Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Э, У.Б,

Өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Хохирогч: Т.У,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн Э, Ч овгийн У-ийн Б нарт холбогдох 2128000000118 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

А овгийн Б-ийн Э, ......................................

Ч овгийн У-ийн Б, .............................

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Б-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 7-48 тоот хашааны гадна, Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Нисэхийн 18 дугаар гудамжинд, малчны хорооллын хойно зэрэг газруудад хохирогч Т.У-ыг архины шилээр толгойн тус газарт нь цохих, гар болон хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Б.Э-тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг,
Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 7-48 тоот хашааны гадна, Өмнөговь
аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Нисэхийн 18 дугаар
гудамжинд, малчны хорооллын хойно зэрэг газруудад хохирогч Т.У-ыг
архины шилээр толгойн тус газарт нь цохих, гар болон хөлөөрөө цохиж зодон эрүүл
мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э, У.Б нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Э-тай уулзсан. Тэр үед урьд өдөр нь гурвуул нийлж намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Шгийн гэрт очиход У байж байсан. Тэгээд У-ыг хохироосон. 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш-ын гэрт Бү-тэй уулзах гэж очсон. Өмнөх өдөр нь Ш-ын гэрт очиход гурван залуу намайг зодсон. Өглөө нь намайг яагаад зодсон бэ гэж асуухаар очиход Бү байгаагүй. Би хохирогчийг байсан байх гэж бодсон чинь байгаагүй байсан. Тэгээд би Бүг олоод өг гээд гадуур авч явсан. У-ын биед хохирол учруулсан нь үнэн.

Хохирогч Т.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 дүгээр цэцэрлэгт ээлжтэй ажилтай байсан. Шөнө 05 цагийн үед Ш залгаж намайг ирээд ав гэж хэлсэн. Би очиж аваад гэрт нь хүргэж өгөхөд гэрт нь цус болсон байсан. Юу болсон бэ гэж асуухад эд нар хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Тэгээд буцаж ажил дээрээ ирээд өглөө 09 цагаас ээлжнээс буугаад Ш-ын гэрт нь очоод унтаж байсан. Тэгтэл гэнэт хүн дуудаад байсан сэрээд харахад Э нар ороод ирсэн байсан. Бүг сураад Бү-г олж өг намайг мэдэж байгаа гээд Э хэлсэн. Тэгээд намайг машинд суу гээд суулгаад У.Б хажууд сууж байгаад зодоод байсан. Орой гэрийн гадаа архины шилээр толгой руу цохисон. Тэгээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Толгойндоо 2 оёдол тавиулсан. 5,000,000 төгрөг нэхэмжилснээс 1,652,000 төгрөгийг төлсөн. 2,000,000 төгрөг нь эмнэлэгт хэвтэж эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг зүгээр унтаж байгаад зодуулсанд гомдолтой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гурвансайханы 7-48 тоотод гэртээ унтаж байтал танихгүй 3 залуу ирчихээд намайг сэрээсэн. Тэгээд намайг чи Ш-гийн ах нь уу гэхээр нь би нөхөр нь байна гэж хэлсэн чинь тэгвэл чи өчигдөр байсан уу гэхээр нь би мэдэхгүй өглөө ажлаасаа буучихаад ирлээ юу болсон юм бэ гэсэн чинь нэг залуу нь өчигдөр энд намайг нэг хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд чи одоо тэр Бү гэдэг залууг надад олж өг гээд намайг хамт явъя гэхээр нь би тэр хүнийг чинь мэдэхгүй шүү дээ гэсэн чинь танай эхнэрийн найз гэсэн чи олж өг гээд байсан. Би тэр залуучуудтай ярилцаж байгаад эхнэрээс тэр Бү гэдэг найзынх нь дугаарыг асууж утасны дугаарыг нь аваад ярьсан чинь Бү гэдэг нь би Нисэхэд усан сантай гудамжинд нэг айлд байна гэхээр нь би нөгөө 3 залууд хэлсэн чинь намайг хамт яваад олж өг гээд машиндаа суулгаад авч явсан. Тэгэхэд нэг залуу нь машинаа жолоодоод явсан, нэг нь урд суулгаад нөгөө нь арын суудалд миний хажууд суугаад явсан. Тэгж байхад хажууд сууж байсан Б гэдэг нь гэнэт намайг цохиж авсан. Тэгэхэд машин жолоодож явсан махлаг бор царайтай нь Б-ыгаа боль та нар яах гэж гэмгүй хүн зодоод байгаа юм бэ наад хүн чинь тэр хүнийг чинь олж өгөх гээд явж байхад гээд нөгөө хоёртойгоо маргалдаад зогссон. Тэгж байгаад хөдөлж яваад Нисэхийн 18 дугаар гудамжинд усан сАйн хажууд очсон чинь Бү гэдэг нь байхгүй байсан чинь тэд нар машинаас буусан. Тэгээд би бас машинаас нь буусан чинь Б гэдэг нь миний нуруу бөөр хэсэгт 3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Э гэдэг нь миний толгойг доош нь дараад миний элэг цээж рүү 3 удаа цохисон. Тэгэхэд нөгөө жолоо барьж явсан А гэдэг нь нөгөө хоёрыгоо боль гэж хориод цааш нь салгаж нэг нэгээр нь авч яваад байсан. Тэгж байхад нь би зугтаад Нисэхийн 15 дугаар гудамжинд явж байгаад цагдаа руу утсаар яриад дуудлага өгсөн. Тэгсэн чинь араас Э, Б гэх хоёр нь хөөж ирээд намайг барьж аваад машиндаа суулгаж аваад зүүн хойшоо тал дээр очоод Э нь миний булчин руу өвдөглөсөн. Тэгэхэд нь А гэдэг нь хориод зүгээр байгаа хүнийг яах гэж зодоод байгаа юм гээд намайг машиндаа суулгасан. Тэгж байхад Э нь надад архи өгөөд уу гэж шахаад уухгүй гэсэн чинь зодох гээд байсан. Тэгэхэд манай эхнэр надтай утсаар ярихаар нь би байгаа газраа хэлсэн чинь эхнэр машинтайгаа ирээд машиндаа суугаад хүлээж байсан. Тэгсэн чинь нөгөө хоёр нь намайг явуулахгүй байсан. Тэгээд эхнэр машинтайгаа яваад өгсөн. Нөгөө залуучууд намайг машиндаа суулгаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгэхэд А гэдэг нь машинаа жолоодоод гэртээ харина гээд явсан. Надтай хамт Э, Б гэдэг хоёр нь үлдсэн. Тэгээд би зугтаагаад гүйсэн чинь араас Э нь хөөж гүйж байгаад архины шил шидээд миний толгойн ар хэсэгт шил нь оносон. Тэгээд би зогсоод эргэж хараад яаж байгаа юм бэ гэж хэлээд толгойныхоо ар хэсгийг гараараа тэмтэрч үзсэн чинь цус гарчихсан байсан. Тэр хоёр намайг дагуулаад хойд гудамжаар явж байхад манай эхнэр утсаар залгахаар нь би явж байгаа газраа хэлсэн чинь эхнэр цагдаагийн хамт ирсэн... Миний толгойн ар дагзанд язарч 2 оёдол тавиулсан, тархи доргисон, цээж хөндүүртэй байна, өөр гэмтэл байхгүй... Гомдолтой байна, би эмчилгээний гарсан бүх төлбөрийг нэхэмжилнэ, сэтгэл санааны төлбөр нэхэмжилнэ... Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 1.586.665 төгрөгийн төлбөр гарсан, түүнийг би өөрөө төлсөн. Түүнээс гадна эм тарианд 200.000 төгрөг зарцуулсан. Хоол хүнс, бензин тосонд 300.000 төгрөг зарцуулсан байгаа. Намайг зодсон хүмүүс надад ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй байгаа. Хохирол төлбөрөө төлүүлээд авчихвал гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 20-21, 24-25 дахь тал/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны үдээс хойш 17 цагийн үед Э, Б нартай хамт байж байсан чинь Б нь нэг айлд очиж хүнтэй уулзана гэхээр нь би хамт явсан. Тэгээд Гурвансайханд хаягийг нь мэдэхгүй нэг айлд очсон. Б, Э нар гэр рүү нь орж байж байгаад гарч ирсэн би машинаас нь буухгүй сууж байсан юм. Тэгсэн чинь нэг танихгүй залуутай хамт гарч ирсэн. Тэр хоёр нөгөө залуугаар хүн дуудуулаад байх шиг байсан. Нөгөө залуу нь тэр хүнийг нь мэдэхгүй гэж яриад байсан. Тэгж байтал Б гараараа нөгөө гэрээс гарч ирсэн залуугийн мөр рүү нь цохиод авахаар нь би Б-ыг хориод та нар болиоч наад хүн чинь тэр хүнийг чинь танихгүй гээд байна шүү дээ, наад хүн чинь та нартай хэрүүл маргаан хийгээгүй байхад наад хүнээ зүгээр явуулаач гэж хэлсэн. Тэгсэн чинь Э, Б нар нөгөө залууг хамт яваад тэр хайгаад байгаа хүнийг олж өг гээд машинд суулгаад явсан. Тэгэхэд нөгөө залуу тэр хүн нь Нисэхийн гудамжинд худаг дээр байна гээд тийшээ яваад очсон чинь нөгөө хүн нь байхгүй байсан. Тэгээд машин дотор нөгөө залуу арын суудалд суусан хажууд нь Б суусан урд суудалд Э суусан би жолооч барьж явсан. Тэгж явахад Э, Б нар нөгөө залууг худлаа ярьж байна гээд цохиж аваад байх шиг байсан. Би тэр хоёрыг битгий хүн зодоод байгаач гэж хэлээд явж байсан. Би машин жолоодож явсан болохоор хэн нь хаана нь цохиод байсныг хараагүй, ямар ч байсан цохиж зодох чимээ гараад байсан. Тэгээд бид нар малчны хорооллоос хойш тал дээр зогсож байгаад нэг шил архи хувааж уусан, тэр архинаас нөгөө залуу уугаагүй байх бусад нь уусан. Тэгээд бид нар Гурвансайханы 8-32 тоот хашааны гадаа Э-ын гэрийн гадаа очиж зогсоод нөгөөдүүл бүгд буусан. Би машиныг нь жолоодож яваад дэлгүүр орчихоод очсон чинь цагдаа ирчихсэн бид нарыг цагдаа дээр авчирч эрүүлжүүлсэн... Б, Э хоёр л зодоод байсан. Толгой хагалах үед нь бол би байгаагүй. Би тэр залууг зодуулахгүй гэж их хамгаалсан боловч тэр хоёр миний үгэнд орохгүй байсан.” /хавтаст хэргийн 29-30 32 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.У-ын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, цээж, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би болсон асуудлыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” /хавтаст хэргийн 118 дахь тал/

Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би болсон асуудлыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” /хавтаст хэргийн 120 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52, 53 дахь тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-67 дахь тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-70 дахь тал/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай захирамж /хавтаст хэргийн 71-73 дахь тал/

Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 129 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 130, 135 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 131, 136 дахь тал/

Сурагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 134, 139 дэх тал/

Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 431 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 137 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 138 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 7-48 тоот хашааны гадна, Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Нисэхийн 18 дугаар гудамжинд болон малчны хорооллын хойно очин хохирогч Т.У-ыг Бү гэх хүнийг олж өг гэх шалтгаанаар маргалдан улмаар шүүгдэгч Б.Э, У.Б нар нь үйлдлээрээ бүлэглэн хохирогч Т.У-ыг  архины шилээр толгойн тус газарт нь цохих, гар болон хөлөөрөө цохьсон үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.У-ын: ... Тэгэхэд нэг залуу нь машинаа жолоодоод явсан, нэг нь урд суулгаад нөгөө нь арын суудалд миний хажууд суугаад явсан. Тэгж байхад хажууд сууж байсан Б гэдэг нь гэнэт намайг цохиж авсан... Тэгж байгаад хөдөлж яваад Нисэхийн 18 дугаар гудамжинд усан сАйн хажууд очсон чинь Бү гэдэг нь байхгүй байсан чинь тэд нар машинаас буусан. Тэгээд би бас машинаас нь буусан чинь Б гэдэг нь миний нуруу бөөр хэсэгт 3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Э гэдэг нь миний толгойг доош нь дараад миний элэг цээж рүү 3 удаа цохисон... Тэгсэн чинь араас Э, Б гэх хоёр нь хөөж ирээд намайг барьж аваад машиндаа суулгаж аваад зүүн хойшоо тал дээр очоод Э нь миний булчин руу өвдөглөсөн... би зугтаагаад гүйсэн чинь араас Э нь хөөж гүйж байгаад архины шил шидээд миний толгойн ар хэсэгт шил нь оносон. /хавтаст хэргийн 20-21, 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ийн: ...Тэгсэн чинь нэг танихгүй залуутай хамт гарч ирсэн. Тэр хоёр нөгөө залуугаар хүн дуудуулаад байх шиг байсан. Нөгөө залуу нь тэр хүнийг нь мэдэхгүй гэж яриад байсан. Тэгж байтал Б гараараа нөгөө гэрээс гарч ирсэн залуугийн мөр рүү нь цохиод авахаар нь би Б-ыг хориод та нар болиоч наад хүн чинь тэр хүнийг чинь танихгүй гээд байна шүү дээ, наад хүн чинь та нартай хэрүүл маргаан хийгээгүй байхад наад хүнээ зүгээр явуулаач гэж хэлсэн... Э, Б нар нөгөө залууг худлаа ярьж байна гээд цохиж аваад байх шиг байсан. Би тэр хоёрыг битгий хүн зодоод байгаач гэж хэлээд явж байсан. Би машин жолоодож явсан болохоор хэн нь хаана нь цохиод байсныг хараагүй, ямар ч байсан цохиж зодох чимээ гараад байсан. /хавтаст хэргийн 29-30 32 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э, У.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Т.У-ын эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны язарсан шарх, цээж, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр  тогтоогдож байна. 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э, У.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 7-48 тоот хашааны гадна, Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Нисэхийн 18 дугаар гудамжинд болон малчны хорооллын хойно очиж хохирогч Т.У-ыг архины шилээр толгойн тус газарт нь цохих, гар болон хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогчийн эрүүл мэндэд халдсан нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э, У.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.     

Хохирогч Т.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1.652.000 төгрөгийг төлсөн. 2.000.000 төгрөг нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг зүгээр унтаж байгаад зодуулсандаа гомдолтой байна.” гэж мэдүүлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хохирогч Т.У-ын нэхэмжлэлээс 3.156.932  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.650.865 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Үүнд: Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эм худалдаж авсан 29.200 төгрөг, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд эрүүл мэндийн үйлчилгээ авсан 1.622.665 төгрөг буюу нийт 1.651.865 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Бусад ундаа, ус, нойлын цаас, бензин, хоол, хүнсний зүйлүүд худалдан авсан е баримтын мөнгөн дүнгүүд буюу нийт 148.932 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй байна гэж үзэв.

Түүнчлэн хохирогч сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй, сэтгэл санаагаар хэрхэн хохирсон талаар болон сэтгэл санааны хохиролтой холбоотой эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын эмчилгээ хийгдсэн талаарх нотлох баримт байхгүй байх тул шүүх эдгээр нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь хохирогчид 1.652.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э, У.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдал нь ....... гэснээр,

Шүүгдэгч У.Б-ын хувийн байдал нь ....... зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, хоёулаа гэр бүлтэй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Э зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа дуусаагүй байгаа тул Б.Э-ад оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх саналыг гаргасан ба өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж оролцсон болно.

Шүүх шүүгдэгч У.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч Б.Э-ын урьд ял шийтгэл эдэлж байсан байдал зэрэг хувийн байдал,  шүүгдэгч нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.  

Шүүгдэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай захирамж /хавтаст хэргийн 71-73 дахь тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий А-ийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”  гэж заасан байх тул шүүгдэгч Б.Э-ад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх ба 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 9 /ес/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ерөөл” нэртэй 0,75 граммын архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч овгийн У-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.​​​​​​​​​​​​​​

2. Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Б.Э-ад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх ба 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 9 /ес/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай Айн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтсугай.  

4. Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулах болохыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Б нар нь хохирогч Т.У-д 1.652.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Т.У-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 3.156.932 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ерөөл” нэртэй 0,75 граммын архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

8. Шүүгдэгч Б.Э, У.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА