| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0350/И |
| Дугаар | 130/ШШ2017/00333 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00333
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, утас *********, ******** К овогт Аын Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, утас *********, ********** Б овогт Х Хад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х нь 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 1 сарын хугацаатай 3000000 /гурван сая/ төгрөг зээлсэн. Зээлсэн үед А.Х нь өөрөө тодорхой шалтгаанаар гуйсан ба 2 сарын дараа ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр шууд төлнө гэсэн бөгөөд Т суманд эсгийний үйлдвэртэй, арилжаа наймаа эрхэлдэг, итгэхгүй байгаа бол түр зур Истана машин байгаа тэрийгээ барьцаанд тавья гээд асдаггүй Истана машинаа чирүүлээд авчирч өгсөн юм. Тухайн үед ингэж хэлж байгаа хүнд би бүрэн итгэсний үндсэн дээр өөр элдэв барьцааны юм нэхээгүйгээр 3000000 /гурван сая/ төгрөгийг бэлнээр өгсөн. Харин өгөхдөө, хугацаандаа яг өгөөрэй хүний итгэл найдвар алдахгүй шүү, гуйгаад болохгүй болохоор чинь өглөө шүү гээд сануулж байгаад өгсөн юм. Авсныхаа дараа 3000000 сая төгрөгөөсөө 650000 төгрөгийг өгсөн ба 2350000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэвч А.Х нь 1 сарын дараа зээлсэн мөнгөө өгөх байтугай одоо хүртэл бүтэн 1 жил чирэгдүүлж, хаана байгаа нь мэдэгдэхгүй хүнийг хууран мэхлэн алга болсон. Одоогоор А.Х нь Т суманд байгаа тул түүнээс 2350000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие А.Баас Starex маркийн авто машин барьцаалж 3000000 төгрөг авсан ба үүнээс 650000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэгдэл 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг төлж өгөх болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52550 /тавин хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийн тал нь болох 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөг, мөн хариуцагч Х.Хаас 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-г баримтлан нэхэмжлэгч РД:БЭ78111808 К овогт Аын Бд 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж хариуцагч *********** Б овогт Хын Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52550 /тавин хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийн тал нь болох 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ******** дугаартай данснаас 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөг, мөн хариуцагч Х.Хаас 26275 /хорин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Х сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК