| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0058/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/55 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************нарт холбогдох 2238000000035 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******************гээгдэл эд хөрөнгө буюу “I phone 11 про макс” маркийн гар утсыг машин дотор орхиж буусан байсныг олж авч улмаар бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******************гээгдэл эд хөрөнгө буюу “I phone 11 про макс” маркийн гар утсыг машин дотор орхиж буусан байсныг олж авч улмаар бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000035 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Өсөхбаяр Зол-Очирын машинд Айфоне 11 про макс загварын гар утсаа мартаад буусан байсан. Тэгээд тухайн үед Өсөхбаяр утсаа мартаж бууснаа санахгүй байвал ламборданд тавьчхаад Хатгал явъя гэж Зол-Очир, Энхтамир бид гурав яриад салсан. Тухайн өдөр Зол-Очир, Ванчиндорж бид гурав Хатгал явах мөнгөө үрчихсэн байсан юм. Тэгээд маргааш нь Зол-Очир нөгөө утсаа хот руу зарчихлаа гээд миний Хаан банкны данс руу 500,000 төгрөг хийсэн байсан...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...*******, *******************бид гурав миний машинтай хөдлөөд явж байтал *******************утас миний машины суудлын завсар унасан байсан. Тэндээ дуудлага ирээд дуугараад байсан. *******************суудлын доороос гаргаж ирээд би кодыг нь мэднэ гэж хэлсэн. Тэгээд бид гуравт мөнгө хэрэгтэй байсан тул ломбардад тавих талаар хоорондоо ярилцаад тавихаар болсон. Би тухайн утсыг авч үлдээд нөгөө хоёрыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Би тухайн утсыг ломбардад тавимааргүй санагдаад *******, *******************хоёрт хот руу найз руугаа явуулахаар болчихлоо та хоёрт мөнгө олоод өгье гэж хэлээд *******************данс руу төрсөн ах П.Золжаргалаас 500.000 төгрөг зээлж аваад шилжүүлсэн...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Өсөхбаяр Зол-Очирын машинд Айфоне 11 про макс загварын гар утсаа мартаад буусан байсан. Тэгээд тухайн үед Өсөхбаяр утсаа мартаж бууснаа санахгүй байвал ламборданд тавьчхаад Хатгал явъя гэж Зол-Очир, Энхтамир бид гурав яриад салсан. Тухайн өдөр Зол-Очир, Энхтамир бид гурав Хатгал явах мөнгөө үрчихсэн байсан юм. Тэгээд маргааш нь Зол-Очир нөгөө утсаа хотруу зарчихлаа гээд Энхтамирын данс руу 500,000 төгрөг хийсэн байсан...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед миний Айфоне 11 про макс загварын гар утас байсан. Намайг караокед сууж байхад манай найз Зол-Очир Хатгал явлаа гэж байсан. Тэгэхэд нь би хамт явъя гэж хэлсэн. Тэгтэл Их Урц дээр байж байхад ******************* нартай хамт Зол-Очирын машинтай хамт ирсэн юм. Тэд нарыг ирэхэд би нэлээн согтолттой болчихсон байсан. Машинд утсаа аваад сууж байснаа санаж байгаа юм. Тэгээд би ******************* нартай хамт гадуур явж байгаад Их-Урц дээр ирээд бага зэрэг ухаан ороод Энхтамираас утсаа асуухад мэдэхгүй гэсэн. Тухайн үед ******************* нараас утсаа асуухад мөн мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 22-23-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 63, 66, 69, 82-84-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62, 65, 68-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 64, 67, 70, 79-81-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000035 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******************гээгдэл эд хөрөнгө буюу “I phone 11 про макс” маркийн гар утсыг машин дотор орхиж буусан байсныг олж авч улмаар бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 1,664,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************(хх-ийн 9-10-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 22-23-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгөнд хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нар нь хохирогч *******************“I phone 11 про макс” маркийн гар утсыг авсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 69, 82-84-р хуудас)-аар,
Шүүгдэгч *******************нь урьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70, 79-81-р хуудас)-аар, Шүүгдэгч *******************нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******************нар нь 450,000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нарт тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000000035 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР