| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0337/И |
| Дугаар | 130/ШШ2017/00325 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00325
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өаймгийн Өсумын 10 дугаар багт оршин суух, Н харатай овогт Т Кн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өаймгийн Өсумын 10 дугаар багт оршин суух, Уовогт А Мд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн агуулга: А.Мгаас асарч байгаа охин Б.Аийг шүүхийн журмаар авахуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Т К би нөхөр З.Б, хүү Б.С, охин Б.А, бэр А.М, ач охин С.Ж нарын хамт Өсумын 10 дугаар багт амьдардаг. Бэр А.М нь миний хүү Б.Стэй 2012 онд гэр бүл болсон. Нэг гэрт бид сайн сайхан амьдарч байна.
2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдөр өглөө 06.00 цагийн үед миний охин Б.Аийг бэр А.М сэрээж: 08 цагийн үед дэлгүүрт очиж юм авч өгнө гэж өөрийн охин С.Жийн хамт дагуулж явсан юм. Тэгээд тэр чигтээ буцаж ирээгүй, миний охиныг буцааж авчраагүй. Харин 12 цагийн үед А.М нь өөрийн эх Күлимашыг манайд дагуулан ирж хувцас хунар өөрийн хэрэгцээт зүйлсээ аваад явчихсан байна лээ. Тэр үед би гэртээ байгаагүй юм. Ингэхдээ хүү Б.Сээс гэрлэлтээ цуцлуулсан гэж хэлсэн гэнэ. Тэр асуудал нь надад хамаагүй. Миний охин Б.Аийг хууль бусаар авч явсанд би гомдолтой байна.
Одоо А.М нь Ха байгаа нь мэдэгдэхгүй, гар утас нь холбогдож байгаа мөртлөө утсаа авахгүй байна. Түүний төрхөм нь Цэнгэл суманд байдаг тул тус сум руу явсан байх гэж бодож байна.
Миний охин Б.А нь 2013 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн, 4 настай, өвлийн хөх өнгийн куртка, мөн өнгийн гуталтай, ягаан малгайтай явсан юм. Иймд миний охиныг А.М нь хууль бусаар авч яваад буцааж өгөхгүй байгаа тул А.Мгаас асарч байгаа охин Б.Аийг шүүхийн журмаар авч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.К шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Миний бие тус шүүхэд бэр болох А.Мгаас өөрийн хүүхэд болох Б.Аийг шүүхийн журмаар асрамжид авах нэхэмжлэл гаргасан.
Бэр А.М охин Б.Аийг миний асрамжид буцааж өгсөн болно. Одоо ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болсон тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Кн нэхэмжлэлтэй, А.Мд холбогдох асарч байгаа охин Б.Аийг шүүхийн журмаар авахуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М нь охин Б.Аийг нэхэмжлэгч Т.Кгийн асрамжид буцааж өгсөн байна. Нэхэмжлэгч Т.К нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд хариуцагч А.М нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг тайлбарлаж, энэ тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч А.М нь нэхэмжлэгч Т.Кгийн асрамжид охин Б.Аийг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Кн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын *********** дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч А.Мгаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Кд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хариуцагч А.М нь нэхэмжлэгч Т.Кгийн асрамжид охин Б.Аийг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Кн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч А.Мгаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Кд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК