Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

  2022         02            10                                     2022/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Ц.Л,

иргэдийн төлөөлөгч Б.Ц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Р.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М-д холбогдох эрүүгийн 2125000000273 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, З.М

Шүүгдэгч З.М нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод С.Б-ын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, дэвсэн олон тооны гэмтэл, шарх учруулан зодож, “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч З.М мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, оршуулгын зардлыг төлж барагдуулна.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ “...гомдолтой байна, оршуулгын зардлаа гаргуулж авмаар байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн “...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр аав “ажил хийсэн” гээд надад 100.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...8 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 11 минутын үед аав 99981763 дугаарын утсаар над руу яриад “Жаргалант сум руу явах гэсэн мөнгө байдаггүй, зардлын мөнгө хэрэг болоод байна, аавдаа зардлын мөнгө өгөөч” гээд надаас дансаар 20.000 төгрөг шилжүүлж авсан. Орой...18 цаг 55 минутад 94247679 дугаарын утсаар над руу залгахаар нь утсаа аваад ярихад аав “гэр хорооллын эцсийн буудалд байдаг “Хуримт” дэлгүүрийн урд байна, чамтай уулзъя, хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь найз залуу Угтахбаярын хамт гэрээс гарч такси бариад гэр хорооллын эцсийн буудал руу явж байхад аав Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” дэлгүүрийн урд ганцаараа явж байсан, аавыг хараад машинаас буух үед аав “Тэмүүлэл” дэлгүүрийн урд талын шатан дээр очиж суусан, Угтахбаяр бид хоёр явж очсон, тэгсэн чинь аав бид хоёрыг хараад “миний хоёр хүү хөдөөнөөс хэзээ ирсэн юм бэ” гэсэн, би зөрүүлээд “та ямар ажил хийсэн юм бэ” гэсэн чинь “Жаргалант суманд ногооны зэрлэг зулгаах ажил хийсэн, гэртээ зурагт авах уу” гэж асуусан, “за яах юм бэ, гэртээ харих уу” гэж хэлсэн. Энэ үед “Тэмүүлэл” дэлгүүрээс нэг эрэгтэй хүн гарч ирсэн, аав тэр хүнийг хараад “яасан” гэж асуусан чинь нөгөө эрэгтэй хүн “мөнгө дутчихлаа” гэсэн, аав “хэдэн төгрөг” гэж асуусан чинь “150 төгрөг” гэж хэлсэн. Тэгсэн чинь аав манай найз залуу Угтахбаярт хандаж “150 төгрөг байвал өгчих” гэж хэлсэн, Угтахбаяр нөгөө хүнд 150 төгрөг өгсөн. Нөгөө эрэгтэй хүн мөнгө аваад эргээд дэлгүүр ороод удаагүй гарч ирэхдээ бас нэг эрэгтэй хүнтэй гарч ирээд тэр хоёр хүн түрүүлээд дэлгүүрийн арын гудамжаар тойроод явсан, би аавыг “гэртээ харих уу” гэсэн чинь “үгүй, архи уулаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “гэр орон зүгээр үү” гэсэн чинь аав “гэр орон зүгээр” гэж хэлээд нөгөө хоёр хүнийхээ араас яваад өгсөн, аавыг салаад явахаар нь Угтахбаяр бид хоёр алхаж яваад гэртээ ирсэн чинь манай гэрийн зүүн талын орон дээр үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн бид хоёрыг хараад босоод ирэхээр нь харсан чинь урд нь нэг удаа харж байсан залуу байсан, нөгөө залуу “ах нь Жаргалант суманд ажил хийж байгаад ирлээ, аав нь хаана байгаа юм бол” гэж асуусан, “мэдэхгүй” гэж хэлээд бид хоёр эргээд гараад явсан. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 8 минут болж байхад манай ээж Өөдөс 94837104 дугаарын утсаар яриад “аав чинь нүүр, царай нь цус болчихсон, бурхан болсон байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

гэрч Д.Ө-н “...Өнөөдөр өглөө 10 цагийн орчимд нөхрийн гэр болох Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод хоол хийж өгөх гээд мах аваад очиход гэрийн хаалга хаалттай, гэрэл нь асаалттай, гэрийн хоймор хэсэгт дээш харсан байдалтай, нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, нүд нь бага зэрэг хараатай, хөдөлгөөнгүй байхаар нь дөхөж очоод гэдсэнд нь хүрэхэд хүйтэн байхаар нь би” юу болчихвоо” гэж орилоод гэрээс нь гараад замын хойд талд байдаг “Баясгалан” хүнсний дэлгүүрийн хүний утсаар түргэн дуудсан, охин руу залгаж хэлсэн. Тэгээд буцаж очоод гэр лүү дахин ороогүй, хашааны гадаа байж байтал түргэн болон цагдаа ирсэн. Түргэний эмч гэр лүү ороод гарч ирээд нөхрийг “нас барсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

гэрч Ц.У-н “...Өчигдөр 19 цаг 40 минутын орчимд Анхзаяагийн аав нь Анхзаяаг “уулзмаар байна” гээд утсаар дуудсан тэгэхээр нь “Наран” сургуулиас дээшээ өгсөөд явах замд байдаг “Тэмүүлэл” дэлгүүрийн ойролцоо явж байгаад замд аав нь явж байхаар нь уулзсан. Тэгсэн чинь уулзаад ямар учраас уулзъя гэснийг нь асуусан чинь “зүгээр уулзъя гэсэн юм” гээд дэлгүүрээс хамт явж байгаа хоёр хүн нь гарч ирээд “архи авах гэсэн чинь мөнгө дутсан” гээд надаас 150 төгрөг авсан. Анхзаяа аавыгаа “хамт явъя” гэсэн чинь “үгүй, би архи уучихаад харина” гээд хамт яваагүй, Анхзаяа бид хоёр аавынх нь гэр ямар байгааг харах гээд гэрт нь очтол Улаантолгойгоос ирсэн гээд нэг эрэгтэй байсан, тэр хүн “би Буджаргал ахтай уулзаж ганц пиво ууж, юм ярих гэсэн юм” гэж хэлсэн, өмнө нь 7 дугаар сард гэрт нь Анхзаяагийн аавтай хамт архи ууж байсан хүн мөн байсан, аавынх нь хоёр нүдний доод хэсэгт оёдол тавиулж байсан юм, тэр үед тухайн эрэгтэйн чих нь цус болсон байсан, тэрийгээ “гадаа гудамжинд хүнд зодуулсан, намайг ирэхэд талийгаачийг хүнд зодуулсан байсан” гэж хэлсэн. Харин талийгаачаас хэнд зодуулсан талаар асуухад “мэдэхгүй байна, намайг орон дээр хэвтэж байхад юмаар цохих шиг болсон нүд харанхуйлаад тэгээд юу ч санахгүй байна, тосгонд байдаг хүн” гээд учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгээд Анхзаяа бид хоёр гэр орон нь гайгүй байхаар нь гэр лүүгээ явсан. Анхзаяагийн аав нь дахин 21 цагийн орчимд залгаад “дахиад уулзъя” гэхээр нь Анхзаяа “маргааш уулзъя, бид хоёр гэртээ ирчихлээ” гэж ярьсан, гэтэл өглөө ээж нь залгаад аавыг нь “нас барсан байна” гэж хэлсэн. ...гэрт нь байсан эрэгтэй өмнө нь 7 сард гэрт нь байсан ах мөн байсан, ...тэр ах “Нийслэл” нэртэй пиво нэг том савтайг уугаад сууж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 61 дэх тал/,

гэрч Ч.Ж-н “...2021 оны 8 дугаар сарын 16-ны орой 19-20 цагийн орчим би гэр хорооллын эцсийн буудал орчим явж байсан чинь нэг хүн намайг дуудсан, харсан чинь Буджаргал танихгүй залуугийн хамт явж байсан. С.Б “ганц юм аваад өгөх үү” гэхээр нь “тэг” гэсэн чинь С.Б өөрт байсан мөнгөө тоолж үзээд...“Монгол Стандарт” архи авахад 300 төгрөг дутаж байна” гэсэн, тэгээд С.Б бид хоёр нөгөө хамт явсан залуутай нь гурвуулаа 300 төгрөг олчих санаатай гэр хорооллын эцсийн буудлаас хойшоо зам дагаад өгсөж байхад С.Б охинтойгоо уулзсан. Түүний охин нь найз залуутайгаа хамт ирж, аавтайгаа Рашаант багт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” дэлгүүрийн гадна уулзсан. С.Б охинтойгоо уулзах үедээ “архи ав” гээд надад өөрт байсан мөнгөө өгсөн, би түүнтэй хамт явсан залуутай “Тэмүүлэл” дэлгүүр лүү ороод архи авах гэсэн чинь 300 төгрөг дутсан, тэгсэн С.Бтай хамт явж байсан залуу 150 төгрөг гаргаж ирсэн, би тэр залууд “чи гараад С.Бын хүүхдээс 150 төгрөг авчих” гэж хэлсэн чинь нөгөө залуу дэлгүүрээс гарч яваад С.Баас 150 төгрөг авч орж ирээд нэг шил 0.75гр “Монгол стандарт” архи нэг шилийг аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гарах үед С.Б хүүхэдтэйгээ уулзаж байсан, би нөгөө залууг дагуулаад “Тэмүүлэл” дэлгүүрийн арын гудамжаар яваад тухайн гудамжны баруун талын үзүүр лүү явсан. С.Б араас ирээд бид гурав “Тэмүүлэл” дэлгүүрийн хойд талын гудамжны баруун талын үзүүрт очиж нөгөө архиа уусан. ...Бид гурав архи ууж байсан чинь С.Б “согтоод архиа ууж чадахгүй нь” гэхээр нь би тал шил архийг аваад “гэртээ харина” гээд явсан, нөгөө хоёр надаас салаад явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

гэрч Ц.Ө-н “...Уг орой 23-24 цагийн үед 3-4 хүн хоорондоо чанга яриад, хэрэлдээд байх шиг байсан, согтуу хүмүүс байсан гэж бодож байна. ... Буджаргал ахын дуу бол сонсогдож байсан, тухайн үед би унтаж байгаад хальт сэрээд эргээд унтчихсан, гэрээсээ гараагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

гэрч Б.Г-н “...би өөрийн эзэмшлийн 94247679 дугаарын гар утсаар яриулсан, тэр ах охинтойгоо яриад байх шиг байсан, “миний охин сайн уу,  мөнгөтэй байна, мөнгө авах уу” гэсэн тэгэхэд охин нь “та мөнгөтэй байгаа юм уу, 100.000 төгрөг байгаа юу” гэх шиг болсон тэгээд тэр ах “миний охин ирээд мөнгө авчих” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,

З.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “...2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаантолгойн хойд хорооллоос Тоёота приус-20 маркийн машинд сууж Эрдэнэт рүү орж ирээд “Төгөл” дээр буусан. Тэндээсээ Шанд руу яваад Буджаргалын гэрт очсон. Баясгалан дэлгүүрээс “Нийслэл” пиво аваад урд талын гудамжаар ороод тэдний гэрт очиход өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь пиво задлаад ууж байсан чинь охин нь найз залуутайгаа орж ирээд “аав хаачсан бэ” гэж асуусан, тэгэхээр нь “ах нь Улаантолгойгоос орж ирээд байж байна.” гэж хэлсэн. ...Тэр хоёрыг гарч явсны дараа Дэнзэн гэж ах орж ирсэн, ...Дэнзэн бид хоёр хашаанаас гараад явж байхад Буджаргал ганцаараа хоёр гараа өргөчихсөн “Мөнхнасан ахын дүү” гэж хэлсэн. Дэнзэн цаашаа салаад явсан, би Буджаргалыг гэр лүү нь авч орсон, гудамжинд хэрүүл хийгээгүй, “дүү нь Улаантолгойд ажил хийж байгаа, ахаа танайд ганц хоночихоод маргааш ажил руугаа явъя, ээж мэдэж байгаа” гэж хэлсэн, “чамайг хонуулахгүй, гуйлгачин, п***а минь” гэх зэргээр элдвээр хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа нүүрийг нь гараараа алгадсан чинь унасан, тэгээд гутлынхаа улаар нүүрэн дээр нь 4-5 удаа дэвссэн. Гэрийнхээ хойморт, хөл нь гэрийнхээ хаалга руу, толгой нь хоймор луугаа, дээшээ харж унасан. ...Намайг зодож байхад “ахын дүү болиоч” гэж 1-2 удаа хэлсэн. ...би тэдний гэрээс гарч явахдаа цаг хараагүй, барагцаагаар 23-24 цагийн үед гарсан байх. Толгойноос нь битүү цус гарчихсан байсан, тэгэхээр нь “хүн алчихлаа даа” гээд айгаад гараад явсан, амьсгалж байгааг нь мэдсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42-47 дахь тал/,

“...Би түүнийг түлхэж унагаад дэвсэж байхдаа өөрийн үйлдлийг мэдэж байсан. ...Би Буджаргалын нүүрэн дээр дэвсчихээд сууж нэг тамхи татаж дуусаад гэрээс гарсан. ...Намайг тамхи татаж байхад “оо” гээд амандаа юм хэлээд, толгой нь хөдлөөд байсан, босч ирээгүй. ...нүүрэн дээр нь дэвссэний дараа нүүр нь битүү цус болсон. Бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай “...1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, долоон шүдний булгаралт, дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор тал, цээжний дээд хэсэг, хүзүүнд цус хуралт, хоёр гарын сарвуу, баруун хөлийн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, долоон шүдний булгаралт, дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор талын цус хуралт нь үхэлд хүргэсэн ба гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цээжний дээд хэсэг, хүзүүнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоёр гарын сарвуу, баруун хөлийн өвдгөнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

2.Нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, долоон шүдний булгаралт, дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор тал, цээжний дээд хэсэг, хүзүүнд цус хуралт, хоёр гарын сарвууны зулгаралт нь бүгд нэг цаг хугацаанд үүсчээ. Баруун хөлийн өвдгөнд зулгаралт нь 2-4 хоногийн өмнө үүссэн байхаар байна.

3.Талийгаачийн биед учирсан нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, долоон шүдний булгаралт, дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэжээ.

4.Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн.

5.Үхэлд хүргэх гэмтлүүдийг талийгаач өөрөө өөртөө учруулах боломжгүй.

6.Талийгаачид үхэлд хургэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7.Талийгаач нь цогцост үзлэг хийхээс 6-12 цагийн өмнө нас баржээ.

8.Талийгаач нь нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт долоон шүдний булгарал дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгалын дээд замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ.

9.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-154 дэх тал/, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 156-158 дахь тал/,

          БОЭТ-ийн түргэн тусламжийн жолоочийн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/, 

          Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод хүн нас барсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 14-19, 20-34 дэх тал/, 

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 35-36, 37-40 дэх тал/, 

          Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 41, 42-44 дэх тал/, 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4067 дугаартай “...Сэжигтэн З.Мгаас хураан авсан гэх саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч С.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 227-229 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4074 дугаартай “...гэрийн баганы хажуу талаас хураан авсан 1 ширхэг тамхины иш дээр илэрсэн шүлснээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь сэжигтэн З.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4073 дугаартай “...№6 дугаартай тамхины иш дээр илэрсэн шүлснээс 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна. Холимог ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч С.Б, сэжигтэн З.М нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 250 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 71 дугаартай “...З.М нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй, 60% ХЧТА-тай, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

З.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 112 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 114-118 дахь тал/,

хохирогч Б.Агаар яллагдагч З.Мг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 177-179 дэх тал/,

яллагдагч З.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 181-183, 184-185 дахь тал/,

“Тэмүүлэл” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 192-195 дахь тал/,

Шуурхай удирдлагын штаб дээр байрлах Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 196-205 дахь тал/,

яллагдагч З.Мгаас гаргаж өгсөн бичиг баримтууд /2 дахь хавтаст хэргийн 207-212 дахь тал/,

хохирогч Б.Агаас гаргаж өгсөн бичиг баримтууд болон хохирол, хор уршигт 5.499.574 төгрөг нэхэмжилсэн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 214-244 дэх тал/,

хэргийн газраас хураан авсан 18 ширхэг тамхины иш, 4 ширхэг цэнхэр өнгийн амны хаалт /маск/,

амь хохирогч С.Бын өмсөж явсан зүүн энгэртээ жижиг халаастай, улаан, хар өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хоёр талдаа халаастай, хөх өнгийн жинсэн өмд, “Nike” гэсэн бичигтэй улаан пүүз 1 хос,

яллагдагч З.Мгаас хураан авсан хөх саарал өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн богино куртик 1 ширхэг, саарал өнгийн 1 хос оймс, улаан шаргал ултай, хар өнгийн пүүз 1 хос,

яллагдагч З.М, хохирогч С.Б нараас шинжилгээнд дээж болгон авсан үс, хумс,

“Тэмүүлэл” дэлгүүрийн камерын бичлэгтэй, таньж олуулах ажиллагааны бичлэгтэй, З.Мгаас мэдүүлэг авсан бичлэгтэй, Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан бичлэгтэй нийт 4 ширхэг хуурцаг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, З.Мгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар;

Шүүгдэгч З.М нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод согтуурсан үедээ, С.Бын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, дэвсэн олон тооны гэмтэл, шарх учруулан зодож, “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн “...манай гэрийн зүүн талын орон дээр үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн бид хоёрыг хараад босоод ирэхээр нь харсан чинь урд нь нэг удаа харж байсан залуу байсан, нөгөө залуу “ах нь Жаргалант суманд ажил хийж байгаад ирлээ, аав нь хаана байгаа юм бол” гэж асуусан, “мэдэхгүй” гэж хэлээд бид хоёр эргээд гараад явсан. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 8 минут болж байхад манай ээж Өөдөс 94837104 дугаарын утсаар яриад “аав чинь нүүр, царай нь цус болчихсон, бурхан болсон байна” гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.Өөдөсийн “...Өнөөдөр өглөө 10 цагийн орчимд нөхрийн гэр болох Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод хоол хийж өгөх гээд мах аваад очиход гэрийн хаалга хаалттай, гэрэл нь асаалттай, гэрийн хоймор хэсэгт дээш харсан байдалтай, нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, нүд нь бага зэрэг хараатай, хөдөлгөөнгүй байхаар нь дөхөж очоод гэдсэнд нь хүрэхэд хүйтэн байхаар нь би “юу болчихвоо” гэж орилоод гэрээс нь гараад замын хойд талд байдаг “Баясгалан” хүнсний дэлгүүрийн хүний утсаар түргэн дуудсан, охин руу залгаж хэлсэн. Тэгээд буцаж очоод гэр лүү дахин ороогүй, хашааны гадаа байж байтал түргэн болон цагдаа ирсэн. Түргэний эмч гэр лүү ороод гарч ирээд нөхрийг “нас барсан байна” гэж хэлсэн.” гэх

гэрч Ц.Угтахбаярын “...өглөө ээж нь залгаад аавыг нь “нас барсан байна” гэж хэлсэн. ...гэрт нь байсан эрэгтэй өмнө нь 7 сард гэрт нь байсан ах мөн байсан, ...тэр ах “Нийслэл” нэртэй пиво нэг том савтайг уугаад сууж байсан, нэг удаагийн нэг ширхэг хуванцар аяга байсан.” гэх,

З.Мгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр...Буджаргалын гэрт очсон. ...“дүү нь Улаантолгойд ажил хийж байгаа, ахаа танайд ганц хоночихоод маргааш ажил руугаа явъя, ээж мэдэж байгаа” гэж хэлсэн, “чамайг хонуулахгүй, гуйлгачин, п***а минь” гэх зэргээр элдвээр хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа нүүрийг нь гараараа алгадсан чинь унасан, тэгээд гутлынхаа улаар нүүрэн дээр нь 4-5 удаа дэвссэн. Гэрийнхээ хойморт, хөл нь гэрийнхээ хаалга руу, толгой нь хоймор луугаа, дээшээ харж унасан. ...Намайг зодож байхад “ахын дүү болиоч” гэж 1-2 удаа хэлсэн. ...Толгойноос нь битүү цус гарчихсан байсан, тэгэхээр нь “хүн алчихлаа даа” гээд айгаад гараад явсан, амьсгалж байгааг нь мэдсэн. ...Бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,   

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай “...Талийгаач нь нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт долоон шүдний булгарал дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгалын дээд замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ.” гэсэн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4074 дугаартай “...гэрийн баганы хажуу талаас хураан авсан 1 ширхэг тамхины иш дээр илэрсэн шүлснээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь сэжигтэн З.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4073 дугаартай “...№6 дугаартай тамхины иш дээр илэрсэн шүлснээс 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна. Холимог ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч С.Б, сэжигтэн З.М нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн,

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4067 дугаартай “...Сэжигтэн З.Мгаас хураан авсан гэх саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч С.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлтүүдээр, 

          мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод хүн нас барсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Агаар яллагдагч З.Мг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, яллагдагч З.Мгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хэргийн газраас хураан авсан 18 ширхэг тамхины иш, 4 ширхэг цэнхэр өнгийн амны хаалт /маск/,

яллагдагч З.М, хохирогч С.Б нараас шинжилгээнд дээж болгон авсан үс, хумс зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

          Монгол Улсын иргэний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үндсэн эрхэд хамаарна, энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцох тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.

          “Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, ... учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

          Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч З.Мд зодуулж тархи, толгой, нүүр хэсэгтээ олон тооны шарх гэмтэл авсны улмаас амь хохирогч С.Бын амьсгалын дээд замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас барсан үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон   Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай “...Талийгаач нь нүүрний зүүн талын хацар яс, хоншоор яс, нүдний ухархайн бүх яс, хамрын яс, самалдаг яснуудын үйрч бяцарч духны ясны доод хэсгээр суурийн хөндий рүү нэвтэрч суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн хөндий дэх сул цус, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт долоон шүдний булгарал дээд, доод уруулын дотор салст, хуйх, нүүрэнд баруун, зүүн хөмсөгний хэсэг, баруун хацар, зүүн нүдний урд булан, зүүн шанаа, хацар, хамрын доор, эрүүнд олон тооны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салст, хоёр талын чамархайн булчин, түүний харалдаах хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгалын дээд замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ.

...Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.” гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч З.М нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11-11 тоотод С.Бын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, мөн хохирогчийн толгойноос цус гарсан, амандаа юм хэлээд, толгой нь хөдлөөд байсныг харсан, амьсгалж байгааг нь мэдсэн хирнээ хажууд нь сууж тамхи татчихаад гэрээс нь гарч явсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Шүүгдэгч З.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийг “чамайг хонуулахгүй, гуйлгачин, п***а минь” гэх зэргээр элдвээр хэлсэн” гэж мэдүүлж байх бөгөөд тухайн хэрэг болох үед хохирогч зүй бус харьцсан буруутай үйлдэл гаргасан байлаа ч шүүгдэгч амь хохирогчийн амь насанд халдах шалтгаан болохгүй юм.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...зодож байхдаа өөрийн ухаантай байсан мөртлөө өөрийгөө хянаж чадаагүй, мөн гэрээс гарч явахдаа эмнэлэг дуудах боломжтой байсан мөртлөө тусламж үзүүлээгүй, шууд явсан нь санаатай үйлдэл гэж бодож байна.” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Иймд шүүгдэгч З.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

          Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;

Шүүх шүүгдэгч З.М-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүгдэгч З.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд ял шийтгүүлж байсан болон төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй, 60% ХЧТА-тай хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Лхамсүрэнгээс “...шүүгдэгчид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажаваас “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан уу гэдэг нь эргэлзээтэй, түүний сэтгэцийн байдалд анхаарч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгөөч.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

“З.М нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй, 60% хөдөлмөрийн чадвар түр алдалттай, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 71 дугаартай дүгнэлт 2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх талд авагдсан бөгөөд шүүгдэгч нь хэргийн талаар эргэлзээгүй байдлаар мэдүүлдэг, мэдүүлгүүд нь бусад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгтэй таарч тохирдог тул сэтгэцийн байдалд эргэлзэх, дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн энэ байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, мөн хорих ял эдлүүлэх байгууллагын дэглэмийг заахдаа харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.  

         Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

         шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 176 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Бусад асуудлын талаар;       

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч З.М хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч З.Мгаас оршуулгын зардал 5.499.574 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж,  

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газраас хураан авсан 18 ширхэг тамхины иш, 4 ширхэг цэнхэр өнгийн амны хаалт /маск/,

амь хохирогч С.Бын өмсөж явсан зүүн энгэртээ жижиг халаастай, улаан, хар өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хоёр талдаа халаастай, хөх өнгийн жинсэн өмд, “Nike” гэсэн бичигтэй улаан пүүз 1 хос,

З.Мгаас хураан авсан хөх саарал өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн богино куртик 1 ширхэг, саарал өнгийн 1 хос оймс, улаан шаргал ултай, хар өнгийн пүүз 1 хос,

З.М, амь хохирогч С.Б нараас шинжилгээнд дээж болгон авсан үс, хумс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

“Тэмүүлэл” дэлгүүрийн камерын бичлэгтэй, таньж олуулах ажиллагааны бичлэгтэй, З.Мгаас мэдүүлэг авсан бичлэгтэй, Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан бичлэгтэй нийт 4 ширхэг хуурцагыг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч З.М-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-гийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 176 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.М-гаас 5.499.574 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Тэмүүлэл” дэлгүүрийн камерын бичлэгтэй, таньж олуулах ажиллагааны бичлэгтэй, З.М-гаас мэдүүлэг авсан бичлэгтэй, Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан бичлэгтэй нийт 4 ширхэг хуурцагыг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

мөн зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газраас хураан авсан 18 ширхэг тамхины иш, 4 ширхэг цэнхэр өнгийн амны хаалт /маск/, амь хохирогч С.Бын өмсөж явсан зүүн энгэртээ жижиг халаастай, улаан, хар өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хоёр талдаа халаастай, хөх өнгийн жинсэн өмд, “Nike” гэсэн бичигтэй улаан пүүз 1 хос,

шүүгдэгч З.М-гаас хураан авсан хөх саарал өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн богино куртик 1 ширхэг, саарал өнгийн 1 хос оймс, улаан шаргал ултай, хар өнгийн пүүз 1 хос, шүүгдэгч З.М, хохирогч С.Б нараас шинжилгээнд дээж болгон авсан үс, хумс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС