Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

              Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пийн Нд холбогдох эрүүгийн 2138000000497 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

               

              Шүүгдэгч П.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захын нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч О.Цтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

              2021 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 63-13 тоотод хохирогч Д.Мын зүүн гар хэсэгт хүрзээр цохиж зүүн шууны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000497 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч П.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захын нутаг дэвсгэрт иргэн О.Цтэй хэрүүл маргаан  үүсгэж  улмаар түүний биед халдан цохиж биед нь зүүн богтос ясанд хугарал, зүүн өвдгөнд зулгаралт, ууцны зөөлөн эдийн гэмтэл бүхий  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

              2021 оны 09 дүгээр сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 63-13 тоотод иргэн Д.Мыг “ эхэлж  манай  нойлыг барьж өгсөнгүй” гэх шалтгаанаар  түүний ар нуруу руу хүрзний араар, хүрзний ирмэгээр  зүүн гарын шуунд  тус тус цохиж, биед нь зүүн шууны шарх бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь:

              1. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Нгийн өгсөн:       “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа  хүлээн  зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

              2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Цийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Цагаан-Уул зах дээр миний мөнгө хураадаг жижиг байшин дотор Н гэдэг хүүхэн халамцуу орж ирээд архи аваад өг гэхээр нь 200 гр “Хараа” архи авч өгсөн. Н над руу чи аавыгаа усанд унагаж алсан биз дээ гээд орилоод байхаар нь би зөрүүлээд чи ээжийгээ алсан биз дээ хүн болгон мэддэг гэж хэлсэн чинь намайг байшингаас чирч гаргаад машин зам дээр зодсон. Н миний зүүн талын гарыг мушгиж, зүүн талын хөл рүү өшиглөөд байсан. Би урдаас нь зодолдоогүй. Би тэр Н гэдгийг хүчрэхгүй их аймар хүн байсан. Манай дүүгийн нөхөр Маруш харж салгаж авсан. Цагаан-Уул зах дотор үйлчлэгч хийдэг Т, зүс харсан эмэгтэй харж байсан... Н гэдэг эмэгтэй манай Бүрэнтогтох сумын хүн байгаа юм. Би сайн танина... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Н надаас архи нэхээд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

              Гэрч Ч.Оийн өгсөн: “...Гадаа хүн орилоод байхаар нь гарсан чинь согтуу эмэгтэй хүн манай ажлын хажуу талын машин ордог гардаг хаалга дээр хураамж авдаг Цийг үснээс нь зулгааж байсан. Би боль гэж тэр Т эмэгтэйд хэлсэн чинь намайг чи юу юм гээд байсан. Цийн хамар, зүүн талын гарнаас цус гарсан байхаар нь усаар угааж өгөхөд гар нь хавдсан байсан. Тэр архи уусан Цийг үсдэж байсан. Тэр эмэгтэй ямар ч шарх гэмтэл байхгүй зүгээр байсан. Цийг тэр эмэгтэй зодоод гарыг нь мушгисан гэсэн би үстэж байхад нь харсан. Ц хүнд зодуулахаас хүн зодох хүн биш....Би өдөр бүр Цтэй тааралддаг. Хэрэг болдог өдөр зодуулахаас өмнө Цийн гар нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

              Гэрч Т.Цийн өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байхаа үдээс хойш Цагаан-Уул зах дотор өөрийн дэлгүүртээ ганцаараа зогсож байж байтал Цагаан-Уул захын хаалган дээр ажилладаг Ц гэдэг эмэгтэйг Т согтуу хүүхэн манай дэлгүүрийн үүднээс 4-5 метр зайд зодож байсан. Цийг тэр эмэгтэй өшиглөөд газар унагааж хамар амнаас нь цус гарч байсан. Ц тэр эмэгтэйг таних бололтой аавыг алсан гэх мэт юм яриад маргалдаад байх шиг байсан. Ц өдөр ажил дээрээ гар нь зүгээр байсан. Зодуулсанаас хойш гар нь гэмтсэн гээд байсан. Ц тэр өдөр өөрөө эрүүл байх шиг байсан. Тэр зодсон эмэгтэй нь Цээс архи нэхээд гэсэн, маргааш нь ярихдаа зүүн гараа боосон байсан. Ц хааяа архи хэрэглэдэг...” /хх-ийн 20-р тал/,

              Гэрч Д.Мийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Уул зах дээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг болох гэж байхад би машинаас гурил буулгаж байсан юм. Тэгтэл Цагаан-Уул захын хаалган дээр мөнгө хураадаг Ц гэдэг эгчийг Н гэдэг миний зүс мэдэх эмэгтэй Цэцэрлэг дэлгүүрийн урд талд зодож байсан. Н нь Ц эгчийг үстэж чирээд газарт унагаж, зүүн талын гарыг нь ард нь мушгиж байхаар нь би очиж салгасан. Тэгтэл Ц эгчийн ам, хамраас цус гарсан байсан. Малын эмийн сангийн эгч ус гаргаж Ц эгчийн нүүр, гарыг угааж өгсөн. Н гэдэг эмэгтэй нь согтуу байсан. Н, Ц эгч 2 маргалдаад байхаар би салгаад явуулсан. Ц эгчийн зүүн талын гар нь урд харагдах хэсгээрээ хавдсан байсан... Тэр үед Нгийн биед Ц эгч халдаагүй. Н гэдэг угаас том биетэй, хүчтэй болохоор Ц эгч хүчрэхгүй, зодуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

              Гэрч Д.Тн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Цэцэрлэг дэлгүүрийн худалдагч эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ үүдний хүүхэн нэг хүүхэнтэй зодолдоод байна хурдан хүрээд ир гэхээр нь очсон чинь Цагаан-Уул зах үүдний хэсэгт Цийн хацарнаас цус гарсан зодуулсан бололтой байсан. Н гэх зүс таних хүүхэн согтуу орилоод Ц рүү янз бүрийн юм хэлээд байсан. Ц надад эгчээ Н миний гар утсыг авсан гэж хэлсэн. Би Н гэдэг эмэгтэйгээс Цийн гар утсыг авч өгсөн. Би Цийг ажлын байранд нь оруулж өгөхөд зүүн талын гар нь хавдсан байсан. Би гараа эмчид үзүүлж бариул гээд Цийг явуулсан. Тэгсэн чинь Цийн гар нь хугарсан байсан гэж хэлсэн. Ц надад хэлэхдээ Н намайг зодсон гэж хэлсэн. Би яг зодож байхыг нь хараагүй. .. Н архи их хэрэглэдэг болохоор Т хүн байхгүй байх. Гэхдээ Н гэдэг хүүхэн тухайн үед их согтуу байсан. Ц архи уусан эсэхийг сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай: “...О.Цийн биед зүүн богтос ясанд хугарал, зүүн өвдгөнд зулгаралт, ууцны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. О.Цийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/,

              Шүүгдэгч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш Мөрөн сумын Цагаан-Уул зах дотор гутал оёулах гээд очсон. Тэндээ буюу Цагаан-Уул захын хаалган дээр мөнгө хураадаг Ц эгч утсаар яриад байхаар нь би очоод та яагаад утсаар яриад уйлаад байгаа юм гэж асуусан чинь Бүрэнтогтох сум руу ахтайгаа яриад гэсэн. Тэгээд Ц эгч бид хоёр 3500 төгрөгөөр “Ерөөл” нэртэй жижиг архи Ц эгч авч ирж бид 2 уусан. Надад 1000 төгрөг байснаа би Ц эгчид өгсөн. Би Ц эгчийн гар утсыг гуйж аваад утсаар ярьсан. 00 ороод буцаад ирсэн чинь Ц эгч утас өг, алуурчин гээд уурлаад бид 2 маргалдсан. Би нэг удаа хамар хэсэгт нь гараараа цохисон чинь хойш савж газарт унасан. Ц эгч намайг алуурчин ах чинь мэдэж байгаа гээд байсан. Би зах дээр гутал засуулах гэж очихдоо эрүүл очсон. Ц эгч бараг зэрэг уусан байсан. Би тухайн үед гар утсыг нь буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

              Хохирогч Д.Мын өгсөн: “...Намайг өөрийн хүргэн дүү болох Цын хамт хашаандаа нойл бариад зогсож байтал гаднаас Н согтуу орж ирээд Цын ар нуруу руу хүрзний араар цохисон. Тэгэхээр би “чи яаж байгаа юм” гэхэд хүрзний эрмэгээр миний зүүн шууны орчим нэг удаа цохисон. Тухайн үед миний гараас зөндөө их цус гарсан. Тэгээд Нгээс “яагаад цохиж байгаа” талаар тодруулахад “Цоомоо манайд нойл барьж өгнө гэж надаас мөнгө авчхаад нойлоо барьж өгөөгүй байж танай нойлын бариад байхаар нь миний уур хүрээд байна. Би таныг гэж бодсонгүй, өөрийн нөхөр Батчулууныг байна гэж бодоод цохичихлоо гэсэн. Тэгээд би тухайн шархаа даавуугаар боосон. Миний хувьд эмнэлгийн ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Тэгсэн дотроо буглаад байсан байна... Бага зэргийн шалбарсан юм уу гэлтэй байсан. Тухайн үед нэг их айхтар байгаагүй болохоор зүгээр байх л гэж бодсон. Тэгсэн дотроо буглаад, тэрийг нь мэдэхгүй зөндөө явчихсан байна... Яг өвдөлт нь гайгүй байна. Харин зүүн гарын чигчий болон ядам хуруу хөдлөхгүй байгаа. Миний хувьд уг гэмтлийг аваад эмнэлгийн байгууллагад хандаагүй, эмчилгээ ариутгал хийлгээгүй учраас уг шарх үрэвсэж идээлж бугалсан байсан. Улмаар мэс заслын эмчилгээ хийлгэсэн Одоо өдөр болгон боолт хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

              Гэрч Т.Мгийн өгсөн: “...2021 оны 09 дугээр сарын дундуур санагдаж байна. Манаи хүү М нь хашаандаа жорлонгийн нүх Цтай /утас 89869697/ ухаж байтал Н гэж аяны жолоо ХХК-д ажилладаг манай гэрийн баруун талд үерийн далангийн баруун талд гэр нь байдаг эмэгтэй архи огтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М дээр хүрч ирээд манай жорлонгийн нүхийг эхэлж ухаж өгсөнгүй гэж уурлаж агсам тавьж Мын гар руу хүрзээр цохичлоо гэж хэлсээр гарнаас нь цус гоожсон байдА гэртээ орж ирсэн. Би тухайн үед гэртээ байсан болохоор гэрийн гадаа хашаан дотор юу болсон талаар мэдээгүй. Ц тухайн үед Мтой хамт байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэж байгаа. Мын зүүн гарны шууны дотор хэсэгт хоёр газарт гэмтэл үүссэн. Шууных нь дотор хэсгийн мах нь ухагдаж цохигдсон байсан. Тухайн үед М цагдаагиин газарт хэлнэ гэж утсаараа залгах гэтэл утсыг нь Н булааж аваад эвдчихсэн гэж М хэлсэн. Тухайн үед Мын утас жорлон ухаж байсан газарт эвдэрсэн байдА байсан. М гарны шархаа гэрээрээ цэвэрлэж боож байсан. Гар нь идгэхгүй өрөвсөж хавдаж арьс нь цэврүү ус үүсч хагараад биеийн байдал нь хүндрээд өнөөдөр эмнэлэг дуудаж үзүүлсэн. . Нд Мөнх Очирын гар нь зүгээр болохгүй байгаа талаар хэлсэн ба Н нь Мын гар гайгүй болчих байлгүй. Ойр дотны нэг дор байдаг хүмүүс хүний муу үзээд яах юм бэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р тал/,

              Гэрч Н.Үын өгсөн: “...Н нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Р-10 буюу архины эмчилгээ хийлгэж байгаа. Ажлын нь газрын хүний хүсэлтээр архины эмчилгээ хийгдэж байгаа...Сэтгэл санааны тогтворгүй байдал илэрч байгаа. Энэ нь сэтгэл хөөрөл, гутралаар илэрч байгаа. Өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж манай эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р тал/,

              Гэрч Д.Огийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна. Намайг өөрийн ээж Мгийн гэрт байхад гаднаас М ах гараа барьсаар гараас нь нэлээн их цус гарсан байдА орж ирсэн. Тэгээд яасан юм гэхэд Н хүрзээр цохичихлоо гэсэн. Тэгээд гарыг нь даавуугаар боож өгсөн. Тухайн үед гайгүй юм шиг болохоор нь нэг их тоогоогүй юм... Жорлон барьж өгөхгүй гэж Цоомоотой маргалдаад М ах цохичихсон гэсэн... Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-р тал/,

              Шинжээч Г.Агийн өгсөн: “...Анх үүсээд байгаа гэмтэл нь “Хөнгөн” зэрэг хамаарч байгаа. Иргэн Д.М нь уг гэмтлийг авсан доороо эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ, үйлчилгээг зохих журмын дагуу хийлгэсэн бол уг гэмтэл нь хүндрэхгүй богино хугацаанд эдгэрэх боломжтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаартай: “...Д.Мын биед зүүн шууны шарх, идээт үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Д.Мын биед үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийн хүндрэлийн улмаас үүссэн зөөлөн эдийн идээлэлт, идээт үрэвсэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 95-р тал/,

              Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 107-р тал/ зэрэг / нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Ц, гэрч Ч.О, Т.Ц, Д.М, Д.Т, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт, хохирогч Д.М, гэрч Т.М, Н.Ү, Д.О, шинжээч Г.А нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч П.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захын нутаг дэвсгэрт иргэн О.Цтэй хэрүүл маргаан  үүсгэж  улмаар түүний биед халдан цохиж биед нь зүүн богтос ясанд хугарал, зүүн өвдгөнд зулгаралт, ууцны зөөлөн эдийн гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

              2021 оны 09 дүгээр сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 63-13 тоотод иргэн Д.Мыг “ эхэлж  манай  нойлыг барьж өгсөнгүй” гэх шалтгаанаар  түүний ар нуруу руу хүрзний араар, хүрзний ирмэгээр  зүүн гарын шуунд  тус тус цохиж, биед нь зүүн шууны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдон  тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ц биед хүндэвтэр зэргийн гэмтэл, хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч П.Нгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Нгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Нг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захын нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Цтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

              2021 оны 09 дүгээр сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 63-13 тоотод хохирогч Д.Мыг “ эхэлж  манай  нойлыг барьж өгсөнгүй” гэх шалтгаанаар  түүний ар нуруу, зүүн гар хэсэгт хүрзээр цохиж зүүн шууны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.М нь надад гомдол санал, нэхэмжлэх зүйл, цагдаагийн байгуулллагаар шалгуулах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 71/, шүүгдэгч П.Н нь хохирогч О.Цтэй 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 120.000 төгрөг өгсөн. Би цаашид П.Нгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ авагдсан байх  бөгөөд  шүүхийн шатанд хохирогч  О.Ц нь 30000 төгрөгийг  нэхэмжилж байна гэх  боловч  хэрэгт  эмчилгээтэй холбоотой  баримтыг хэрэг  хавсаргаж ирүүлээгүй  байх тул О.Цийн  нэхэмжилсэн 30000 төгрөгийг  хэлэлцэхгүй орхиж,  шүүгдэгч П.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч О.Ц нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Нгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Н нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 49-52 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж  өгсөн жирэмсэн эмэгтэйн хяналтын  хөтөч карт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Н нь ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 52-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч П.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч О овогт Пийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаА учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Пийн Нг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О овогт Пийн Нг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч П.Нг Хөввсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.Нд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч О.Цийн нэхэмжилсэн 30.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Ц нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад  төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН