Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2017/00320

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багт оршин суух, Срысхул овогт С Б хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Нөхөр Р.Б ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Нөхөр Р.Б 2017 оны 2 дугаар сарын 26-нд нас барсан бөгөөд хүү Хойшыд тэтгэмж тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч нөхөр Р.Б улсад ажилласан зарим жилийн лавлагаа нь архиваас гарахгүй байна.

Иймд шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Р.Б 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч С.Б нь нөхөр болох Р.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай албан бичигт Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984 оноос өмнөх баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Р.Бэд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч Р.Б нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүнсний барааны нярваар ажиллаж байсан болох хэрэгт авагдсан Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр түүний бичилт, тус Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Р.Бийг нярвын ажлаас чөлөөлсөн тушаал, хамт ажиллаж байсан Ч.А , Х.З нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд Р Б нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүнсний барааны нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Рахметийн Б нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүнсний барааны нярваар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК