Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2017/00152

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 1985 онд төрсөн, эмэгтэй, 32 настай, Төмөр замын 12 дугаар зөрлөгт туслах жижүүр ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмрийн 13 тоотод оршин суух, Өлөнги овогт Рэнцэнгочоогийн Цэлмэг /РД:ЕЙ85042100, утас:86222443/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч 1983 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 118-2-11 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарын Батболд /РД:ЕЙ83053014, утас:88091453/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэлмэг, хариуцагч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэлмэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр нь 2006 оны 08 дугаар сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэний бүртгэлд гэрлэлтээ батлуулаад 1 жил гаруй амьдраад таарч тохирохгүйн улмаас салж тус тусдаа амьдарч 10 жил болоод байна.

Одоо бид хоёр тусдаа өөр өөр амьдралтай болсон. Бидний дундаасаа охинтой, 2006 оны 05 дугаар сарын 21-нд төрсөн охин Ц.Хүслэнзаяа маань манай нөхрийн ээж, аав болох эмээ, өвөөтэйгөө сургуульд сурч, амьдардаг. Иймээс охиноо эмээ, өвөө дээр нь байлгана.

Иймд, тэтгэмж авахгүй, одоо эргэж нийлэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Батболд миний бие Р.Цэлмэгийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэлмэг нь Б.Батболдод холбогдуулан “гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.Цэлмэг, хариуцагч Б.Батболд нар нь 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин Ц.Хүслэнзаяа төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, Р.Цэлмэг, Б.Батболд нарын гэрлэлтийн баталгаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 423 тоот тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй, өргөдөл гаргагч болон тайлбар гаргагч нар нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №37 дугаартай тэмдэглэл хэрэгт авагджээ.

Зохигч нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2007 оноос хойш 10 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгсдийн хэн аль нь гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, тэдний хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй охин Ц.Хүслэнзаяаг эцэг Б.Батболдын асрамжид үлдээхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр зохигч гэрлэлтээ цуцлуулсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эх Р.Цэлмэг энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эцэг Б.Батболд саад учруулахгүй байх үүрэгтэй.   

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батболдоос 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Б.Б...............Өлөнги овогт Р.Ц..............нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин хүү Ц.Х.................эцэг Б.Б...............асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эх Р.Ц....., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.Б...........тус тус мэдэгдсүгэй.

 4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

5.Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б..............70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА