Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2017/00149

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах, Хас банк ХХК /РД:2578697, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, утас: 70543018/-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батбилэг, Ж.Болорчимэгнарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Хас банк ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Батбилэг, Ж.Болорчимэг нар нь манай банкнаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1120011688 дугаар данс бүхий 10 000 000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас зээлийг барагдуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Батбилэг, Ж.Болорчимэг нар нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Мөн банкны зүгээс Б.Батбилэг, Ж.Болорчимэг нартай уулзахаар гэрт нь очиход бүртгэлтэй хаягтаа байхгүй, утаснууд нь холбоо барих боломжгүй байгаа болно.

Иймд, зээлдэгч Б.Батбилэг, Ж.Болорчимэг нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Хас банк ХХК нь 1120011688 тоот зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэцээгүн овогт Бямбын Батбилэг, Боржигон овогт Жамсранжавын Болорчимэг, нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэжээ.

Иргэн Б.Батбилэг, Ж.Болорчимэг нар нь Хас банк ХХК-иас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Гэвч Б.Батбилэг, Ж.Болорчимэг нар нь гэрээний үүргээ зөрчиж, зээлийнтөлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1120011688 дугаартай зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1120011688 дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Б.Батбилэг, Ж.Болорчимэг нарын иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, харилцагчийн анкет, бичил зээл хүсэгчийн судалгааны тэмдэглэл, зээлдэгчийн хяналтын хуудас, хэрэглээний зээлийн өргөдөл, Б.Батбилэгийн цалингийн тодорхойлолт болоннийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШЗ2016/00905 дугаартай шүүгчийн захирамж, Б.Батбилэгийн зээлийн дансны хуулга, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 550 дугаартай Б.Батбилэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 551 дугаартай Ж.Болорчимэгийн иргэний үнэмлэхнийлавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэцээгүн овогт Бямбын Батбилэг, Боржигон овогт Жамсранжавын Болорчимэг нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Б.Батбилэг нь 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, УГ86042196 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10 дугаар байр 26 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Дархан-Уул аймагт байж болзошгүй, холбоо барих утасны дугаар 99905356,

Ж.Болорчимэг нь 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, МА91051907 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10дугаар байр, 26 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Дархан-Уул аймагт байж болзошгүй, холбоо барих утасны дугаар 99905357 гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч Хас банк ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэцээгүн овогт Бямбын Батбилэг, Боржигон овогт Жамсранжавын Болорчимэг нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Батбилэг, Ж.Болорчимэг нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Б.Батбилэг нь 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, УГ86042196 регистрийн дугаартай, Дархан-Уул аймагт байж болзошгүй, холбоо барих утасны дугаар 99905356,

Ж.Болорчимэг нь 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, МА91051907 регистрийн дугаартай, Дархан-Уул аймагт байж болзошгүй, холбоо барих утасны дугаар 99905357 болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА