Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2017/00319

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, Б Б овогт Хн Кн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Хий Атэй 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Хн К нь 1974 оны 6 дугаар сарын 25-нд Хий Атэй гэр бүл болж 9 хүүхэд төрүүлж өсгөсөн юм.

1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бүртгүүлж, тус захиргааны нарийн бичгийн дарга Балчик гэдэг хүн нэг хуудзс цаасанд Гэрчилгээ нэртэй бичиг бичиж өгсөн юм. Тухайн үед бид гэрлэлт маань албан ёсоор бүртгэлд авагдсан гэж бодоод явсан юм. Бидний гэрлэлтийн талаар хуучны иргэний паспортын гэрлэлтийн байдал хэсэгт мөн бүртгэлтэй байгаа ба хүүхдүүдийн нэрс, төрсөн он сар өдөр хүртэл бүртгэгдэж бичигдсэн.

Харин зүй ёсны шаардлага тулгарсны улмаас Иргэний гэр бүлийн бүртгэлийн лавлагаа авахаар Иргэний бүртгэлийн хэлтэст очиход бидний гэр бүл бүртгэгдээгүй байгаа талаар хэлсэн юм. Нөхөр Х.А маань 2017 оны 3 дугаар сарын 10-нд нас барсан юм. Бид олон жил хууль ёсны эхнэр нөхрийн журмаар хамт амьдарч ирсэн бөгөөд бидний гэрлэлт хууль ёсны бөгөөд анх гэрлэлтээ бүртгүүлэх үед бүртгэсэн төрийн албан хаагчийн хайнга хандсанаас бидний гэрлэлт бүртгэгдээгүй байна.

Иймд Х.К би нөхөр Х.Атэй хууль ёсны гэр бүл болж хамт амьдарсан гэрлэлтийн байдалтай байсан тухайгаа шүүхээр тогтоолгохыг хүсч байна Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Кн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Х.К нь Хий Атэй 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.

Хн К нь Хий Атэй 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон нь хэрэгт авагдсан БНМАУ-ын БӨ№********дугаартай Хий А, БӨ********561527 дугаартай Хн К нарын хуучин улаан өнгийн паспортын 10 дугаар хуудсанд эхнэр нөхрийн нэр Хий А, Хн К, гэрлэсэн он, сар, өдөр 1974 он 6 сар 25 өдөр, гэрчилгээний дугаар 18, мөн паспортын 9 дүгээр хуудсанд бичигдсэн эцэг эхийн нэр Х.А, Х.К, хүүхдүүд болох Алмагүл, Аманбол, Адалбол, Айбол, Абайбол, Естай, Айгерим, Айжан, Аймерей нарын нэр бичигдсэн байдал, Ц сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаас 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Хий А, Хн К нар 1974 оны 6 дугаар сарын 25-нд гэр бүл болж, 1977 оны 4 дүгээр сарын 22-нд сумын захиргаанд бүртгүүлж, 18 дугаартай гэрчилгээ авсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, хүсэлт гаргагч Х.Кн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд Хий А, Хн К нар 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хий А, Хн К нар 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1977 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК