөө бол тухайн үед гарц өнгөрөөд явж байхад хажуу талын хашлаганы тэндээс хүн зам руу ороод ирлээ дээ тэгээд харахгүй хажуу талаараа мөргөчихлөө гэж бодсон. Урд бол зам дээр хүн харагдаагүй. ...” гэх мэдүүлэг (хх-61-62х),
2021 оны 12 дугар сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-05х),
2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-07х),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-10-11х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-12-13х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-15х),
Хохирогч Б.Ж***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Өргөө ресторан ороод 2 лааз пиво авч уугаад 11 цаг өнгөрч байхад бараг 00:00 цагийн орчимд гарсан. Ресторан хаагаад л гарсан юм. Би тухайн үед хуурай ах Х***********ын хамт явсан. Бид хоёр хойшоо алхаад явган хүний гарцаар зам хөндлөн урдаас хойшоо гарах гэж байтал суудлын автомашин ирж мөргөсөн. Тухайн үед би мөргүүлээд шокт орсон учир бушуухан эмнэлэг орье, гомдол санал яах вэ гэж хэлсэн. Хөл болохоо байсан хөндүүрлээд өвдөж байсан. Тэр машинаас хоёр эмэгтэй бууж ирсэн санагдаж байна. би тэр машинаар хүргүүлж ирсэн. ...би тухайн өдрөөс хойш эмнэлэгт хэтвэн эмчилгээ хийлгэж байна. Миний баруун хөл шилбээрээ хоёр хугарсан байна гэсэн. Босох гэхээр толгой эргээд байгаа доргилттой байгаа байхаа. Одоогоор миний эмчилгээнд жолооч эмэгтэй 500,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг төлөөгүй. Одоогоор хөл өвчтэй хавдартай байна. Толгой хөндүүр иргээд байгаа. ... Ер нь би эмчилгээ хийлгэх хугацаанд ажилгүй байсан үеийн орлого, эмчилгээний зардал мөнгө зэргийг нэхэмжилнэ. Би сард дунджаар 4 сая орчим төгрөгийн орлого олдог. Би өөрөө том тэрэг барьж ачаа бараа зөөдөг. ...” гэх мэдүүлэг (хх-19-20, 22-23х),
Гэрч Ч.Х***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр хойшоо алхаад талбайн урдуур явсан засмал зам руу гарах гээд бараг л хөлөө тавьтал нэг хар хөх өнгийн суудлын автомашин ирээд Жүгдэрийг мөргөчихсөн Тэгээд машинд мөргүүлээд урд тал руу нь унаад ёооё хөл эвгүй болчих шиг боллоо гэж байсан. Тухайн үед Жүгдэр жаахан шокт орчихсон байхаа. Би ч бушуу түргэн эмнэлэг яв гээд нөгөө машины жолооч эмэгтэй аваад явсан. Тухайн машины дугаарыг хараагүй, сибирийн эрүүл мэндийн бараа зараад хүмүүс машин аваад байдаг. Тэр нь шиг л хоёр талаараа бөөн бичиг болсон машин байсан Тэр машинаас гурван эмэгтэй хүн бууж ирсэн Хоёр эмэгтэй нь аваад эмнэлэг явсан. нэг эмэгтэй нь надтай хойшоо алхаад талбайн тийшээ гараад явсан. Би бол эмнэлэг хамт ороогүй... Нэг залуухан намхандуу хүүхэн байсан. Би нэг их сайн анзаараагүй юм. Одоо харвал таних үгүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ хараад санаж магадгүй...Тэр эмэгтэй бол зам руу ороод ирэх юм гээд загнаад байсан. Бид хоёрын явсан талд бол хашлага тулаад зам руу орохоос аргагүй байсан Бид хоёр яг л уг нь зам хойшоо хөндлөн гарах гээд явж байсан Ж*********** ч зам руу алхаж орсон. Тухайн машин ч ирж таарсан юм. Тэрнээс бид хоёрыг зам руу ороод голд нь алхаж байхад ирээд мөргөсөн асуудал болоогүй. Яг л замын захад алхаад оронгуут л тэр машин ирж мөргөж таарсан. Би Ж***********ийн ялгүй хойно бараг зэрэгцээ маягтай явсан болохоор жишүү араас нь маягтай харж байсан... гэрлээ асаасан байсан байх. Сигнал дохио лав өгөөгүй. ... “гэх мэдүүлэг (хх-25х),
Гэрч Б.С***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... манай нөхөр хувиараа том тэрэг жолоодож ачаа бараа ачиж мөнгө олдог хувиараа хөдөлмөр эрхэлдэг байгаа. Сардаа дунджаар 4 сая орчим төгрөгийн орлого олдог.... одоогоор эмчилгээнд нэг сая төгрөг зарцуулсан байна. Нарийн тооцоо хийгээгүй. ...“гэх мэдүүлэг (хх-29х),
Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-30х),
Батбаярын С***********ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-31-36х),
Гэрч Б.Н***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... “гэх мэдүүлэг (хх-45х),
Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай:
1. Б.Ж***********ийн биед баруун хөлийн тахилзуур, шаант ясны хугарал, толгойн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Б.Ж***********ийн биед үүссэн тахилзуур, шаант ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хуйханд үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.
2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хх-52-53х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт (хх-62х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-63х), жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-67х), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-68х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-69х), Ч***********ын А***********ын Хаан банкны Депокит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-75-76х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А*********** нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Өргөө рестораны урд “Мazda Axela” маркийн 36-91 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч Б.Ж***********ийг мөргөж биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Ч.А***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
2021 оны 12 дугар сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-05х),
2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-07х),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-10-11х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-12-13х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-15х),
Хохирогч Б.Ж***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-19-20, 22-23х),
Гэрч Ч.Х***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-25х),
Гэрч Б.С***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-29х),
Эд зүйл/баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-30х),
Батбаярын С***********ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-31-36х),
Гэрч Б.Н***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-45х),
Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт (хх-48х),
2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хх-52-53х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ч.А*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.А*********** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ж***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 987. 150 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Ч***********ын А***********ын Хаан банкны Депозит дансны хуулга (хх-75х)-ын баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Ж*********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.А*********** нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.А*********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Ч.А*********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ялын саналыг шүүгдэгч Ч.А*********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор Ч.А***********ын эзэмшлийн Mazda Axele маркийн 36-91 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ж*********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйлийн 2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Ч***********ын А***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч***********ын А***********ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.А***********ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Ч.А*********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн *********** дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор Ч.А***********ын эзэмшлийн Mazda Axele маркийн 36-91 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.А***********д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ж***********эд 987.150 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ж*********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.А***********аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А***********ын шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН