| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0336/И |
| Дугаар | 130/ШШ2017/00331 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2017/00331
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Ө аймаг дахь салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, ********** регистрийн дугаартай, Ж ханкелди овогт Сн М, С Е овогт Бы У нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр С.М, Б.У нартай байгуулсан 9066 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4384175 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С овогтой М, Б овогтой У нар нь Х банкны Баян-Ө салбарын Ховдгол тооцооны төвөөс 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 9066 тоот зээлийн гэрээ байгуулан 6,784,438 /зургаан сая долоон зуун наян дөрвөн мянган дөрвөн зуун гучин найман/ төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч С.М нь 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 6,784,438 төгрөгийн цалингийн зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,330,442 төгрөгийн үндсэн зээл, 1,664,035 төгрөгийн зээлийн хүү нийт 4,994,478 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 523 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.
Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2014 оны 8 дугаар сарын 11-ний 9066 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 9066 тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл: үндсэн зээлийн үлдэгдэл 3,453,996 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 853.583 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 76,596 төгрөг, нийт 4,384,175 төгрөг байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 85,097 төгрөг, нотариатын хураамж 2,000 төгрөг
3.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах гэжээ.
Хариуцагч С.М, Б.У нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.М, У бид хоёр Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. С.М би 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь үнэн. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр нөхөр У гэрээнд гарын үсэг зурсан. М, У бид хоёр Х банкны бид хоёроос нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4384175 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба Х банкны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад татгалзах зүйлгүй болно. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Бид хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.М, Б.У нарт холбогдох 2014 оны 8 дугаар сарын 11-ний 9066 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4384175 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М, Б.У нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбартай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 11-ний 9066 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн уг 4384175 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч С.М, Б.У нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.М, Б.У нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбартай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 11-ний 9066 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4384175 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85097 төгрөгийн тал нь болох 42548 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 42548 төгрөг, мөн хариуцагч С.М, Б.У нараас 42548 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ